Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

2022        04         08                                             2022/ШЦТ/127

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 2221000000131 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 198 оны 07 дугаар сарын 28-ны өдөр аймгийн суманд төрсөн, 3 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* . /РД: /

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр аймгийн сумын дугаар баг тоотод ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, доод зовхинд зулгаралт, дээд, доод уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сумын дугаар баг тоотод хадмынхаа гэрт архи уусан очсон. Манай хадам талын хамаатны залуу гаднаас орж ирсэн. Тэгээд тай маргалдаад тэр намайг зодчихсон. Миний нүүр рүү гараараа 5- удаа цохисон. Би г хэл амаар доромжилсон байх, харин цохиж зодсон асуудал байхгүй Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 10/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэртээ нөхөр , хүүхдүүдийнхээ хамт байж байсан юм. Манай нөхөр тухайн үед бага зэрэг согтуу байсан. Тэгтэл оройны 19 цагийн орчимд манай гэрт үеэл дүү болох орж ирсэн. гаднаас орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. гэрт орж ирээд сууж байхад нь манай нөхөр түүнийг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд муудалцах шинжтэй болоод байж байснаа зүгээр болсон. манай гэрт тамхи татсан чинь манай нөхөр чи гэртээ тамхи татдаггүй биз дээ. Манайд яагаад тамхи татаад байгаа юм бэ гэсэн чинь босож очоод нүүрэн тус газар цохисон. Би яг хэдэн удаа цохисныг нь хараагүй. Тэгээд харилцан зодолдоод байхаар нь салгасан чинь манай нөхөр надад хандаж чи намайг ах дүү нараараа зодууллаа цагдаа дууд гэхээр нь би цагдаа дуудсан. Манай нөхөр зүүн талын нүд хөхөрсөн байдалтай байгаа. Дүү ямар гэмтэл шарх учраагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаартай дүгнэлтэд:

1. ******* биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, доод зовхинд зулгаралт, дээд, доод уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

З. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр 2022.0З.28-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28-29/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* гэх газар эхнэр хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг. ...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр аймгийн төв дээр байхдаа эхнэр эмнэлэгт хэвтэж байхад нь эргэчихээд хүргэн ах гэр болох сумын дугаар баг тоотод очсон. Намайг очиход ах, эхнэрийн хамт байсан. Гэрт нь ороход ах архи уусан байдалтай намайг гацаа юу хийж яваа юм гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд ах миний толгой руу  нүцгэн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн бөгөөд би уурандаа буцаагаад нүүр рүү нь гараа зангидаж байгаад 3-4 удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-3/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- аймгийн шүүхийн шилжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 259 дүгээр дүгнэлт /хх-ийн 19-20/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 37-41/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/   

- ******* аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 48/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр аймгийн сумын дугаар баг тоотод хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алимны салстад цус хуралт, доод зовхинд зулгаралт, дээд, доод уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Ч., гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 20 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******од дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 3.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА