| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/01238/И |
| Дугаар | 1230 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 1230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 49а байрны 33 тоотод оршин суух, Баясгалан овогт Төмөрхуягийн Энхмэнд, /РД:ЙР83032761/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, 41 байрны 2 тоотод оршин суух, Үнэгт овогт Балданшаравын Балдандаваа, /РД:ЧР81101238/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэнэ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Энхмэнд, хариуцагч Б.Балдандаваа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Энхмэнд нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Балдандаваатай 2006 онд танилцаж, 2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охин Б.Халиун, 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Бат-Оргил нар төрсөн. Бид хоёр зан харилцааны тааламжгүй байдлаас болж 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул энэ талаар ярих зүйлгүй. Хоёр хүүхдээ Б.Балдандаваагийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Цаашид хүссэн үедээ 2 хүүхэдтэйгээ уулзаж баймаар байна. Өөр хүсэх зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч Б.Балдаандаваа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Энхмэнд бид 2-т эд хөрөнгийн маргаан байхгүй, гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Цаашид 2 хүүхдээ ээжтэй нь уулзуулна. Т.Энхмэндэд цаашид 2 хүүхэддээ тусалж дэмжиж байгаарай гэж хэлмээр байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар: Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Энхмэнд нь хариуцагч Б.Балдандаваад холбогдуулан гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Балдандаваа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин 2 хүүхэддээ тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Б.Балдандаваа 2 хүүхэддээ тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдаанд татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.
Гэрлэгчид болох Б.Балдандаваа, Т.Энхмэнд нар 2006 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтийг бүртгэх эрх бүхий байгууллагаар гэрлэлтээ батлуулсан байна. Тэдний дундаас 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охин Б.Халиун, 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Бат-Оргил нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа хуулбар зэрэг нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Б.Балдандаваа, Т.Энхмэнд нар 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй талаараа тайлбарлаж байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охин Б.Халиун, 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Бат-Оргил нар эцэг Б.Балдандаваатай хамт амьдарч байх бөгөөд түүний асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охин Б.Халиун, 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Бат-Оргил нарыг эцэг Б.Балдандаваагийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Баясгалан овогт Төмөрхуягийн Энхмэнд, /РД:ЙР83032761/, Үнэгт овогт Балданшаравын Балдандаваа, /РД:ЧР81101238/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охин Б.Халиун, 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Бат-Оргил нарыг эцэг Б.Балдандаваагийн асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхбаярт даалгасугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Балдандаваагаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Энхмэндэд олгосугай.
7.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО