| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2022/0172/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/161 |
| Огноо | 2022-05-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сарантуяа, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/161
2022 05 16 2022/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Б.Сарантуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2121000000154 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдөр аймгийн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн инженерийн албаны офицер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл З, эхнэр хүүхдийн хамт Дорнод аймгийн сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг “” зочид буудалд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* гар цүнхнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар монетон ээмэг, гинжийг хууль бусаар авч 377,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ингээд нэг ухаан ороход би “” буудалд үл таних хоёр залуутай хамт ууж байсан. Гэтэл ******* гэж өөрийгөө танилцуулсан залуу миний хүзүүнд зүүлттэй байсан монетон гинж, чихэнд зүүлттэй байсан монетон ээмгийг авчихсан бариад байж байсан. Би түүнд хандан чи яагаад миний ээмэг, гинжийг авч байгаа юм бэ гээд түүнээс аваад өөрийнхөө цүнхэнд *******ыг харж байхад хийсэн. Ингээд тэр хоёрын ууж байсан 0.75 литрийн Хараа нэртэй архинаас нэг хоёр хундагыг уугаад согтоод унтсан. Өглөө 09 цагийн орчимд сэрэхэд миний цүнхэнд байсан монетон ээмэг, гинж, мөн Samsung G-4 маркийн гар утас маань байхгүй байсан ба мөн ******* гэх залуу байгаагүй. Би буудлаас гарах гэхэд буудлын ресейпшнд миний гар утсыг буудлынхаа өрөөний төлбөрийн оронд барьцаанд тавьсан байсан. Харин монетон ээмэг, гинжийг маань 19 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг ”" барьцаалан зээлдүүлэх газарт 230,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Тэгээд би тус барьцаалан зээлдүүлэх газрын ажилтнаас хэн монетон ээмэг, гинжийг тавьсан талаар тодруулахад өнөөдөр өглөө нэг халамцуу залуу орж ирээд эзэн нь өөрөө ирэх боломжгүй байна гэж хэлээд барьцаанд тавьсан гэж хэлсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 13/
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... ХХК-ийн сумын 6 дугаар баг 19-51 тоотод үйл ажиллагаа явуулдаг барьцаат зээлийн газарт 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б. гэх хүн нийлээд 2,6 грамм болсон монетон ээмэг, гинжийг 230,000 төгрөгийн барьцаанд 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй тавьсан. гэх залуугаас барьцааны төлбөр 230,000 төгрөгийг бүрэн хүлээж авсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд бид хоёр хамт хороололд ардын уламжлалт эмнэлэг орчим явж байтал нэг танихгүй хүүхэнтэй тааралдаад ******* тэр хоёр хоорондоо мэндлээд юм ярьж байгаад буудалд орж, архи уухаар болсон. Тэгээд буудал руу бид гурав хамт очоод зочид буудлын ресейпшнтэй уулзаад гэх хүүхний гар утсыг барьцаанд тавья гэж гуйхад ресейпшн эгч зөвшөөрсөн... Тэгээд би хэвтэж байгаад орой болсон байсан учраас унтаад өглөө босоход ******* 0.75 граммтай архи тавиад ганцаараа ууж байсан ба эгч унтаж байсан. ******* гарчихаад ирье гээд гараад удаагүй байтал эгч сэрээд миний цүнхэнд байсан ээмэг, бөгж алга болсон байна, би цагдаа дуудлаа гэхээр нь би тэгээ, би аваагүй гэж хэлсэн. Тэгээд дуудлагаар ирсэн цагдаа эгч бид хоёрыг хамгийн ойрхон ломбард руу оръё гээд 19 дүгээр байшингийн урагшаа харсан хаалгатай ломбард руу орж асуухад шар царайтай, согтуу залуу орж ирээд ээмэг, гинжийг 230,000 төгрөгт барьцаанд тавиад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
Шүүгдэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Beat бааранд орж бүжиглэж байгаад гарч яваад хуучин ажлын газрын таараад хамт уухаар болсон. Тэгээд кароакегийн урдуур алхаж байгаад зүс таних 29 дүгээр байранд үсчин хийдэг байсан гэх эгч согтуу тааралдаад утсаараа яриулаач, миний дугаар болохгүй байна гэсэн. утсаа өгч яриулахад залгасан хүмүүс нь утсаа аваагүй. Тэгээд бид хоёрыг явах гэж байхад эгч би та хоёртой хамт явмаар байна, би архи уух дуртай юмаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 буудал руу явъя гэхэд үгүй ээ өөр газар оръё гэхээр нь буудал ороод эгчийн утсыг 50,000 төгрөгт барьцаанд тавиад буудлын нэг өрөөнд ороод бид 2 гарч 0,5 граммтай Хараа архи зээлээр авч бид З уусан. Үүр цайх үеэр ын утсыг дэлгүүрт барьцаанд 0,75 граммын архи аваад буудалдаа орж гурвуулаа хувааж уусан. ... эгч ээмэг, бөгжөө тайлаад ширээн дээр тавиад байхаар нь би цаашаа цүнхэндээ хий гээд хийлгэсэн ба удалгүй , 2 унтаад өгсөн. Тэгээд уух юм дуусахаар нь би эгчийн цүнхнээс нь ээмэг бөгжийг нь аваад 19 дүгээр байранд байрлах ломбарданд 230,000 төгрөгт барьцаанд тавиад найзуудтайгаа уулзаад хоол идэж, архи уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50/
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/
-Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-36/
-Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42-43/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/
-Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-58/
-Иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 60/
-Хохирогч ******* Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 68/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 6 дугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг “” зочид буудалд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* гар цүнхнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар монетон ээмэг, гинжийг хууль бусаар авч 377,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө., гэрч , иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авсан болон хүлээлгэж өгсөн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ө.т 377,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “монетан ээмэг, гинжээ буцаан авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж, иргэний нэхэмжлэгч нь “барьцаанд тавьсан эд зүйлийн үнэ 230,000 төгрөгөө шүүгдэгчээс авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА