Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/48

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Т Цын Ат холбогдох эрүүгийн 2217000990057 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Т овогт Цын А /РД:ЗЮ./, Д аймгийн С суманд 1988 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Г аймгийн С сумын 3 дугаар баг, .... тоотод оршин суух, ам бүл 5, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг, Найрамдал хотхоны 5 дугаар байрны 14 тоот өөрийн гэртээ 2022 оны 06 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчим хамтран амьдрагч Г.Нтэй хувийн таарамжгүй харилцаа буюу хардалтын улмаас маргалдаж, улмаар толгой, гар руу нь гараараа удаа дараалан цохих, бүсэлхий, цээжинд нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хацар, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, хоёр хацарт зулгаралт, бүсэлхий, цээжинд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Нийн найз болох Бгийн төрсөн өдөр болсон. Тэгээд Б, Бгийн нөхөр Д, бид дөрвүүлээ 0.75 граммын Эдэн нэртэй архи, 0.5 граммын Соёрхол нэртэй архи уусан. Дараа нь Д бид 2 гарч 0.75 граммын Аура гэх архи авчирч уусан. Нийн биед учирсан цээжинд цус хуралт, 2 хацарт зулгаралт гэмтлүүд миний үйлдлийн улмаас учирсан. Эхнэрээ өмнө нь зодож байгаагүй. Би хамгаалалтын албанд ажиллаж байгаад 1 сард сүрьеэ тусаад ажлаасаа гарсан. Одоо биеийн эрүүл мэндийн байдал хэвийн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Хохирогч Г.Н мөдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ. “2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр найз Бгийн төрсөн өдрийг тэмдэглээд Б болон түүний дүү Д, найз Э болон манай нөхөр А бид 5 нийлээд 0,75 литрийн Эдэн нэртэй 1 шил архи, 0,5 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи хувааж уусан. Тэгээд Аын дүү Боор гэр лүүгээ хүргүүлж буугаад гэртээ орох гэж байтал Аын таньдаг ах нар нь гээд Б, А нар 0,33 литрийн Хараа нэртэй архи барьчихсан байсан. Тэгээд та хоёр төрсөн өдөртөө сайхан яваад ирсэн үү гэхэд А уурлаад эхнэр яагаад байна гээд байсан. Тэр үед нөгөө 2 гэр лүүгээ буюу А ахынх рүү ороход А намайг хамт А ахынд ороё гээд байхаар нь гэр нь орсон. Тэгээд би А ахын гэрт нь ороод том өрөөнд нь ороод суучихсан А ах, Б ах, А нар гал тогооны өрөөнд нөгөө архиа хувааж ууж байгаад 10 минутын дараа А намайг гэрлүүгээ ороё гээд хамт гэр лүүгээ орсон. А гэртээ орж ирээд үүдний сандал дээр суучихаад Д та хоёр яадаг гэнээ, чи Дг хувцасаа тайлахаар нь хөх рүү нь ширтээд байсан би харсан гэх зүйл хэлээд хэрүүл хийгээд намайг унтлагынхаа өрөөнд ороод унтах гээд хувцасаа тайлаад байж байтал араас орж ирээд чи зайл гээд байсан. Би түүнтэй жаахан маргалдаж байгаад унтлагын өрөөнд ортол А над руу хүрээд ирэхээр нь би чи яахараа намайг хөөж байдаг юм бэ гэж хэлээд түүнийг түлхсэн чинь А унтлагын өрөөний ханыг толгойн баруун талын дух хэсгээрээ мөргөөд уначихсан. Тэгээд А миний зүүн талын шанаа хэсэг 3-4 удаа цохисон, тэр үед нь би хажууд байсан орон дээр унасан чинь А дахиад миний нүүр орчим цохих гээд байхаар нь  нүүрээ  хамгаалаад доошоо хараад хэвтчихсэн. Тэгсэн миний толгойн зүүн дагз орчим 3-4 удаа, зүүн гарын булчин хэсэгт 3-4 удаа гараараа цохисон. Тэгээд намайг цохиод байхаар нь би түүний хоолойноос нь барьж байгаад хойш нь түлхээд өөрөө босч ирсэн. Тэгтэл ахиад намайг орон дээр унагаагаад миний дээр гарч сууж байгаад гараараа миний хоолойг боогоод байхаар нь би аллаа авраарай гээд орилсон чинь миний амыг гараараа дараад дуугай бай гээд байсан. Энэ үйлдэл нь нэлээд хэдэн удаа давтагдсан бөгөөд би сүүлдээ Ааас одоо болъё тэгэх үү гэсэн чинь арай гэж болиод тамхиа хайгаад намайг янз бүрийн үгээр доромжлоод байсан. Тэгээд намайг чи яг наад өмссөн хувцастайгаа зайлаарай гэхээр нь би гэрээс гараад шатаар доошоо уруудаж байтал А араас гарч ирээд гүйхээр нь би доошо зугтаад 2 давхарын Ундармаагийнд ороод цагдаа дуудсан. А өмнө нь 2020 онд миний үснээс барьж байгаад шал мөргүүлж байсан. Түүнээс хойш надад гар хүрээгүй. Би Атай 2019 оноос хойш хамтран амьдарч байгаа, бид гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй, дундаасаа хүүхэдгүй. Би 3 хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд А манай 3 хүүхдэд гар хүрч байгаагүй. Миний биед учирсан гэмтлүүдийг А учруулсан. Одоогоор бид хоёр хамт амьдарч байгаа. Ерөнхийдөө эвлэрч байгаа болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-24 хуудас/

3. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 06 дугаар сарын 14-ний орой гэртээ байж байтал А ах над руу залгаад ах нь харих гэсэн юм ирээд авчих гэж хэлээд надад байгаа айлынхаа хаягыг хэлж өгсөн. Тэгээд би байгаа газар нь ирэхэд А ах эхнэр Н болон эхнэрийх нь найз Э нар гарч ирээд Наймрамдал хотхонд Эийг 11 дүгээр байрны гадна буулгаад, А ах, Н нарыг 5 дугаар байрны гадаа буулгачихаад явсан. Тухайн үед хайраа хоёулаа бууя гээд их л эвтэйхэн бууцгаасан. А ах архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. А ах зан араншингийн хувьд бусадтай нийцэрхүү, зан харилцааны хувьд ямар нэгэн илүү дутуу зан байхгүй, хааяа архи согтууралах ундаа хэрэглээд байдаг бөгөөд архи уусан үедээ бүр ноомой даруухан болчихдог юм байгаа юм.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/

4. Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Манай дүү А нь ааш зан сайтай, хүнд тусархуу, их сайн хүн гэж бодож байдаг юм. Муу тал нь жаахан архи л уугаад байдаг юм. Архи уухаараа ямар нэг зүйл ярихгүй дуугүй л байгаад байдаг. А Н хоёр нь хоорондоо их эвтэй байдаг хүмүүс.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/

5. Шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 144 дугаар дүгнэлтэнд: “Г.Нийн биед зүүн хацар, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, хоёр хацарт зулгаралт, бүсэлхий, цээжинд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 48 цагаас дээш хугацааны өмнө үүссэн гэмтэл байна.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Г.Ханхүү гэжээ. /х.х-ийн 34-35 хуудас/

7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /х.х-ийн 4-6, 7 хуудас/

8. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 51, 54 хуудас/

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 56 хуудас/

10. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол /х.х-ийн 71-73 хуудас/ зэрэг болно.

Шүүхйн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг, Найрамдал хотхоны 5 дугаар байрны 14 тоот өөрийн гэртээ 2022 оны 06 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчим хамтран амьдрагч Г.Нтэй хувийн таарамжгүй харилцаа буюу хардалтын улмаас маргалдаж, улмаар толгой, гар руу нь гараараа удаа дараалан цохих, бүсэлхий, цээжинд нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хацар, бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, хоёр хацарт зулгаралт, бүсэлхий, цээжинд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Ц.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Аын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Нийн өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 144 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч Ц.А нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан дагуу хүсэлт гаргасныг прокуророос хангаж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Ц.А нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргаж оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдах чадваргүй болсон үедээ бусдад агсам согтуу тавьж хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Ц.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

ороос шүүгдэгчийг 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Ц.А нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Аыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзаж 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Товогт Цын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аыг 1 /нэг/ сар 15 /арван тав/ хоногийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.АРИУНЖАРГАЛ