Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/156

 

 

 

2022        05        09                                             2022/ШЦТ/156

                                   

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000134 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 434 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .2-д зааснаар З жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, ******* овогт ******* . /РД: ЖЯ83**************75/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг тоотод гэртээ төрсөн охин настай аяга угаасангүй гэх шалтгаанаар толгойн тус газарт заазуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр согтуу байсан учир болсон асуудлыг сайн санахгүй байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний нөхөр З хүүхдийн хамт гэртээ үлддэг. Сүүлийн нэг сар орчмын хугацаанд байнга архи уусан. Гэхдээ нөхөр маань архи уусан ч гэсэн гэртээ хэрүүл маргаан үүсгээд байдаггүй. Харин 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой 19 цаг өнгөрч байхад хөрш айлын хүүхэд манай ажил дээр ирээд танай нөхөр чинь заазуураар зүссэн байна та утсаа авахгүй болохоор би ирлээ гэж хэлсэн. ...миний хувьд нөхрийнхөө хүчирхийлэл үйлддэг болохыг нуусан зүйл байхгүй. Харин өнөөдөр гаргасан асуудлын хувьд мэдэхгүй байна. Олон хоног архи уусан учраас ийм асуудал гаргасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Насанд хүрээгүй хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эгч намайг аягаа угаачих гэхэд нь миний гэдэс өвдөөд байсан болохоор би юм дуугарахгүй байхад эгч намайг дуудаж аягаа угаачих гэж хэлэхээр нь би босоод гал тогооны өрөө рүү алхаж байхад аав наадхын чинь бие нь өвдөөд байгаа юм биш үү хэвтүүлээч гэж хэлэхэд эгч “за би аягаа угаачихъя” гэж хэлэхээр нь би буцаад том өрөө рүү ороод орон дээр суухад аав намайг хэвтээч гэж хашхираад байсан. ...эгч аав руу хандаж та яагаад байгаа юм бэ уух мөрөөрөө уухгүй баярын өдөр болохоор чинь тэвчиж байгаа шүү гэж хэлэхэд эгч рүү хараад ална шүү гэж хашхирахад эгч тэгээд алаач гэж хэлэхэд аав гал тогооны шүүгээнээс заазуур авч над руу далайгаад больж заазуураа буулгахад эгч аавыг хорьж чадаагүй.  Тэгэхэд нь аав дахин заазуур барьсан гараараа далайгаад миний толгойны дээд хэсэгт хүрэх шиг болохоор нь би заазуурын хавтгай хэсгээр цохичихлоо гэж бодсон. Гэтэл аав хохино тархи нь хагараад үхнэ гэж хэлэхэд эгч аав руу тэнэг юм уу гээд хашхираад байхаар нь орон дээрээс босоход миний  дух болон нүүр дагаж цус тогтохгүй маш их гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-26/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би дүү аягаа хураагаад угаачих гэж 2-3 удаа хэлэхэд дүү дуугарахгүй орон дээр суугаад байхаар нь би хэрэггүй, хэрэггүй өөрөө угаая гэж хэлээд гал тогооны өрөөнд ороод аягаа угаах гэтэл аав руу хандаж чи яагаад аяга угаадаггүй юм бэ, амттай шимтэй болгоныг идчихээд гэж уурлаад сууж байсан жижиг сандлаа аваад дүүгийн цээж хэсэг рүү 2 удаа цохиход модон сандал хөл хэсгээрээ салахаар нь би аавыг та яасан гэж хүүхэд зодож байгаа юм бэ уух мөрөөрөө уугаач гэж хэлэхэд аав чамд хамаагүй гэж хэлээд энийг чинь алчихъя гээд гал тогооны шүүгээнээс жижиг хар иштэй заазуур авахаар нь би аавыг яах гээд байгаа юм бэ гээд хориод заазуурыг булааж авах гээд дийлдэхгүй том өрөө рүү орж толгойн орой хэсэгт нэг удаа заазуураар зүсэхэд орон дээрээ суугаад уйлаад толгойгоо дарахад толгойноос нь их хэмжээний цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 238 тоот дүгнэлтэд:

1. биед зулайн орой хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

З. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ. /хх-ийн 46-47/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/         

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******-13/

- Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 35-38/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-61/

- Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 63-64/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг тоотод гэртээ төрсөн охин настай аяга угаасангүй гэх шалтгаанаар толгойн тус газарт заазуураар цохиж эрүүл мэндэд нь  зулайн орой хэсэгт шарх бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч О., түүний хууль ёсны төлөөлөгч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 238 тоот “ биед зулайн орой хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, ******* аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж   ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуур, модон сандал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч  ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуур, модон сандал зэргийг устгахыг ******* аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА