Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/577

 

 

 

 

 

 

2022            07             05                                         2022/ЦШТ/577

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,                

улсын яллагч П.Отгонбаатар,       

шүүгдэгч ________ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,       

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн _________  холбогдох эрүүгийн 2205000001669  дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ________ оны 10 дугаар сарын 15-ны өдөр ______ аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эм бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт ___________ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  _________

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч __________ нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны шөнө 22 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “______” нэртэй Хятад хоолны газрын урд зогсоолд машин хааж тавилаа гэх шалтгаанаар иргэн ******** маргалдан түүний биед зүүн дээд доод зовхи, хамарт цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “... Шань Хө ресторанд хоол идээд сууж байхад зөөгч ирээд машинаа холдуулаад өгөөч гэхээр нь босох гэж байхад нэг залуу ирээд “Чи жолооч нь юм уу машинаа холдуулаач тэнэг юм уу” гэхээр нь би та яахаараа намайг тэнэг гэж хэлдэг юм гээд маргалдсан чам руу олон удаа залгасан гээд байсан би тухайн үедээ утасныхаа дууг хаачихсан мэдээгүй байсан тэгээд та ганц л удаа залгасан байна ш дээ гээд машиндаа суусан чинь эхнэр нь цаанаас ирээд “Би чам руу олон удаа залгасан лавлахууд руу залгасан гээд хаалга онгойлгоод маргалдаад байсан тэгээд хажуугаар портер машин гаргаадахъя" гэсэн чинь холдохгүй болохоор нь бага зэрэг хөдлөөд тэр портерийг гаргасан. Тэгсэн чинь тэр ах хүрч ирээд “Чи миний эхнэрийг хавчуулж алах гэлээ” гээд миний цээж руү нэг удаа цохих шиг болохоор нь яаж байна аа гээд харсан чинь миний хамар руу нэг удаа цохисон. Тэгээд хамраад цус гараад байхаар нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

 

-хохирлын төлбөр 1,083,000 төгрөгийг хохирогч ________ хүлээлгэн өгсөн тухай баримт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас /,

 

Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6766 дугаартай:

1. _________ биед зүүн дээд доод зовхи, хамарт цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт үүсчээ.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн  шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтэл нь нийтдээ болон тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад яллагдагч Э.Ганбатын өгсөн “...Тэр залуугийн. Хамар руу нэг удаа цохичихсон юм Тэгээд цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  42 дугаар хуудас/,

-оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

-гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

-үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 46,47 дугаар хуудас/

 

-нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ________ нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны шөнө 22 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шань хө” нэртэй Хятад хоолны газрын урд зогсоолд машин хааж тавилаа гэх шалтгаанаар иргэн***** маргалдан түүний биед зүүн дээд доод зовхи, хамарт цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.    

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх  дүгнэлтийг,

 

            шүүгдэгч Э_______ нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

мөрдөн байцаалтад хохирогч Г_________  өгсөн “...миний хамар руу нэг удаа цохисон. Тэгээд хамраад цус гараад байхаар нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/, хохирлын төлбөр 1,083,000 төгрөгийг хохирогч ______ хүлээлгэн өгсөн тухай баримт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас /, шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6766 дугаартай: 1________ биед зүүн дээд доод зовхи, хамарт цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн  шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь нийтдээ болон тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад яллагдагч _______ өгсөн “...Тэр залуугийн. Хамар руу нэг удаа цохичихсон юм Тэгээд цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас / зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар давхар  тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч _______  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

 

2. Шүүгдэгч ______ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Хохирлын талаар:       

 

Шүүгдэгч _______ нь хохирогчид гомдлыг бүрэн барагдуулсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч _______  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох  саналтай байна...” гэх дүгнэлтийг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Шүүгдэгч ______ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

  Шүүгдэгч _______ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Э.Ганбатыг  торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______ 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _______ оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ______  450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ________ оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ