Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/532

 

 

 

 

                          2022           06                 27                                       2022/ШЦТ/532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,               

улсын яллагч П.Отгонбаатар,          

шүүгдэгч ________, нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,     

 

Баянгол дүүргийн прокурорын газраас _____________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205011611510 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ____________ оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “_________д менежерээр ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт ____________ тоотод оршин суух, /иргэний үнэмлэхний бүртгэлийн ________________ ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ______________

Холбогдсон хэргийн талаар 

 

Шүүгдэгч  _________ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “____________ нэртэй ресторан, зоогийн газрын 4 давхарын өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан __________ цохих өшиглөх зэргээр зодож, биед баруун зовхи, хоёр тохой, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч  __________ өгсөн:  “...миний бие 2021 оны 03 дугаар сараас хойш “________” ХХК-нд ахлах зөөгчийн ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа. Тус компаний салбар ресторан болох Баянгол дүүргийн _____________ үйл ажиллагаа явуулдаг _______" ресторанд нь зөөгчийн ажил хийдэг. 2022 оны 03 дугаар сарын 25-ны орой март болон цэргийн баяраа хамтатган тэмдэглэхээр болсон бөгөөд 19 цагаас хойш бүгд баярласан. Би тухайн үед дарснаас нь 4 хундага, 1 шот уусан байсан. Улмаар тэр шөнөдөө буюу 00 цаг 30 минутын үед ажилчид тарах гээд 4 давхарт хувцсаа солих гээд  орж ирсэн. Энэ үед манай ажлын газрын менежер болох _________ нь бүгдэд нь хандаж та нар яахаараа энд хувцсаа сольдог юм  гар гэж чанга дуугаар хэлж агсам согтуу тавих янзтай байсан.  Тэр үед нь би менежер _________н хажууд байсан бөгөөд намайг харчихаад гараараа бие рүү түлхээд, эргээд харахад алгадсан. Тэр үед нь би яагаад намайг цохиж байгаа юм гэж хэлээд босож ирэхэд намайг хөлөөрөө өшиглөж, цохихоор нь би мөн гараараа түлхээд өшиглөсөн. Намайг ажлын газрын залуу ***** холдуулж авч явахад _______ менежер намайг газар унагаагаад нүүр болон толгой хэсэгт хэд хэдэн удаа цохичихоод яваад өгсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,

 

 мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “....2022 оны 03 дугаар сарын 25-ны оройны 18 цаг гээд манай байгууллага эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баярыг цугт нь өөрийнхөө рестораны хоёр давхарт болсон.Тухайн үйл ажиллагаа нь 2022 оны 03 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө 00 цаг гээд дууссан бөгөөд __________ бид гурав 4 давхрын "_______ресторанд ороод хувцсаа солих гээд байж байхад гаднаас манай нөгөө салбарын зөөгч нар орж ирээд хувцсаа авах гэж байхад манай байгууллагын менежер ________ нь согтуу орж ирээд та нар ямар учраас энд хувцсаа сольж байгаа юм гэхэд нь ________ нь тухайн хүмүүс хувцсаа аваад гарах гэж байна эгчээ гээд тухайн хүмүүсийн өмнөөс нь хариулахад Солонгоо би чамд итгэж байсан шүү, нөгөө салбарын зөөгч нарыг та нарыг энд хувцсаа солихыг хэн зөвшөөрсөн юм гэх мэтээр уурлаад хөөж гаргасан. Ресторан дотор __________ бид нар үлдсэн. Тухайн үед би уусан архиндаа нэлээн согтсон байсан учраас зарим зүйлийн талаар сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар _________ зүгээр байхад нь удаа дараалан алгадаж, хөл рүү жийж өшиглөсөн. Тэгэхэд __________ нь та ямар шалтгааны улмаас намайг цохиж зодож байгаа юм бэ гээд Г____________ зөрүүлээд нэг удаа алгадаж, өшиглөсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн:  “...2022 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цаг гээд дууссан бөгөөд ____________ бид гурав, хоёр давхраас 4 давхарт байрлах ресторанд ороод хувцсаа солих гээд байж байхад гаднаас манай нөгөө салбарын зөөгч нар орж ирээд хувцсаа аваад гарах гэж байхад тус байгууллагын менежер __________ нь нэлээн согтуу орж ирээд та нар ямар учраас энд хувцсаа сольж байгаа юм, хэн зөвшөөрөл өгсөн, ______эгч нь чамд итгэж байсан шүү гээд уурлаад байсан. Тэгээд нөгөө салбарын зөөгч нарыг хөөж өрөөнөөс гаргасан. ..._______ нь нөгөө салбарын хүмүүст уурласан уураа __________ бид гуравт гаргахаар нь __________, бид хоёр _________ эгчийн өөдөөс ямар нэгэн үг хэлээгүй, харин _________ нь нөгөө салбарын хүмүүсийн хажууд _______ эгчид энэ хүмүүс зүгээр хувцсаа аваад гарах гэж байгаа талаар хэлэхэд нь уурласан. Уурласны улмаас __________ зүгээр байж байхад нь эхлээд түлхсэн, дараа нь удаа дараалан баруун гараараа алгадсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дугаар хуудас/,

 

              шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4970 дугаартай шинжээчийн дүгнэлтэд :

 _________ биед баруун зовхи, хоёр тохой, баруун өвдөгт цус хуралт

гэмтэлт тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл

мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

 

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/,

-үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтас хэргийн 87 дугаар хуудас/,

-оршин суугаа газрын  хаягийн бүртгэлийн  лавлагаа /хавтас хэргийн 88 дугаар хуудас/,

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

  Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

   Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд  шүүгдэгч _______ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн үед ___________ дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ворлд _______ нэртэй ресторан, зоогийн газрын 4 давхарын өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан __________ цохих өшиглөх зэргээр зодож, биед баруун зовхи, хоёр тохой, баруун өвдөгт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах,  бусдад төлөх төлбөргүй, 176,000 төгрөгийг нийгмийн даатгалын газарт шүүгдэгчээр гаргуулах ...” гэх дүгнэлт /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүгдэгч ________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

 Мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн:  “...Тэр үед нь би яагаад намайг цохиж байгаа юм гэж хэлээд босож ирэхэд намайг хөлөөрөө өшиглөж, цохихоор нь би мөн гараараа түлхээд өшиглөсөн. Намайг ажлын газрын залуу Эрдэнэбат холдуулж авч явахад ______ менежер намайг газар унагаагаад нүүр болон толгой хэсэг хэд хэдэн удаа цохичихоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дугаар тал/,   мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “....миний санаж байгаагаар _______ зүгээр байхад нь удаа дараалан алгадаж, хөл рүү жийж өшиглөсөн. Тэгэхэд М___________ нь та ямар шалтгааны улмаас намайг цохиж зодож байгаа юм бэ гээд ________ зөрүүлээд нэг удаа алгадаж, өшиглөсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч _____ өгсөн: “...уурласны улмаас __________ зүгээр байж байхад нь эхлээд түлхсэн, дараа нь удаа дараалан баруун гараараа алгадсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дугаар хуудас/,шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4970 дугаартай шинжээчийн дүгнэлтэд :_________ биед баруун зовхи, хоёр тохой, баруун өвдөгт цус хуралт гэмтэлт тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ___________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ______ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар:      

 

Хэргийн хохирогч _________ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүгдэгч нь хохирогч ____________ мөрдөн байцаалтын шатанд хохиролд 250,000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч нь 2022 оны 04 сарын 07-ны өдрөөс хойш Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тусламж аваагүй байна. Иймд  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийгэх ял оногдуулах ...” саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Ингээд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан үзээд Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________ Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн  бүсчлэлээс 1 / нэг/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

 1. Шүүгдэгч ____________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _____________  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн  бүсчлэлээс 1 / нэг/ сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.      

 

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч _________  сануулсугай.

 

  4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ________ оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _______ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ