| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00140/и |
| Дугаар | 153/ШШ2018/00184 |
| Огноо | 2018-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 153/ШШ2018/00184
| 2018 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 153/ШШ2018/00184 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ц.Э-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 153/2018/00140/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Э нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Э нь 1978 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1978 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн ба 1982 оны 06 дугаар 07-ны өдөр цэрэгт татагдсан. 3 жилийн цэргийн албыг хаагаад 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр халагдсан ба 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдэлдээ малчнаар ажилласан. Гэтэл 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байсан талаарх нотлох баримт олдохгүй байгаа.
Иймд намайг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар 07-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар 07-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Э нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар 07-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал компанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэгдлийн гишүүний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4 дүгээр хуудас/
- Хүсэлт гаргагчийн 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5 дугаар хуудас/
- Хүсэлт гаргагчийн 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нээлгэсэн 000103297 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10 дугаар хуудас/
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 441 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын 1980 оноос 1982 он, 1990 оноос 1993 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс /хх-ийн 11-16 дугаар хуудас/
- Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02/4393 дугаар лавлагаа /хх-ийн 17 дугаар хуудас/
-Гэрч Б.Д-ийн ...Би 1970 оноос 1978 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийг, 1978 оноос 1980 оныг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг тус тус төгссөн. 1980 онд цэргийн албанд татагдаж, 1983 онд цэргээс халагдсан. 1983 оноос 1986 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Ардын депатутын хурлын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар, 1986 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн сургуульд биеийн тамирын багшаар, 1990 оноос 2012 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан. Ц.Э нь 1978 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад эцэг эхийн хамт малчин болж байсан. 1982 оноос 1985 оны хооронд Ховд аймгийн Булган суманд цэргийн алба хаасан. 1985 оны 06 дугаар сараас 1994 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сум, багтаа малчнаар ажиллаж байна.... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Ө.Ц-ийн ...Би 1978 оноос 1982 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын аж ахуйн няраваар, 1983 оноос 1987 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын тоо бүртгэгчээр, 1987 оноос 2000 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын дарга, багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан. Ц.Э нь 1979 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад эцэг эхийн хамт малчин болж байсан. 1982 оноос 1985 оны хооронд цэргийн алба хаасан. 1985 оны 06 дугаар сарыг 1994 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сум, багтаа малчнаар ажиллаж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Э-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Э-ийг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар 07-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал компанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ц.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ