Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/568

 

 

2022            07             04                                         2022/ЦШТ/568

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,                

улсын яллагч Б.Ууганбаяр,       

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

   

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ****** холбогдох эрүүгийн 2205000001744  дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн ***** оны 04 дүгээр сарын 15-ны едөр өдөр *** суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, *** ХХК-д нярав ажилтай, ам бүл 7 аав ээж, эгч, дүүгийн хамт, Сонгинохайрхан ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *****

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч ***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч **** үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний дагз хэсэгт чулуугаар нэг удаа цохиж биед нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ: 

“...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

                  мөрдөн байцаалтад хохирогч ___________ өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 03 цагийн орчим хорооллын баар орох гэж Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Парадоксийн автобусны буудал дээр...хоёр залуутай...зөрж өнгөрсөн. Тэгтэл тэр хоёр залуугийн нэг нь юугаа хараад байгаа юм гэж орилж...дуугарсан...Нэг залуу хүрч ирээд хамт явсан найз ***** барьцалдаж авахаар нь би салгасан тэгтэл танихгүй нэг залуу араас нь гүйж ирсэн...Тэр залуу бид хоёр...ярилцаж...байхад манай найзыг цохиод авах шиг болохоор нь би цохиж харагдсан залууг татаж холдуулж байхад намайг чулуу барьсан ***** гэх залуу нь толгой руу чулуугаар цохиж толгой хагалсан би чулууг булааж авах гэж...ноцолдож байхдаа газар унаж босож ирэх үед миний баруун гуя руу дахиж тэр чулуугаар цохисон...Миний толгойн ар дагз хэсэг болон гуя руу чулуугаар цохиж гэмтэл учруулсан...Надад учруулсан хохирлыг *****р гэх залуу чулуугаар цохиж учруулсан юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн“...2022 оны 05 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө найз **** уулзаж хоёр пиво ууж дуусаад хороололд бааранд орох гэж явсан. Тэгээд таксинаас хорооллын парадоксын буудлын замын хойно...явж байхад гурван залуу юугаа хийж муухай хараад байгаа юм гэж хэлсэн. **** муухай харж болдоггүй юм уу гэхэд тэр гурван залуу ирж ***** нэг залуутай нь юм яриад үлдсэн би хоёр залуутай нь үлдсэн...**** араас ирж миний дундуур орсон тэр үед биеэр жижиг махлах залуу нь чулуу барьж ирээд манай найз ***г чулуугаар толгой руу цохисон...” гэх мэдүүлэг,  / хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч **** өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө хоёр найзын хамт...Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг байх..._________ хоёрыг үлдээж нойл ороод гарч ирсэн чинь манай хоёр найз хоёр залуутай маргалдаад барилцаж аваад зогсож байсан...Тэр үед Үүрийнцолмон тэр хоёрыг салгаж...байхад тэр залуугийн шилэн хүзүүнээс цус гарч ирсэн. Чи яасан юм бэ гэж намайг асуухад танай найз ________ чулуугаар цохисон одоо цагдаа дуудлаа гэж хэлсэн...Сүүлд бол Д______ гэх залуугийн толгойноос цус гарч байсан тэрийгээ _________ чулуугаар цохисон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,  / хавтаст хэргийн 20-21 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6921 дугаартай

1. _________-н биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. “ гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

             Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн  45 дугаар хуудас/,

-оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

           -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _______ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч _______ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний дагз хэсэгт чулуугаар нэг удаа цохиж биед нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.    

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх  дүгнэлтийг,

 

            шүүгдэгч Н________ нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

мөрдөн байцаалтад хохирогч __________ өгсөн: “...миний толгойн ар дагз хэсэг болон гуя руу чулуугаар цохиж гэмтэл учруулсан...Надад учруулсан хохирлыг ______ гэх залуу чулуугаар цохиж учруулсан юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “..._______алан араас ирж миний дундуур орсон тэр үед биеэр жижиг махлах залуу нь чулуу барьж ирээд манай найз Мөнхбаясгаланг чулуугаар толгой руу цохисон...” гэх мэдүүлэг,  / хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...сүүлд бол _________ гэх залуугийн толгойноос цус гарч байсан тэрийгээ ______ чулуугаар цохисон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,  / хавтаст хэргийн 20-21 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6921 дугаартай: 1. ________-н биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтзл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. “ гэх шинжээчийн дүгнэлт, / хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар давхар  тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

 

2. Шүүгдэгч _______ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Хохирлын талаар:       

 

Хохирогч __________ нь гомдол санал байхгүй гэсэн тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох  саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

шүүгдэгч __________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

 Шүүгдэгч _________ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас __________ торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _______ 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ________ оногдуулсан 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _______ оногдуулсан 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ___________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ