Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2018/00177

 

 

     2018 оны 04 сарын 06 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00177

                     Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б.П-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.П нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хоньчноор, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хонь, ямаа, үхэр маллаж байсан. Миний бие 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, архивын лавлагаа гарч ирэхгүй хохироход хүрээд байна. Иймд Б.П намайг 1974 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагыг тодруулахад 1974 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.П-ийн 1974 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.П нь 1974 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 259 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадын 1978, 1980 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

- Хүсэлт гаргагч Б.П-д 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сумын алдарт уяач цол тэмдэг олгосон тухай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хүсэлт гаргагч нь 1975 онд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

- Хүсэлт гаргагчийн 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 087747 дугаар Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 691 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадын 1975 оноос 1978 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

- Хүсэлт гаргагч Б.П-ийн 1982 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,

- Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Хүсэлт гаргагч Б.П-ийн 1979 онд цэргийн албанд татагдаж, 1982 онд цэргээс халагдсан тухай Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Гэрч Б.А-ийн ....Би 1960 онд төрсөн. 1969 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1973 онд 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. 1973 оны 06 дугаар сараас 1977 оныг хүртэл эцэг эхийн хамт Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадад малчнаар ажиллаж байгаад 1977 онд цэргийн албанд татагдаж, 1980 онд цэргээс халагдсан. 1980 оны 06 дугаар сараас эхлээд өнөөдрийг хүртэл малчнаар ажиллаж байна. Б.П нь 1974 оноос эхлээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна. Б.П-ийн аавыг нь Б, ээжийг нь Н гэдэг байсан. Аав ээж нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд насаараа малчин хийсэн. Б.П-ийн эхнэрийг Ж.П гэдэг хүн байдаг. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Б.П-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна..... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Н.Б-ийн ..Би 1955 онд төрсөн. 1963 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1971 онд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Тахилт баригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Би тус бригадад 1990 оныг дуустал ажиллаж байсан. Б.П нь 1979 оноос эхлээд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн гэдгийг сайн мэдэж байна. Түүнээс өмнөх онуудыг сайн санахгүй байна. Одоо ч гэсэн тус сумандаа мал маллаж амьдарч байна. Бид хамтдаа нэг сум нэгдэлд олон жил ажиллаж байгаа хүний хувьд Б.П-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. .... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.П-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.П-ийг 1974 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.П-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ