Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 176

 

           

   2018 оны 04 сарын 06 өдөр

         Дугаар 153/ШШ2018/00176

                      Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: М.М-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.М нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1977 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэр, хоньчноор мал маллаж ажилласан. Миний бие 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарыг 01-ний өдрийг дуустал цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1977 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үхэр, хоньчноор мал маллаж ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данс тус архиваас лавлагаа гарсан.

Иймд М.М намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1977 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үхэр, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагыг тодруулахад 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч М.М нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч М.М нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 534 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар бригадын 1977 оноос 1979 он, 1981 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

- Хүсэлт гаргагчийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

- Хүсэлт гаргагч М.М-ын 1376271 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хүсэлт гаргагчийн 1991 оноос 2000 оныг хүртлэх мал тооллогын баримт

-Гэрч Х.Байкельдийн ....Би 1958 онд төрсөн. 1973 оноос эхлээд 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан. М.М нь 1977 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд М.М-ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна.... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Э.Кабетайн ...Би 1957 онд төрсөн. 1965 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1967 хоёр дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. 1973 онд 16 нас хүрээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн гишүүнээр элсэж, 1993 оны 06 дугаар сарыг хүртэл тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. М.М нь 1977 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд тасралтгүй малчнаар ажиллаж байсан. М.М-ын аавыг нь М гэдэг. Аав ээж нь насаараа Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд М.М-ын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.М-ын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өөлд ноён цорс овогт М.М-ыг 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар М.М-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ