Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/146

 

 

2022        04         27                                             2022/ШЦТ/146

                                   

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2021005320097 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 01-ний өдөр аймгийн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агорномич мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ******* гэх газарт байх хашаанаас 80 ширхэг төмөр шон, 220 метр төмөр тор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,838,400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлсөн...” гэв.

Хохирогч *******  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* сумын З дугаар баг эрлений антены урд адуу малаа харж аймагт ирэн очин амьдардаг. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагт хөдөө гэртээ очиж адуу малаа услаад хашаагаа харахад манай төмөр торон хашаа бүрэн бүтэн байсан. Аймгийн төвийн гэртээ очиж хоноод маргааш нь эмнэлгээр бариа хийлгээд хөдөө гэртээ очиж амжаагүй. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагт адуугаа хураангаа төмөр торон хашаа руугаа очиход манай хашааны зүүн талаас нь зүүн урд булан хүртэлх 220 метр торон хашаа, 80 ширхэг төмөр турба шонтой алдагдсан байсан. ... гэх хүн хулгайлсан болох нь тогтоогдож, гэрийнх нь гадна талын амбаараас турба шон, торон хашаа зэргийг хураан авч надад өгсөн. Олдоогүй үлдсэн шон, торон хашаа зэргийн мөнгөн дүнг үнэлгээний компаниар тогтоогдсон ханшаар төлж, миний хохирлыг бүрэн барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 54/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын сүүлээр хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь оруулах гээд аймгийн төвд ирсэн. Тухайн үед манай нөхөр малаа хараад хөдөө гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд би 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр хөдөө гэртээ ирээд гэрийн баруун талд байдаг зуны байшинд ороход дотор нь турба, шон болон торон хашаа хураасан байсан. Нөхрөөсөө асуухад түлээний хашаа хийх гэж авсан гэж хэлсэн. Хаанаас авсан эсэхийг нь лавлаж асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би аймгийн ******* сумын З дугаар баг “" гэх газарт өөрийнхөө малыг маллаж амьдардаг. Манай зуслангийн бэлчээр аймгийн төвөөс баруун урагшаа 21 километрийн зайтай газарт байдаг.  Манай зүүн урд талд 2 километрийн зайтай Хэт ХХК-ийн төмөр замын далан шорооны карерийн кэмпийн хашаа байдаг. Тухайн кэмп үйл ажиллагаа явуулахгүй нэлээд хэдэн жил болж байгаад 2020 оны 5 дугаар сард кэмпээ буулгаж, манаач нь ажиллахаа больсон. 2020 оны 09 дүгээр сарын дундуур намайг малдаа явж байхад тухайн кэмпийн зарим хашаанууд нь энд тэндээсээ зэвэрч муудаад нурж эхэлж байсан. Хүн амьтан эргэж тойрохгүй болохоор нь компани нь хаяад явсан байна гэж бодоод өөртөө түлээний хашаа барих гээд тухайн хашааны баруун урд өнцгийн зэвэрсэн шон болон сеткэн торноос авсан. Яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Үдийн цайны дараа 13 цагийн орчимд би өөрийнхөө малын баас авдаг тэргээ түрж очоод эхэлж унасан шонгууд болон нурсан сеткэн торыг нь түүж тэргэндээ ачаад гэртээ авчирсан. Дараа нь дахин тэрэгтэйгээ очоод нурсан сеткэн торнуудыг суларсан шонгуудын хамтаар сугалж аваад тэргэндээ ачаад гэртээ авчирсан. Би нийтдээ тухайн тэргээрээ 4-5 удаа зөөсөн. Дөрөв дэх зөөлтөө хийгээд явж байхад аймгийн төв рүү явж байсан хөх өнгийн Портер машинтай хүн таараад ”Наад шон, сеткэн тороо зарах уу” гэхээр нь би тухайн хүнд 20 гаран төмөр шон, 10 гаран төмөр сеткэн хашааг бэлэн 300,000 төгрөгөөр зарсан. Уг зарсан хүнээ би танихгүй, хайгаад олоогүй. Сүүлийн зөөлтөө хийгээд гэртээ авчирсан төмөр шон болон сеткэн хашаагаа тоолоод үзэхэд 51 төмөр шон, 4 сеткэн тор байсан. Түүнийг би хашаа барих үедээ ашиглана гээд амбаартаа хийж хураасан. ...би өөрт байсан 51 төмөр шон, 4 сеткэн торыг цагдаа нарын хажууд хохирогч Ганбаатарт хүлээлгэж өгсөн. Мөн Ганбаатарын үлдэгдэл шон, сеткэн төмөрийн мөнгийг нь Вендо ХХК үнэлгээний компаний тогтоосон ханшаар бодож түүний ХААН банкны дансаар нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 107/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 20/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-27/

Эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 31/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-36/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 58-60/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 61-62/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 66-67/

Вендо ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 79-86, 91-98/

Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 108-110/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр *******т гэх газарт байх хашаанаас 80 ширхэг төмөр шон, 220 метр төмөр тор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,838,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч

нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд уг хуулийн зорилго нь коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэг удаа ялаас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

 

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаанаас өмнөх үйлдэлд хамаарч байх бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч *******т оногдуулсан 6 сарын хорих ялыг, 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаанд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

 

 

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч т 1,838,400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд ...Олдоогүй үлдсэн шон, торон хашаа зэргийн хохирлыг үнэлгээний компаний тогтоосон ханшаар ******* төлж барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй....” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түрдэг тэргийг хурааж улсын орлого болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч  ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* ыг 6  /зургаа/  сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг, 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаанд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлөөс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түрдэг тэргийг хурааж   улсын орлого болгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА