Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 195

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* ******* ******* тоотод оршин суух, ******* ******* ******* /РД: /

Хариуцагч: дүүргийн хороо, ******* байрны тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдуулан

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Э.тай 2004 онд танилцаж, 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2004 оны 1******* сарын 05-ны өдөр охин С., 2011 оны 1******* сарын 02-ны өдөр охин С. нар төрсөн. Би 2008 онд гэрээгээр Солонгос улсад ажил хийхээр явж, ар гэрээ тэжээж байсан.

Бид 2013 оноос хойш тусдаа амьдрах болсон шалтгаан гэвэл Э. намайг Солонгос улсад ажиллаж байх хугацаанд өөр хүнтэй холбоотой байсан талаар эх нь хэлсэн. Би энэ талаар түүнд хэлээгүй ч сэтгэл санаа тавгүй байдаг байсан. Тэгээд  Э.ыг хотод ажилтай байх хугацаанд гэртэй найз нартайгаа архи ууж согтоод амиа хорлох гэж гараа зүсэж хүүхдүүдээ айлгасан байна. Би үүндээ маш их гэмшдэг. Тэр үеэс хойш бид тус тусдаа амьдарсан. Би Э.ыг хаяа боддог ч хамт амьдрах гэхээр үзэл бодол нийлэхгүй байнга маргалддаг болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Харин охин С., охин С. нарыг эх Э.ын асрамжинд үлдээнэ. Бид хамт амьдрах хугацаанд бий болгосон дүүргийн ******* хороо, ******* байрны 124 тоот, 2 өрөө 29 м.кв талбайтай орон сууцнаас өөрт ноогдох хэсгээс татгалзаж, 2 охин, эхнэртээ үлдээж байна. Мөн банкнаас авсан зээлээ өөрөө хариуцан төлнө. Охин С., охин С. нарыг Ерөнхий боловсролын сургууль төгсөж, Их, дээд сургуульд элсэн суралцвал 1 жилийн сургалтын төлбөрийг 2.300.000 төгрөгөөр тооцож, 4 жилийн сургалтын төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэв.

Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2004 онд танилцаж, 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2004 оны 1******* сарын 05-ны өдөр охин С., 2011 оны 1******* сарын 02-ны өдөр охин С. нарыг төрүүлсэн. Бид үр хүүхэдтэй болсон ч хамт амьдарсан хугацаа бага байсан. Ер нь 2008 оноос хойш тусдаа амьдарч байна. Нэхэмжлэгч Х.******* 2008 онд Солонгос улс руу ажиллахаар яваад 2013 онд ирсэн. Би араас нь Солонгос улс руу очиход өөр хүнтэй болсон байсан. Үүнээс болж бид маргалдаад би буцсан. 2013 онд Х.******* буцаж ирээд бид дүүрэгт авсан байранд хамт амьдарсан. Х.******* 2 хүүхдээ хараад гэртэй байдаг. Би хотод барилгын дэлгүүр ажиллуулж гэр бүлээ тэжээж байсан. Гэтэл цагдаагийн газраас намайг дуудсан. Яваад очиход Х.******* гэртэй хүн цуглуулж архи уугаад, амиа хорлох гэж гараа зүссэн байсан. Иймд би хүүхдүүдээ бодоод шууд салахаар шийдэж тус тусдаа амьдрах болсон.

Бид эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрээд хамт амьдрах гэж үзсэн боловч үзэл бодол нийлэхгүй, өмнөх үйлдэл нь бодогдоод байнга хэргүүл маргаантай байх болсон. Хүүхдүүд хүртэл эцэгтээ дасахгүй явуул гэсэн. Одоо надад түүнийг гэх хайр сэтгэл байхгүй болсон. Бид эр, эмийн харьцаанд оролгүй олон жил болж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна.

Эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэмжийн талаар гэрээ байгуулсан. Үүнд: Х.******* гэр бүлийн дундын хөрөнгө болох дүүргийн ******* хороо, ******* байрны 124 тоот, 2 өрөө 29 м.кв талбайтай орон сууцнаас өөрт ноогдох хэсгээс татгалзаж, охин С., охин С. нарыг Их, дээд сургуульд элсэн суралцвал 1 жилийн сургалтын төлбөрийг 2.300.000 төгрөгөөр тооцож, 4 жилийн сургалтын төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* хариуцагч Э.аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Х.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Э. нар 2004 онд танилцаж, 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2004 оны 1******* сарын 05-ны өдөр охин С., 2011 оны 1******* сарын 02-ны өдөр охин С. нар төрсөн, гэрлэгчид 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байх ба хүүхдүүд одоо эх Э.ын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 001987-138 дугаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн 0106005-2, 0000748205 Г-89 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, дүүргийн Хангай цогцолбор сургуулийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “...С. 8А ангид суралцдаг нь үнэн”, “...С. 1А ангид суралцдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/

Нэхэмжлэгч Х.******* гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Э. намайг Солонгос улсад ажиллаж байхад өөр хүнтэй болсон талаар эх нь хэлсэн. Би энэ талаар өөрт нь хэлээгүй ч сэтгэл санаагаар унаж архи уусан үедээ амиа хорлох гэж оролдсон нь үнэн. Бид тусдаа амьдрах хугацаанд буцаж хамт амьдрах гэж үзсэн. Гэвч тусдаа амьдраад олон жил болсон болохоор үзэл бодол нийлэхгүй байнга хэрүүл маргаантай байсан тул хамт амьдрах боломжгүй” гэж тайлбарласан, хариуцагч Э. “...Х.******* архи уусан үедээ өөрийн ухаангүй болж амиа хорлохыг завдсан. Энэ нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх учир салах нь зөв гэж шийдсэн. Бид 2013 оноос хойш эр, эмийн харьцаагүй байгаа ба бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон, ...буцаж амьдрах гэхээр өмнөх зүйл нь санагдаад хэрүүл маргаан үүсдэг, хүүхдүүд хүртэл дасаагүй болохоор хэцүү байдаг” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар өгснө зэргээс үзвэл гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.

Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал тогтоогдож байна.

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Э. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Э. үр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Х.*******гаас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон охин С.ын “...ээж надад анхаарал халамж тавьдаг, эхийн асрамжид байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан 2004 оны 1******* сарын 05-ны өдөр төрсөн охин С., 2011 оны 1******* сарын 02-ны өдөр төрсөн охин С. нарыг эх Э.ын асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.******* бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй. 

Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй болно.

Мөн шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 1******* зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 1******* зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Зохигчид хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй ч шүүх хуралдааны шатанд хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгийн талаар эвлэрсэн болохоо тайлбарласан.

Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Х.******* гэр бүл болсноос хойш бий болсон дундын хөрөнгө болох дүүргийн ******* хороо, ******* байрны 124 тоот, 2 өрөө 29 м.кв талбайтай орон сууцнаас өөрт ногдох хэсгээс татгалзаж, 2 охин, эхнэртээ үлдээж байна. Мөн банкнаас авсан зээлээ өөрсдөө хариуцан төлнө.

Мөн охин С., охин С. нарыг Ерөнхий боловсролын сургууль төгсөж, Их, дээд сургуульд элсэн суралцвал 1 жилийн сургалтын төлбөрийг 2.300.000 төгрөгөөр тооцож, 4 жилийн сургалтын төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэжээ.

Иймд нэхэмжлэгч Х.******* гэр бүлийн дундын хөрөнгө болох дүүргийн ******* хороо, ******* байрны 124 тоот, 2 өрөө 29 м.кв талбайтай орон сууцнаас өөрт ногдох хэсгээ татгалзаж, охин С., охин С. нарыг Их, дээд сургуульд элсэн суралцвал 1 жилийн сургалтын төлбөрийг 2.300.000 төгрөгөөр тооцож, 4 жилийн сургалтын төлбөрийг төлөхөөр эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 88.550 төгрөгийг нэхэмжлэгч Х.*******гаас нөхөн гаргуулж улсын орлогот оруулах, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.аас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 13******* зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2006 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч ******* ******* *******, хариуцагч ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2004 оны 1******* сарын 05-ны өдөр төрсөн охин С., 2011 оны 1******* сарын 02-ны өдөр төрсөн охин С. нарыг эх Э.ын асрамжид байлгасугай.

3. Нэхэмжлэгч Х.******* гэр бүлийн дундын хөрөнгө болох дүүргийн ******* хороо, ******* байрны 124 тоот, 2 өрөө 29 м.кв талбайтай орон сууцнаас өөрт ногдох хэсгээ татгалзаж, охин С., охин С. нарыг Их, дээд сургуульд элсэн суралцвал 1 жилийн сургалтын төлбөрийг 2.300.000 төгрөгөөр тооцож, 4 жилийн сургалтын төлбөрийг төлөхөөр эвлэрсэн болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Х.*******гаас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 88.550 /наян найман мянга таван зуун тавь/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогот оруулах, нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.аас 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .2., .4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

8. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ТҮВШИНТӨГС