Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/531

 

 

2022             06            27                                      2022/ШЦТ/531          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,  

улсын яллагч Т.Баянмөнх,        

  шүүгдэгч ________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн __________ холбогдох эрүүгийн 2205011801464 тоот дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________ оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа гэх, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, ___________тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, _____________

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч _________ нь 2022 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 8 дугаар байрны орчим ил зогсоолд байрлуулсан байсан хохирогч ___________ эзэмшлийн ****** улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын гурвалжин цонхыг хагалж, хаалгыг нь онгойлгон орж, улмаар тээврийн хэрэгсэл дотроос андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд нийт 320,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах,

 

- Мөн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 30- ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар байрны гадны зам дагуу байрлуулан тавьсан хохирогч ___________ ***** улсын дугаартай “Тоёота Приүс 30” маркийн тээврийн хэрэгслийн жижиг гурвалжин цонхыг хагалан дотогш нэвтэрч 350.000 төгрөгийн үнэ бүхий андройд хөгжмийг хулгайлан авч түүнд нийт 350,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би цонхыг отвёркоор хөшиж онгойлгож, машинд нэвтэрч орж хөгжмийг хулгайлсан. Би хохирлыг нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн  зүйлчлэлийг  сайн  ойлгохгүй байгаа ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч М__________ өгсөн: “....Би 2022 оны 03 дугаар сарын 16- ны орой 18-аас 19 цагийн үед өөрийн _________ улсын дугаартай тээврийн хэрэгслээ Алтай хотхоны зүүн талд байрлах шороон зогсоолд байрлуулаад гэртээ орсон. Маргааш нь 17-ны өглөө ажилдаа явах гээд өөрийн тээврийн хэрэгсэл дээрээ очиход миний машины жолооч талын урд гурвалжин шилийг хагалж дотроос нь машины андройд загварын хөгжмийг хулгайлаад аваад явчихсан байсан учир би цагдаагийн байгууллагад хандсан ...миний тээврийн хэрэгслийн жолооч талын гурвалжин цонхыг хагалсан мөн дотор нь байсан андройд хөгжмийг хулгайлсан байсан. ...би өөрийн үнэлгээтэй танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг  / хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч _________ өсгөн:  “...би 2022 оны 01 дүгээр сарын 30- ны орой 23 цагийн үед өөрийн эзэмшлийн _________ улсын дугаартай тээврийн хэрэгслээ Баянгол дүүргийн 18 дугаар хороо ***** дугаар байрны харалдаа зам дагуу баруун урагш харуулаад байрлуулж тавьчихаад тэндээ хонуулчихаад тухайн өдрийнхөө маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 08 цагийн үед машинаа асаах гээд машин дээрээ ирсэн чинь миний машины жолооч талын гурвалжин шилийг хагалчихсан машин дотор байсан андройд хөгжим хулгайд алдагдсан байсан тэгээд би цагдаагийн байгууллапд хандаж байна....” гэх мэдүүлэг  / хавтаст хэргийн 83-84 дугаар хуудас/,

 

 тээврийн хэрэгслийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 20-21 дугаар хуудас/,

хохирлын мөнгийг яллагдагч ________ хүлээн авсан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

хохирогч _________ хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 60-65 дугаар хуудас/,

 “Кости-Эстимэйт” ХХК-нийн эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-нийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

 мөрдөн байцаалтад яллагдагч ________ өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын дундуур байх шөнө 2 цагийн орчим Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг отвёркоор дээрээс нь хөшиж хагалж дотор нь байсан Андройд загварын хөгжмийг хулгайлж авсан,  2022 оны 01 сарын 30-аас 31-ны өдөр байх приус -30 маркийн машин байсан, тэгэхээр нь жолооч талын урд жижиг гурвалжин цонхыг аптеркаар хөшиж онгойлгоод машинд байсан андройд хөгжмийг тайлж авсан ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 115-117 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

 

-эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 118 дугаар хуудас/,

-төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст  хэргийн 120 дугаар хуудас/,

-гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,

-иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 122 дугаар хуудас/,

-иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 123, 127 дугаар хуудас/

зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч __________ нь  2022 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 8 дугаар байрны орчим ил зогсоолд байрлуулсан байсан хохирогч __________ эзэмшлийн ***** улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын гурвалжин цонхыг хагалж, хаалгыг нь онгойлгон орж, улмаар тээврийн хэрэгсэл дотроос андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд нийт 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 30- ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар байрны гадны зам дагуу байрлуулан тавьсан хохирогч __________ ****** улсын дугаартай “Тоёота Приүс 30” маркийн тээврийн хэрэгслийн жижиг гурвалжин цонхыг хагалан дотогш нэвтэрч 350.000 төгрөгийн үнэ бүхий андройд хөгжмийг хулгайлан авч түүнд нийт 350,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах хэргийн үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, саналтай ...” гэх дүгнэлтийг,

шүүгдэгч _______ шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ өгсөн: “...би цонхыг аптеркаар хөшиж онгойлгож, машинд нэвтэрч орж хөгжмийг хулгайлсан. Би хохирлыг нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн: “....Би 2022 оны 03 дугаар сарын 16- ны орой 18-аас 19 цагийн үед өөрийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслээ Алтай хотхоны зүүн талд байрлах шороон зогсоолд байрлуулаад гэртээ орсон. Маргааш нь 17-ны өглөө ажилдаа явах гээд өөрийн тээврийн хэрэгсэл дээрээ очиход миний машины жолооч талын урд гурвалжин шилийг хагалж дотроос нь машины андройд загварын хөгжмийг хулгайлаад аваад явчихсан  байсан...би өөрийн үнэлгээтэй танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад хохирогч _________ өсгөн:  “...би 2022 оны 01 дүгээр сарын 30- ны орой 23 цагийн үед өөрийн эзэмшлийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслээ Баянгол дүүргийн 18 дугаар хороо 85 дугаар байрны харалдаа зам дагуу баруун урагш харуулаад байрлуулж тавьчихаад тэндээ хонуулчихаад тухайн өдрийнхөө маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 08 цагийн үед машинаа асаах гээд машин дээрээ ирсэн чинь миний машины жолооч талын гурвалжин шилийг хагалчихсан машин дотор байсан андройд хөгжим хулгайд алдагдсан байсан тэгээд би цагдаагийн байгууллапд хандаж байна....” гэх мэдүүлэг  / хавтаст хэргийн 83-84 дугаар хуудас/,хохирлын мөнгийг яллагдагч _________ хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,хохирогч ***** хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 60-65 дугаар хуудас/, “Кости-Эстимэйт” ХХК-нийн эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайлан / хавтаст хэргийн 91-93 дугаар хуудас/,“Дамно” ХХК-нийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад яллагдагч _________ өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын дундуур байх шөнө 2 цагийн орчим Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг аптеркаар дээрээс нь хөшиж хагалж дотор нь байсан Андройд загварын хөгжмийг хулгайлж авсан,  2022 оны 01 сарын 30-аас 31-ны өдөр байх приус -30 маркийн машин байсан, тэгэхээр нь жолооч талын урд жижиг гурвалжин цонхыг аптеркаар хөшиж онгойлгоод машинд байсан андройд хөгжмийг тайлж авсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115-117 дугаар хуудас/, зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр автомашиныг тогжээтэй байхад нь салхины шилийг хагалан учрах саадыг арилгаж тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн үргэлжилсэн гэмт үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасаж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

               Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч __________ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

 Хохирлын талаар

 

     Хавтаст хэргийн 31-32 дугаар талд шүүгдэгчээс хохирогч ***** 320,000 төгрөг, хохирогч ________ 320,000 төгрөгийг тус тус  хүлээлгэж өгсөн байх тул шүүгдэгч ______  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч _________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж,   уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэх санал

         шүүгдэгч  шүүх хуралдаанд:  “...намайг тэнсэж өгнө үү. Хорих ял эдэлж чадахгүй байх... ” гэх саналыг тус тус гаргав.

            Шүүгдэгч ________ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар __________ 1/ нэг/  жилийн  хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн болно. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  хулгайлах  гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан  тус  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н_________ 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар _______ оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай. 

 

5. Шүүгдэгч _________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.   

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ______________ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

                          

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ