Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0688

 

 

 

 

 

 

*******0*******0 оны 10 сарын *******6 өдөр   

             Дугаар                                            .  1*******8/ШШ*******0*******0/0688

                   Улаанбаатар хот

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар Э.Г, Д.Г, Э.Бнарын нэхэмжлэлтэй, Нзд, Худзд нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б.Э

                       Э-ын Б, Хан- дүүрэг, 9                          .                                 

Л.Г

Хариуцагч: Нзд, Худзд

Нэхэмжлэлийн шаардлага: Э.Ггийн хувьд “Нздын *******0******* оны 1******* ******* сарын 07-ны өдрийн А/ ******* захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Д.Гнарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Худзд болон Нзд нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Гд “В” ХХК-ийн *******009 оны 07 ******* сарын *******0-ны өдөр үйлдсэн зургийн дагуу 700 м.кв газрыг эзэмшүүлэхийг хариуцагч нарт даалгах”,

Л.Г, Э.Бнарын хувьд “Нздын *******0******* оны 1******* ******* сарын 07-ны өдрийн А/ ******* захирамжийн Н.Н, Г.Ч, Д.Г, З.Ү нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Худзд болон Нзд нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Бд “S” ХХК-ийн үйлдсэн 5*******4.3 м.кв талбай бүхий газрыг, Л.Гд “S” ХХК-ийн үйлдсэн 467.4 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхийг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Э.Г, Э.Бнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Худздын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Нздын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Э.Ө, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Г, Э.Б, Л.Г нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Нздын *******0******* оны А/ ******* захирамжаар Н.Н, Г.Ч, Д.Г, З.Ү, Тайж ургийн овогтой Д-ийн Д.Гнарт газар олгохдоо Газрын тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, *******9.1 “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 33 ******* зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн *******9.1, *******9.*******, *******9.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 38 ******* зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж тус тус зохицуулжээ.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын *******008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Журам батлах тухай /газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох/ 83 ******* тогтоолын хавсралтын 5 ******* зүйлийн 5.3 дахь хэсэг “Газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах, газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт өөрчлөх, эзэмшил газраа бусдад ашиглуулах тохиолдолд”, 5.3.1 дэх заалт “Өргөдөлд хавсаргасан материалуудыг нэгж талбарын хувийн хэрэгт буй материалтай тулгаж шалгана”, 5 ******* зүйлийн 5.4 дэх хэсэг “Өргөдөлд дурдагдсан газар нь суурин судалгаагаар энэ журмын 5.*******.1-5.*******.6-д заасан нөхцөлүүдтэй зөрчилдөж байвал хүсэлт гаргагчид энэ талаарх мэдэгдлийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан “Хариу өгөх мэдэгдэл”-ийн дагуу өгч, өргөдлийг хаана” гэж заажээ.

Маргаан бүхий захиргааны актын 1 дүгээр хэсэг “Нийслэлийн газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн *******0******* оны ... захирамжийн хавсралтад заасан 134 иргэн,... газар эзэмших эрх олгосугай”-т, захирамжийн хавсралтын 9 дүгээр баганад “... баталгаажих эх үүсвэр /үндэслэл/”-т, захирамжийн 1*******0 *******ын 9 дүгээр баганад “ДЗД-ын *******01******* оны А/3**************, О, 700 м.кв, захирамжийн 1*******4 *******ын 9 дүгээр баганад “...ДЗД-ын *******016 оны А/*******70 , 700 м.кв, захирамжийн 1*******5 *******ын 9 дүгээр баганад “ДЗД-ын *******01******* оны А/3**************, Х.Обат 700 м.кв...”-т гэж тус тус дурдсан.

Дээрх нөхцөлбайддлаас үзвэл Нздын *******0******* оны А/ ******* захирамжаар газар эзэмшүүлэхдээ Худздын захирамжийг үндэслэж тухайн газрыг эзэмшүүлсэн гэх боловч маргаан бүхий захиргааны акт нь Нзд Газрын тухай хуулиар олгосон эрхийн хүрээнд нэр бүхий иргэдэд шинээр газар эзэмшүүлсэн гэж маргаан бүхий захиргааны актад дурдсан байна. Өөрөөр хэлбэл хэдийгээр өмнөх Хан- дүүргийн захирамжийг үндэслэл болгох боловч Хан- дүүргийн *******016 оны А/*******70, А/*******88, А/3************** тоот захирамжид дурдсан газрууд өөр байршилд байгаа газрын эрхийг баталгаажуулсан буюу эрх шилжүүлсэн байна.

Жишээлбэл Г.Ч газрын эрхийг шилжүүлэх гэрээ хийж Т.Маас эрх шилжсэн боловч Т.Мын 0006*******815******* тоот газрын эзэмших эрхийн гэрчилгээ дээрх газрын байршил Хан- дүүрэг ******* 3-1-******* тоот 1- ******* хороо,

Д.Г газрын эрхийг шилжүүлэх гэрээ хийж Ж.Жаас эрх шилжсэн боловч Ж.Жийн 000676714 тоот газрын эзэмших эрхийн гэрчилгээ дээрх газрын байршил Хан- дүүрэг дэх ******* уул *******-3 гудамж, 56 тоот 1******* ******* хороо

З.Ү газрын эрхийг шилжүүлэх гэрээ хийж Ц.Эоос эрх шилжсэн боловч Ц.Эын 000679778 тоот газрын эзэмших эрхийн гэрчилгээ дээрх газрын байршил Хан- дүүрэг дэх Уушийн ар тоот, 13-р хороо

Н.Н газрын эрхийг шилжүүлэх гэрээ хийж Г.Огээс эрх шилжсэн боловч Г.Огийн 00047*******556 тоот газрын эзэмших эрхийн гэрчилгээ дээрх газрын байршил Хан- дүүрэг, 13-р хороо, *******1в-6 тоот байх бөгөөд Нздын үндэслэл болгосон өмнөх захирамжид байршилтай газар нь өөр байршил нь нотлогдож байна. Түүнчлэн Т.М, Ж.Ж, Г.О, Ц.Э нар болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээ, Нийслэлийн газар зохион байгуулалтын газарт гаргасан өргөдөл зэрэгт эрх шилжүүлж, газрын байршил өөрчлөх агуулгаар хандсан зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Нзд *******0******* оны А/ тоот захирамжийг гаргахдаа Газрын тухай хуульд байхгүй асуудлаар газар олгосон нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Учир нь нэр бүхий 4 иргэнээс эрх шилжүүлэхэд Газрын харилцаа, геодези, зураг зүйн даргын *******008 оны 83 ******* тушаалд заасны дагуу тухайн эрх шилжүүлж байгаа газар нь кадастрын зургийн өөрчлөлт, газрын зөрчил байгаа эсэх, бусад холбогдох мэдээллийг шалгаж шийдвэрлэх байтал Хан- дүүргийн 1*******, 13 ******* хороонд байрлах газрыг 16 ******* хорооны газраар баталгаажилт буюу шинээр газар олголт хийсэн нь Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн.

Газрын тухай хуулиар байршил өөрчлөх асуудлыг зохицуулаагүй бөгөөд хэрвээ байршил өөрчилж байвал тус асуудал нь газрыг шинээр олгох ойлголтод хамаарах ба хариуцагч эрх шилжүүлэх талаар хууль үндэслэл болгоогүй нь маргаан бүхий захиргааны актаас харагдаж байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын *******019 оны 10 ******* сарын *******3-ны өдрийн нотлох баримт хүргүүлэх тухай 3/*******556 тоот албан бичиг “...харин “В” ХХК-ийн үйлдсэн иргэн Э.Ггийн байршлын кадастрын зургийн... 1781*******10790 /Н/, 1781*******10797, 1781*******10796 /Г/, 1781*******10794 /Ү/ ******* бүхий газруудтай нийт 700 м******* талбайгаар давхцаж байна”-т, мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын *******019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай *******/*******698 тоот албан бичиг “...давхцуулахад хооронд 66 м******* талбайгаар давхцаж байна...”-т гэж зургийн давхцалыг тодруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.

Нэхэмжлэгч Л.Г, Э.Бгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Э.Гтой адилхан.

*******. Худзд болон Нзд нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших захиргааны акт гаргахыг хариуцагч нарт даалгах тухайд

Захиргааны ерөнхий хуулийн 37 ******* зүйлийн 97.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ.

Нэхэмжлэгч нар нь *******009 оноос хойш амьдрах бөгөөд Хан- дүүргийн Газрын албанд *******009 оноос хойш удаа дараа хандсан боловч өргөдлийг хүлээн авахгүй буцаах бөгөөд Э.Г *******011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, *******01*******, *******013 Г, Бнар нь *******008-*******0******* оны хооронд хүсэлтийг Газрын тухай хуулийн 3******* ******* зүйлд заасны дагуу хүсэлт, газрын тойм зураг, иргэний мэдээлэл бүхий баримтыг өгсөөр байхад Газар олгохоос үндэслэлгүйгээр татгалзаж, өөр бусад этгээдэд тус газрын олгосон нь эс үйлдэхүй гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд 07 га газар авч амьдрах болсон. *******009 оноос эхэлж амьдарсан. Засаг даргаас асуухад намайг энэ газар луу буулгасан. Тэгээд би хөөцөлдөөд тус газарт буусан. Охин маань ажилтай тул зав гардаггүй байсан. Миний хувьд хуулийн дагуу хөөцөлдөөд явж байсан. Би Газрын албаар орж энэ асуудлыг шийдвэрлэх байх гэж бодсон. Байцаагч нар хүлээж бай гэж хэлж байсан. Би сүүлд нь дүгнэлт хийхэд дунд шатны залуучууд ард түмэндээ туслах гэж хандахгүй байна. Саад тотгор хийж байгаа сэтгэгдэл төрүүлж байна. Нодлин жил баахан хүмүүс хөлслөөд хашаа татсан. Дандаа л жоохон асуудал дээр өө сэв хайдаг. Би амьдрах газраа л авч байгаа. Хүмүүс шиг 16 давхар байр бариагүй. Би гомдолтой л байна” гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Ггийн хувьд *******009 оноос хойш тус газар амьдарч байгаа талаар тайлбар гаргаж байгаа. Э.Г *******009 онд кадастрын зураг үйлдсэн. *******009 онд Ве ХХК-ийн 700 м.кв газарт газар эзэмшихээр кадастрын зураг хийлгэсэн. Үүнийхээ дагуу холбогдох газар тухайн бүр хандаж байсан. *******011 оны 9 дүгээр сарын 01, *******013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд хандсан талаар хавтаст хэрэгт байна. Гэтэл хариуцагч байгууллагаас тус газрыг эзэмших боломжгүй гэсэн хариу өгсөн.

Зарим тохиолдолд хүсэлтийг огт шийдвэрлээгүй. Нэхэмжлэгчийг газар ашиглахдаа Газрын тухай хуулийг зөрчсөн гэж байгаа. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заасан. Иргэн тодорхой хэмжээнд төлөвлөгөөнд орсон газрыг эзэмших талаар хүсэлт өгсөн байхад хүсэлтийг шийдвэрлээгүй мөртлөө бусад этгээдэд газар олгож байна. Энэ газрыг олгохдоо Худзд газрыг олгоогүй. Нзд *******0******* онд газар олгосон. Нэр дурдаж байгаа хүмүүс бүгд шилжүүлж авахдаа Худздын *******016 оны  А/*******3*******, А/*******70, А/*******88 ******* захирамжийг авахдаа тухайн нутаг дэвсгэр дээр буюу Хан- дүүргийн 16 ******* хороонд байхгүй газар буюу баримтаас харах юм бол *******гийн газрыг шилжүүлж авч байгаа. Шилжүүлж авч байж эрх авах эрхийг анх удаа олгож, Газрын тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж байгаа. Нэхэмжлэгч хуульд заасны дагуу шаардсан баримтуудыг олгосон. Үүнд иргэний үнэмлэх, хүсэлтээ өгөөд албан ёсоор хандсан. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 83 ******* тогтоолоор бусдад шилжүүлэх асуудал одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тухайн газрыг шилжүүлж шинээр эрх олгохдоо заавал эрхийн зөрчил байгаа эсэх талаар шалгаж байгаа.

... Шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйн тухайд *******011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Э.Г Хан- дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасан. Газрын тухай хуулийн *******1 дүгээр зүйлд зааснаар инженерийн шугам сүлжээ Нздд гаргах ёстой гэж байгаа боловч заавал дүүргийн Засаг даргаар дамждаг гэж өөрсдөө тайлбарладаг. *******011 оны 9 дүгээр сарын 30, *******013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн  гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй.

... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар заасан. Нэхэмжлэгч нар *******019 оны 6 ******* сарын *******4-ны өдөр Нздд хандсан. Захиргааны байгууллага өөрөө өөрт байгаа эрхээ эдлээгүй улмаар шүүхэд хандаарай гэсэн. Энэ бичгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдэж байна гэж үзсэн. Хоёр өөр хуулийн хугацаа нь тусдаа асуудал юм. *******01******* оноос хойш захирамж гардаг.

...иймд *******009 оноос хойш тус байгууллагад хандаад *******011 оны 9 дүгээр сарын 30, *******013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хандсан хоёр өргөдлийг шийдвэрлээгүй. Хан- дүүргийн Өмч харилцааны газрын *******013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 09/505 тоот албан бичгээр таны газар хот төлөвлөлттэй давхацсан байна гэдэг агуулгаар энэ асуудлыг шийдвэрлэхгүй өдийг хүргэсэн тул энэ эс үйлдэхүйг тодорхойлж өгнө үү гэж хүсч байна” гэв.

 

Хариуцагч Нздын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Э.Ө нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Худздын *******01******* оны А/3************** ******* захирамжид тус дүүргийн 1******* ******* хороо, 3-1-******* тоот хаягт байрлах 700 м.кв газрыг иргэн н.Мд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ашиглуулсан. 13 ******* хороо шинэ *******1А 6 тоотод байрлах 700 м.кв газрыг иргэн н.Од гэр бүлийн зориулалттай ашиглуулсан. Мөн *******016 оны А/*******70 ******* захирамжаар 700 м.кв газрыг иргэн н.Жамъяанванчигт гэр бүлийн зориулалтаар, *******016 оны А/*******88 ******* захирамжаар 13 ******* хороо 34-11 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг н.Эод гэр бүлийн хэрэгцээгээр тус тус эзэмшүүлсэн байдаг. Дээрх 4 иргэн болох н.М өөрийн эзэмшлийн газрыг н.Чт, н.Огээс н.Нт, н.Жамъяанванчигаас н.Г, н.Эоос н.Ү нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж шилжүүлж тус тус газрын байршил сольж олгох тухай ирүүлсэн байдаг. Энэ хүсэлтийг үндэслэж Нздын *******0******* оны А/ ******* захирамжаар дээрх иргэдийн хүсэлтийг хүлээн авч эзэмших байршлын газрыг сольж Хан- дүүргийн 16 ******* хорооны нутаг дэвсгэрт байршуулна эзэмшил газрын хэмжээг тус бүр 600 м.кв хэмжээтэйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн үйл баримт байгаа.

Тус газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 ******* зүйлийн 38.*******-т заасан бичиг баримтыг хавсаргаж хүсэлт гаргасны дагуу Нзд тухай газрыг эзэмших эрхтэй этгээд мөн эсэхийг тогтоогоод эзэмшүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн *******7 ******* зүйлийн *******7.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Эдгээр иргэдэд эзэмшүүлсэн газар нь хуулийн дагуу эзэмшүүлсэн байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. 

Нэхэмжлэгч нараас Нзд болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх олгох тухай өргөдөл, хүсэлт тавьсан зүйл байхгүй. Хариуцагчийн зүгээс эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна.

... Манайхаас хариу өгсөн тул эс үйлдэхүй байхгүй байна. Эс үйлдэхүй байхгүй тул даалгах шаардлага биелэгдэх боломжгүй. Захиргааны ерөнхий хуульд нэхэмжлэлийн талаар тодорхой заасан. Эрх ашиг хөндөгдөж байгаа бол нэхэмжлэл гаргах эрхтэй. Тэрнээс бусад этгээдийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Итгэмжлэл байгаа бол итгэмжлэлээ хавсаргаж өгөх ёстой. Газрын харилцаанд орж байгаа бол өөрийнхөө үүргийг биелүүлэх ёстой. Тэрнээс мэдэхгүй гэдэг үгээр хааж болохгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Худздын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч нарын хувьд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээнэ зөвшөөрөхгүй байна. Төр тодорхой нөхцөл зориулалт боломжоор газрыг эзэмшүүлж байгаа. Газрын тухай хуулийн 3******* ******* зүйлийн 3*******.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заасан. Нэхэмжлэгч нар нь 16 ******* хороонд газар эзэмшүүлэх хүсэлтээ ирүүлээгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх болон нэхэмжлэл гаргах хугацааны асуудал яригдаж байгаа. *******011 оны 9 дүгээр сарын 14-нд гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байсныг тогтоолгох гэж байгаа. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Даалгах нэхэмжлэлийн хувьд өөрсдөө үйлдэл хийсэн байхыг шаардсан байдаг. Иргэний хуульд зааснаар хууль мэдэхгүй байгаа нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нар маргааны хувьд одоог хүртэл амьдарч байсан гэдэг үндэслэлээр газар эзэмших ёстой гэж байна. Хэрэгтэй холбогдуулаад Хан- дүүргийн газар зохион байгуулагч гэрчээр дуудахад эдгээр иргэдийг таних уу гэхэд танина гэж байсан.

... Э.Г нь *******013 онд дүүргийн Засаг даргад хандсан байна. *******013 онд дүүргийн Засаг даргаас давхцалтай байна гэдэг хариу өгсөн. Гэтэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага эс үйлдэхүй гэж тодорхойлж байна. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 37 ******* зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Э.Ггийн хувьд эс үйлдэхүй байхгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.8-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гараагүй учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байна. н.Г, н.Бнар нь дүүргийн Засаг даргад өргөдөл гомдол гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч болохоор хүсэл зоригоо илэрхийлсэн гэж байгаа. Хүсэл сонирхлын шийдвэрээр шүүх шийдвэрээ гаргахгүй. Газрын тухай хуулийн 5 ******* зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасан. Хүсэлтээ гаргасан тохиолдолд иргэнд тодорхой нөхцөл бололцоогоор эзэмшүүлдэг байгаа. Газрын тухай хуулийн 3******* ******* зүйлийн 3*******.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заасан.

Гэтэл хүсэл зоригийн илэрхийллээр газар олгох асуудал хаана ч байхгүй. Захиргааны актын тухайд эрх зүйн шууд үр дагаврыг бий болгож амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шинжтэй үйл ажиллагааг акт гэж хэлнэ. н.Г, н.Бнарын хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Дүүргийн Засаг даргад хандаагүй байж захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа нь хууль зөрчиж байгаа юм. Иймд Э.Ггийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1.8 мөн н.Г, н.Бнарын хувьд *******.1.5-д зааснаар татгалзах үндэслэлтэй.

Иймд Газрын тухай хуулийн 3******* ******* зүйлийн 3*******.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байгаа тохиолдолд эс үйлдэхүй хууль бус байсныг тогтоолгох хууль зүйн үндэслэл байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Өнөөдрийн газрын тухайд Нздын эрх хэмжээний асуудал байгаа. Иймд шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Ч.С нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Нэхэмжлэгч Э.Г, Э.Б, Л.Г нар нь маргаан бүхий газарт *******009 оноос хойш амьдарч эхэлсэн гэх бөгөөд маргаан бүхий газрыг мөн хугацаанаас эхэлж эзэмшиж ашиглаж байсан талаар нэхэмжлэлийн шаардлагдаа тодорхойлон дурьдсан байдаг. Гэвч нэхэмжлэгч тус бүрийн эзэмшихээр шаардаж буй газрууд нь нэхэмжлэгч нарт хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон нэгж талбарын *******гүй, эзэмших эрхийн гэрчилгээгүй байх бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгч нарыг маргаан бүхий газрыг эзэмшиж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Монгол Улсын газрын тухай хуулийн *******7 ******* зүйлийн *******7.4 дэх хэсэгт “...Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно...” гэж заасан нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “... *******009 оноос эхлэн амьдарч байсан...” гэх үндэслэлийг үгүйсгэж байгаа хууль зүйн зохицуулалт болно.

*******. Нөгөө талаар нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газруудад *******009 оноос хойш хууль ёсны дагуу амьдарч байгаагүйг тэдний иргэний бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн оршин суугаа хаягаар нь тодорхойлж болох бөгөөд нэхэмжлэгч Э.Г нь Хан- дүүргийн 10 ******* хороо ******* 1******* ******* ******* *******1 тоотод, нэхэмжлэгч Л.Г нь Хан- дүүргийн 10 ******* хороо ******* ******* ******* ******* ******* тоотод, нэхэмжлэгч З.Бнь Хан- дүүргийн 9 дүгээр хороо ******* ******* ******* ******* ******* тоотод тус тус оршин суух хаяг бүртгэлтэй байх бөгөөд тус хаяг бүртгэлүүд нь *******009 оноос өмнө буюу маргаан бүхий газарт *******019 онд хаягжилт хийгдэж хууль ёсны дагуу гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаас өмнө тус хаягуудад бүртгэгдэж *******0*******0 өнөөдрийг хүртэл тус хаяг бүртгэлээрээ явж ирсэн байгаагаас тодруулан харж болно.

3. Нэхэмжлэгч нараас маргаан бүхий газруудыг эзэмших тухай хүсэлтээ төрийн зохих байгууллагуудад *******009 оноос хойш гаргасаар ирсэн гэх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар дээрхи үйл баримтууд нь илтэд үгүйсгэгддэг. Тодруулбал нэхэмжлэгч нараас урьд Хан- дүүргийн 16 ******* хорооны Засаг даргад хоёр удаа “...Газар өмчлөх...” тухай хүсэлт гаргаж байсан байх бөгөөд дээрхи хүсэлтүүд нь газар эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай нотлох баримт болж чадахгүй юм. Харин *******019 оны 06 ******* сараас эхлэн хороо дүүргийн Засаг даргад хандаж гаргасан гуравдагч этгээд нарт олгосон газар эзэмших тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдол, хүсэлтүүд нь нэхэмжлэгч нараас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна...” гэснийг удаа дараа зөрчиж илт хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлж байгаа үйл баримт болно.

Иймд нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд нь илтэд хууль зүйн үндэслэлгүй шаардлагууд байх тул ЗХШХШТХуулийн 106 ******* зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Нэхэмжлэгчийн хувьд *******009, *******011 онуудад хорооны Засаг даргад хандахдаа газар эзэмших асуудалтай холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Энэ талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Газар өмчилж өгнө үү гэдэг хүсэлт өгдөг. Хэрвээ газар өмчлөхтэй холбоотой асуудал шийдээгүй гэж үзээд өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байгаа бол анх гаргаж байсан хүсэлт нь эзэмших биш өмчлөл байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага агуулга үндэслэл өөр байдлаар тодорхойлж байна. Гэрч нарыг асуусан гэж байна. Гэтэл гэрчүүд тухайн хорооны газар зохион байгуулалтын ажлыг түр орлож байсан хүмүүс байдаг. Маргаан бүхий газартай холбоотой нөхцөл байдлыг мэдэх боломжгүй хүмүүсийг гэрчээр асуусан. Тэрнээс биш гэрчийн мэдүүлэг дотроос дүгнэх боломжгүй юм. Нздас захирамж гаргахдаа дүүргийн Засаг даргаас санал авсан уу? гэж байна. Дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд ямар нэгэн шийдвэр гаргахдаа Нздас санал аваад явахгүй. Санал авсан уу? гэдэг асуудал дээр нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа асуудал байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь шат дараалсан байдлаар гардаг учраас төлөвлөгөөнд үндэслэж шат шатны ажилд тусгагдаж байгаа. Нэхэмжлэгч *******008 оноос хойш газар дээр амьдарч байсан гэж хэлдэг. Гэтэл яаж ирж амьдарсан бэ? гэдэг асуудал байна.  А/ ******* захирамжаар нэхэмжлэгч нарын ямар эрхийг зөрчиж байгаа вэ? гэдэг асуудал дээр гол дүгнэлт хийх ёстой. Нэхэмжлэгч нар хүсэлтээ гаргасан зүйл байхгүй. *******009 онд дүүргийн Газрын албанд хандсан гэж байгаа. Гэтэл Засаг даргад хандсан зүйл байхгүй. Тэгээд явж байснаа гэнэт *******019 онд газар эзэмшүүлж өгнө үү гэж явж байгаа нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж байна. Нэхэмжлэгч болохоор би мэдэхгүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нар хаана газар эзэмшүүлэх хүсэлтээ өгөөд явах талаар мэдэж байгаа. Учир нь газрын харилцаанд оролцоод явж байгаа. Авилгатай тэмцэх газрын хувьд ямар ч шийдэл байхгүй. Хэнд холбогдуулж өгсөн талаар тодорхой бус юм. Хэрвээ хариу гарсан бол нэхэмжлэлийн шаардлага өөр болох юм. Гуравдагч этгээдийн эрх ашиг байгаа гэдгийг нэхэмжлэгч нар ойлгох хэрэгтэй.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд “Нздын *******0******* оны 1******* ******* сарын 07-ны өдрийн А/ ******* захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү, нарт холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэв.

             Нэхэмжлэгч нараас анх “Нздын *******0******* оны А/ тоот захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа нэмэгдүүлж, тодруулсан.

Улмаар *******0*******0 оны 06 ******* сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Э.Ггийн хувьд “Нздын *******0******* оны 1******* ******* сарын 07-ны өдрийн А/ ******* захирамжийн Н.Н, Д.Г, З.Ү, Д.Гнарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Худзд болон Нзд нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Гд “В” ХХК-ийн *******009 оны 07 ******* сарын *******0-ны өдөр үйлдсэн зургийн дагуу 700 м.кв газрыг эзэмшүүлэхийг хариуцагч нарт даалгах”, Л.Г, Э.Бнарын хувьд “Нздын *******0******* оны 1******* ******* сарын 07-ны өдрийн А/ ******* захирамжийн Н.Н, Г.Ч, Д.Г, З.Ү нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Худзд болон Нзд нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Бд “S” ХХК-ийн үйлдсэн 5*******4.3 м.кв талбай бүхий газрыг, Л.Гд “S” ХХК-ийн үйлдсэн 467.4 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхийг даалгах””[1] гэж тодруулсан тул шүүх энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

Нздын *******0******* оны 1******* ******* сарын 07-ны өдрийн А/ *******тай захирамжийн хавсралтын холбогдох заалтаар Хан- дүүргийн 16 ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах тус бүр 600мкв газрыг Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт 15 жилийн хугацаагаар амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэжээ[*******].

Нэхэмжлэгч нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “*******009 оноос хойш оршин сууж байгаа газраа эзэмших тухай хүсэлтээ гаргахад удаа дараа зөрүүтэй тайлбар хэлж буцаадаг, хүсэлтийг хүлээж аваагүй атлаа дүүргийн Засаг даргын захирамж бүхий өөр хаягт байрлах газрыг гуравдагч этгээд нарт шилжүүлэхдээ бидний оршин сууж буй газартай давхцуулан олгосон нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.

Хариуцагч Худздын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Э.Ггийн хувьд газар өмчлөх тухай *******011 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Э.Б, Л.Г нарын хувьд газар эзэмших тухай хүсэлтээ огт гаргаж байгаагүй тул захиргааны байгууллагын эс үйлдэхүй тогтоогдохгүй” гэж, хариуцагч Нздын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь Нздд хандаж газар эзэмших тухай хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаагүй ба хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй тул оршин сууж буй газрыг эзэмшиж байгаа гэж үзэхгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Газрын тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.*******.3-т зааснаар Нзд нь Нзд нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байх ба ингэхдээ холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байх үүрэгтэй байна.

Мөн Газрын тухай хуулийн *******1.5.3-т зааснаар хуулийн *******1.*******.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн *******1.*******.*******-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна.

Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу хариуцагч нийслэлийн болон дүүргийн Засаг даргын газар эзэмших эрх олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ нь тодорхой газрын хувьд тухайн газрыг аль Засаг дарга эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байдлаар хязгаарлагддаг.

Гэтэл хэрэгт авагдсан бичгйин нотлох баримтуудаар Худздын,

- *******01******* оны А/3************** ******* захирамжаар тус дүүргийн 13 ******* хороо, суурьшлын бүс *******1в-6 тоот хаягт байрлах 700мкв газрыг эзэмшиж байсан Г.О нь газар эзэмших эрхээ Н.Нт, мөн 1******* ******* хороо, *******- 31-1-******* тоот хаягт байрлах 700мкв газрыг эзэмшиж байсан Т.М нь Г.Чт,

- *******016 оны А/*******70 ******* захирамжаар 1******* ******* хороо, *******- *******-3 гудамж, 56 тоот хаягт байрлах 700мкв газрыг эзэмшиж байсан Н.Ж нь Д.Гт, мөн 1******* ******* хороо, *******- 4-1 гудамж 13 тоот хаягт байрлах 700мкв газрыг эзэмшиж байсан Х.Бат-О нь Г.Ад,

-*******016 оны А/*******88 ******* захирамжаар 13 ******* хороо, Уушийн ар, тоот хаягт байрлах 700мкв газрыг эзэмшиж байсан Ц.Э нь З.Үад газар эзэмших эрхээ тус тус шилжүүлэх гэрээ байгуулсан байхад хариуцагч Нзд нь маргаан бүхий актаар  нэр бүхий иргэдийн гэрээгээр шилжүүлсэн газрын байршил болон хэмжээг өөрчилж Хан- дүүргийн 16 ******* хороонд тус бүр 600мкв газрыг Н.Н, Г.А, Д.Г, З.Ү, Г.Ч нарт эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдов.

Ингэж байршил шилжүүлсэн газрууд нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас *******0*******0 оны 06 ******* сарын *******5-ны өдрийн 3/1916, *******0*******0 оны 07 ******* сарын 09-ны өдөр ирүүлсэн *******/*******084 тоот албан бичгүүдээр ирүүлсэн лавлагаагаар[3],

- Нэхэмжлэгч Э.Ггийн хүсэлт гаргасан 693мкв газар нь маргаан бүхий А/ ******* захирамжаар Н, А, Ү, Г нэрт эзэмшүүлэхээр олгосон газруудтай,

- Нэхэмжлэгч Э.Бгийн эзэмшиж буй гэх газар нь маргаан бүхий А/ ******* захирамжаар Н, А, Ч, З.Ү нарт эзэмшүүлэхээр олгосон газруудтай,

- Нэхэмжлэгч Л.Ггийн эзэмшиж буй гэх 467 мкв газар нь маргаан бүхий А/ ******* захирамжаар Н, Г нарт эзэмшүүлсэн газруудтай хэсэгчлэн давхцалтай байна.

Мөн нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр төлөвлөсөн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээг хуулиар Нздд хадгалагдах хэдий ч маргаан бүхий газар дээр нэгэнт үүссэн тохиолдолд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авч бусдын оршин сууж буй газартай, түүнчлэн бусдын эзэмших хүсэлт гаргасан газартай давхцаж байгаа эсэхийг тус тус шалгах үүргээс хариуцагчийг чөлөөлөхгүй юм.

Гэтэл хариуцагч Нзд нь маргаан бүхий актыг гаргахдаа Худздас санал аваагүй болох нь шүүхээс шаардсаны дагуу дүүргийн Засаг даргын саналыг авсан эсэх баримтыг ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “инженерийн шугам сүлжээтэй газарт газар эзэмших эрх олгох эсэхийг шийдвэрлэх нь Нздын эрх хэмжээнд хамаарахын зэрэгцээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа холбогдох дүүргийн Засаг даргаас санал ирүүлсэн тул дахин санал авах шаардлагагүй” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж байгаагаар тогтоогдов.

Иймд Нзд нь *******0******* оны А/ ******* захирамжаар Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарын дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшиж буй газрын байршлаа шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч Хан- дүүргийн 16 ******* хороонд тус бүр 600мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нэхэмжлэгч нарын оршин сууж буй газартай давхцал үүсгэсэн байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг хангаагүй хууль бус шийдвэр болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч Э.Г, Э.Бнар нь нэхэмжлэгч Л.Ггийн хүүхдүүд байх ба эдгээр иргэд нь маргаан бүхий газарт *******009 оноос хойш оршин сууж байгаа болох нь гэрч А.Ц, гэрч З.Сэр-Од нарын “...Л.Г *******008-*******009 оны үеэс амьдарч байгаа” гэх, гэрч Т.Отгонбаярын “... Л.Гг зөвшөөрөлгүй газар буусан байхад нь *******010 онд энэ хашаанд буулгасан” гэх, гэрч М.Н-н “...газар чөлөөлөх шаардлага өгч уулзаж байсан” гэх агуулга бүхий мэдүүлгүүд[4], цахилгаан эрчим хүчний төлбөр төлж байсан баримтуудаар тус тус тогтоогдов.

Нэхэмжлэгч Э.Ггоос анх *******011 оны 09 дүгээр сарын 30-нд Худздд хандаж “... тус дүүргийн 16 ******* хороо, Станцын 1-1 тоотод байрлах газраа өмчлөх”[5] тухай хүсэлт гаргаж байсан нь тус дүүргийн газар зохион байгуулалтын албаны архив хадгалагдаж үлдсэн байх ба бүртгэл хяналтын карт дээр “Рагчаа инвестийн газарт орсон, болохгүй хариу өгөх” гэж тэмдэглэсэн боловч хариуцагчаас хэзээ, ямар хариу өгсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Э.Ггоос *******013 онд дүүргийн Засаг дарга, газрын албанд хандаж ямар хүсэлт гаргасан нь тодорхойгүй боловч Хан-уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба/хуучин нэрээр/-ны *******013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/505 *******тай албан бичгээр "...таны хүсэлт гаргасан газар нь Нздын захирамжаар Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газартай давхцалтай тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй"[6] гэсэн хариуг өгчээ.

Нэхэмжлэгчийн газар эзэмших тухай хүсэлтүүдийг шийдвэрлэсэн гэх бүртгэл хяналтын картад бичсэн тэмдэглэгээ болон Хан-уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба/хуучин нэрээр/-ны *******013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/505 *******тай албан бичиг нь бодит нөхцөл байдалд тохирохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хүсэлтэд татгалзсан хариу өгсөн тул эс үйлдэхүй гаргаагүй” гэсэн тайлбарыг мөн хүлээж авах боломжгүй байна. Учир нь:

- Хан- дүүргийн 16 ******* хороо, Тайны 1 дүгээр ******* 1-1 тоотын чанх урд Буян-Ухаа 1 хорооллын хойно байрлах, маргаан бүхий захирамжаар нэр бүхий иргэдэд олгогдсон, нэхэмжлэгч нарын одоо оршин сууж буй газар нь 40000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *******006 оны *******67 ******* тогтоолоор батлагдсан “Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” хэрэгжих газраар төлөвлөгдсөн байсан нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны *******0*******0 оны 06 ******* сарын *******9-ний өдрийн 01-04/3*******16 тоот[7], нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын *******019 оны 1******* ******* сарын 17-ны өдрийн 09/4785 тоот[8], Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын *******0*******0 оны 05 ******* сарын 05-ны өдрийн *******/1311 тоот албан бичгүүдийн хавсралтаар ирүүлсэн зургуудаар тогтоогдож байна.

- Мөн маргаан бүхий газрын эзэмших эрхийг анх Нздын *******007 оны *******86 ******* захирамжаар 90га талбайтайгаар нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын эзэмшил/Буян-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зориулалтаар/-д олгосон байсныг Нздын *******011 оны *******86 ******* захирамжаар хүчингүй[9] болгожээ.

Энэ тохиолдолд Э.Ггийн газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн гэх “Рагчаа инвестийн газарт орсон”, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газартай давхцалтай” гэх нөхцөл байдлууд байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдохгүй байх тул хариуцагч Худзд нь нэхэмжлэгчийн хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэж, хариу өгсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “нэхэмжлэгчийн газар эзэмших тухай хүсэлтэд зөрүүтэй хариуг өгч байсан тул хүсэлт шийдвэрлэгдээгүй” гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Гэвч дээрх нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс хойш буюу Хан- дүүргийн *******014, *******016, *******017, *******0*******, *******019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнүүдийн *******.1. “Эзэмшүүлэх газрын байршил, зориулалт хэмжээг тогтоох” хэсгийн 17-д “Буянт-Ухаа, Тайнь, ...” ... иргэнд ... га, ХУДЗДТГ, ХУДГА”[10] гэж тусгагдсан байх бөгөөд хэргийн оролцогчдын маргаж буй Хан- дүүргийн 16 ******* хороо, Тайны 1 дүгээр ******* 1-1 тоотын чанх урд Буян-Ухаа 1 хорооллын хойно байрлаж байгаа газар нь төлөвлөгөөнд тусгагдсан газарт хамаарах эсэх нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар нотлох баримт ирүүлж маргаагүй тул дүүргийн Засаг дарга маргаан бүхий газрыг эзэмшүүлэх эрхтэй эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Мөн Худзд, Газрын албанаас ирүүлсэн саналын дагуу нийслэлийн *******0******* оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний *******.1. “Эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалт тогтоох” хэсгийн 97-д “Буянт Ухаа,Тайнь,*******. *******0 иргэн, 1,5 га” гэж тусгагдсан байх боловч уг төлөвлөгөөний биелэлтэд “Дүүргийн Засаг даргын газар эзэмших эрх олгох захирамж гараагүй. Биелэлт 0%[11] гэсэн тэмдэглэгээтэй байгаагаас үзвэл, маргаан бүхий актаар гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар нь мөн нийслэлийн *******0******* оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Нзд эзэмшүүлэх шийдвэр гаргах”-аар тусгагдсан газар гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч нараас Нздд хандаж *******019 оны 06 ******* сарын 04-ний өдөр газар эзэмших хүсэлт гаргасан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн ба хэрэвзээ Хан- дүүргийн 16 ******* хороо, Тайны 1 дүгээр ******* 1-1 тоотын чанх урд Буян-Ухаа 1 хорооллын хойно байрлаж байгаа газар нийслэлийн *******0******* оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний *******.1 хэсгийн 97-д заасан газар мөн бол нэхэмжлэгч нараас Нздд хандаж гаргасан хүсэлт нь цаг хугацааны хувьд гуравдагч этгээдүүдийн “газрын байршил солих” тухай хүсэлтээс хойно байх тул нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгох эсэх нь гуравдагч этгээдүүдийн газрын байршлыг солих хүсэлт хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарахаар байна.

Тодруулбал, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн *******0******* оны 11 дүгээр сарын *******0-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар Н.Н, Г.А, Д.Г, З.Ү, Г.Ч нараас гаргасан “газар эзэмших эрх олгож, газрын байршлыг шилжүүлэх” агуулга бүхий хүсэлтийн газар эзэмших эрх олгох асуудлыг “зөвшөөрсөн”[1*******], харин газрын байршил солихыг зөвшөөрсөн дүгнэлт гараагүй байх тул газар эзэмших эрх олгохыг Нздд даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Нздын *******0******* оны 1******* ******* сарын 07-ны өдрийн А/ ******* захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү, нарт холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хариуцагч захиргааны байгууллагууд нь буй Хан- дүүргийн 16 ******* хороо, Тайны 1 дүгээр ******* 1-1 тоотын чанх урд Буян-Ухаа 1 хорооллын хойно байрлаж байгаа газар нийслэлийн *******0******* оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний *******.1. “Эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалт тогтоох” хэсгийн 97-д “Буянт Ухаа,Тайнь,*******. *******0 иргэн, 1,5 га” гэж заасан, Хан- дүүргийн *******014, *******016, *******017, *******0*******, *******019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнүүдийн *******.1. “Эзэмшүүлэх газрын байршил, зориулалт хэмжээг тогтоох” хэсгийн 17-д “Буянт-Ухаа, Тайнь, ...” ... иргэнд ... га, ХУДЗДТГ, ХУДГА” гэсэн хэсгүүдэд хамаарч байгаа эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр гуравдагч этгээдүүдийн газрын байршил солих хүсэлт болон нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтүүдийг Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж дүгнэлт гаргуулж, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгох эсэх асуудлыг  дахин шийдвэрлэвэл зохино.

Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д.Гнь анх маргаан бүхий газарт хашаа бариулж Л.Г нарыг хашаагаа харуулахаар буулгасан” гэж тайлбарлан маргасан боловч Д.Ган-Очоос маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлтээ гаргаж байсан үйл баримт тогтоогдоогүйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 ******* зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.*******.3, *******1.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан “Нздын *******0******* оны 1******* ******* сарын 07-ны өдрийн А/ ******* захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

*******. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 ******* зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нийслэлийн болон Худзд нар энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 ******* зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол “Нздын *******0******* оны 1******* ******* сарын 07-ны өдрийн А/ ******* захирамжийн Н.Н, Г.А, Д.Г, Г.Ч, З.Ү нарт холбогдох давхцал бүхий хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 ******* зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.*******-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70*******00 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70*******00 төгрөгийг Л.Гд буцаан олгож, хариуцагч Нзд, Худзд нараас тус бүр 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Гд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 ******* зүйлийн 114.1-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ

 

 

[1] 4 дүгээр хавтаст хэргийн 50 дахь талд

[*******] 1 дүгээр хавтаст хэргийн 99-107 дахь талд

[3] 4 дүгээр хавтаст хэргийн 50, 171 дэх талуудад

[4] 3 ******* хавтаст хэргийн *******7-*******03 дахь талд

[5] 3 ******* хавтаст хэргийн 53-57 дахь талд

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 168 дахь талд

[7] 4 дүгээр хавтаст хэргийн 89

[8] 3 ******* хавтаст хэргийн 45-46 дахь талд

[9] 3 ******* хавтаст хэргийн *******45-*******47 дахь талд

[10] 1 дүгээр хавтаст хэргийн *******49, ******* ******* хавтаст хэргийн 1*******, *******4 дэх талд

[11] http://land.ub.gov.mn/index.php/all-news/*******016-11-16-07-53-0*******/856-*******0*******-*******

[1*******] 5 ******* хавтаст хэргийн 44 дэх талд