Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/148

 

 

 

2022        04          28                                            2022/ШЦТ/148

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Б.Сарантуяа

Хохирогч

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000125 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, ******* ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт аймгийн сумын 11 дүгээр баг ******* хотхоны 1-16 тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 11 дүгээр баг ******* хотхонд 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим ******* зүүн хөлийг нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн гуяны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд манайхаас ус алдаж нийтийн аж ахуйд 3 удаа дуудлага өгсөн. Тэгэхэд нийтийн аж ахуйд харьяалагдахгүй гэж хэлсэн. Мөн СӨХолбоонд ч хамаарахгүй гэж хэлсэн. Үүнээс болоод 3 хоног бухимдсан. Арга ядаад орцны жижүүрээс асуусан. Би яагаад бухимдаад байна вэ гэхээр намайг хийгээгүй хэргийн төлөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. Тэр өдрөөс хойш би өмгөөлөгч авсан. Яах аргагүй яллах дүгнэлт гарч ирэхээр нь өмгөөлөгч авсан. Маргалдсан нь үнэн. Хариуцлагын хувьд би т 3 хоног ус алдаж байна гэж хэлсэн. Хэлэхдээ хараалын ёс бус үг хэрэглээгүй. гэх хүнийг хөл өвдөөд байна гэхэд нь би хохино гэж хэлээгүй. Түлхүүр олох гэж олон удаа утсаар ярьсан. Маш төвөгтэй байсан. Эргэн тойрны хүмүүсээс асуухад ер нь хэцүү шүү дээ гэж хэлж байсан. Би түрүүлээд бухимдлаа гаргасан байна. Би энэ хүнийг хөнгөн гэмтэлд хүргэх хэмжээний гар хүрээгүй. Энэ хүнтэй харьцахын тулд  хөөе гээд мөрөн дээр нь хүрдэг шиг, хөлөөрөө хүрсэн. Би мөрдөгчид гэх хүнтэй маргалдаж байхад намайг духаараа мөргөсөн, би хойшоо гэдийсэн, мөн миний зүүн мөр рүү шанаадсан гэж хэлсэн. Намайг шанаадахаар нь би шууд цагдаа дуудсан. Хоёр удаа дуудлага өгсөн. Асуудлыг би тэгж шийдсэн...” гэв.

 

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Энэ хүн намайг урьд нь хэд дахин дуудсан гэж байна. Тэр өдөр л над руу утсаар ярихад нь би доод жижүүрт түлхүүр нь байдаг гэж хэлсэн. Тэгээд над руу байн байн залгаад, надад уурлаад байсан. Тэгэхээр нь би бүр утсаа авахаа больчихсон. Дараагаар нь миний устанд “чи яадаг дурак вэ. Надтай ирж уулз” гэсэн мессеж ирсэн. Тэгээд би 20-30 минутын дараа яваад очсон. Тэгээд хоорондоо маргалдаж байхад миний хөлийн шилбэ рүү өшиглөсөн. Энэ хүн өшиглөөгүй бол энэ хөл ийм болохгүй. Сая намайг доголон байсан гэж хэлж байна. Би тийм доголон хүн биш. Надад ямар ч өвчин байхгүй. Энэ хүнд өшиглүүлснээс  болж би сар гаран доголж явсан. 3-4 хоног өвчиндөө шаналж, нойргүй хоносон. Олон эм ууж, шарлага хийлгэж байж гайгүй болсон. Би ажлаа хийж байгаа бусад хүмүүсийг хэлмэгдүүлэхийг хүсэхгүй байна. Бид хоёрыг мөрдөгч, шүүхийн шинжилгээ рүү гарын үсэг зуруулаад явуулсан. Би эмчид нь очиж үзүүлээд, зураг авахуулсан. Эхлээд намайг зөөлөн эдийн гэмтэл гээд эм өгөөд явуулсан. Тэгээд хөл маань доошоо шилбэ рүүгээ хавдаад эхэлсэн. Зөөлөн эдийн гэмтэл ажил хийж болно гэж дүгнэлт дээр бичсэн байсан. Тэгээд би ажил хийж чадахгүй байна, дахин шинжилгээ хийж өг гээд зураг авахуулаад, эмирайд харуулсан. Би энэ хүнийг хэрэг төвөгт хийчих юмсан гэж бодоогүй, их худлаа ярьж байна. Энэ хүн нэг ч удаа над руу та яаж байна гэж асуугаагүй. Өнөөдрийн хурал дээр би өшиглөөгүй, надад түлхүүр өгсөн гэж байна. Би ямар ч түлхүүр өгөөгүй. Намайг өшиглөснийх нь дараа бид хоёрыг маргалдаад байж байхад засварчин ирлээ гээд явсан. 10-15 минут болоод засаад дууссан байсан. Би хөл хавдаад эхэлчихлээ гээд хэлэхэд хохь чинь гэж хэлсэн. Би эрүүл мэндээрээ хохирсон.  Өөрөө би бүх эмчилгээгээ хийлгэсэн. Дараа нь нэг удаа “та манайд орж цай уу, би 24,000 төгрөгийг чинь өгье” гэж хэлсэн. Би тэр эм авсан баримтыг хэрэгт хийх хэрэгтэй гэхээр нь өгсөн. Би мөнгө нэхэх байсан бол бусад баримтаа гаргаж өгөх байсан. Бүтэн сар гаран эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Энэ залуу намайг таны бие яаж байна гэж ганц удаа ч асуугаагүй. Би тэрэнд нь гомдож байна. Тухайн үед би хөлөө зөөж чадахгүй байсан. Арай гэж хөлөө зөөж байж 103 дээр очсон. Хүнийг тийм болгочихоод би өшиглөөгүй гэж байна. Би зүв зүгээр байж байгаад тийм доголон болох уу. Надад энэ залуугийн мууг үзэх бодол байхгүй. Үнэнээ хүлээхгүй байгаад нь гомдолтой байна...” гэв.

 

            мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 08 цагт ажилдаа явсан. Ажилдаа гарахдаа ямар нэгэн гэмтэлгүй байсан бөгөөд өдөр 12 цагийн үед үдийн хоолоо идэхээр ирэхдээ ч гэмтэлгүй, алхаа гишгээ нь хэвийн байсан. Ингээд  хэдэн цагт орж ирснийг санахгүй байна, ямартай ч үдийн хойно  орж ирэхдээ хөл  нь доголсон байдалтай орж ирсэн.  Юу болсон талаар асуухад ажлынхаа гадаа түлхүүрийн асуудлаас болж хүнтэй ам зөрөөд байж байхад  нь нөгөө хүн зүүн хөл рүү нь өшиглөсөн гэж хэлсэн. Гайгүй юм уу гэхэд за яахав эр хүмүүс хоорондоо маргалдаа биз гээд хэвтэж байсан. Тэгээд ойролцоогоор 30 орчим минутын дараа хөд нь өвдөөд байна гэхээр нь өшиглүүлсэн гэх газрыг нь харахад маш том хавдсан байдалтай байхаар нь би нөхөртөө цагдаагийн  байгууллагад хандаж хөлөө үзүүл гэж хэлсэн. ...Манай нөхөрт ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 15/

           

            аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 175 тоот дүгнэлтэд:

            1. ******* биед зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэжээ. /хх-ийн 29-30/

 

            аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 7 тоот  нэмэлт дүгнэлтэд:

            1. ******* биед зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтэл байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэжээ. /хх-ийн 37-38/

 

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

            - Хохирлын баримт /хх-ийн 09/

            - Гэрч мэдүүлэг /хх-ийн 17/

            - Гэрч мэдүүлэг /хх-ийн 19/

            - аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 179 тоот  дүгнэлт /*******ын биед үзлэг хийсэн/

            - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31/

            - Зөвөлгөөн авах бичиг /хх-ийн 39/

            - БОЭТөв Зүүн өвдөгний үений компьтер томографи шинжилгээ /хх-ийн 40/

            - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 50-52/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/

             Шүүгдэгч *******ын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн  2 хуудас, улсын яллагчийн гаргаж өгсөн 2  хуудас задгай баримт  болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас  хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг мөн байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь “Би энэ гэмт хэргийг үйлдээгүй. т гэмтэл учруулах хэмжээнд биед нь хүрээгүй. Хийгээгүй хэргийнхээ төлөө ял шийтгэл эдлэх болсондоо гомдолтой байна” гэж мэдүүлдэг. 

 

            Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч *******ын гэрт ус алдсаны улмаас подволын түлхүүр шаардлагатай болж 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим хохирогч тай холбогдож улмаар ******* хотхоны гадаа уулзсан байна. Уулзаад шүүгдэгч, хохирогч нар нь маргалдаж шүүгдэгчийн зүгээс хохирогчийн зүүн хөлний гадна хэсэгт өөрийн зүүн хөлөөр хүрсэн үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим аймгийн сумын 11 дүгээр баг ******* хотхонд хохирогч ******* зүүн хөлөн тус газар нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь зүүн гуяны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч ******* “2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд гадуур ажилтай явж байхад ******* гэх залуу над руу залгасан. ...утасныхаа дууг хаагаад  машиндаа үлээгээд хэсэг байж байгаад харахад “чи ямар дурак байна, надтай ирж уулз” гэсэн зурвас илгээсэн байсан. Тэгээд би 15 цаг 30 минутын орчим ******* хороололд очоод түүнтэй уулзаад хэсэг маргалдаж байх үед  ******* гэх залуу миний зүүн хөлний бүдүүн гуяны гадна хэсэгт нэг удаа өшиглөхөөр нь би түүний цээжин хэсэг рүү нэг удаа түлхсэн” гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ын “би гэх хүний утас руу олон удаа залгасан боловч утсаа авахгүй байхаар нь түүнд зурвас илгээснээс хойш 10 орчим  минутын дараа ирсэн. Ирээд миний ярьсан зүйлийг тоохгүй үл ойшоогоод цаашаа яваад байхаар нь анхаарлыг нь татах зорилгоор өөрийн зүүн хөлөөр түүний зүүн хөлөнд хүрсэн. Энэ үед өвгөн уурлаж чи намайг өшиглөлөө гээд миний цээжинд гараа зангидаж байгаад цохисон. Ингээд бид хэсэг ярилцаж байгаад ойлголцож салсан бөгөөд ойролцоогоор 30 орчим минутын дараа Тажив гэх хүн над руу залгаад ахынх нь хөл явж чадахгүй өвдөөд байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 00 минутанд зүүн хөлийн гуяны гадна хэсэгт өвдөнө гэсэн зовиуртайгаар БОЭТ-ийн яаралтай тусламжинд бүртгүүлсэн бүртгэл, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 175 тоот  “******* биед зүүн гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрхи тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,   аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 7 тоот  нэмэлт дүгнэлт, тухайн өдөр хохирогчийн биед гэмтэл учрахаас өмнө ямар нэгэн гэмтэлгүй байсан талаар түүний гэр бүлийн хүн “Манай нөхөр 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 08 цагт ажилдаа явсан. Ажилдаа гарахдаа ямар нэгэн гэмтэлгүй байсан бөгөөд өдөр 12 цагийн үед үдийн хоолоо идэхээр ирэхдээ ч гэмтэлгүй, алхаа гишгээ нь хэвийн байсан. Ингээд  хэдэн цагт орж ирснийг санахгүй байна, ямартай ч үдийн хойно орж ирэхдээ хөл нь доголсон байдалтай орж ирсэн.  Юу болсон талаар асуухад ажлынхаа гадаа түлхүүрийн асуудлаас болж хүнтэй ам зөрөөд байж байхад  нь нөгөө хүн зүүн хөл рүү нь өшиглөсөн гэж хэлсэн. Гайгүй юм уу гэхэд за яахав эр хүмүүс хоорондоо маргалдаа биз гээд хэвтэж байсан” гэх мэдүүлэг, зүүн өвдөгний үений компьютер томографи шинжилгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, Б.Сарантуягаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

            Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд “Би ******* өшиглүүлсний улмаас сар гаран эмчилгээ хийлгэсэн. Энэ хүнийг залуу хүний хувьд хийсэн хэрэгтээ гэмшээсэй гэсэн үүднээс цагдаагийн байгууллагад хандсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд ч хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би *******аас мөнгө нэхэх байсан бол эмчилгээний баримтаа гаргаж өгөх байсан. Гэвч надад мөнгө нэхэх бодол байхгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Хамгийн гол нь энэ хүн хийсэн хэрэгтээ гэмшихгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаад гомдолтой байна” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.  

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА