Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/189

 

 

2022        06         03                                             2022/ШЦТ/189

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч А.Алтангэрэл

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх  А.Алтангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000148 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ******* сумын .. дугаар сургуульд ******* ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* .. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын .. дүгээр багт байрлах .. дугаар сургуулийн хойд талд , ******* нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар *******ын нүүрэн тус газарт гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... 2022 оны 04 дүгээр сарын 1-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад би ахтай 14 дүгээр байшингаас гараад явж байхад энэ залуу 15 дугаар байрны тэндээс гарч ирээд тамхи байна уу,  гал байна уу гэж асуугаад ахтай муудалцсан. Би болиулаад цааш аваад явахад араас ирээд дахиад муудалцсан. Дахин болиулаад цааш яваад 5 дугаар сургуулийн хажууд ирээд дахин муудалцахад нь болиулах гэхэд намайг алгадаж унагахаар нь би цаашаа зугтахад ах энэ залууг 5 дугаар сургуулийн хашаа давж байхад нь барьж авсан. Тэгээд энэ залуу түлхүүр барьсан гараараа миний хамар руу цохисон. Тухайн үед маш их өвдөөд доош тонгойсон. ах намайг босгох зуур энэ залуу дахин зугтаасан. Бид хоёр энэ хүнийг олж авч чадахгүй юм байна даа гээд яриад цагдаад дуудлага өгөөд 25 дугаар байшин руу явж байхад 21 дүгээр байрны дэлгүүрийн гадна  сууж байсан. ах нөгөө залуу чинь тэр байна гээд цагдаа дуудсан. Цагдаа дуудахдаа манай нөхрийг бас дуудсан. Энэ залуу манай нөхрийг хараад  5 дугаар сургуулийн хашаагүй хэсэг рүү зугтахад манай нөхөр энэ хүнийг цохисон. Тэгээд цагдаа нар ирээд авч явсан. ...Шүүгдэгчээс эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нийт 530,000 төгрөг авсан. Цаашид Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай учир зардлаа гаргуулах хүсэлтэй байна...” гэв.

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ах намайг таксинд суулгаж өгөөд өөрөө гэртээ ороод амарлаа гээд айлаас хамт гарсан. Гэтэл бид хоёрыг 15 дугаар байрны урд явж байхад нэг залуу хажуугаар зөрөхдөө ахаас гал байна уу гэж асуусан. ах байхгүй гэж хэлээд цааш явтал тухайн эрэгтэй хачин хөгшин юм чинь залуу хүүхэн дагуулчихаад өөрийгөө юу гэж бодоов гээд муудалцах гээд байхаар би зодолдуулахгүй гээд цаашаа аваад явтал тэр залуу араас дагаад байсан. Тухайн залуу араас дагаж явсаар байгаад 5 дугаар сургуулийн хойно гүйцэж ирээд ахтай муудалцаад барьцалдаж авсан. Салгах гэтэл тэр залуу миний баруун талын нүүр рүү нэг удаа цохиод 5 дугаар сургуулийн хашаа руу зугтаагаад давсан. Яг даваад газарт буух үед нь ах хашааны наанаас бариад авсан. Тэр залуу ахын хоолойноос боогоод тавихгүй байхаар нь салгах гэтэл чи муу гичий яах гээд байгаа юм бэ гээд дахин миний хамар руу цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 22 цаг өнгөрч байхад гэртээ харьж байх замдаа танил дүү тааралдсан. Тэгээд бид хоёр хамт айл руу ороод нэг, нэг пиво уугаад шөнө 00 цаг өнгөрч байхад нөгөө айлаас гараад гэр, гэр рүүгээ харих гээд явсан. ... 72 дугаар байшингийн хойно явж байсан чинь булангаас нэг танихгүй залуу гарч ирээд надаас гал асуусан. Надад гал байхгүй болохоор байхгүй гэж хэлчихээд цааш явсан. Гэтэл нөгөө танихгүй залуу араас хүрч ирээд хөөе хөгшин банди минь чи яахаараа залуу охин дагуулж явдаг юм, чамайг ална гээд гарынхаа хурууны дунд түлхүүр хийчихээд түлхүүртэй гараараа хамар руу нь цохиод 5 дугаар сургуулийн хашаа даваад зугтчихсан. Тэгэхээр нь би араас нь гүйх гэсэн чинь хашаа нь цоожтой байсан. Тэгээд за нэгэнт л зугтчихсан олохгүй явъя гээд бид хоёр 25 дугаар байшингийн таксины зогсоол руу явсан. Явахдаа цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн нөгөө залуу 21 дүгээр байшингийн урд талаас дахин бид хоёрын араас ирсэн. Тэгээд дахин бид хоёртой хэрүүл маргаан хийгээд зогсож байхад ын нөхөр ирсэн... хажуугаас би охин нь байж болдоггүй юм уу гэж нөгөө залууд хэлэхэд шууд цохиод цаашаа зугтаачихсан. Тухайн залуу согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...шөнийн 00 цаг өнгөрч байхад миний утас руу танил ах залгаад танай эхнэрийг 5 дугаар сургуулийн хойно хүн зодчихлоо гэсэн. Тэгэхээр нь би ”” буудлаас гараад 5 дугаар сургуулийн хойд талд очиход    ах болон манай эхнэр нар зогсож байсан. Тэгтэл энэ залуу танай эхнэрийг зодсон гээд ах хажуудаа байсан ******* гэх залууг заахаар нь чи яахаараа манай эхнэрийг зоддог юм бэ гээд гараа зангидаж байгаад түүний зүүн хацар руу нь цохисон. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

 

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн ажил болох 5 дугаар сургуулиас 19 цагийн орчимд гараад гэртээ харих замдаа 20 дугаар байрны гадаа Мөнхбат гэх ахтай таарсан. Мөнхбат ах гартаа 2,5 литрийн савлагаатай пиво барьчихсан явахаар нь бид хоёр гадаа хувааж уугаад салсан. ...Тэр хэдийг хөдөлсний дараа би замын хажуу дээр нэлээд согтсон байдалтай сууж байсан. Тэгтэл нэг хүн над дээр ирээд цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод 5 дугаар сургууль руу зугтаасан. Араас нэг залуу ирээд надтай зууралдаад байсан. ...удалгүй цагдаа нар ирсэн. ...Би гэх эмэгтэйг ямар шалтгааны улмаас цохисон талаар мэдэхгүй байна. Нэлээд архи, пиво уусан болохоор согтолт их байсан. Болсон асуудлаа сайн санахгүй, бүдэг бадаг толгойд орж ирж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 283 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 30-31/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Эмнэлгийн магадлагаа /хх-ийн 14/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 24-25/

- Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 29/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 276 тоот дүгнэлт /хх-ийн 36-37/

- Шүүгдэгч хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 46-48, 50/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-61/ болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч хохирол төлсөн баримт бүхий 1 хуудас /задгай/ баримт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг 5 дугаар сургуулийн хойд талд , ******* нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар *******ын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч Б. нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 283 тоот “... *******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч С. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

 

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж  дүгнэлээ.

 

Шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 283 тоот “ ... *******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хацар, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинд нийт 530,000 төгрөгийг хохирогчид төлсөн байх бөгөөд энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь Улаанбаатар хотод очиж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зардал гаргуулах хүсэлтэй  байна гэж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” зааснаар хохирогчийн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй  гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 530,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА