Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

2022        06         03                                             2022/ШЦТ/190

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч А.Алтангэрэл

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000185 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ХХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг нийтийн байрны 6 тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. *******

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 00 цаг 20 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” гэх баарны урд талын хашаан дотор иргэн ******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, маажих зэргээр “баруун нүдний салстын урагдсан шарх, дух баруун чамархай, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, баруун зүүн хацар, хамар, эрүү, дээд уруул, уруулын салст, хүзүүний зурагдсан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 20 цагийн үед гэртээ байхад найз *******, нар ирсэн.  Хамт гаръя гээд байхаар нь 21 цаг өнгөрөөгөөд гарсан. Бид хэд Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” баар руу орсон. Тэнд нэг шил 0.5 граммын архи захиалсан. Би хүүхдээ авах учраас 3 татаад, дахин уухгүй гээд бүжиглэсэн. “” бааранд манай ангийн залуу зөөгч хийж байсан. Ангийнхаа залуутай тамхилах гээд үүдэнд хамт юм яриад зогсож байхад ******* ууртай гарч ирээд гар утсаа авъя гэсэн. Яагаад уурлаад байгаа юм бэ гэхэд манай ангийн залуу татаж байсан тамхиа өгөөд орчихсон. ******* бид хоёр үүдэнд зогсож байхад тэр гэнэт чи янхан юм байна шүү дээ гээд миний нүүр рүү 2 удаа алгадчихаад шууд эргэж хараад яваад өгсөн. Тэгэхэд хамт явж байсан найз баарнаас гарч ирээд ******* хаачсан юм гэж асуухаар нь би наадахаа зайл гэж хэл гэсэн. Би намайг ******* 2 удаа алгадсан гэж хэлсэн. ...яагаад уурлаад байгаа юм бэ, яагаад намайг алгадаж байгаа юм гээд гараараа мөр үү нь зөөлөн  түлхсэн чинь ******* яаж байгаа муу п.... вэ гээд шууд миний нүүр рүү гараараа цохисноо үсдэж аваад доошоо дархаар нь би зөрүүлж үсэдсэн, тэгэхэд намайг өшиглөсөн бөгөөд  “” баарны урд талын хашаан дотор ороод бид хоёр газар унасан, би дээр нь гараад суучихсан. Тэгэхэд ******* намайг тавь гээд бид хоёр хэрэлдээд байж байхад миний нүүрийг маажаад ам руу гараа хийснээ уруулыг сэт татаад, хамар руу цохисон. Би нүүр рүү нь нэг цохиход миний нүд  рүү гараа хийгээд маажчихсан. Нүд  маажчихлаа гээд гарыг нь бариад авахад дахиад гараа сугалж аваад нүд рүү маажих гээд дайрч, хүзүү хэсэг рүү жийсэн. ...Надад учирсан хохирлыг ******* төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хэд “” баар руу 21 цаг 30 минутын орчимд орсон. Тэнд 1 шил 0.5 граммын Соёрхол нэртэй архи уучихаад найзтайгаа уулзах гээд гарсан. Гадаа найз Мөнхжинтэй уулзаад байж байхад ******* над руу залгаад мөн чат бичээд хурдлаач наад найзтайгаа яваач гэж уурласан. ...*******ийг уурлаад байхаар нь би тоохгүй бүжиглэсэн. Нэг харахад , ******* хоёр хоёулаа байхгүй байсан. ...явчихлаа гэж бодоод араас нь гарахад баарны үүдэнд зогсоод ******* намайг 2 удаа алгадсан, намайг янхан юм бишүү гэсэн гэж хэлсэн. Тэгээд *******эй уулзаад чи яагаад намайг алгадаж байгаа юм бэ гэхэд эр дагаж алцганалаа гэсэн. Тэгэхээр нь чи юу гээд байгаа юм  гээд цээж рүү нь зөөлхөн гараараа хүрсэн. ******* нүүр рүү нь 2-3 удаа алгадаж аваад гараараа нүүр рүү нь түлхээд үснээс нь зулгаасан. Тэгээд хоёр биеэ үсдээд замын баруун талд зодолдоод байхаар нь та хоёр болиоч салаач ээ гэхэд болихгүй байсаар баарны урд талын хашаанд ороод газар унасан. Тэгэхэд *******ийн дээр нь гарсан байсан. Тэр хоёрыг салгах гээд чадахгүй болохоор нь хүн дуудах гээд баар орох гэж яваад Мөнхзул, Мөнхжин хоёртой таараад салгахаар очиход , *******ийг хөөе чи нүд  рүү гараа хийчихлээ, нүднээс цус гарчихлаа гээд зогсож байсан.  Мөнхзул салфетик өгөхөд нүдээ арчихад бөөн цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би найз , хоёртой орой 20 цагийн үед ын гэрээс нь гараад “ баар руу 21 цаг 30 минутын орчимд орсон. Тэнд нэг шил 0.5 граммын Соёрхол нэртэй архи уугаад, бүжиглээд байж байхад нэг эрэгтэй найзаа дагаад гарсан. Би гар утсаа авах гээд араас нь гарахад найзтайгаа тамхилаад зогсож байсан.  Би явлаа утсаа авъя гэхэд чи яагаад байгаа юм бэ гэхээр нь чи эрэгтэй хүн хараад алцганалаа гэж хэлээд 2 удаа алгадчихаад хашаанаас гараад явсан. , хоёр араас ирээд чи яагаад хүн алгадаж байгаа юм, би чамайг яасан юм гэж хэлсэн. Бид хоёр муудалцаад нэг нэгнийхээ үснээс зулгаагаад тавь гэхэд тавихгүй байсан.  Бид 2 газар унаад намайг үсдээд доошоо дарсан болохоор би нүүрийг нь маажчихсан юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 336 тоот дүгнэлтэд:

1. биед баруун нүдний салстын урагдсан шарх, дух, баруун чамархай, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, баруун зүүн хацар, хамар, эрүү, дээд уруул, уруулын салст, хүзүүний зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17-18/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 14-15/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 тоот дүгнэлт /хх-ийн 20-21/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 30-34/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/

- Шүүгдэгч *******ийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 40/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 00 цаг 20 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг гэх баарны урд талын хашаан дотор иргэн ******* үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, маажих зэргээр эрүүл мэндэд нь баруун нүдний салстын урагдсан шарх, дух баруун чамархай, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд зовхи, баруун зүүн хацар, хамар, эрүү, дээд уруул, уруулын салст, хүзүүний зурагдсан зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Э., гэрч Ш. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 336 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******т долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА