Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2016/0401/З |
Дугаар | 128/ШШ2020/0676 |
Огноо | 2020-10-22 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2020/0676
00 оны 10 сарын өдөр Дугаар 1/ШШ00/0676 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ж” ХХК,
Хариуцагч: Убег
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны ******* тоот 67,06 м.кв талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Эг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох,
. Дээрх ******* тоот өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Бг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох,
3. Л.Бгийн нэр дээр хийсэн хууль бус бүртгэл, гэрчилгээг үндэслэн маргаан бүхий ******* тоотын 67,06 м.кв талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Жыг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон 01 оны 1 дугаар сарын 14-ний өдрийн Ххбтай байгуулсан барьцааны гэрээний бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, түүний өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, Б.О, гуравдагч этгээд Л.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, гуравдагч этгээд Х.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээд Ххбны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн захирал С.Э-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “Ж” ХХК нь 010 оны дугаар сарын 06-ны өдөр “Дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр Нийслэлийн Баянгол дүүрэг, 1-р хороо, 4-р хороолол, Жалханз хутагт хаягт байрлалтай, 10 давхар үйлчилгээ, орон сууцны 37-р байрны барилгын ажлыг 75 хувийн гүйцэтгэлтэй байх үед худалдан авсан.
Уг барилгыг “Ж” ХХК цааш нь өөрийн хөрөнгө санхүүжилтээр үргэлжлүүлэн барьж, 95 хувийн гүйцэтгэлтэй Улсын бүртгэлд бүртгүүлэн Ү-******* дугаартай гэрчилгээ авч, 01 оны 3 дугаар сарын 30-нд техникийн комиссд, 01 оны 1 дугаар сард улсын комиссд хүлээлгэн өгсөн байдаг.
Дээрх 37-р байрны , , , , *******, тоотод байрлах орон сууцнууд нь “Ж” ХЖ-ийн өмч болохын хувьд өмнө нь 0 оны 10 дугаар сарын -ны өдөр улсын бүртгэлд дахин өөрчлөлт оруулж, тухайн барилгыг Орон сууцны санхүүжилтийн корпораци /цаашид “ОССК” гэнэ/-д бүхэлд нь барьцаалсан байсан. Үүнд нь, Улсын бүртгэлийн Ү-******* дугаарт Баянгол дүүрэг, 1-р хороо, 4-р хороолол, Жалханз хутагт хаягт байрлалтай 10 давхар үйлчилгээ, орон сууцтай барилгын 56******* м талбай бүхий хэсэг бүхэлдээ хамрагдаж байсан ба үүнд 37-р байрны ******* тоотын 67.06 м талбайтай өрөө орон сууц мөн багтаж байсан.
Манай компани болон ОССК, худалдан авагч нарын хооронд хийгдсэн гэрээний дагуу тус байгууллагаас санхүүжүүлсэн худалдан авагчдын худалдан авсан орон сууцыг тэдний өмчлөлд шилжүүлснээр ОССК-тай хийсэн барьцааны гэрээг 015 оны 1 дугаар сарын 1-ны өдөр дуусгавар болгож, тухайн орон сууцны барилгыг барьцаанаас бүрэн чөлөөлсөн.
Ийнхүү барьцаанаас чөлөөлөгдөхөөс өмнө 37-р байрны ******* тоотын өрөө орон сууцыг өмчлөх эрхгүй “Ө” ХХК-ийн захирал гэх А.Э нь өөрийн төрсөн дүү А.Этай хуурамч гэрээ байгуулж, уг гэрээгээ үндэслэн улсын бүртгэлийн байгууллагад хандан Баянгол дүүрэг, 1-р хороо, 4-р хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37-р байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр А.Эг бүртгэсэн нь хууль бус болсон тул манай компанийн зүгээс уг бүртгэл болон түүнд олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаад байсан.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 00 оны 3 дугаар сарын 1-ны өдөр “…Иргэн А.Э нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг 01 оны 05 сарын 1-ний өдөр 56 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Л.Б /ЧР603470/-ийн өмчлөлд, Л.Б нь 01 оны 09 сарын 13-ны өдөр 5 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр 01 оны 1 сарын 04-ний өдөр иргэн Х.Жт //-ийн өмчлөлд тус тус шилжүүлсэн байх бөгөөд 01 оны 1 сарын 14-ний өдрийн Ххбтай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч байгууллагын улсын бүртгэгч нар тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь заалтын “...мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана...” гэснийг зөрчиж, маргаан бүхий орон сууцыг өөр бусад этгээдийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байх тул манай компани нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлэн өөрчилж байна.
1. Баянгол дүүрэг, 1-р хороо, 4-р хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37-р байрны ******* тоотын 67.06 м талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Эг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,
. Дээрх хууль бус бүртгэл, гэрчилгээг үндэслэн маргаан бүхий ******* тоотын 67.06 м талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Бг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох;
3. Л.Бгийн нэр дээр хийсэн хууль бус бүртгэл, гэрчилгээг үндэслэн маргаан бүхий ******* тоотын 67.06 м талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Жыг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон 01 оны 1 дугаар сарын 14-ний өдрийн Ххбтай байгуулсан барьцааны гэрээний бүртгэлийг тус тус хүчингүй болгох... шаардлагуудыг гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Ж” ХХК нь 010 оны дугаар сарын 06-ны өдөр дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх гэрээний үндсэн дээр Баянгол дүүргийн 1 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт тоот хаягт байрлалтай 10 давхар үйлчилгээний орон сууцны 37 дугаар байрны ажлыг 75 хувийн гүйцэтгэлтэй хийж худалдсан. Уг барилгыг Ж ХХК өөрийн санхүүжилтээр өргөн барьж 95 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлд Ү-******* дугаартай гэрчилгээ авч 01 оны 3 дугаар сарын 30-ны өдөр техникийн комиссод хүлээлгэн өгч 01 оны 1 дугаар сард улсын комиссод хүлээлгэн өгсөн. Улсын комиссод хүлээлгэн өгөхдөө 10 давхар 0 айлын орон сууцны жагсаалтыг хамт гаргаж өгсөн. Дээрх 37 дугаар байрны , , , , *******, тоотод байрлах орон сууцнууд нь Ж ХХК-ийн өмч болохын хувьд өмнө нь 0 оны 10 дугаар сарын -ны өдрийн улсын бүртгэлд дахин өөрчлөлт оруулж тухайн барилгыг орон сууцны санхүүжилтээр бүхэлд нь барьцаалсан байсан. Үүнд улсын бүртгэлийн ******* дугаартай Баянгол дүүргийн 1 дугаар хороо, 4 дүгээр хороолол Жалханз хутагт хаягт байрлалтай 10 давхар үйлчилгээ орон сууцны барилгын 56******* м.кв талбай бүхий хэсэг бүхэлдээ хамрагдаж байсан бөгөөд үүнд 37 дугаар байрны ******* тоотын 67,06 м.кв талбайтай өрөө орон сууц Ж ХХК-ийн өмчид багтаж байсан. Тус компани орон сууцны худалдан авагч нарын гэрээний дагуу худалдан авагчийн орон сууцын өмчлөлд шилжүүлэхээр орон сууцын компанийн комисстой хийсэн барьцааны гэрээг 015 оны 1 дугаар сарын 1-ны өдөр дуусгавар болгож тухайн орон сууцны барилга барьцаанаас бүрэн чөлөөлөгдсөн. Барьцаанаас чөлөөлөгдөхөөс өмнө 37 дугаар байрны ******* тоот өрөө орон сууцыг өмчлөх эрхгүй Ө ХХК-ийн захирал А.Э нь өөрийн төрийн төрсөн дүү А.Этай хуурамч гэрээ байгуулан уг гэрээг үндэслэж улсын бүртгэлийн байгууллагад хандаж Баянгол дүүрэг, 1 дугаар хороо, 4 дүгээр хороолол Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөгчөөр А.Эг бүртгүүлсэн нь хууль бус болсон.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 00 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 56 тоот дугаартай гэрчилгээг худалдах, худалдан авах гэрээгээр Л.Б нь 01 оны 9 дүгээр сарын 13-нд 5 дугаартай гэрчилгээг нотариатаар гэрчлүүлж худалдах, худалдан авах гэрээгээр 01 оны 1 дугаар сарын 04-ны өдөр иргэн н.Жын өмчлөлд тус тус шилжүүлсэн байх бөгөөд 01 оны 1 дугаар сарын 14-ны өдөр Ххбтай байгуулсан барьцааг зээлийн гэрээнд бүртгэлтэй байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан. Энэ тайлбараас үзэхэд хариуцагч байгууллагын улсын бүртгэгч нар тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасан заалтыг зөрчиж маргаан бүхий орон сууцыг өөр бусад этгээдийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байх тул манай компани нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж нэмэгдүүлсэн. Баянгол дүүрэг, 1-р хороо, 4-р хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37-р байрны ******* тоотын 67.06 м.кв талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Эг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, дээрх хууль бус бүртгэл, гэрчилгээг үндэслэн маргаан бүхий ******* тоотын 67.06 м.кв талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Бг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох мөн Л.Бгийн нэр дээр хийсэн хууль бус бүртгэл, гэрчилгээг үндэслэн маргаан бүхий ******* тоотын 67.06 м.кв талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Жьн бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ болон 01 оны 1 дугаар сарын 14-ны өдрийн Ххбтай байгуулсан барьцааны гэрээний бүртгэлийг тус тус хүчингүй болгох шаардлагуудыг гаргаж байна” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч компанийн өмчлөх эрхийн бүртгэл нь хүчингүй болсон үйл баримттай холбоотой боловч тус үл хөдлөх эд хөрөнгийг бий болгосон анхны өмчлөгчийн хувьд өмчлөх эрхтэй юм гэсэн баримт хэрэгт авагдсан. Бүртгэлийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэл өөр байсныг анхаарч үзнэ үү гэж хүсч байна. Анх нэхэмжлэл гаргах үед өмчлөх эрх нь нээлттэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 4 жилийн хугацаанд явагдаж байна. Энэ хооронд улсын бүртгэгчийн удаагийн дүгнэлт гарсан байдаг. Эдгээр дүгнэлтийн хүрээнд бүртгэлтэй холбоотой асуудлыг хуульд нийцүүлж цэгцлэх шаардлагын хүрээнд бүртгэл хүчингүй болсон. Хамгийн гол анхаарал хандуулах ёстой бүртгэл бол улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй нийт 56******* м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг анхаарч үзнэ үү гэж хүсч байна. Бүртгэлийг хүчингүй болгосон үндэслэл нь тухай 56******* м.кв талбай бүхий орон сууц тус бүрээрээ улсын бүртгэлд бүртгэгдэх болсонтой холбоотойгоор хүчингүй болсон. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө дээр иргэн А.Эг бүртгэсэн анхны бүртгэл буюу 015 оны 4 дүгээр сард хийсэн бүртгэл нь давхардуулсан бүртгэл хийсэн. Тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгийн эрхийн өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.5-д улсын бүртгэгч дараах үүрэгтэй гэж заасан. Мөн хуулийн 1.5.1-д эрхийн улсын бүртгэлийг үнэн зөв хийх гэж заасан. 13 дугаар зүйлийн 13.5 дах хэсэгт мэдүүлэг энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасан. 13.5.1-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй нотолсон талаар гаргаж өгөх ёстой гэж заасан. 17.1-д энэ хуулийн 13.3-д зааснаас бусад үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх тус бүрийг эрхийн бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана гэж заасан. 17.1.3-д өмчлөх эрхийн бүртгүүлэх болсон үндэслэлийг бүртгэлд тусгасан байх ёстой гэж заасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлана холбогдох баримт материалыг буцааж өгнө гэж заасан. 14.1.1-д мэдүүлэг гаргагч тухайн эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол гэж заасан. 14.1.9-д мэдүүлэгт дурдсан эрхийг урд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол гэж заасан. Энэ хуулийн шаардлагын хүрээнд бүртгэлийн байгууллага Ж ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-******* дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг давхардуулж бүртгэсэн.
Мэдүүлэг гаргаж байгаа А.Э нь үйл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг нотолсон баттай нотлох баримт байхгүй байсан. Шүүхийн үзлэг хийсэн үзлэгийн баримтаар нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар явагдсан нотлох баримт баримтаас үзэхэд тухайн үед улсын бүртгэлийг хийсэн улсын бүртгэлийн ажилтнууд Ж ХХК-ийн нэр дээр Улсын мэргэжлийн хяналтын газар явуулсан гэх тамга, тэмдэг, гарын үсэг байхгүй баримтыг үндэслээд бүртгэлийг хийсэн болох нь тогтоогдсон. Улсын бүртгэл хийх үндэслэл болсон асуудлын тухайд он сар өдөр тодорхой бус мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан гэх баримтыг Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн гээд албан бичигтэй холбоотой маргаантай асуудал үүссэн. Улсын мөрдөн байцаах газрын архивын ажилтан тамга, тэмдгийг Улсын мөрдөн байцаах газраас хүргүүлсэн гэх албан бичгийн тамгыг дараагүй. Улсын бүртгэлийн байгууллагад энэ албан бичгийг манайхаас лавлагаа авч хүргүүлээгүй гэдгийг гэрчилсэн мэдүүлгийг бид нотлох баримтаар өгсөн. Улсын бүртгэгч нар 14.1.1 дэх заалтыг зөрчиж А.Эгийн бүртгэл хийсэн. Үүгээр А.Эгийн бүртгэл хууль бус бүртгэл юм.
А.Эгийн бүртгэл хүчингүй болсон учраас дараагийн өмчлөгч рүү шилжиж бүртгэл хүчингүй болсон учраас анх олгосон үйлдэл хууль бус байсныг тогтоолгоно гэж шаардлагаа өөрчилсөн. Л.Б бүртгэл нь 01 онд хийгдэж байгаа. Энэ үед захиргааны хэргийн шүүх дээр захиргааны хэрэг үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч байгууллагыг төлөөлөөд н.Үүрийнтуяа гэх улсын бүртгэгч оролцож байсан мөртлөө А.Эгийн бүртгэлийг н.Үүрийнтуяа бүртгэгч өөрөө хийсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол гэж заасан. Өөрөө мэдэж байж энэ бүртгэлийг хийсэн. Энэ асуудлын талаар удаагийн улсын байцаагчийн дүгнэлтэд тодорхой дурдагдсан. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг А.Эгаас н.Бгийн өмчлөлд шилжүүлнэ бүртгэсэн бүртгэл нь хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна. н.Бгээс н.Ж луу шилжүүлсэн бүртгэл мөн н.Жын Ххбтай хийсэн барьцааны гэрээний бүртгэлийг 14.1.5 дах заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгох ёстой. Гуравдагч этгээд нар болохоор бүртгэл үнэн зөв байсан гэж байна. Бүртгэлд үндэслэж иргэний эрх зүйн харилцаанд оролцсон тайлбарыг хийж байна. Бүртгэл анхнаасаа Улсын бүртгэлийн байгууллага буюу захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хийгдсэн бүртгэл юм. Бүртгэл хийгдсэнээр манай үйлчлүүлэгчийн өмчлөх эрх хөндөгдөх асуудал яриад байна. Энэ асуудал хууль зүйн хувьд үнэн. Бүртгэл хүчингүй болох юм бол дагаад өмчлөх эрхийн асуудал яригдах байгаа. Өмчлөх эрхийг зөрчсөн этгээд нь Убегын ажилтнууд байгаа. Хохирол учирч байгаа бол хариуцагчаас шаардах ёстой. Манай үйлчлүүлэгчийг А.Э залилсан учир А.Этай учруулсан хохирлын асуудлыг ярих ёстой гэдэг нь эрүүгийн хэргийн шийдвэртэй холбоотой ярьж байгаа. Гэтэл эрүүгийн хэрэг бол улсын бүртгэлтэй холбогдуулж гомдол гаргасан. Улсын бүртгэгч нар хууль бусаар бүртгэл хийсэн буюу тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 155.1. дах хэсэгт заасан заалтыг барьсан. Энэ хэрэг нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болсон. Энэ дотор ямар хоёр асуудал явж байсан бэ? гэхээр *******, тоотын бүртгэл байгаа. 6 байрны маргаанаас 4 бүртгэл хийгдээгүй, хоёр нь бүртгэл хийгдсэн. Улмаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар улсын бүртгэгчийн бүртгэл нь хууль ёсны гэдэг асуудлыг тогтоогоогүй. н.Эийн залилан мэхэлсэн үйлдэл гэдэг бол 6 орон сууцны бусад дээр буюу 4 орон сууцад хамаарах асуудал дээр яригдсан юм. Ж ХХК-тай давхардуулж А.Эд бүртгэл хийсэн нь хууль бус юм. А.Эгийн өмчлөлд бүртгүүлэх үед үл хөдлөх эд хөрөнгө нь орон сууцны санхүүжилтийн компанийн барьцаанд байсан. Барьцаанд байгаа хөрөнгөд давхардуулж бүртгэл хийсэн. “Ж” ХХК-ийн хувьд барьцаанаас чөлөөлөгдсөний дараа 56******* м.кв талбайны нэг хэсэг болох *******,06 м.кв талбай бүхий өрөө орон сууцын тусад нь өмчлөгчөөр бүртгүүлнэ гэдэг мэдүүлэг гаргаад энэ бүртгэл хийгдсэн байгаа талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсч байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн А.Э нь 015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан Баянгол дүүргийн 1 дугаар хороо, 4 дүгээр хороолол Жалханз хутагт Дамдинбазарын гудамж *******, ******* тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гарган, түүнд хавсарган өргөдөл, Ө ХХК-ний “А.Э *******ны ******* тоотыг захиалсан нь үнэн бөгөөд төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлж байна” гэсэн тодорхойлолт, тус компанийн “үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ” зэрэг нотлох баримтыг ирүүлснийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-05054******* дугаарт бүртгэж тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.
Иргэн А.Э нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг 01 оны 05 дугаар сарын 1-ний өдөр 56 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Л.Б /ЧР603470/ -ийн өмчлөлд, Л.Б нь 01 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 5 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр 01 оны 1 дугаар сарын 04-ний өдөр иргэн Х.Ж // н өмчлөлд тус тус шилжүүлсэн байх бөгөөд 01 оны 1 сарын 14-ний өдрийн Ххбтай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.
Мөн Убегын 019 оны 05 сарын 01-ний өдрийн /3439 дугаартай албан бичиг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 0 сарын 14-ний өдрийн 1/ш301/1077 дугаартай шүүгчийн захирамж, Убегын улсын байцаагчийн 019оны 04 сарын 30-ны өдрийн 1513 дугаар дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хөдөлгөөнийг захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэх хугацаагаар түдгэлзүүлсэн байна.
.015 оны 1 сарын -ны өдрийн “Ж” ХХК нь Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан мэдүүлэг нотлох баримтын хамт гаргаж, Баянгол дүүргийн 1 хороо 4 дүгээр хороолол /16067/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж *******ны ******* тоот хаягт байрлалтай 67.06 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ү-******* дугаарт бүртгүүлснийг Оюуны өмч, Убегын улсын байцаагчийн 017 оны 0 сарын 30-ны өдрийн 177 дугаар дүгнэлтээр уг орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Ийнхүү Бүртгэлийн байгууллага нь өмчлөгчдөөс гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтуудыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.
“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 13 дугаар зүйлийн 13.9-т “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан.
Дээр дурдсан нотлох баримтаас үзэхэд Баянгол дүүргийн 1 дугаар хороо, 4 р хороолол Жалханз хутагт Дамдинбазарын гудамж *******, ******* тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийг иргэн А.Эгийн өмчлөлд холбогдох нотлох баримтыг үндэслэн 015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн, харин “Ж” ХХК нь 015 оны 1 сарын -ны өдөр мэдүүлэг гарган нь өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй эрхийг давхар бүртгүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
... Хариуцагчийн гаргасан тайлбарт Ү- дугаартай “Ж” ХХК-ийн нэр дээр гаргасан 0 оны 10 дугаар сарын -ны өдрийн гэрчилгээ яригдаж байна. Энэ гэрчилгээнд 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга гэж байгаа. 95 хувийн гүйцэтгэлтэй гэхээр маргаан бүхий ******* тоот орон сууц орсон гэж байгаа талаар нотлох баримт байхгүй. дугаар асуудал бол А.Эгийн өмчлөлд 37 дугаар байрны ******* тоот 015 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр бүртгэгдсэн байдаг. Хамгийн сүүлийн бүртгэл нь 01 оны 1 дугаар сарын 14-ны өдөр буюу 3 жил 6 сар өмчлөх эрх байсан. Иргэн хуулийн этгээд нь эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлдэг. Тухайн үед бүртгэлээр А.Эд өмчлөх эрх үүссэн талаар бодитой харагдаж байна. Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээг үндэслэж үүссэн бол хоёр, гурав удаа дамжиж бүртгүүлэх боломжгүй байсан. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой улсын бүртгэлийн тухай хууль 003 он, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль 01 оны хуулиудад мэдүүлэг гаргагч өмчлөх эрхээ нотолсон баримтаа өөрөө гаргадаг. Иргэн хуулийн этгээд өөрсдийнхөө эрхийг надад байна гэдэг талаар нотлох баримт гаргаж ирдэг. Тухайн бүртгэл хүчин төгөлдөр үүсч байсан хууль журмын дагуу хийгдсэн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Хөрөнгө оруулагч болон хамтран ажиллах гэрээнд компани дурдсан байдаг. Аль аль компани нь тухайн үед үйл ажиллагаа явуулж байхдаа дотоодын маргааны асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн өмчлөлийн асуудал дээр гомдол гаргаад явж байсан. Улсын бүртгэгчийн бүртгэл бол тухайн бүрдээ гарч байгаа. Бүртгэлийг залруулаагүй асуудал байхгүй. Хөрөнгө оруулагч болон хоёр компани хоорондоо үүссэн маргаан нь тусдаа асуудал юм. Олон жилийн дараа маргаан үүсгээд явж байгаа нь ойлгомжгүй. Захиргааны байгууллага болон бүртгэлийн байгууллагад хүндрэл учруулж байна. Бүртгэлийн байгууллага хөрөнгө хувиарлаж байгаа талаар нэг бүрчлэн тодруулах шаардлагагүй гэж үзэж байна. Хөрөнгийн асуудлыг хоорондоо шийдвэрлүүлээд тусдаа явах байх. Олон жилийн дараа нэхэмжлэл үүсгэж байгаа нь өөрсдийн хайхрамжгүй байдал юм” гэв.
Гуравдагч этгээд А.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд хандаж буй “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй Убегт холбогдох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Миний бие А.Э 01 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Ө” ХХК-тай Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хорооны Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37-р байр -р орц ******* тоот 67.06 м.кв талбай бүхий орон сууцыг захиалгаар бариулж худалдан авахаар тохиролцсон. Миний бие гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу орон сууцны нийт үнэ болох 90 531 000 төгрөгийг гэрээнд заасан хугацааныхаа дотор бүрэн төлж барагдуулсан
Гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул ******* тоот орон сууцыг “Ө” ХХК-аас хүлээн авсан. Ингээд шинээр баригдаж ашиглалтад орсон байр учир Улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулиудад заасны дагуу орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар Баянгол дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэст өргөдөл болон хуульд заасан өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай мэдүүлэг, гүйцэтгэгч компанийн гаргаж өгсөн өр төлбөр бүрэн дууссан талаарх тодорхойлолт зэрэг бүхий л баримтуудыг бүрдүүлнэ өгсөн. Миний гаргасан хүсэлтийн дагуу улсын бүртгэлийн газраас холбогдох журмын дагуу давхардсан бүртгэл байхгүй гаргасан мэдүүлэг, баримт нь хуульд нийцсэн гэж үзсэн учраас миний өмчлөх эрхийг баталгаажуулан Ү-05054******* дугаарт бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон. Миний бие хуульд заасны дагуу холбогдох этгээдтэй гэрээ хэлцэл хийн Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 1-р хорооны Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37-р байр -р орц ******* тоот 67.06 м.кв талбай бүхий орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан. Энэ нь ч холбогдох баримтуудаар нотлогдож тогтоогдоно Энэхүү үйл баримтуудад хууль зөрчсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлж бусдын эрхэнд халдсан зүйл огт байхгүй.
Гэтэл А.Э миний хууль ёсны дагуу олж авсан хөрөнгө болон түүний улсын бүртгэл дээр өөр огт таньж мэдэхгүй компани болох “Ж” ХХК миний хөрөнгө хэмээн шүүхийн журмаар маргаан үүсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд “Ж” ХХК-ийн гаргасан Баянгол дүүрэг, 1-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37-р байрны ******* тоотын 37.06 м,кв талбай бүхий өрөө орон сууцны өмчлөх эрхийн бүртгэл уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд хянагдаж буй “Ж" ХХК-ийн нэхэмжлэлтэй Убегт холбогдох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль ус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна Үүнд:
“Ө" ХХК нь өөрийн эзэмшлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, 4-р хороолол Жалханз хутагт Дамдинбазарын гудамжинд байрлах 0574 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 1406 м.кв газарт 10 давхар орон сууцны барилга бариулахаар хятадын хөрөнгө оруулалттай “Фү Жиан Лян Хө” ХХК-тай 00 оны 06дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх тухай гэрээг байгуулсан гэрээний . дахь заалтын дагуу уг барилгын нийт борлогдох ашигтай талбайн 10 хувь болох 630 03 м.кв талбай болон автомашины зогсоолын
хамт “Ө’ ХХК өмчлөх эрхтэй байхаар тохиролцсон. Гэтэл гэрээний явцад хамтран ажиллаж байсан “” ХХК нь компанийхаа эрх үүргийг бидэнд мэдэгдэхгүйгээр “Ж” ХХК-д шилжүүлсэн байдаг. Үүний дагуу манай газар дээр баригдаж дуусаагүй барилгын хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах асуудлаар тус компанитай дахин нэмэлт гэрээ хийх гэсэн боловч “Ж” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээдүүдийн этгээдүүдийн зүгээс өмнө нь хийгдсэн гэрээний нөхцөл хэвээр байгаа нэмэлт гэрээ дахин хийх шаардлагагүй гэсэн учир тус тайлбарт нь итгэн нэмэлт гэрээ байгуулаагүй.
Талуудын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний дагуу орон сууцны барилгын ажлыг 0 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дотор бүрэн барьж, ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн хэдий ч тохирсон хугацаанаасаа нилээдгүй хугацаагаар хоцроож барилгын ажлыг дуусгасан. “Ө" ХХК гэрээгээр тохиролцсоны нэг нь 37 дугаар байрны ******* тоот орон сууц юм.
Бидний зүгээс гэрээгээр шилжүүлж авахаар тохиролцсон 37 дугаар байрны ******* тоот орон сууцан дээр холбогдох этгээдтэй орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан худалдахаар тохиролцсон. Тус гэрээ нь ч хуулийн хүчин төгөлдөр болсон.
Захиалагч А.Этай 01 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсны дагуу тус гэрээнд дурдсан орон сууцны нийт төлбөрт 90 531 000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд захиалагчийн зүгээс тус мөнгөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулсан учир бидний зүгээс хууль болон гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийнхээ дагуу Улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлж байгаа тохиолдолд бүрдүүлэх баримт бичгийг бүрдүүлэн эрх бүхий этгээдэд хандан өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч А.Эгийн нэр дээр гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаар бүртгэлийн гэрчилгээг Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон.
Тухайн үед буюу өмчлөх эрхээ бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байх үед уг орон сууц анх удаа өмчлөх эрхтэйгээр бүртгүүлэх гэж байгаа төдийгүй холбогдох бүртгэлийн хураамж хуулийн ямар нэг зөрчилгүй байсан тул улсын бүртгэлийн бүртгэгч, холбогдох дэс дараалал журмынхаа дагуу бүртгэлээ хөтлөөд өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон.
Бидний зүгээс бүртгэлтэй холбоотой аливаа хууль зөрчсөн үйлдлийг гаргаагүй бөгөөд гэрээний дагуу шилжүүлэн авсан хөрөнгөө л хуулийн дагуу өмчлөх эрхтэй этгээдэд нь шилжүүлсэн.Энэхүү үйл баримтууд нь холбогдох баримтуудаар нотлогдож тогтоогдоно.
Иймд “Ж” ХХК-ийн гаргасан Баянгол дүүрэг, 1-р хороо, Жалханз хутагт дамдинбазарын гудамж, 37-р байрны ******* тоотын 67.06 м.кв талбай бүхий өрөө орон сууцны өмчлөх эрхийн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Л.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Л.Б миний бие 015 оны 04 дүгээр сарын ны өдрийн 15 тоот зээлийн гэрээгээр иргэн А.Эд 40,000,000 төгрөгийн зээл олгосон бөгөөд мөн өдрийн барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн Ү-05054******* дугаартай Баянгол дүүрэг, 1-р хороо, 4-р хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37-р байрны ******* тоотын 67,06 м.кв талбайтай өрөө орон сууцыг барьцаалсан. Улмаар А.Э нь үндсэн зээл, хүү, алдангийг төлөлгүй 01.05.1-ний өдөр хүрсэн. Зээлээ төлж чадахгүй тул байраа худалдан авахыг санал болгосон. Тухайн байрыг сая төгрөгөөр үнэлж алдангийг хасч тооцон 45,000,000 сая төгрөгийг зээлийн төлбөрт суутган, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг бэлнээр А.Эд өгч 01.05.1-ний өдрийн худалдах худалдан аьах гэрээгээр өмчлөлдөө шилжүүлж, 01 оны 05 дугаар сарын -ны өдрийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаартай гэрчилгээгээр баталгаажуулсан байдаг.
Тухайн байрыг худалдан борлуулж, өөрийн мөнгөө гаргаж авах гэсэн боловч удаан хугацаанд зарагдахгүй байсаар 01 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Х.Жт үнийг бууруулж, 95,000,000 сая төгрөгөөр худалдаж, 5 сая төгрөгийг алдагдалд орсон байдаг. Одоо тухайн орон сууц нь Х.Жын хууль ёсны өмч болсон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй билээ.
... 015 онд Л.Бд маргаан бүхий байрны өмчлөх эрхийг олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байдаг. Уг улсын бүртгэлийн гэрчилгээ гарахад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дүгээр зүйлд заасан шаардлага хангасан материал бүрдүүлж өгсөн. Уг материал бүрэн гүйцэд байсан тул Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэлийн ажиллагааг явуулж эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн байгаа Эрхийн бүртгэлийн тухай хуулийн дүгээр зүйлд нийцсэн гэж үзэж байгаа юм. Хууль бус байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргээх талаар тодорхойгүй байдаг. н.Жт эрх шилжээд Ххбанд барьцаанд барьцаалуулсан байгаа зэрэг нөхцөл байдал байгаа. Ххб болон иргэн н.Жын эрх ашиг зөрчигдөх болохоос нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргээгдэх вэ гэдэг нь тодорхойгүй буюу боломжгүй юм. Улмаар эрүүгийн хэрэгт гомдол гаргаад 00 оны 5 сарын 6 ны өдөр хэрэг түдгэлзэж хэргийг хаасан тогтоол байдаг. Уг тогтоолоор нэхэмжлэгчийн зөрчигдсөн байсан эрхийг сэргээн шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Маргаан бүхий Баянгол дүүрэг, 1 дугаар, хороо 4 хороолол, Дамдинбазарын гудамж 37-р байрны ******* тоотын 66.07 м.кв байрыг А.Э залилан мэхэлж хуурамч улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан байна гэсэн энэ үйлдэл тогтоогдсон. Эрх ашиг нь нэгэнт эрүүгийн журмаар хамгаалагдсан учраас гэм хорийн хохирлоо нэхэмжилж явах эрх нь нээлттэй. Захиргааны байгууллагын бүртгэл хууль бус гэж үзэж нэхэмжилж байгаа тохиолдолд бусад этгээдийн эрх ашиг зөрчигдөж болохгүй байдаг тул Улсын бүртгэлийн байгууллага дээр ямар нэг хаалт байхгүй, бүрдүүлэх бичиг баримтыг бүрдүүлээд яваад очиход төлөөллөөр бүртгэж улмаар гуравдагч этгээд Л.Бд ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй учраас нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Х.Жоос шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Захиргааны хэрэг маргаанд 3 дагч этгээдээр оролцож байгаа Х.Ж миний бие нөхөр овогтой болон хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, , , тоот хашаа байшинд //Гэрчилгээний дугаар Улсын бүртгэлийн дугаар Г-, нэгж талбарын дугаар 1*******3317*******379 //амьдардаг байсан. 01 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газраас хэрэгжүүлсэн “ Нийслэлийн агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах 1, бүсийн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцпөөр орон сууцаар хангах зорилгоор газар өмчлөгч, эзэмшигчийн эрх шилжүүлэх, газар чөлөөлөх орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг олгох төсөп” -д манай гэр бүл хамрагдаж 01-10-17 нд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газартай “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгох гэрээ”-г байгуулж орон сууцны урьдчилгаа төлбөрт ,500,000.00 төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газраас хүлээн авсан. Тус газраас тавьсан нөхцөл, шаардлагыг хангасан орон сууцыг удаан хугацааны турш хайсны эцэст иргэн Лхагважав овогтой Бгийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүрэг, 1-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37-р байрны ******* тоот хаягт байрлах 67.06 м.кв талбайтай өрөө.орон сууцыг 95,000,000 /Ерэн тав/ сая төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 01-09-13-ны өдөр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Худалдах худалдан авах гэрээгээр тохиролцсоны дагуу орон сууцны төлбөрийг дараах байдлаар төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Үүнд:
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газраас шилжүүлсэн ипотекийн зээлийн урьдчилгаа 30% болох ,500,000 /хорин найман сая таван зуун мянга/ төгрөгийг Лхагважав овогтой Бгийн дансанд 01--1 ны өдөр шилжүүлсэн. Манай гэр бүл Ххбны ипотекийн %-ийн зээлд хамрагдахаар болж Х.Ж болон нар нь Ххбтай 01-1-14-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ, болон Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулж үлдэгдэл 66,500,000 /Жаран зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн санхүүжилтийг ХХБ-аас авч худалдагч Лхагважав овогтой Бд 66,500,000 төгрөгийг шилжүүлснээр орон сууцны төлбөрийг % төлж барагдуулсан. 01-09-13-ны өдрийн “Худалдах худалдан авах гэрээ”-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ү-05054******* дугаарт бүртгүүлснээр Баянгол дүүрэг, 1-р хороо, 4-р хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37-р байрны ******* тоот хаягт байрлах 67.06 м.кв талбайтай өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд өнөөг хүртэл зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлсөөр байгаа билээ.
Х.Ж миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий үйл баримтыг мэдэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 0 дугаар зүйлийн 0.1,4 дүгээр зүйлийн 4.1,13 дугаар зүйлийн 13,1 дүгээр заалтын дагуу Х.Ж миний бие өөрийн худалдан авсан орон сууц шударгаар хууль ёсны дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан болно. Иймд нэхэмжлэгч хариуцагчийн аливаа үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шударга өмчлөгч миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөх ёсгүй гэж үзэж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Х.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу улсын бүртгэлд бүртгүүлээд өмчлөх эрхийг шилжүүлээд авсан үйл баримт тодорхой байж байгаа. Маргаан бүхий байрыг 95,000,000 төгрөгөөр худалдаж авсан үйл баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч ямар захиргааны хэргийн актыг хүчингүй болгож гэж байгаа гэдэг нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дах заалтыг барьж байна. Бүртгэлтэй холбоотой шүүгчийн захирамж болоод бүртгэлийг хязгаарласан үйл баримт хэрэгт байхгүй. Үүн дээр бүртгэлийн байгууллагын ажил байх эсэх талаар шүүх дүгнэлтээ хийх байх. Захиргааны хэрэг үүссэн байх явцад А.Э болон н.Э нартай хувийн харилцаа үүсгэж ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчлөөр энэ асуудалд хандсан уу? гэдэг талаар шалгасан. 00 оны 5 дугаар сарын хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тогтоолд А.Э залилж байрыг авсан талаар тогтоогдоогүй. Өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн байдаг. Шийдвэрлэсэн баримт нь хэрэгт байдаг. Цагдаагийн байгууллагаар Ж ХХК-ийг залилсан гэдэг нь тогтоогдоогүй. Бүртгэлийн цаана хүний өмч хөрөнгө болон орон байр явагдаж байгаа” гэв.
Гуравдагч этгээд Ххбны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус банк нь зээлдэгч , Х.Ж нартай 01 оны 1 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/RCC1095-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж 0 жилийн хугацаатай, жилийн 1.00 хувийн хүүтэй, 66.500,000 (жаран зургаан сая таван зуун мянган) төгрөгийн орон сууцны зээлийг , ХЖ нарт олгосон бөгөөд зээлдэгч Х.Ж нь 01 оны 1дугаар сарын 14-ний өдөр ЗГ/RCC1095-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулан, тус зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Ү- 5054******* дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болно.
Энэхүү Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд хөрөнгө барьцаалсан үйл ажиллагаа нь хуульд нийцсэн болно. Тодруулбал, Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.1. дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заажээ.
Улмаар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 01 оны 1 дугаар сарын 04-ний өдөр Жт ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байх ба тус гэрчилгээнд “Монгол Улсын иргэн Алагадуу овгийн ******* Ж /нэг иргэний өмч/Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хороо, 4 хороолол Жалханз хутагт дамдинбазар гудамж *******, ******* тоот хаягт байршилтай 67.06м.кв талбайтай хоёр өрөө, Орон сууцны Зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгов” гэжээ.
Мөн, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж, мөн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна.” гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл, Ү-05054******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Х.Ж бүртгэгдсэн байсан ба тус банк нь уг бүртгэлийг үнэн зөв гэж үзсэн болно.
Мөн түүнчлэн, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт 30 дугаар зүйл.Эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ” гээд 30.1.1.өмчлөгчийг иргэний эрх зүйн чадамжгүйд, эсхүл сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон; гэж, 30.1..хуулийн этгээд дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан; гэж, 30.1.3.тухайн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан; гэж, 30.1.4.шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” гэж, 30.1.5.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан үндэслэлээр барьцааны зүйлийг худалдан борлуулсан, эсхүл барьцаалагчийн өмчлөлд шилжүүлсэн; гэж, 30.1.6.Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 14.4-т заасан тусгай тэмдэглэл хийлгэх хүсэлт гаргасан; гэж, 30.1.7.улсын бүртгэлийг давхардуулсан, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэнтэй холбогдон улсын байцаагчийн шийдвэр гарсан” гэж заасан байна.
Улмаар тус банк нь 01 оны 1 дугаар сарын 17-ны өдөр Иргэдэд үйлчлэх автомат машинаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг авсан ба тус лавлагаанаас үзхэд үл хөдлөх эд хөрөнгө дээр ямар нэгэн тусгай тэмдэглэл хийгээгүй байснаас гадна уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А.Э . 01 оны 05дугаар сарын -ны Л.Б, 01 оны 1 сарын 06-ны өдөр Х.Ж нар нь тус тус бүртгэгдсэн байсан болно. Ийнхүү, тус лавлагаагаар Ү-05054******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Х.Ж бөгөөд өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан зүйл байхгүй гэдэг нь баталгаажсан болно.
Ингээд тус банк нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “ Гэрээг улсын бүртгэлийн тухай хуулийн хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ.” Гэж заасны дагуу хууль ёсны өмчлөгчтэй байгуулсан тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлж, өөрийн шаардлагыг тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй этгээд болсон болно.
Нөгөө талаас,Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1 4.1.Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, тус банкны зээлдэгч буюу барьцаалагч болох Х.Ж нь ямар ч тохиолдолд тус үл хөдлөх эд хөрөнгийн шудрага өмчлөгч байна. Иймд дээрх шалтгаан нөхцлийг харгалзан үзэж, 01 оны 1 дугаар сарын 14-ний өдрийн Ххбтай байгуулсан барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хариуцагчийн шаардлагыг дэмжиж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ж” ХХК нь анх Убегт холбогдуулж “Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны ******* тоот 67,06мкв талбайтай өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Эг бүртгэсэн улсын бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон Ү-05054******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай нэхэмжлэл гаргасан ба 00 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны ******* тоот 67,06мкв талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Эг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох, дээрх ******* тоот өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Бг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Л.Бгийн нэр дээр хийсэн хууль бус бүртгэл, гэрчилгээг үндэслэн маргаан бүхий ******* тоотын 67,06мкв талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Жыг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон 01 оны 1 дугаар сарын 14-ний өдрийн Ххбтай байгуулсан барьцааны гэрээний бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”[1] гэж нэмэгдүүлж тодруулсан.
Шүүх энэхүү нэмэгдүүлж, тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцээд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны ******* тоот 67,06мкв, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлүүдийн тухайд:
- 015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А.Эгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаар бүртгэсэн,
- 015 оны 1 дугаар сарын -ны өдөр “Ж” ХХК-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт давхардуулан бүртгэсэн[],
- 01 оны 05 дугаар сарын -ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаартай бүртгэлд өөрчлөлт оруулж Д.Бгийн өмчлөлд бүртгэсэн,
- 01 оны 1 дугаар сарын 04-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаартай бүртгэлд мөн өөрчлөлт оруулж Х.Жын өмчлөлд[3],
- 01 оны 1 дугаар сарын 17-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаартай бүртгэл бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны ******* тоот 67,06мкв, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ххбны зээлийн барьцаанд[4] тус тус бүртгэсэн байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч нь маргаан бүхий бүртгэлийг хийхдээ Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжинд байрлах 37 тоот барилгын 0 айлын орон сууцны өмчлөгчийн жагсаалтыг гаргаж авалгүйгээр, А.Э нь ******* тоот орон сууцны өмчлөгч болохыг баталсан баримт байхгүй байхад уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хийсэн хууль бус байсан бөгөөд үүний дараа хийгдсэн бүртгэлүүд нь хууль бус болно” гэж тайлбарлан маргасан ба хариуцагчаас “А.Эгаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан баримт нь хуульд заасан шаардлага хангаж байсан тул бүртгэл хууль тогтоомжид нийцсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
Нэхэмжлэгчээс хууль бус байсан болохыг тогтоолгохоор, мөн хүчингүй болгуулахаар шаардаж буй эрхийн улсын бүртгэлүүд нь хуулиар эрх олгогдсон захиргааны байгууллагаас, хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлж буй тодорхой цаг хугацаанд, гуравдагч этгээдүүд тус бүрт эрх үүсгэхэд чиглэсэн, нэхэмжлэгчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн, бичгээр гаргасан, захирамжилсан шийдвэр/үйл ажиллагаа/ буюу Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулж байх тул шүүх гуравдагч этгээд Х.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нь бусад этгээдэд хууль ёсоор үүссэн өмчлөх эрхийг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй” гэсэн тайлбарыг хүлээн авалгүй, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа нь хувь этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж байгаа захиргааны үйл ажиллагаа болохоос бус өмчлөх эрхийг хөндөхгүй тул нэхэмжлэгч нь тухайн бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдуулж маргах эрхтэй, харин гуравдагч этгээдүүд нь хүчин төгөлдөр худалдах, худалдан авах болон барьцааны зэрэг гэрээний үр дагаварыг хуульд заасан бусад хэлбэрээр арилгуулахаар шаардах эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хөндөхгүй юм.
1. “Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны ******* тоот 67,06мкв талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Эг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Улсын бүртгэлийн ерөнхий хууль/009/-ийн 1 дугаар зүйлийн 1.1.-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглохоор заасан байх ба Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/003/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.1-т “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.9-т “... урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” гэж тус тус заажээ.
Гэтэл хариуцагч нь маргаан бүхий Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны ******* тоот 67,06мкв талбайтай өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А.Эгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаар бүртгэхдээ хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчиж А.Эгийн тухайн эд хөрөнгийн өмчлөгч болохыг нотлох баримт нь эргэлзээтэйн дээр улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгосон гэж үзэхээр байна. Тодруулбал,
1/ “Ө” ХХК болон “*******” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 9 тоотод орших “Ө” ХХК-ийн эзэмшлийн 1406мкв газар дээр “*******” ХХК нь 10 давхар үйлчилгээ, орон сууцны барилга барихаар, нийт ашигтай талбайн 10 хувь болох 630,13 мкв талбайг “Ө” ХХК өмчлөхөөр тохиролцсон” 00 оны 01 болон 0 тоот “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх тухай” гэрээ, 010 оны 1 тоот “Нэмэлт гэрээ”-нүүд[5] эрхийн улсын бүртгэлийн бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан, энэхүү барилгын өмчлөх эрх нь анх 010 оны 1 дугаар сарын -ны өдөр 75 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын хэлбэртэй байхдаа 43,1мкв талбайтай хэсгийн өмчлөгчөөр “Ө” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт[6], 56******* мкв талбайтай хэсгийн өмчлөгчөөр “*******” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-*******[7] дугаарт тус тус бүртгэгдэж байснаас үзвэл, маргаан бүхий бүртгэл нь үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгэсэн бүртгэлд хамаарахгүй байжээ.
Учир нь дээрх бүртгэлийн дараа маргаан бүхий 015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн бүртгэл хийгдэхээс өмнө,
- 0 оны 10 дугаар сарын -ны өдөр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн дуусаагүй барилгын 56******* мкв талбайтай хэсэг/95 хувийн гүйцэтгэлтэйгээр/-ийн өмчлөгчөөр “Ж” ХХК-ийг өөрчлөн бүртгэсэн[],
- 0 оны дүгээр сарын 5-ны өдөр “Ж” ХХК болон Орон сууц, санхүүжилтийн корпорацийн хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний барьцаанд 95 хувийн гүйцэтгэлтэй, 56******* мкв талбайтай хэсгийг бүртгэсэн[9],
- Оюуны өмч, Убегын даргын 017 оны 09 дүгээр сарын хурал 01-ний өдрийн А/7 дугаар тушаалаар 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 56******* мкв талбайтай хэсгийн өмчлөгчөөр “Ж” ХХК-ийг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, хувийн хэргийг хаасан[10] зэрэг үйл баримтууд шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэгээр тогтоогдож байгаагаас үзвэл, Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны ******* тоот 67,06мкв, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А.Эгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаар бүртгэж, тоот гэрчилгээ олгосон нь анхны бүртгэл бус, өмнө бүртгэгдсэн эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл байхаар байсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “эд хөрөнгийн эрхийг анх удаа бүртгүүлэхэд хавсаргаж ирүүлбэл зохих баримтууд бүрэн байсан тул бүртгэсэн хуульд тогтоомжид нийцсэн” гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “өмнө бүртгэгдсэн бүртгэлүүд хүчин төгөлдөр байсан” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
/ Убегын даргын 0 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан, маргаан бүхий бүртгэлийг хийх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.7-д дуусаагүй барилгын өмчлөх эрхийг анхны удаа бүртгэж баталгаажуулахад нийт хэдэн м.кв талбайтай барилгын хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа болохыг өмчлөгчөөр тодорхойлуулж, бүртгүүлэх үеийн бодит гүйцэтгэлийг улсын бүртгэлд тусгахаар, мөн журмын 4.9-д дуусаагүй барилгаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ба түүнээс дээш этгээд хөрөнгө оруулан барьж дуусган ашиглалтад оруулсан бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын хүсэлтээр ... салгаж бүртгэхдээ хөрөнгө оруулагч, захиалагч нарын талаар урьдчилан ирүүлсэн жагсаалтын дагуу тулган хянахаар заажээ.
Баянгол дүүргийн 1 хороо, 4 дүгээр хороолол /16067/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжны 37 дугаартай барилгын хөрөнгө оруулагч нарын хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-нүүдэд тусгагдсан “10 давхар үйлчилгээ, орон сууцны барилга” гэсэн барилгын хэмжээ өөрчлөгдөөгүй/нэмэгдээгүй/ болох нь тухайн барилга ашиглалтад орох үед буюу 01 оны 1 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн “... улсын комисс акт” []-д уг барилгыг доороо 16 машины зогсоолтой, үйлчилгээтэй, 0 айлын орон сууцны зориулалттай гэж бичигдсэн/уг актад “Ж” ХХК-ийн захирлаар “Ө” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан А.Э гарын үсэг зурсан/-ээр тогтоогдож байна.
Орон сууц, санхүүжилтийн корпорациас “Барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх тухай” 676 тоот албан бичгийг “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-ын хамт 015 оны 05 дугаар сарын 0-ны өдөр Баянгол дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасагт хүргүүлсэн[1], уг жагсаалтад ******* тоот орон сууц нь “Ж” ХХК-ийн өмчлөлд байхаар тусгагджээ.
Энэ тохиолдолд буюу дуусаагүй барилгын нийт талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй нөхцөлд тухайн барилгын нэг хэсэг болох ******* тоот 67,06мкв өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн А.Эгийн өмчлөлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хянахдаа захиргааны байгууллага нь мэдүүлэгт тусгагдсан эд хөрөнгө нь захиалагч болон гүйцэтгэгч компаниудын хэнийх нь өмчлөлд дуусаагүй барилгаар бүртгэгдсэн талбайд хамаарах болохыг шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй, шаардлагатай баримтуудыг шаардаж аваагүйгээс дээрх эд хөрөнгийг А.Э болон “Ж” ХХК-ийн өмчлөлд давхардуулан салгаж бүртгэж, улмаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрх зөрчсөн буруутай байна.
Зүй нь дээрх журамд заасны дагуу хариуцагч нь дуусаагүй барилгаар өмнө нь бүртгэгдэж байсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрхийн бүртгэлийг салгаж бүртгэхдээ захиалагч болох “Ө” ХХК, гүйцэтгэгч болох “Ж” ХХК, барьцаалагч болох Орон сууц санхүүжилтийн корпорацийн хэн алиных нь хүсэлт, тэдний хамтран гаргаж, урьдчилан ирүүлсэн жагсаалт/маргаан бүхий ******* тоот орон сууц нь Ж ХХК-ийн өмчлөлд байхаар тусгасан/-ыг үндэслэж, өмнө дуусаагүй барилгаар бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгосны дараа барилгын нэг хэсэг болох ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийг хэний өмчлөлд бүртгэхийг шийдвэрлэх шаардлагатай байжээ.
Гэтэл маргаан бүхий ******* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А.Эг бүртгэх үед буюу 015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журамд заасан хөрөнгө оруулагч, захиалагч нарын урьдчилан гаргасан жагсаалт Улсын бүртгэлийн байгууллагад ирээгүй байсны зэрэгцээ, А.Эгаас маргаан бүхий бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа хавсаргаж өгсөн “Ж” ХХК-ийн гэх хүсэлт нь улсын бүртгэлийн байгууллагад хаяглагдаагүй, захирлын гарын үсэг зурагдаагүй, тэмдэг дарагдаагүй[13] байх тул А.Эг тухайн эд хөрөнгийн өмчлөгч болохыг баттай нотлох баримт байгаагүй гэж үзэхээр байжээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны ******* тоот 67,06мкв, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А.Эгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаар бүртгэж, тоот гэрчилгээ олгосон хууль тогтоомжид нийцээгүй байсан байх тул уг бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гуравдагч этгээд “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “******* тоот нь Ө ХХК-ийн өмчилж байсан 43,1 мкв талбайтай хэсэгт багтаж байгаа эсэх нь тодорхойгүй” гэж тайлбарлан маргах боловч ******* тоот орон сууц нь “Ө” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дуусаагүй барилгын зориулалттайгаар бүртгэгдсэн 43,1мкв талбайтай хэсэгт хамаарч байсныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “өмчлөх эрхтэй холбоотой маргаанууд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж дууссан” гэсэн тайлбарыг үгүйсгэгдэхгүй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас энэ тухайд маргаагүйг тэмдэглэв.
. “Дээрх ******* тоот өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Бг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Тус шүүх “Ж” ХХК-ийн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар/хуучин нэрээр/-т холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны ******* тоот 67,06мкв, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А.Эгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаар бүртгэсныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээр 015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн сарын 1-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, 0-ны өдөр хариу тайлбарт холбогдох бүртгэлийн хувийн хэргийн хавсаргаж ирүүлсэн баримтуудад “давхардсан тул асуудал шийдэгдтэл хөдөлгөөн оруулж болохгүй”[14] гэсэн тэмдэглэгээ бүхий “Ж” ХХК-ийн хүсэлт гэх баримт дээр бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан байсан байна.
Оюуны өмч, Убег/хуучин нэрээр/-ын улсын байцаагчийн 017 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн 177 тоот дүгнэлтээр “...эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт “Ж” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 хороо, 4 дүгээр хороолол /16067/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж *******ны ******* тоот өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх”[15] гэж шийдвэрлэсэн байсан байна.
Хэдийгээр маргаан бүхий ******* тоот орон сууцыг А.Э/ Ү-05054*******/ болон Ж” ХХК/ Ү-*******/-ийн өмчлөлд тус тус давхардуулан бүртгэсэн нь улсын бүртгэлийн дугаарын хувьд зөрүүтэй боловч үл хөдлөх эд хөрөнгө нь нэг байх тул хариуцагч захиргааны байгууллагын бүртгэл давхардаж байгаа эсэхийг шалгах, бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, үнэн зөв хөтлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд тухайн эд хөрөнгийн хувьд давхардсан бүртгэлийг түдгэлзүүлсэн улсын эрх бүхий байцаагчийн дүгнэлт хүчин төгөлдөр байхад эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхээр Д.Бгээс гаргасан 01 оны 05 дугаар сарын -ны өдрийн мэдүүлгийг хүлээн авч маргаан бүхий орон сууцыг Д.Бгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаарт бүртгэж 650671 тоот гэрчилгээ[16] олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/003/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол” гэж тус тус заасантай тус тус нийцээгүй гэж үзнэ.
Түүнчлэн уг эрхийн бүртгэлийн үндэслэл болсон маргаан бүхий орон сууцыг А.Эгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаар бүртгэсэн 015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн бүртгэл хууль бус байсан болох нь тогтоогдож байх тул Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны ******* тоот 67,06мкв, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Бгийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаарт бүртгэж 650671 тоот гэрчилгээ олгосныг хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
3. “Л.Бгийн нэр дээр хийсэн хууль бус бүртгэл, гэрчилгээг үндэслэн маргаан бүхий ******* тоотын 67,06мкв талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Жыг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон 01 оны 1 дугаар сарын 14-ний өдрийн Ххбтай байгуулсан барьцааны гэрээний бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Баянгол дүүргийн 1 хороо, 4 дүгээр хороолол /16067/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж *******ны ******* тоот өрөө орон сууцыг Д.Б, Х.Ж нарын хооронд 01 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн 01 оны 1 дугаар сарын 04-ны өдөр Х.Жын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаарт[17], 01 оны 1 дугаар сарын 17-ны өдөр Ххбны барьцаанд тус тус бүртгэсэн[1] нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль/01/-ийн 0 дугаар зүйлийн 0.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 0.1.14-т “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/01/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана”, 9.1.5-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” гэж заасантай нийцээгүй байна.
Тодруулбал, “Ж” ХК-ийн захирал С.Эрдэнээс гаргасан “... улсын бүртгэгч нар огноо, тамга, захирлын гарын үсэггүй баримтыг үндэслэн манай компанийн өмчлөлийн орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлсэн” гэх гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн мөрдөн байцаагчийн 016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол[19], “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Убегт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 01 оны 0 дугаар сарын 14-ний өдрийн 1077 тоот захирамж, Баянгол дүүргийн 1 хороо, 4 дүгээр хороолол /16067/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж *******ны ******* тоот өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн улсын байцаагчийн 017 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн 177 тоот дүгнэлтүүд улсын бүртгэлийн байгууллагад хадгалагдаж байсан нь улсын байцаагчийн 019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1513 тоот дүгнэлтэд бичигджээ.
Мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 016 оны 03 дугаар сарын -ний өдрийн 09144 тоот “...Жишидэ ХХК-ийн хөрөнгө, мөнгийг ... битүүмжлэх” тухай захирамж мөн улсын бүртгэлийн байгууллагад хүргэгдсэн байна[0].
Энэ тохиолдолд маргаан бүхий бүртгэлтэй холбоотой эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа талаарх баримтууд эрхийн улсын бүртгэлийн Ү-05054*******/А.Э/ дугаартай хувийн хэрэгт, эсхүл давхардаж Ж” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Ү-******* дугаартай бүртгэлийн хувийн хэргүүдийн аль хувийн хэрэгт авагдсан эсэхээс үл хамааран хуулиар хориглосон дээрх хориглолтын дагуу хариуцагч захиргааны байгууллага нь Баянгол дүүргийн 1 хороо, 4 дүгээр хороолол /16067/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж *******ны ******* тоот өрөө орон сууцны захиран эрхэд өөрчлөлт оруулах боломжгүй байсан байна.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хууль/009/-ийн дүгээр зүйлийн .5.1-д “тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн архивын хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх” улсын бүртгэгчийн үүргийн хуульчлан заасан байх ба эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаартай бүртгэлийн хувийн хэрэгт авагдвал зохих баримтуудыг бүрэн хавсаргаж, баяжилт хийгээгүй нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай үйл ажиллагаанаас хамааралтай, эрхийн улсын бүртгэлийн өөр дугаарт давхардаж бүртгэгдсэн тодорхой эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулсан нь бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцэхгүй байх тул Баянгол дүүргийн 1 хороо, 4 дүгээр хороолол /16067/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж *******ны ******* тоот өрөө орон сууцыг 01 оны 1 дугаар сарын 04-ны өдөр Х.Жын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-05054******* дугаарт, 01 оны 1 дугаар сарын 17-ны өдөр Ххбны барьцаанд тус тус бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.3, 106.3.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль/009/-ийн дүгээр зүйлийн .5, .5.4, 1 дугаар зүйлийн 1.1, 1.1., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/003/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.5, 14.1.9, Улсын бүртгэлийн ерөнхий хууль/01/-ийн 0 дугаар зүйлийн 0.1, 0.1.14, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/01/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Баянгол дүүргийн 1 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны ******* тоот 67,06 м.кв талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Эг бүртгэсэн 014 оны 04 дүгээр сарын 14-ний, дээрх ******* тоот өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Бг бүртгэсэн 01 оны 05 дугаар сарын -ны өдрийн бүртгэлүүдийг хууль бус байсан болохыг тогтоож, тус ******* тоотын 67,06 м.кв талбайтай өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Жыг бүртгэсэн 01 оны 1 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл болон уг үл хөдлөх эд хөрөнгийг Ххбны барьцаанд тус тус бүртгэсэн 01 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгосугай.
. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
[1] 3 дугаар хавтаст хэргийн 30 дахь талд
[] 1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь талд
[3] дугаар хавтаст хэргийн 07 дахь талд
[4] дугаар хавтаст хэргийн 14 дэх талын ард
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 1-6 дахь талд
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь талд
[7] 4 дүгээр хавтаст хэргийн 34, 47 дахь талд
[] 4 дүгээр хавтаст хэргийн 10 дахь талд
[9] 3 дугаар хавтаст хэргийн 13-1 дахь талд
[10] 4 дүгээр хавтаст хэргийн дахь талд
[] 1 дүгээр хавтаст хэргийн 131-134 дэх талд
[1] 4 дүгээр хавтаст хэргийн 3- дахь талд
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь талд
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь талд
[15] дугаар хавтаст хэргийн 170-17 дахь талд
[16] дугаар хавтаст хэргийн 19 дахь талд
[17] дугаар хавтаст хэргийн 07 дахь талд
[1] дугаар хавтаст хэргийн 14 дэх талын ард
[19] дугаар хавтаст хэргийн 50 дахь талд
[0] дугаар хавтаст хэргийн 169 дэх талд