Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар  2022/ШЦТ/158

 

 

 

2022        05         09                                             2022/ШЦТ/158

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000172 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 20-ны өдөр аймгийн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ******* ХХК-д туслах ажилтай, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын 1 дүгээр ******* 0-1 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: аймгийн сумын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******.  /РД: /

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 1 дүгээр баг ******* 0-16 тоот гэртээ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр ******* зодож биед нь зүүн чамархайн язарсан шарх, дух, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, доод уруул, баруун бугалга, шуу, нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө өөрийн төрсөн дүү байж байхад 09 цагийн орчим нөхөр ******* архи согтууруулах ундааны зүйл үнэртүүлчихсэн орж ирээд хүүхэд чинь чамайг санаад уйлаад байна гэхээр нь би хувцсаа өмсөөд нөхрийн хамт гэр рүүгээ очсон. Тэгээд гэртээ ороход манай нөхөртэй хамт ажиллаж байсан найз нь согтчихсон орон дээр хэвтэж байсан. Нөхөр ******* найз ыг унтаж байхад нь сэрээгээд гэрт байсан Хараа нэртэй 0.75 граммын шилтэй архи ууж дуусах үед тасраад унтсан. Би нөхөртөө чи унталдаа гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл хүүхдээ аваад дүүгийнх рүү явлаа гэж хэлэхэд ******* уурлан босож ирээд  намайг үсдэж газар унагаад миний гэдэс рүү цохиж мөн миний хөл болон толгой руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд байж байхад гаднаас хадам ээж орж ирээд чи боль, цагдаа дуудчихсан шүү гэж хэлэхэд нөхөр ******* гараад зугтсан. Миний хувьд одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 11-12,13/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ...үдээс хойш 14 цагийн орчим гэртээ ирсэн. Тэгээд цай унд уучихаад гэрээс гараад хажуу талын худаг дээр өөрийн хэдэн малаа усалж байхад төрсөн хүү ******* гэртээ чанга дуугаар хүнтэй маргалдаад байх шиг болохоор нь гэр рүү нь орсон.  Намайг гэрт нь ороход хүү ******* эхнэр маргалдаж, хэрэлдээд байхаар нь би *******ыг 2-3 удаа гараараа цохиод гэрээс нь хөөж гаргаад цагдаагийн байгууллагын 102 утсанд дуудлага өгөөд гэртээ орсон… гэх мэдүүлэг /хх-ийн 17-18l

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн орчим сумын 4 дүгээр баг хорооллын тоотод байдаг төрсөн дүү ороход төрсөн эгч толгойдоо хүйтэн жин тавьчихсан хэвтэж байсан. Та яасан юм гэж асуухад нөхөр ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодсон гэж хэлэхээр нь би дагуулаад эмнэлэгт очиж үзүүлээд анхны үзлэгийн тодорхойлолт аваад цагдаагийн газар очсон… гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагийн орчим гэрээс найз хамт эхнэрийн байгаа газар болох эхнэрийн дүү эхнэрээ очиж авсан. Гэртээ харих замдаа хорооллын дэлгүүрээс Хараа нэртэй 0.5 граммын нэг шил архи, ундаатай авч орсон. Гэрт ороход надтай хамт ажилладаг манай орон дээр хэвтэж байхаар нь босгоод авсан архиа гаргаж тавиад эхнэр, бид 3 уусан. Тэгээд ууж байхдаа би эхнэртээ чи мотоциклоос нь ойчсон жолоочоо танихгүй байгаа юм уу гэж хэлэхэд эхнэр би мэдэхгүй байна гэж хэлэхээр нь чи яахаараа мэддэггүй юм бэ гэж хэлэхэд манай хуучин ажлын хүн юм гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд байж байхад эхнэр гэнэт уурлаад чи муу гөлөг минь, би чамаас үр хүүхдээ аваад сална гэж уурлахаар нь би уурлаж босоод чи дандаа хачин юм ярьж байх юм гээд эхнэр Бямбасүрэнгийн нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Эхнэр миний цамцнаас зулгаагаад хувцас ураад байж байхад гаднаас манай настай ээж орж ирээд намайг нэг цохиод, боль чи гэж хэлэхээр нь би гэрээс гараад хашаагаа тойрчихоод буцаад ээжийнд орж ирэхэд ээж уурлаж чи өөрөө бие муутай байж архи дарс уугаад яахаараа эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгээд байдаг юм бэ гээд байж байхад гаднаас хоёр цагдаа орж ирээд намайг авч яваад эрүүлжүүлэх байранд саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 307 дугаартай дүгнэлтэд:

1. *******ийн биед зүүн чамархайд язарсан шарх, дух, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, доод уруул, баруун бугалга, шуу, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 31-32/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33/

- *******ын хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 43-45/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/

- Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-52/

- Хохирогч *******ийн аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 57/

-Шүүгдэгч *******ын аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 58/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 1 дүгээр баг ******* 0-16 тоот гэртээ 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр ******* зодож биед нь зүүн чамархайн язарсан шарх, дух, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, доод уруул, баруун бугалга, шуу, нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч , гэрч Д., нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 307 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА