Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар   2022/ШЦТ/172

 

 

2022        05         23                                             2022/ШЦТ/172

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000143 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: ЖЯ88**************90/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй үйлчилгээний газрын гадаа нүүрэн тус газарт нь цохиж биед нь баруун хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед хуучин ажилладаг байсан байгууллагынхаа цас мөсний баярт явж, үйл ажиллагааны дараа орой 17 цагийн үед нэртэй караокед орцгоосон. Гэтэл өмнө нь хамт ажилладаг байсан залууг тасарсан хэвтэж байхад нь хохирогч болох нь тамхи нэхээд өшиглөж байсан. Би тэр үед нь наад хүн чинь согтуу байна шүү дээ, чи яагаад байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм гэж хоорондоо маргалдсан. Тэгээд салаад явж байтал нь араас ирж машины салхины шил рүү цохиход нь машинаас гарч муудалцаж ийм зүйл болсон...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны орой 17 цагт найзуудтайгаа үйлчилгээний газрын караокед үйлчлүүлсэн. 19 цагийн орчимд үүдэнд ШТС-н ажилтан тамхинаас болж маргалдсан юм шиг байна. Маргаанаас болж би түүнийг машиндаа суусан үед шилбэ хэсэгт нь нэг удаа өшиглөж, арагшаа ухарч байх үед машины салхины шилийг нь гараараа алгадсан. Тэр үед хамт байсан гэх залуу түүнийг өмөөрч миний нүүр хэсэгт гараа зангидаж байгаад цохисон... Тэдэнтэй хамт байсан манай найз таны нүүр хэсэгт чинь 2-3 удаа цохисон гэж хэлсэн. Би 2021 оны 02 дугаар сард Дорнод аймгийн эмнэлэгт хамрын зургаа авахуулж салст мурийсан гэх оноштойгоор хагалгаанд орох шаардлагатай болсон тул 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хотод  эмнэлэгт үзүүлэх үед нүдний доод талын хөмхийний яс цөмөрсөн гэх онош тогтоогдсон. Энэ гэмтэл гэх залууд цохиулснаас болж үүссэн гэмтэл учир би цагдаагийн байгууллагад хандсан. ...******* цохиулснаас хойш миний хамар өвдөөд, нэг л зовиуртай яваад байсан. ...Эмнэлэгт үзүүлэхэд намайг яаралтай мэс засалд орох шаардлагатай гэсэн. Энгийн үгээр тайлбарлах юм бол гэх залууд цохиулснаас болоод миний баруун хацрын яс цөмөрсөн учраас яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-12/

Гэрч А.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз үл таних залуутай хөлөөрөө жийж эхлэх үеэс нүд салгалгүй харсан. Тэр үед хэн, хэн нь нэгнээ онож өшиглөөгүй. ...үл таних ах манай ажлын машины салхивчны шилийг цохисноос болж түүнтэй дахин зууралдаж, бие биенийгээ цохих гээд гараараа самардаад байсан учир салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ...******* сумын 10 дугаар багт байрлах гэх газарт ирээд , мөн ажлын газрын хэсэг хүмүүсийн хамт караоке хэсэгт нь дуулж пиво ууцгаасан. Орой 19 цагийн орчимд байх  ...пиво уусан учраас цагийг нь сайн тогтоож чадаагүй. -ын гадаа гарахад манай ажлын ах болох үл таних хүнтэй маргалдаж, зодолдож байгаа харагдсан учир ыг салгасан. Би ахтай маргалдаж, зодолдож байсан залууг танихгүй. Бор царайтай, туранхай залуу байсан. Тэр залуу машинаасаа бууж ирээд ахын нүүр хэсэгт цохиж байгаа харагдсан. Тэр хоёрын голоор орж салгасан, өөрөөр хэрхэн яаж халдсаныг хараагүй. Мөн намайг гарч ирэхээс өмнө ах бусадтай зодолдсон байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд миний машины салхины шилийг гараараа цохисон учир манайд ажилладаг тэр үл таних залуутай муудалцаж, нэг нэгнийгээ заамдалцаж аваад зогсож бие, биеийгээ цохисон байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Намайг  пабаас гарахад шатахуун түгээх станцын инженер гэх залуу нэлээн тасарчихсан гадаа сандал дээр сууж байсан. ...өмнө нь харж байгаагүй үл таних залуу эс тамхи гуйж байсан. тамхи татдаггүй болохоор тамхи байхгүй гэж хэлсэн байх. Тэгтэл гэх залуу Бат-Эрдэний хөл, шилбэ рүү өшиглөөд байсан. Би Бат-Эрдэнийг өмөөрч тухайн гэх залууд хандаж яагаад манай найзыг өшиглөөд байгаа юм бэ, гэсэн чинь гэх залуу нь надад хандаж чамд ямар хамаатай юм бэ гээд маргаад хоорондоо барьцалдаад авахад манай ажлынхан гарч ирээд бид хоёрыг салгасан. Намайг машин дотор суулгаад хөдлөх гэж байхад миний араас дахин ирээд машины салхины шилийг гараараа цохисон. ...би машинаас гарч тай барьцалдаж аваад намайг цохих гээд далайхад нь зөрүүлээд самардаад, харилцан цохилцсон. Тухайн үед бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор хоёр биенийгээ ээлжилж цохиод авсан. ...Би ын толгой, нүүр хэсэгт 2-3 удаа цохисон байх. ч мөн миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. ...Би тай маргалдаж биед нь халдаж цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 246 тоот дүгнэлтэд:

1. ............. биед баруун хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Хамар ясны хугарал, хамрын таславчын муруйлт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Баруун хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...гэжээ. /хх-ийн 29-30/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 21-22/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 23-24/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 247 тоот дүгнэлт /хх-ийн 36-37/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/

- Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 51-56/

- Өвчний картын хуулбар /хх-ийн 77-81, 91-92/

- Тархины зураг /хх-ийн 82-83/

- эмнэлгийн үзлэг хийсэн тухай баримт /хх-ийн 84-88/

- рентгэн оношлогооны эмнэлэгт үзүүлсэн материал /хх-ийн 89-90/ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч эмчилгээтэй холбоотой 3 хуудас /задгай/ баримт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг нэртэй үйлчилгээний газрын гадаа нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч А., , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 246 тоот “ ... биед баруун хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Хамар ясны хугарал, хамрын таславчын муруйлт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Баруун хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 246 тоот “ ... биед баруун хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2022.02.26-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Хамар ясны хугарал, хамрын таславчын муруйлт гэмтэл нь хуучин гэмтэл байна. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан байна.

 

Хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “эмнэлэгт хэвтэж байгаа тул шүүх хуралд оролцохгүй, шүүхэд хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгнө, эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэж тэмдэглүүлж, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хохирол нэхэмжилсэн /E-баримтыг 1-9 хүртэл дугаарлаж 1 хуудсанд цавуугаар наасан/  баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогчийн шүүхэд ирүүлсэн хохирлын баримтыг шинжлэн судлахад хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болох үзлэг оношилгоо, шинжилгээ, хагалгааны зардал нийт 3,644,100 төгрөгийг шүүгдэгч *******ээс нэхэмжилсэн байна. Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан баруун хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал гэмтэлд хохирогч нь ямар эмчилгээ хийлгэсэн нь ирүүлсэн баримтаас үзэхэд ойлгомжгүй, нэхэмжлэлийн тооцоо гаргах бололцоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдэрлүүлэхээр шилжүүлж болно” зааснаар хохирогчийн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр хохирогч баруун хоншоор ясны урд ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2022.02.26-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл буюу шүүгдэгч *******ийн үйлдлээс хохирогчид учирсан гэмтэл байна. Харин хамар ясны хугарал, хамрын таславчын муруйлт гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй талаар шинжээчийн дүгнэлтэнд дурджээ. Хохирогч нь ЭМЖЖ чи хамар хоолойн эмнэлэгт үзүүлэхдээ “хамар муруй байнга битүүрнэ. Энэ зовиур 1 жил орчим болж байна. 10-аад хоногийн өмнө хацрын баруун талд цохиулж гэмтэл авсан” гэж биед мэдэгдэх зовиураа тэмдэглүүлсэн байна. Түүнчлэн хохирогч нь тооцоо гаргах боломжгүй хугацаанд хохиролтой холбоотой баримтаа шүүхэд ирүүлжээ. Иймд шүүгдэгч *******ийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг  5 /тав/ сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

             5. Хохирогч нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА