Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

 

2022        05         02                                             2022/ШЦТ/152

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч А.Алтангэрэл

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх А.Алтангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000159 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 12-ны өдөр аймгийн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт аймгийн сумын 4 дүгээр баг ******* 6-01 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн орчимд аймгийн сумын 4 дүгээр баг хорооллын 4 дүгээр эгнээнд иргэн ******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь архины шилээр цохиж тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх, баруун нүдний доод зовхины зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй. Би Матад суманд очиж хүний мал харахаар тохирсон байгаа...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 08 цагийн орчим босоод гэрт байсан “Шүншиг” нэртэй тал шил архи ганцаараа уучихаад 09 цагийн орчим  сумын 7 дугаар баг үйлчилгээний баруун талын мах махан бүтээгдэхүүн зардаг дэлгүүр орж нохойн хоол авах санаатай гэрээсээ гараад гэрийн урд талд байрлах автобусны буудал дээр очиход хорооны ганц хоёр хүн буудал дээр сууж байсан.  Хөлөө амраах гээд түр зуур суухад тэнд сууж байсан /*******/ надад хандаж “чи надад нэг шил архи аваад өгчих” гэж хэлэхээр нь би “чадахгүй надад юу байдаг юм” гэж хэлэхэд үгийн зөрөөгүй хажуугаас цохих шиг болохоор нь би доош суухад толгойноос цус маш ихээр гарч байсан. Тухайн үед би хальт манарсан. Тэгээд хажууд явж байсан хүн 103 руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй түргэний машин ирж намайг үзээд машиндаа суулгаад аваад явсан. Эмнэлэг дээр очиж толгойны орой хэсэгт 6 оёдол тавиулсан. ...тай /*******/ би ямар ч өс хонзон байхгүй. Надаас архины мөнгө нэхэхээр нь надад байхгүй гэж хэлэхэд уурлаж намайг цохисон. ...намайг яг юугаар цохисныг мэдэхгүй, хажууд байсан хүн хэлэхдээ таныг шилээр цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 09 цагийн орчимд сумын 2 дугаар баг гийн 1-13 тоот өөрийн гэрээс гарч 4 дүгээр баг Хан-Уулын хороолол орсон. ...10 цагийн үед сумын 4 дүгээр баг ******* 5 дугаар эгнээний дэлгүүрээр орж, гарч ирээд хуурай дүү Мягмарын хамт юм яриад зогсож байхад хажуу талын автобусны буудал дээр хорооны ах *******, хоёр архи, согтууруулах ундаа хэрэглэчихсэн хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би хальт хараад зогсож байхад эхлээд  нь ******* руу дайраад 2-3 удаа өшиглөхөөр нь би очиж тэр хоёрыг салгасан.  Тухайн үед ******* ах нэлээд согтчихсон байсан болохоор уурандаа ыг сандал дээр сууж байхад нь дөхөж очоод толгой руу нь нэг удаа цохиход толгойгоо гараараа дараад доошоо тонгойгоод цусаа гоожуулаад суугаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 290 дугаартай дүгнэлтэд:

1. ******* биед тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх, баруун нүдний доод зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 34-35/

 

Шүүгдэгч П. *******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн хорооны найзуудтайгаа 2 шил архи уугаад нэлээн согтож гэртээ ороод удалгүй буцаад гарсан. Гэрийн хажуу талын автобусны буудал дээр ирэхэд манай ганц хоёр найзууд байсан. Хойноос хорооны найз ирээд буудал дээр суухаар нь би очоод “ганц юм аваад өгчих” гэж хэлэхэд надад юу байдаг юм гэж чанга дуугаар хэлэхээр нь би тухайн үед нэлээн халчихсан байсан болохоор уурандаа руу дайрахад хажууд байсан найзууд салгасан. над руу хандаж чи муу юу вэ амжихгүй шүү гэж хэлэхээр нь улам уурлаж очоод хажууд байсан архины шилийг аваад толгой руу нь нэг удаа цохиход толгойгоо бариад доош тонгойгоод суусан. Тэгэхэд ын толгойноос цус гарч байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 16-17/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 20-21/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 36/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/   

- *******ын хувийн байдлын талаарх  баримтууд /хх-ийн 48-50/

- Хохирогч ******* аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 55/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн орчимд аймгийн сумын 4 дүгээр баг хорооллын 4 дүгээр эгнээнд иргэн ******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны язарсан шарх, баруун нүдний доод зовхины зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Л., гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 290 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч  ******* *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА