Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/569

 

 

 

 

 

 

 

2022           07               04                                          2022/ШЦТ/569

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч Б_________, түүний өмгөөлөгч Н.Болортуул  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ____________ холбогдох эрүүгийн 2205000001753 тоот дугаартай, хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, _________ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн __________ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, ээж, аав, ах, дүүгийн хамт, Баянгол дүүргийн _____________ тоотод оршин суух хаягтай, ____________ захирал ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, __________

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч __________ нь 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 30 тоотод хамтран амьдрагч ________ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хохирогч __________ зодож, түүний биед уруулд өнгөц няцарсан шарх, цус хуралт, зүүн сарвууны эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун дал, зүүн өгзөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч __________: “...2022 оны 05 дугаар сарын 18-ны орой _________ утас руу үеэл ****** нь дахин дахин залгаад, уулзая гээд дуудаад байсан бөгөөд ***** утсаар ярьчихаад унтах гээд хэвтэж байснаа гэнэт босож ирээд “хоёулаа гарья,******* тэр хэдтэй уулзчихаад ирье” гэхээр нь би “одоо шөнийн 01 цаг болж байхад яах юм бэ, чи хэд хоногийн өмнө гаргаж өгөх гээд уулзчихаад ирсэн биз дээ, юманд бас хэмжээ хязгаар байна шүү дээ, одоо хоёулаа амарцгаая” гэтэл ******* намайг ор руу түлхэж унагаахаар нь би босож ирээд уйлаад “чи юмны түрүүнд яагаад надад гар хүрдэг юм бэ” гэсэн чинь намайг үсдэж чирээд, миний амыг дараад, хоолой багалзуурдаад, миний ядам хуруунд байсан бөгжийг авч аманд чихээд, нүүр рүү цохиод намайг “үх, үх” гээд байсан. Миний хоолой боогдоод би амь тэмцээд арай гэж гарнаас нь мултарсан бөгөөд тэр үед **** хувцасаа өмсөөд гараад гүйчихсэн. Тухайн орой манайд ****** өөр хүн байгаагүй. ..._________ бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй, 2021 оны 06 дугаар сараас хойш хамт амьдраад одоо жил гаруй хугацаа өнгөрч байна. ________ өмнө нь надад 4-5 удаа гар хүрч байсан бөгөөд цагдаад нэг л удаа дуудлага мэдээлэл өгч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын

23-ны өдрийн №7339 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд:

__________ биед уруулд өнгөц няцарсан шарх, цус хуралт, зүүн сарвууны зрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун дал, зүүн өгзөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт, цус хүралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтас хэргийн 20-21 дугаар хуудас/ ,

 

-хохирогч __________ зодуулсан гэх  гэмтлүүдийн зураг /хавтаст хэргийн 54-57 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад яллагдагч ______ өгсөн: “...би Амаржаргалын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой танилцсан, ...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 53-54, 64 дүгээр хуудас хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

-оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/

-гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч __________ нь 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** дүгээр байрны **** тоотод хамтран амьдрагч _________ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, хохирогч __________ зодож, түүний биед уруулд өнгөц няцарсан шарх, цус хуралт, зүүн сарвууны эрхий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун дал, зүүн өгзөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх  дүгнэлтийг,

 

шүүгдэгч ________ нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг тус тус гаргажээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

мөрдөн байцаалтад хохирогч ________: “... Энхсайхан намайг ор руу түлхэж унагаахаар нь би босож ирээд уйлаад “чи юмны түрүүнд яагаад надад гар хүрдэг юм бэ” гэсэн чинь намайг үсдэж чирээд, миний амыг дараад, хоолой багалзуурдаад, миний ядам хуруунд байсан бөгжийг авч аманд чихээд, нүүр рүү цохиод намайг “үх, үх” гээд байсан. Миний хоолой боогдоод би амь тэмцээд арай гэж гарнаас нь мултарсан бөгөөд тэр үед _________ хувцасаа өмсөөд гараад гүйчихсэн. Тухайн орой манайд _______с өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №7339 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: ________ биед уруулд өнгөц няцарсан шарх, цус хуралт, зүүн сарвууны зрхий хуруунд цүс хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун дал, зүүн өгзөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт, цус хүралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтас хэргийн 20-21 дугаар хуудас/,хохирогч ___________ зодуулсан гэх  гэмтлүүдийн зураг /хавтаст хэргийн 54-57 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтад яллагдагч ******** өгсөн: “...Би ________ биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой танилцсан, ...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар давхар  тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Шүүгдэгч _______ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан болно.  

 

Хохирлын талаар:      

 

Хохирогч нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгч _________ бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох  саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

шүүгдэгч __________ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

  Шүүгдэгч _______ холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас __________ торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________ 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар __________ оногдуулсан 700,000 /долоон зуу мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.     

    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч _________ 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _________ оногдуулсан 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.             

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _________ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ