Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 1062

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2018/01062

Улаанбаатар хот

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Ганболд, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  давхарт байрлах “М даатгал” ХХК /РД:*******/-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух,  Довогт Гр /РД:********/-т холбогдох,

 

гэм хорын хохиролд 32*******,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.ОЗ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.БЗ, иргэдийн төлөөлөгч М.МЗ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.ОЗ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“”М даатгал” ХХК нь тээврийн хэрэгсэлийн даатгалын даатгуулагч Ц.Гийн * УНТ улсын дугаартай Тоёота Рrius rius 30 маркийн автомашиныг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн *******-р хороо *******-р байрны зогсоолд байх үед Ж.Грын эзэмшлийн *******-р бөйр ************** тоот айлаас юм шидэж Ц.Гийн автомашины урд шилийг хагалж 32*******,000 төгрөгийн хохирол учруулсан.

Энэ ослын улмаас Ц.Гийн эд хөрөнгөнд учирсан 32*******,000 төгрөгийн хохирлыг М даатгал ХХК төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг “М даатгал” ХХК нь шилжүүлэн авсан.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******10 дугаар зүйлийн *******10.1-д зааснаар Ц.Гийн эд хөрөнгөнд учирсан хохирол 32*******,000 төгрөгийг Ж.Граас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М даатгал” ХХК-ний нэхэмжлэлд дараах тайлбар гаргаж байна. Бидний эзгүйд миний хүү Г.А, дүүгийн хүү Э.С нар жижиг гялгар уутанд ус хийгээд бөмбөлөг болгон тоглож байгаад цонхоор санамсаргүй унагаснаар машины шилийг хагалахад хүргэсэн.

 

Хэрэв бид санаатай үйлдлийг хийсэн бол Даатгалын хуулиар нөхөн төлбөрийг хариуцана. Санаандгүй хүүхдүүдийн санамсаргүй үйлдлээс шалтгаалсан тул уг төлбөрийг бид төлөхгүй.

 

Ер нь даатгалын компани нэг төрлийн бүтээгдэхүүн дээрээ олон даатгуулагчаас орлого бүрдүүлж түүнийхээ тодорхой хэсгийг нөхөн төлбөрт зарцуулж байгаа гэтэл санаадгүй зүйлийг санаатай болгон төлбөр нэхэж байгаа нь нийгмийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилготой нийцэхгүй байна.

 

Манай гэр бүл “М даатгал” ХХК-ний даатгуулагч үйлчлүүлэгчийн хувьд уг төлбөрийг төлөхгүй. Би зах зээлд  Тоёота Рrius rius 30 маркийн автомашин урд салхины шил хэд төгрөг байдгийг судалсан шинэ шил бол Япон улсаас орж ирдэггүй, зах зээлд 1*******0,000 төгрөг байдаг гэсэн. Харин эвдэрсэн машинаас хуучин шилийг авч зарах тохиолдол байдаг гэж ярьж байсан. Байшингийн гаднах камерыг шүүхэд манай гэрийн цонхноос цагаан юм унаж байгаа нь харагдаж байсан гэв.

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М даатгал” ХХК нь хариуцагч Ж.Грт  холбогдуулан тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохиролд 32*******,000 төгрөг  гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, зах зээлийн  үнээс хэт өндөр байна гэж маргасан.

            Ц.Г нь “М даатгал” ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 02-ний өдөр өөрийн эзэмшлийн * УНТ улсын дугаартай Тоёота Рrius 30 маркийн автомашиныг 10 сая төгрөгөөр 1 жилийн хугацаатай даатгуулсан болох нь зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн “тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-гээр тогтоогдов.

 

            Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.” гэж зохицуулжээ.

 

Даатгуулагч Ц.Г нь “М даатгал” ХХК-нд 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ” байгуулан    даатгуулагчийн машины салхины шилийг хагалж 300,000 төгрөгийн хохирол учруулсныг эрх хүлээн авагч нөхөн төлбөрийг олгож барагдуулсан тул буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрхийг эрх шилжүүлэн авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч “М даатгал” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрх үүсжээ.

 

Даатгуулагч Ц.Гийн  эзэмшлийн * УНТ улсын дугаартай Тоёота Рrius 30 маркийн авто машин зогсоолд зогсож байхад нь Грын А /12 настай/ нь гялгар ууттай ус шидсэн болох нь түүний эх Б.Бадамхүүгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн тодорхойлолт зэргээр нотлогдов.

 

Иргэний хуулийн *******03 дугаар зүйлийн *******03.1-д “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана.” гэж хуульчилсан тул насанд хүрээгүй Г.Агийн гэм хорын хохирлын төлбөрийг эцэг эх хариуцахаар зохицуулсан байна.

 

  “Мастер үнэлгээ” ХХК нь авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтанд “* УНТ улсын дугаартай 2009 онд үйлдвэрлэсэн, 2017 онд Монгол улсад орж ирсэн, цагаан өнгийн Тоёота Рrius 30 маркийн авто машины урд салхины шилийг солиход 300,000 төгрөг” гэж үнэлсэн.

 

Дээрхи үнэлгээний дагуу “М даатгал” ХХК нь ХААН банкны шилжүүлгийн баримтаар 32*******,000 төгрөгийг Ц.Гийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлэн төлбөрийг төлжээ.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******10 дугаар зүйлийн *******10.1-д зааснаар нэхэмжлэгч “М даатгал” ХХК нь шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд хариуцагч Ж.Граас 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М даатгал” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2*******,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

            Учир нь даатгуулагч Ж.Гр нь нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээгээр  даатгагчид 300,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэх эрхийг олгосон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******03 дугаар зүйлийн *******03.1, *******10 дугаар зүйлийн *******10.1-д зааснаар хариуцагч Ж.Граас 300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М даатгал” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2*******,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Граас 96*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М даатгал” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

         

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн  иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   А.МӨНХЗУЛ

 

     ШҮҮГЧИД                                                 Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                 Д.ГАНБОЛД