Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/557

 

 

 

 

 

 

 

 

2022           06              30                                          2022/ШЦТ/557

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган                

улсын яллагч  Б.Солонго  

хохирогч _______

шүүгдэгч ______ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

 

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001242 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, ________ оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, Усны хайгуулын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, охины хамт, О_______ компанийн захирал, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэл ____________ тоотод оршин суух, Улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй. ____________

 

Холбогдсон хэргийн талаар  

 

Яллагдагч _________ нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хороо, НОЦ ХХКомпанийн орчим машинаа холдуулсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С_________ нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, биед хамар ясны хугарал, баруун, зүүн дээд, доод зовхи, харын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ:  “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ________ мэдүүлэхдээ:  “....гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулна. 6 сарын дараа дахин үзүүлнэ. Хамрын гамрит ч үүсэж болзошгүй байгаа ....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн орчим НОЦ-ийн урд зам дагуу түгжрээд явж байсан. Тэгтэл ачааны том машин урдаас урсгал сөрөөд ороод ирэхээр нь би шаардлага тавьсан. Үл таних хөгшин залуу хоёр хүн ирээд машинаа хөдлөг гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлсэн. ...тухайн үл таних залуутай хамт явж байсан 50 гаран насны хөгшин миний хамар луу нэг удаа цохисон. Би цагдаа иртэл тэр хөгшин 50 орчим насны залууг бариад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...тухайн приусын жолооч үл таних хүн холдохгүй болохоор нь аав ******* очиж гуйсан чинь үгүй хөдлөхгүй гэж хэлсэн. Түүнээс болоод хэрүүл маргаан болоод приусын жолооч гэх үл таних залуу хуруу гараа гозойлгосон. ...манай аав уурласандаа дугуй руу нь хэд хэд өшиглөөд авсан би хаалгыг дараатай чигээрээ зогсож байхад аавын гар орж ирээд тухайн залууг цохиод авсан. Тэгсэн үл таних залуугийн хамраас цус гараад цагдаа дуудсан. Би зодож цохиж гар хүрсэн асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4423 дугаартай шинжээч эмчийн:

“ ________ биед хамар ясны хугарал, баруун, зүүн дээд, зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрх шинэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

2022.03.16-нд үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 374 дугаартай шинжээч эмчийн:

“_________ биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, зүүн дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой.

Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй”  гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 31-33 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад яллагдагч _________ өгсөн: “Би хүлээн зөвшөөрч байна. Тухайн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 49 дүгээр  хуудас/,

 

 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дугаар хуудас /,

эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

тээврийн хэрэгслийн лавлагаа / хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

гэрлэгсдийн баталгаа / хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г_______ нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хороо, НОЦ ХХКомпанийн орчим машинаа холдуулсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч _______ нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, биед хамар ясны хугарал, баруун, зүүн дээд, доод зовхи, харын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, саналтай ...” гэх дүгнэлтийг,

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г________ нь: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” дүгнэлтийг тус тус гаргав.

 

                        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч ________ нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хороо, НОЦ ХХКомпанийн орчим машинаа холдуулсангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ________ нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, биед хамар ясны хугарал, баруун, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г_____ гэмт үйлдлийн улмаас хохирогч С_________ учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт хэргийн үйл баримт зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж  байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _______ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

            Шүүгдэгч ********* нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

 Хохирлын талаар:

 

 Хохирогч _______ нь мөрдөн байцаалтын шатанд хохиролд 245,218 төгрөгийн  баримт гаргаж өгсөн байх ба шүүхийн шатанд  4,238,760 төгрөгийн баримт  ирүүлснээс  хэрэгт хамааралтай  эмнэлгийн үйлчилгээ, эмийн сан, бензин шатахууны зардалд нийт 3,918,260 төгрөгийг шүүгдэгч Г_______ гаргуулж, хэрэгт хамааралгүй 565,718 төгрөгийн баримт байгааг дурдах нь  зүйтэй байна.

 

              Хохирогч нь цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдъя.  

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч __________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000  төгрөгөөр торгох....” санал гаргав.

 

             Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г________  1000/нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _______  оногдуулсан 1000/нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г__________ сануулах нь зүйтэй.

 

           Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар ________ 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая/ төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.  

           

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ________ оногдуулсан 1000/нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 3,918,260 /гурван сая есөн зуун арван найман мянга хоёр зуун жар/-н төгрөг гаргуулж, хохирогч С________ олгосугай.

 

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

 

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ