Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/157

 

 

2022        05        09                                              2022/ШЦТ/157

                                   

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь Сум дундын эрийн хэргийн анхан шатны шүүхийн шч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Хохирогч

Шдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрийн хэргийн шүүх хуралдаанаар:

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрийн 2221000000132 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 05-ны өдөр аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, эгч, охины хамт аймгийн сумын 7 дугаар баг ******* хорооллын ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл:   аймгийн сумын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор Эрийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж байсан, ******* овогт ******* *******. /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шдэгч Э.******* нь аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг бааранд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* хутгалж биед нь нуруу, баруун шуу, зүүн мөрний ар дээд хэсэгт шарх, баруун 5 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний орой хүйтэн байсан учир би загасанд явдаг куртикээ өмсөөд бааранд орсон. Би ер нь архи уудаггүй, удаан уугаагүй байсан болохоор тэр орой 2 пиво уугаад нэлээн согтсон байсан. Би энэ залууг танихгүй, бид хоёрт муудалцах шалтгаан байгаагүй. Үл ялих зүйлээс болж маргалдаж, халаасанд хутга байхаар нь хутгалсан. Хохирогчид  эмчилгээний зардлыг нь төлнө...” гэв.

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр найз нартайгаа уулзаад бааранд орж 0,75 литрийн архи захиалаад ууж байсан. Мөн бааранд танил эгч нөхөртэйгээ хамт сууж байсан. *******тэй явж байсан нь эгчтэй муудалцаад байсан. эгч над руу ирээд энэ эмэгтэй намайг пиво авч өг гээд байна, эгчид нь мөнгө байхгүй байна гэхэд нь би юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд эгч, хоёр муудалцаад байхад нь би ******* рүү очоод чи г танидаг юм бол аваад явчих, хүнтэй муудалцаад байна гэж хэлээд нэг түлхээд яваад өгсөн. Үүний дараа би нойлын өрөө орж танил дүүтэйгээ тааралдаад хэсэг маргалдсаны дараа өөрийн сууж байсан ширээ рээ явж байхад нурууны ард өвдөж байгаа мэдрэмж төрөөд байхад нь эргэж харах гэтэл зүүн мөрөнд час хийгээд сонин болсон. Тэгээд гараараа хаахад миний гарын шууны дотор хэсэгт хутгалахад нь манай найз салгасан. Би  баарны текний ар талын хаалгаар гарахад манай найз таксинд явж байсан ба найзынхаа машинд сууж эмнэлэг явсан. Миний санаж байгаагаар шдэгч нь бааранд эхэлж орж ирэхдээ биеийн тамирын өмд, цамцтай байсан ба дараа нь орж ирэхдээ хувцсаа сольж хар өнгийн хувцастай дээгүүрээ яктай орж ирсэн. Мөн тухайн орой нь намайг хүчингийн хэргээр ял эдэлж байсан гэж хэл амаар доромжилсон ба тухайн бичлэг нь манай ээжид байгаа. Шдэгчээс эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэв.

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх эмэгтэй намайг пиво авч өг гэхээр нь боломжгүй байна гэхэд чангаагаад хүнээс гуйгаад аваад өг гээд зууралдаад байсан. Ингээд би тай маргалдсанаа санаж байна. ...Бодвол л *******г өдөж хэл амаар доромжилсон байх. ын хэл ам ер нь болдоггүй, энд тэнд дандаа хүмүүсийн дургүй хүргэж явдаг хүн. Би хутгалж байхыг нь хараагүй. Бааранд байхад гаднаас цус болчихсон орж ирсэн. Тэгэхээр нь тай хамт явж байсан эмэгтэйгээс юу болсон талаар асуухад чамтай хамт явж байсан ******* ыг хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

Шдэгч *******гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 21 -ний өдөр сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг бааранд 20 цагийн орчим найз хамт орсон. Бааранд орж пиво ууж юм ярьж байгаад хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна танил гэдэг хүүхэд явж байсан. Тухайн үед юунаас болж, ямар шалтгаанаар маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Ямар ч байсан маргалдаад, би ыг хутгаар З удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

            аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 242 тоот дүгнэлтэд:

            1. ын биед нуруу, баруун шуу, зүүн мөрний ар дээд хэсэгт шарх, баруун 5-р хурууны 1-р шивнүүрийн шарх, зүүн чихний дэлбэн, зүүн эгэмний дотор буланд зурагдсан зулгаралт, зүүн хацар, хүзүүний баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх шарх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

            3. Нуруу, баруун шуу, зүүн мөрний ар дээд хэсэгт шарх, баруун 5-р хурууны 1-р шивнүүрийн шарх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэжээ. /хх-ийн 22-23/

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/         - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-07/

            - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-10/

            - Гэрч мэдүүлэг /хх-ийн 15-16/

            - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21/

            - *******гийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 33-36/

            - Эрийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

            - Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-40/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

            Шдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

            Шдэгч ******* овогт ******* ******* нь аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг бааранд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ******* хутгалж биед нь нуруу, баруун шуу, зүүн мөрний ар дээд хэсэгт шарх, баруун 5-р хурууны 1-р шивнүүрийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шдэгч *******, нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дүгээр сарын 23-ны өдрийн 242 тоот “ын биед нуруу, баруун шуу, зүүн мөрний ар дээд хэсэгт шарх, баруун 5-р хурууны 1-р шивнүүрийн шарх, зүүн чихний дэлбэн, зүүн эгэмний дотор буланд зурагдсан зулгаралт, зүүн хацар, хүзүүний баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Нуруу, баруун шуу, зүүн мөрний ар дээд хэсэгт шарх, баруун 5-р хурууны 1-р шивнүүрийн шарх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шдэгч ******* овогт ******* *******г Эрийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шдэгч *******г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шдэгч *******д эрийн хариуцлага хүлээлгэхэд Эрийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Шдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ын биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 200,000  төгрөг өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шдэгчийг энэ шүүх хуралдаанаар хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогч ын эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн шдэгч *******гээс  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Иймд шдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* *******г Эрийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь Эрийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирсэн шдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Шдэгч  ******* овогт ******* *******г Эрийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шдэгч ******* *******г 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шдэгч *******д оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

            4. Эрийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шдэгч *******д мэдэгдсүгэй.

 

5. Эрийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 см урттай, мөнгөлөг өнгийн 1 ширхэг хутгыг устгахыг аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шдэгч нь цагдан хоригдоогүй, шдэгч ******* нь хохирогч од 200,000 төгрөг төлсөн бөгөөд энэ шүүх хуралдаанаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Хохирогч  нь эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шдэгч *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА