Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2018/00289

 

 

     2018 оны 05 сарын 16 өдөр

         Дугаар 153/ШШ2018/00289

                        Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Д.Ц-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 153/2018/00189/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Хүсэлт гаргагч Д.Ц нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд малын эмчээр, 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн АДХГЗахиргааны Ардын боловсролын хэлтсийн харьяа Залуу техникчдийн салбар клубт комендатаар, 1989 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Ховд аймгийн АДХГЗахиргааны Ардын боловсролын хэлтсийн харьяа Сургалт үйлдвэрлэлийн төвд борлуулалтын няраваар, 2000 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байна. Миний ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр усанд орсны улмаас шинэ дэвтэр авч Улсын байцаагч Д.Нямгараваар бичилт хийлгэн баталгаажуулсан болно.

Иймээс намайг 1977 оноос 1994 оныг дуустал улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

      Хүсэлт гаргагч Д.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд хандаж 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан. Миний бие холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. Одоо миний ээлжийн амралт дуусч, тэтгэвэрт гарах гэж байгаа тул миний хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд малын эмчээр, 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн АДХГЗахиргааны Ардын боловсролын хэлтсийн харьяа Залуу техникчдийн салбар клубт комендатаар, 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн АДХГЗахиргааны Ардын боловсролын хэлтсийн харьяа Сургалт үйлдвэрлэлийн төвд борлуулалтын няраваар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Ц нь 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд малын эмчээр, 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн АДХГЗахиргааны Ардын боловсролын хэлтсийн харьяа Залуу техникчдийн салбар клубт комендатаар, 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн АДХГЗахиргааны Ардын боловсролын хэлтсийн харьяа Сургалт үйлдвэрлэлийн төвд борлуулалтын няраваар тус тус ажиллаж байсан болох нь

- Хүсэлт гаргагчийн 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0004835 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

- Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаартай ажилчин авах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7 дугаар хуудас/

- Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 61 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8 дугаар хуудас/

- Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлстийн даргын 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай ажилд авах тухай тушаал /хх-ийн 9 дүгээр хуудас/

- Ховд аймгийн Ардын боловсролын хэлстийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-ийн 10 дугаар хуудас/

- Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны даргын 2000 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаартай ажилд авах тухай тушаал /хх-ийн 14 дүгээр хуудас/,

-Гэрч Д.Д- ийн ...Би 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1997 оны 10 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Сургалт үйлдвэрлэлийн төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Намайг 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Сургалт үйлдвэрлэлийн төвд ажилд ороход Д.Ц нь бичиг, хэрэг, боруулалтын няраваар ажилладаг байсан. Д.Ц нь 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаасаа гарч байсан. Намайг 1997 оны 10 дугаар сард ажлаасаа гарахад Ховд аймгийн Сургалт үйлдвэрлэлийн төв нь үйл ажиллагаа хэвийн явуулж байсан. Ховд аймгийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн даргаар Батмөнх, Нэргүй нар, багшаар Аюурзана, Очиртогтох, Наурызхан, Баярсайхан, Лэгжий, Норолхоосүрэн, Цэцэгмаа зэрэг 10 гаруй ажилтантай байсан. 8 дугаар ангиа төгссөн хүүхэд манайд 9 дүгээр ангид ороод мэргэжлийн үнэмлэхтэй болдог байсан. Д.Ц нь борлуулатын нярав, бичиг хэрэг хавсарч хийдэг байсан. Бид нэг өрөөнд суудаг байсан. Бид хамтдаа төвд олон жил ажиллаж байсан хүний хувьд Д.Ц-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Бид 24 жилийн турш хамтарч ажилласан... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Д.Д-ийн ...Би 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Үйлдвэр сургалтын төвд бичиг хэргийн ажилтан, жижүүрээр 1993 оныг хүртэл ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны чөлөө аваад ажлаасаа гарсан. Д.Ц нь 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Үйлдвэр сургалтын төвд боруулалтын няраваар ажилд орж байсан. Намайг 1993 онд ажлаасаа гарах хүртэл ажиллаж байсан. Түүнээс хойш мэдэхгүй байна. Ховд аймгийн Үйлдвэр сургалтын төв хэдэн онд талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 10 жилийн 2 дугаар дунд сургуультай нэгдсэн. Ховд аймгийн Үйлдвэр сургалтын төвийн даргаар Батмөнх, Нэргүй нар, нягтлан Алтанцэцэг, багшаар Халтмаа, Наруузай, Нямсүрэн, Баярсайхан, Алтанцэцэг, Норолхоосүрэн, Баасанжав, Цэцэгмаа зэрэг 10 гаруй ажилтантай байсан. Хүмүүст оёдол, гагнуур, нимгэн төмөр, талх нарийн боорцог зэрэг ажлыг зааж сургадаг байгууллага байсан. Ховд аймгийн Үйлдвэр сургалтын төвд Д.Ц-ээс өөр ийм нэртэй хүн ажиллаж байгаагүй. Бид хамтдаа төвд олон жил ажиллаж байсан хүний хувьд Д.Ц-ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Ц-ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Ц-г 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд малын эмчээр, 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Ховд аймгийн АДХГЗахиргааны Ардын боловсролын хэлтсийн харьяа Залуу техникчдийн салбар клубт комендатаар, 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн АДХГЗахиргааны Ардын боловсролын хэлтсийн харьяа Сургалт үйлдвэрлэлийн төвд борлуулалтын няраваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ