Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/527

 

 

 

 

 

 

 

 

   2022           06              24                                          2022/ШЦТ/ 527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

 нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,  

  улсын яллагч С.Энхтуул,

  шүүгдэгч, хохирогч ______

           шүүгдэгч, хохирогч ___________ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Тулга тайш овогт ___________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ******* овогт _________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105024661387 тоот дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, _______оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, _________ тоотод оршин суух /иргэний үнэмлэхний хаяг: ___________, урьд

-2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатнхы 1 дүгээр шүүхийн 689 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүлийн 98.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэсэн, _____________

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, ________ оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, __________ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, _________

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Тулга тайш овогт _________/ нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б_________ “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн гар хэсэгт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн гарын эрхий хурууны угийн шивнүүр ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч __________/ нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт _________ “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хацарт цус хуралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ______ мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  _______ мэдүүлэхдээ:

“...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч _________ мэдүүлэхдээ:

“...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад хохирогч ________  өгсөн:  “...Тухайн өдөр би Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байх гэртээ очих гээд Бичил хорооллын замаар явж байгаад зам түгжрэлтэй болохоор гудамжаар явж байтал нэг хашаанаас приус 30 маркийн машин ухрах үйлдэл хийгээд гарч таарсан бөгөөд тэгээд уг машин хашаанаасаа гараад эсрэг урсгалд ороод зогссон. Намайг ухраад өгөөч гэхээр нь би тухайн үед машинаараа ухраад хажуугаар гарах зай гаргаж өгсөн боловч миний хажууд зэрэгцэн зогсоод пизда минь ухарч өгсөнгүй, наана чинь шон байхад гэж над руу уурласан. Тэр үед би наад үгээ аятайхан хэлж болохгүй юм уу гэтэл машинаасаа бууж ирээд миний машины жолоочийн эсрэг талын суудал дээр байсан жижиг гар цүнхийг шүүрч аваад миний нүүр хэсэгт 2-оос 3 удаа шавхуурдсан болно.Тэгээд би цүнхээ хойд суудал дээр цүнхээ тавиад, машинаасаа буугаад тэр хүнтэй шууд заамдалцаж авсан ба авгай нь ирээд намайг заамдаад авсан. ...нөгөө эрэгтэй миний баруун талын шанаа орчим гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би мөн 2-3 удаа нүүр орчим нь 3 удаа баруун гараараа цохисон байх гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч _________ өгсөн: “...Миний баруун талын шанаа орчим гар атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би 2-3 удаа нүүр  орчим гараараа цохисон ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 78-80 дугаар  хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “...би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн ***** тоотоос 16 цагийн орчим эхнэр ****** хамт гэрээс гараад хашааны хаалга эхнэр онгойлгосон, би өөрийн эзэмшлийн ****дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслээр ухрах хөдөлгөөн хийгээд гарсан юм. Тэгсэн манай гэрийн гудамжинд мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл миний машины урд тулаад зогссон. Урд урагшаа явах боломжгүй болж шон тулгаж зогссон. Тэгээд би шон тулчихлаа чи хажуугаар гарчих пизда минь гэсэн. Тэгсэн мөнгөлөг өнгийн машин зөрөх гээд явахгүй байсан, тэгэхээр нь би шилээ нээгээд чи явчих л даа, наадахаар нь багтана шүү дээ гээд машинаасаа буугаад жолоочийн эсрэг талын хаалгыг нээгээд хаалга онгойж болж байна ш дээ зөндөө зай байна, чи явчихад яаадаг юм гээд тус суудал дээр байсан жижиг гар цүнхээр нь нүүр хэсэг рүү нь шидчихээд би хаалгыг нь хаагаад явчихсан юм. Тэгээд би машиныхаа урд очоод зогсож байсан чинь тэр эрэгтэй машинаасаа бууж ирээд миний хоолой хэсгийн хувцаснаас заамдаад баруун гараа атгаж байгаад миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би харилцан заамдаж аваад тухайн хүний баруун нүд хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон юм. Тэгээд заамдсан байдалтай нэг нэгнээ тавихгүй байж байсан чинь манай эхнэр ****** голоор орж ирээд салгаад намайг тэвэрч авсан. Хоёр гараараа тэвэрч авсан байсан болохоор зүүн талын гуя хэсэг рүү надтай маргалдсан эрэгтэй 2 удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд надад ямар нэг өвдөлт мэдэгдээгүй, тэгээд ***** чи намайг тавь би зодуулаад байна гээд эхнэрээ түлхэж холдуулаад дахиж тэр залуутай заамдалцахад миний зүүн гар хүчгүй юм шиг санагдсан. Тэгсэн ард түгжрэл үүсч, жолооч нар сигналдаад, 2 танихгүй хүн бид хоёрыг салгасан. ...тэгээд миний эрхий хуруу мултарсан юм шиг санагдсан, иймд би гэмтлийн эмнэлэг дээр очиж эмчид үзүүлэхэд миний зүүн гарын эрхий хурууг татаж үзсэн, тэгсэн хэвийн болохгүй байсан тул зургийг нь авахуулчих гэсэн. Тэгээд зургийг нь авахуулсан чинь хугарсан байна гэсэн онош байна гэсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  14-16 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч _________ өгсөн: “...Би***** нүд  орчим нэг удаа цохисон тэгээд манай  эхнэр _______үрэн бид хоёрын дундуур орж ирээд  намайг тэврээд авсан буюу тэгээд удалгүй салсан. Би ***** биед учруулсан гэмтлийг хүлээн  зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-107 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч ___________  өгсөн:  “...тэгээд маргалдаад байж байтал нөгөө жолооч нь гарч ирсэн буюу тэгээд машины жолоочтой манай нөхөр маргалдсан, тэгээд хоорондоо зодолдсон. Тухайн үед би нөхрийгөө хамгаалсан ба хүн зодчих вий гээд дундуур орж салгасан. Гэтэл тэр машины жолооч, залуу хүн байсан бөгөөд хөлөөрөө өшиглөөд мөн гараараа цохиод байсан. Тэр үед миний гар хэсэгт өшиглөсөн байсан маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн гараа хартал миний баруун гар хөх няц болсон байсан. Мөн манай нөхөр Ц________ нүд рүү цохисон ба _______ нүд нь хавдаж хөхөрсөн байсан, тэр үл таних эрэгтэй хүн нь бас хөлөөрөө их өшиглөсөн. Тухайн үед гар руу нь өшиглөөд байсан. Тухайн үед би салгах гээд дийлэхгүй байсан, харин тэр хавиар явж байсан нэг хүн салгасан...” гэх мэдүүлэг / хавтаст  хэргийн  52-54 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11441 дугаартай дүгнэлт:  

“__________ биед зүүн гарын эрхий хурууны угийн шивнүүр ясны далд

хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.        

            Дээрх гэмтэл нь эрүүл мнэдийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           Дээрх гэмтэл нь мохоо  зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

           Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна ” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10840 дугаартай дүгнэлт:

1.__________ биед баруун хацарт цус хуралт, дух , баруун хацарт зөөлөн эдийн няцрад, зүүн чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи  доргилт гэмтэл тогтоогдлоо,

2.дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

3.Дээрх гэмтэл нь мохоо  зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

4.дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл  байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,

 -гэмт хэргийн  талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотой:

 

            -эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83,110 дугаар хуудас /,

            -үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 92, 95,118 дугаар хуудас/

            -гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 93, 118 дугаар хуудас/

            -нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 96, 117 дугаар хуудас/

            -оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас /

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 120 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд Б________ нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт _________ “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, зүүн гар хэсэгт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь зүүн гарын эрхий хурууны угийн шивнүүр ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн,

-________ нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт __________ “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун хацарт цус хуралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн  үйл баримт  тус тус тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна ....” гэх дүгнэлтийг,

 

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________:  “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлт

 

          шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________:  “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн саналыг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1.Мөрдөн байцаалтад хохирогч __________  өгсөн:  “...нөгөө эрэгтэй миний баруун талын шанаа орчим гараа атгаж байгаад 2-оос 3 удаа цохисон. Тэгэхээр нь би мөн 2-оос 3 удаа нүүр орчим нь 3 удаа баруун гараараа цохисон байх гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/ мөрдөн байцаалтад шүүгдэгч _________ өгсөн: “...Миний баруун талын шанаа орчим гар атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би 2-3 удаа нүүр  орчим гараараа цохисон ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 78-80 дугаар  хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн: “..эгээд би машиныхаа урд очоод зогсож байсан чинь тэр эрэгтэй машинаасаа бууж ирээд миний хоолой хэсгийн хувцаснаас заамдаад баруун гараа атгаж байгаад миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон. Зүүн талын гуя хэсэг рүү надтай маргалдсан эрэгтэй 2 удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд надад ямар нэг өвдөлт мэдэгдээгүй, ****** чи намайг тавь би зодуулаад байна гээд эхнэрээ түлхэж холдуулаад дахиж тэр залуутай заамдалцахад миний зүүн гар хүчгүй юм шиг санагдсан.Тэгээд миний эрхий хуруу мултарсан юм шиг санагдсан, Тэгээд зургийг нь авахуулсан чинь хугарсан байна гэсэн онош байна гэсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  14-16 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад шүүгдэгч ________ өгсөн: “...Би ******нүд  орчим нэг удаа цохисон тэгээд манай  эхнэр _________рэн бид хоёрын дундуур орж ирээд  намайг тэврээд авсан буюу тэгээд удалгүй салсан. Би ***** биед учруулсан гэмтлийг хүлээн  зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-107 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд __________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

2. Мөрдөн байцаалтад гэрч _______  өгсөн: “...тэгээд маргалдаад байж байтал нөгөө жолооч нь гарч ирсэн буюу тэгээд машины жолоочтой манай нөхөр маргалдсан, тэгээд хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлэг / хавтаст  хэргийн  52-54 дүгээр хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11441 дугаартай дүгнэлт: “_______ биед зүүн гарын эрхий хурууны угийн шивнүүр ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо  зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна ” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/,шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10840 дугаартай дүгнэлт: 1.Б_______ биед баруун хацарт цус хуралт, дух , баруун хацарт зөөлөн эдийн няцрад, зүүн чамархай, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи  доргилт гэмтэл тогтоогдлоо, 2.дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 3.Дээрх гэмтэл нь мохоо  зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, 4.дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл  байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас __________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч ______ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ________  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хохирогч _________ нар нь  харилцан бие биеэсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж  дурдъя.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч _________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял,  шүүгдэгч _______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг гаргасан ба  шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар __________ 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох  ял, шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулж шийдвэрлэлээ.  

 

            Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг  тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ____________  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,            

шүүгдэгч ____________ Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус  тооцсугай.

 

2.Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ___________  450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  ______________ 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял  тус тус  шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________ оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч  __________ оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох  ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б____________ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ