Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Э.Энэрэл |
Хэргийн индекс | 163/2022/0123/Э |
Дугаар | 2022/ШЦТ/127 |
Огноо | 2022-05-18 |
Зүйл хэсэг | 24.6.2.3., |
Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
иргэний нэхэмжлэгч М.Оюунсүрэн /онлайн/
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатар нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Сэргэлэнбаатарт холбогдох эрүүгийн 2215000000094 дугаартай, 163/2022/0123/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хараа гүн овогт Чулуунбаатарын Сэргэлэнбаатар, Булган аймгийн Хангал суманд 1983 оны .... дүгээр сарын .....-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын ........ хаягт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 38 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй /...../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатар нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зэд хантай бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн ой болох Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн голын Дашлан” гэх газраас 3.232 м3 нарс төрлийн хэрэглээний хуурай мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 467,223 төгрөгийн шууд хохирол, нийт 1,401,669 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000094 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатар нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Зэд хантай бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн ой болох Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн голын Дашлан” гэх газраас 3.232 м3 нарс төрлийн хэрэглээний хуурай мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 467,223 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 1,401,669 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
3. Хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Зүүн голын Дашлан гэх газар бөгөөд Хангал сумын Хялганат тосгоны төвөөс 40 километр өргөн зайд байрлалтай газар байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-10 дахь тал/,
4. Ч.Сэргэлэнбаатарын ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх модонд үзлэг хийхээр тогтов. Модны нарийн тал нь 18-59 см-ын диаметртэй 1 м 92см-2,3 см урттай 13 ширхэг 3.232 м3 нарс төрлийн хэрэглээний хуурай мод байв. ... гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-18 дахь тал/,
5. Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багт байрлах Ч.Сэргэлэнбаатарын гэрийн хашаанд 19 цаг 40 минутад эхлүүлж, ердийн цаг агаартай байгалийн гэрэлд хөндлөнгийн гэрч Г.Баяраа, Ж.Эрдэнэсайхан нарыг байлцуулан ердийн тэвштэй цэнхэр өнгийн KIA SERES маркийн ........ улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийхээр тогтов... гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,
6. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 18-23 дахь тал/,
7. Уг хөрөө нь Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа цэнхэр өнгийн маниултай, баруун талдаа таггүй JINLIANG гэсэн бичиглэлтэй хөрөө нэг ширхгийг хураан авч тэмдэглэл үйлдэв... гэх цахилгаан хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
8. Иргэний нэхэмжлэгч Б.Оюунсүрэнгийн өгсөн: Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Зүүн голын “Дашлан” гэдэг газраас 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хангал сумын 4 дүгээр багийн иргэн Ч.Сэргэлэнбаатар, Ж.Энхболд, Батчулуун нар нь хууль бусаар мод бэлтгэсэн хэргийг илрүүллээ гэж Байгаль хамгаалагч Г.Өнөрбат мэдэгдсэн. ...Байгаль экологид учирсан хохирлын 467,223 төгрөгийг Хамгаалалтын захиргааны 00010004093001 дансанд оруулах талаар нэхэмжлэл гаргаж байна. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,
9. Гэрч Н.Өнөрмаагийн өгсөн: “... цагаан өнгийн портер машин явж байхаар нь араас нь дагаад очиход 13 ширхэг 2 метрээр тайрсан Нарс төрлийн хуурай м одыг ачих гэж байхад нь очиж үзэхэд “Сайхан харцагад” ХХК-ийн мод бэлтгэлийн талбайн тусгаарлалтад явж байсан 3 хүн байхаар нь яагаад тэнд байгаа талаар асуухад энд ийм мод байхаар нь ачих гэж ирсэн гэхээр нь “хэн энд ийм мод байна гэж хэлсэн юм гэхэд дуугарахгүй байсан. ... Бид мод бэлтгэсэн газрыг очиж үзэхээр цааш явахад 3 ширхэг босоо Нарс төрлийн хуурай мод унагаасан байдалтай, нэг модыг ачаад нааш цагаалсан, 1 модыг тэнд нь 2 метрээс тайрч бэлдсэн, дахин 1 мод унагаах гээд хөрөөний шугам төмрийг модондоо унагааж чадалгүй зуулгаад орхисон хөрөөг нь шугам төмрөөс нь салгаад хажуу талын босоо модны ёроолд нууж орхисон байхаар нь хөрөөг нь аваад буцаад ирэхэд тэнд байсан залуус хаяад зугтаасан байсан ....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/,
10. Гэрч Ж.Энхболдын өгсөн: “... Би 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байхад найз Сэргэлэнбаатар ирээд Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг зүүн гол гэдэг газарт ......... мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдсэн газар луу хамт яваад мод ачаад ирье гэсэн. Би зөвшөөрч Сэргэлэнбаатар, Батчулуун хоёртой яваад очиход араас тусгай хамгаалалтын газрын алба хаагчид ирээд модыг ачуулаагүй буцаасан юм....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,
11. Гэрч Ч.Батчулууны өгсөн: “... Намайг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэртээ амарч байхад Сэргэлэнбаатар над руу утсаар холбогдоод Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Зүүн гол гэдэг газар машин эвдэрчихээд байна та чирээд өгөөч гэсэн. Би зөвшөөрч яваад очиход гарамны наана машин нь эвдэрсэн байсан. Тухайн үед Сэргэлэнбаатар дээшээ өгсөөд хэдэн мод ачаад машинаа чирье тэгэхгүй бол хий эргээд байж магадгүй гэхээр нь цаашаа яваад унагааж тайрч бэлтгэсэн модны хажууд очиход араас тусгай хамгаалалтын албан хаагчид Сэлэнгэ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар бууж ирээд юун мод ачих гэж байгаа юм гэсэн. Тэгээд болсон зүйлийн талаар хэлэхэд ачаагүй байгаа дээрээ буц гэхээр нь модоо ачилгүй Сэргэлэнбаатарын машиныг чирээд буцаад Хялганат тосгоны төв рүү ирсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-58 дахь тал/,
12. Хялганат сум дундын Ойн ангийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн гол-Дашлан” гэдэг газарт 2022 онд мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдээгүй. Булган аймгийн Сэлэнгэ сумын “Зүүн гол-Дашлан” гэдэг газар нь Зэд Хантай бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орно.Тухайн бэлтгэсэн мод нь хэрэглээний хуурай мод болно. Тухайн бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 467,223 төгрөг гэх дүгнэлт. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 90 дэх тал/,
13. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 30/04-929 дугаартай: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 467,223 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөн тооцоход 1,401,669 төгрөг болж байна гэх дүгнэлт. ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 92 дахь тал/,
14. “Тольдох оюуны өгөөж” хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №220114 дугаартай: Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн моторт хөрөө 115,500 төгрөг, .........улсын дугаартай, KIA CERES загварын тээврийн хэрэгслийн үнэ 800,529 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75-79 дэх тал/,
15. Шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг Зүүн гол гэж нэрлэдэг ууланд очоод босоо 3 ширхэг нарс төрлийн модыг унагааж хөрөөдсөн. Улмаар 2 метрээр тайрч хөрөөдсөн. Тухайн үед би ганцаараа явсан. Мөн 3 дахь босоо модоо унагааж байх үедээ хөрөөгөө модонд даруулж зуулгаад самбараа үлдээгээд хөрөө аваад тухайн газарт нуучихсан байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө .......... улсын дугаартай CERES маркийн тээврийн хэрэгслийг унаад Болд гэх хүн, Мөөжиг гэх ах нарын хамтаар явсан. Тэгээд ууланд бэлтгэчихсэн байсан модон дээрээ очоод зогстол араас тусгай хамгаалалтын газрын ажилтан нар ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа цэнхэр өнгийн маниултай, баруун талдаа таггүй JINLIANG гэсэн бичиглэлтэй хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.Оюунсүрэн, гэрч Н.Өнөрмаа, Ч.Батчулуун, Ж.Энхболд нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Хялганат сум дундын Ойн ангийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №04 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэрэг нь шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатар нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, дур мэдэн тусгай хамгаалалтай газар нутгийн ойгоос ургаа мод огтолж бэлтгэсэн байна.
Шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй буюу Улсын тусгай хамгаалалтын газар нутаг, Зэд хантай бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн ой болох Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн голын Дашлан” гэх газраас 3.232 м3 нарс төрлийн хэрэглээний хуурай модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүнээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул шүүгдэгчийн гэм буруу дээр маргахгүй, улсын яллагчийн санал болгосон 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг зөвшөөрч ял тохиролцсон гэсэн байр сууринаас тус тус оролцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатар нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зэд хантай бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн ой болох Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн голын Дашлан” гэх газраас 3.232 м3 нарс төрлийн хэрэглээний хуурай мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Улсын тусгай хамгаалалтын газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 467,223 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 1,401,669 төгрөгийн шууд бус /хавтаст хэргийн 86 дахь тал/ хохирол учирсан байна.
Уг хохирол, нөхөн төлбөрөөс шүүгдэгч нь 1,000,000 /нэг сая/ төгрөгийг төлсөн, шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатар нь үлдэх төлбөрөө төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатараас хохирол, нөхөн төлбөрийн үлдэгдэл 401,669 /дөрвөн зуун нэг мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын сангийн дансанд оруулахаар шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Оюунсүрэн нь “Тусгай хамгаалалттай газар нутгаас мод бэлтгэсэн тул тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4-т зааснаар нөхөн төлбөрийг тусгай хамгаалалтай газар нутгийн санд оруулмаар байна” гэж маргажээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасан байдаг. Харин хуулиар хориглосон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг дээрх хуульд заасан нөхөн төлбөрийн орлого гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг нь бусад хууль тогтоомж зөрчсөн зөрчил, түүний улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрөөс өөр ойлголт юм.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар хуульчилжээ.
Иймээс шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас ойн санд 1,401,669 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Ч.Сэргэлэнбаатар нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг Байгаль, орчин уур амьсгалын дансанд төлсөн, үлдэх 401,669 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай тул байгаль экологид учирсан хохирлыг Байгаль, орчин уур амьсгалын дансанд оруулах нь үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокурор 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4/45 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохооргүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 110-113 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн Хялганат тосгоны захирагчийн ажлын албаны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатар нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Дан байрны 71-03 тоот хаягт амьдардаг, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй, ........ улсын дугаартай KIA CERES загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.
Хэрэгт мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн болон 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхээр ашиглахыг завдсан 800,529 төгрөгийн үнэлгээ бүхий ......... улсын дугаартай KIA CERES загварын тээврийн хэрэгсэл, болон гэмт хэрэг үйлдэж олсон 13 ширхэг буюу 3.232 м3 хэмжээтэй нарс төрлийн хэрэглээний хуурай модны битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, хураан авч үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 115,500 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, Зүүн талдаа цэнхэр өнгийн маниултай, баруун талдаа таггүй JINLIANG гэсэн бичиглэлтэй хөрөөг хурааж, улсын орлого болгов.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарт сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатараас байгаль экологид учруулсан хохирлын үлдэгдэл 401,669 /дөрвөн зуун нэг мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн РД 9085084, Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 30, 04 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 3,232 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 13 ширхэг, нарс төрлийн хэрэглээний хуурай мод, гэмт хэрэг үйлдэхийг ашиглахыг завдсан ............. улсын дугаартай Kia Ceres загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирол төлбөрийн үлдэгдэл 401,669 /дөрвөн зуун нэг мянга зургаан зуун жаран ес/ төгрөгийг төлүүлж, хохирлоос илүү гарсныг улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 115,500 /нэг зуун арван таван мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа цэнхэр өнгийн маниултай, баруун талдаа таггүй JINLIANG гэсэн бичиглэлтэй хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.
9. Шүүгдэгч Ч.Сэргэлэнбаатараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ