Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/578

 

 

 

 

 

 

 

 

 

2022           07                       05                                                2022/ШЦТ/ 578

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч С.Энхтуул,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ____________

шүүгдэгч ___________  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ____________ холбогдох эрүүгийн 2205000001703 тоот дугаартай, хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн 1________ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 26 настай, дээд боловсролтой, програмист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт __________ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ___________

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч _________ нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 42 дугаар байрны 138 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүү, 7 настай ___________ биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “хичээлээ хийж чадсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь өшиглөн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дух, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хурапт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч __________ өгсөн:  “.... 2022 оны 05 дугаар сарын 03-нд 188 цагийн орчим гэртээ үсэглэлийн баяраар уншиж шүлгээ ээжтэйгээ давтаж байсан. Тэгээд ээж намайг сайн уншихгүй байна гээд загнасан. Тэгээд аав, ээж 2 маргалдаад ээжийн ард зогсож байхад аав миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд эмнэлэг дээр ирсэн... “гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _________ гэрчээр өгсөн: “...тэгэхээр нь би үсэглэлийн баяр нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байсан хугацаа нь тулсан байсан болохоор би хүүдээ шүлгийг нь цээжлүүлэхээ болиогүй үргэлжлүүлээд цээжлүүлсэн. Тэгтэл манай нөхөр ________ хүү _______д хандан хичээлээ хийж чадахгүй бол гадаа хувцасаа өмсөөд сууж бай гэж хэлэхэд манай хүү уйлаад хувцасаа өмсөөд зогсож байхад нь би хүүгээ болиулах гээд очоод чи гарахгүй юу, юу гэж тийм юм байдаг юм, хүмүүс харвал буруугаар ойлгоно гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр цаад өрөөнөөс гарч ирээд ________ хандан хүүхдүүд хичээлээ хийж чадахгүй бол гудманд амьдардаг юм гэж хэлээд наад гутлаа өмс гэж хэлсэн. Тэгэхээр нь би урдуур нь ороод нөхөртөө хандан чи цаашаа яв боль гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр хөлөөрөө манай хүүгийн нүүр хэсэг рүү 1 удаа тийрсэн. Тэгтэл манай хүүгийн хамраас цус гараа хамраад дараад унасан ... гэх мэдүүлэг /хавтас хэргийн 14-15 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6695 дугаартай ____________ хамар ясны хугарал, дух, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын цус харвалт, зүүн бугалгад цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад яллагдагч _______ өгсөн: “...би ________г нэг гутлаа өмсчихөөд нэг гутлаа өмсөхгүй байгаад байсан учир чи гараачээ гээд бөгс  хэсэг рүү нь амбаардаж, өшиглөх гээд эхнэрийн ардуур өшиглөсөн чинь Мөнхжин нэг гутлаа өмсөх гээд тонгойж таараад би нүүрэн тус газар нь өшиглөсөн. Тэгээд хамарнаас нь цус гарсан... гэх мэдүүлэг /хавтас хэргийн 30-31 дүгээр хуудас/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _____, яллагдагч ________ нарын хүсэлт /хавтаст  хэргийн 44 дүгээр хуудас/,

 

             Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

-оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

-үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтас хэргийн 37 дугаар хуудас/

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ________ нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, __________ тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүү, 7 настай _________ биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг нь мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “хичээлээ хийж чадсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь өшиглөн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, дух, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий бүхий харилцаатай дагавар хүү _____ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх  дүгнэлтийг,

 

шүүгдэгч Б_____ нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

мөрдөн байцаалтад хохирогч _______ өгсөн  “....аав, ээж 2 маргалдаад ээжийн ард зогсож байхад аав миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд эмнэлэг дээр ирсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/өрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ______ гэрчээр өгсөн:  “...манай нөхөр хөлөөрөө манай хүүгийн нүүр хэсэг рүү 1 удаа тийрсэн. Манай хүүгийн хамраас цус гараа хамраад дараад унасан ... гэх мэдүүлэг /хавтас хэргийн 14-15 дугаар хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6695 дугаартай ‘_______ биед хамар ясны хугарал, дух, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын цус харвалт, зүүн бугалгад цус хуралт, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад яллагдагч _____ өгсөн: “...би ______жинг нэг гутлаа өмсчихөөд нэг гутлаа өмсөхгүй байгаад байсан учир чи гараачээ гээд бөгс  хэсэг рүү нь амбаардаж, өшиглөх гээд эхнэрийн ардуур өшиглөсөн чинь _____н нэг гутлаа өмсөх гээд тонгойж таараад би нүүрэн тус газар нь өшиглөсөн. Тэгээд хамарнаас нь цус гарсан... гэх мэдүүлэг /хавтас хэргийн 30-31 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ______, яллагдагч _______ нарын хүсэлт /хавтаст  хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар давхар  тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий бүхий харилцаатай дагавар хүү _____ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Шүүгдэгч _______ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Хохирлын талаар:      

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ______ нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгч ______ бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох  саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

шүүгдэгч Б______ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

  Шүүгдэгч _______ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас ________ торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч _______ 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _______ оногдуулсан 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй. 

           .

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий бүхий харилцаатай хүнийг биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _______ оногдуулсан 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.             

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ________ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ