Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

 

2022        04         08                                             2022/ШЦТ/128

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2221000000128 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, одоо Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: ГН95101812/

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Өлзийтийн гол” гэх газарт нутаглах иргэн ******* гэрт согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан иргэн ******* маргалдан улмаар нүүрэн тус  газарт нь цохиж эрүүл мэндэд нь 1 шүдний сулрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2021 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос Дорнод аймгийн ******* суманд  Төрөө гэх хүний адууг маллах малчнаар ажиллахаар ирсэн. 2022 оны 03 дугаар сарын 06-ны шөнө би туслах малчин ******* хамтаар гэртээ унтаж байх үед шөнө 01 цагийн орчимд гэрийн гадаа мотоциклийн сигналын чимээ гарч мотоцикл явж байгаа сонсогдсон. Удалгүй гэрийн хаалга хүн тогшхоор нь би хэн бэ гэж асуух үед гэрийн гаднаас эрэгтэй хүн Төрөө ахаа хаалгаа Төөжий байна гэж хэлсэн. Би босоод хаалгаа нээх үед манай гэрээс зүүн хойд зүгт байх Хар уулын хойно байдаг Мөнхөө гэх хүний адуучин  Төөжий 2,5 литртэй хүрэн савтай Нийслэл нэртэй 2 ширхэг пиво  бариад орж ирсэн. Удалгүй гэрийн гадаа мотоцикл ирж гаднаас  Мөнхөө гэх хүний адуучин  Баадай мөн нэрийг нь танихгүй зүс таних 2 залуугийн хамтаар гурвуулаа манай гэрт орж ирсэн. Төөжий гэрийн хойморт байрлах орны урд газар суусан байдалтай аяганд пиво хийж Баадайд өгсөн. Баадай гэрийн баруун талд газар сууж аягатай пиво ууж дуусгаад  надад хандаж пизда минь адуу мал хураахгүй адуу тастаад байх юм гэж хэлсэн. Би тэгэхээр нь адуу малыг чинь бөөгнүүлээд байгаа, та нар харин яагаад мордохгүй байгаа юм гэж хэлсэн. Гэтэл Баадай  босож ирээд намайг заамдан авч миний дээд уруул руу 1 удаа мөргөж намайг тонгорч газар унагаад Сэлбэгийн Төрөө та хоёрыг ална шүү гэж хэлээд миний толгойн ар хэсэг буюу дагз, хүзүү хэсэгт 2-3 удаа дээрээс дэвссэн… Миний дээд уруул хавдаж 2 шүд хөдөлж чих рүүгээ хатгаж өвдсөн зовуурьтай байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулсан, шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/

Гэрч Ц.******* мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...Баадай /*******/ гэх залуу танихгүй 3 залуутай манай гэрт шөнө ирсэн. Ирэхдээ пиво авч ирсэн бөгөөд тэд нар хувааж уусан. ...Баадай гэх залуу ад хандаж адуу мал хамт хураачихгүй салгаж хөөлөө гэж хэлж байсан. хариуд нь би салж хөөгөөгүй, адуутайгаа хамт хураадаг гэж хэлсэн. Баадай орон дээрээс босоод руу очих гээд явж байх үедээ гэрлийн утсыг татаад салгачихсан. Тэр үед Баадайд хандаж би адуу ялгаж хөөгөөгүй одоо боль гэж хэлж байсан. Гэрэл асаахад Баадай, 2 гэрийн зүүн талд зогсоо байдалтай Баадайн 2 гарыг бариад байж байсан. Тэгээд хамт явж байсан нэг залуу нь тэр хоёрыг салгасан бөгөөд түүнээс хойш зодоон болоогүй, ын дээд уруул нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 06-ны орой гэртээ адуучин Баадай буюу *******, мөн дүү  Нэргүй нарын хамтаар гэртээ байж байхад манай гэрээс урагш байрлах Цэдвээ буюу Цэдэвсүрэн гэх хүний малчин  Дүрвээ гэх залуу манай гэрт сумаас ирлээ гээд 2,5 литрийн Нийслэл нэртэй хүрэн савтай 6 ширхэг пиво авч ирсэн. Бид дөрөв манай гэрт сууж байгаад 2 савтай пиво ууж дуусгаад манай гэрээс баруун урд зүгт байрлах буюу Төрөө ахын гэрт нь очсон. Тэднийд Төрөө ах, Мөнхбат, Баадай буюу *******, Дүрвээ мөн манай дүү  Нэргүй бид нар авч очсон 2 савтай пиво хуваагаад ууж байсан. Тэгээд ууж байгаад би согтоод унтсан. Юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Өглөө сэрээд  ******* шөнө Төрөө ахыг зодсон гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 244 тоот дүгнэлтэд:

1. ******* биед 1 шүдний сулрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тоггоогдлоо.

2. Дээрх тоггоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 30-31/

 

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 06-ны орой адуундаа өвс тэжээл тавиад , Нэргүй нарын хамт ******* сумын 1 дүгээр баг Өлзийтийн гол гэх газарт гэртээ байж байхад орой 22 цагийн орчимд Цэдвээ гэх хүний малчин Дүрвээ сумын төвөөс 2.5 литрийн 1 сагс пиво, хараа нэртэй 0.75 литрийн архитай орж ирсэн. Тэгээд бид дөрөв уг шар айргийг ууж байхад хэдүүлээ баруун урагшаа ахын гэрт очъё, би ахтай малд явж байгаад архийг нь уучихсан гэж хэлсэн. Хүний юм уучихаад муухай, хэдүүлээ үлдэгдэл юмаа аваад очъё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр мотоциклтой ахын гэрт очиж, би ахыг буулгачихаад дараа нь Дүрвээ, Нэргүй хоёрыг очиж авсан. Бид хэд архи пиво уусан. Би ахад та муухай юмаа таныг байхгүй үед адууг чинь хураагаад өгдөг, намайг ганц өдөр байхгүй үед адуу ялгаж хөөгөөд гэж хэлсэн. Тэгэхэд ах та нар адуугаа ялга гээд байдаг биз дээ, өөрсдөө адуундаа мордохгүй байж гэж хэлсэн. Тэгээд би түлхээд унагаачихсан. Босоод ирэхээр нь 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 27/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 39/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/  

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-45/

- *******ын Дорнод аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 51/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг “Өлзийтийн гол” гэх газарт нутаглах иргэн ******* гэрт согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан иргэн ******* маргалдан улмаар нүүрэн тус  газарт нь цохиж эрүүл мэндэд нь 1 шүдний сулрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Ц., гэрч , Ц.Мөнхбат Л. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 199 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА