Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/447

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сувданчимэг,

Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Д.Ганбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0216/ нарыг оролцуулан тус шүүхийн Бтанхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000900200 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү болон хамаатны 2 хүүхдийн хамт ...тоотод оршин суух, /РД: /

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ******* т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн, Х овогт Э-ы Т.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн *** дугаар хороо ******* дүгээр байрны *** тоот гэртээ байхдаа фэйсбүүк цахим орчинд “*******”, “*******”, “*******” гэх хаягнуудаас “жолооны үнэмлэх гаргана” гэсэн зар байрлуулж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 15 удаагийн үргэлжилсэн үйлдлээр:

2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 1А-30 тоотод байрлах гэртээ байх үед нь Д.Т-с эхнэр *******-н эзэмшлийн, ХААН банк дахь ******* дугаартай данснаас нь мобайл банкаар 150.000 төгрөгийг “*******” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байрны *** тоот гэртээ байхдаа шилжүүлэн авч, д 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ийг Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороолол *** дугаар хороо 5 тоотод гэртээ байх үед ХААН банкны интернэт банкаар түүний эзэмшлийн дугаартай данснаас 150.000 төгрөгийг “” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байрны *** тоот гэртээ байхдаа шилжүүлэн авч, т 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баруун салаанд явж байх үед ХААН банкны интернэт банкаар түүний эзэмшлийн, ХААН банк дахь дугаартай данснаас 100.000 төгрөгийг “” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ******* дүгээр байрны 14 тоотод гэртээ байхдаа шилжүүлэн авч, т 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ХААН банкны интернэт банкаар г Улаанбаатар хотын төвд явж байх үед түүний эзэмшлийн, ХААН банк дахь дугаартай данснаас 200,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн, ХААН банк дахь дугаартай данс руу Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байрны *** тоотод гэртээ байхдаа шилжүүлэн авч, д 200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ын эзэмшлийн, ХААН банк дахь дугаартай данснаас 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** тоотод байхдаа шилжүүлэн авч, д 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр аас эгч ийн эзэмшлийн, ХААН банкны дугаартай дансаар дамжуулан ийг Архангай аймгийн суманд байхад 250.000 төгрөгийг “” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** тоотод байхдаа шилжүүлэн авч, т 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гийн эзэмшлийн, Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** тоот гэртээ байх үед ХААН банкны мобайл банкаар түүний эзэмшлийн дугаартай данснаас 250,000 төгрөгийг “” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байрны *** тоот гэртээ байхдаа шилжүүлэн авч, д 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.М-н эзэмшлийн, ХААН банк дахь дугаартай данснаас 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 170.000 төгрөгийг “ У002302911 8*******75007” гэсэн утгаар, мөн Б.М-н эзэмшлийн дугаартай данснаас 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөгийг ыг Хан-Уул дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь “ У002302911” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Өвөрхангай аймагт явж байх үедээ шилжүүлэн авч, д 370.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ын эзэмшлийн, ХААН банкны дугаартай данснаас 200.000 төгрөгийг “” гэсэн утгаар, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг “ uldegdel mungu” гэсэн утгаар түүнийг Баянзүрх дүүргийн *** дугаар хороо *** тоотод гэртээ байхад нь өөрийн эзэмшлийн өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх үедээ шилжүүлэн авч, А.Г- 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Н.Э-н эзэмшлийн, ХААН банк дахь дугаартай данснаас 250.000 төгрөгийг “е” гэсэн утгаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 300.000 төгрөгийг “” гэсэн утгаар түүнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байх үед нь өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ПС тоглоомын газарт байхдаа шилжүүлэн авч, д 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.С-н эзэмшлийн, ХААН банк дахь дугаартай данснаас Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх үед нь 150.000 төгрөгийг “7211*******57” гэсэн утгаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 200.000 төгрөгийг “Kvrs” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** тоод гэртээ байхдаа шилжүүлэн авч, т 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д.Т-н эзэмшлийн, ХААН банк дахь дугаартай данснаас 150.000 төгрөгийг “jolooni vnemleh awah” гэсэн утгаар түүнийг Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх үед нь өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** тоот гэртээ байхдаа шилжүүлэн авч, д 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 04 минутад Г.А-йн эзэмшлийн, ХААН дугаартай данснаас 250.000 төгрөгийг “” гэсэн утгаар Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх үед нь өөрийн эзэмшлийн дугаартай данс руу, мөн өдрийн 18 цаг 43 минутад 400.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгөнө Хаан худалдааны төв дотор байрлах ХААН банкны АТМ-ээр өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** тоот гэртээ байхдаа шилжүүлэн авч, Г.А-д 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Л.О-с бэр Г.Э-нн дугаартай данснаас 300.000 төгрөгийг “О гэрчилгээ” гэсэн утгаар, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Л.О-г Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дээр байх үед түүний эзэмшлийн ХААН банк дахь дугаартай данснаас 300.000 төгрөгийг “” гэсэн утгаар ХААН банк дахь өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо *******-14 тоот гэртээ байхдаа тус тус шилжүүлэн авч, т 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** дугаар хороолол *** тоот гэртээ байх үед нь Т.Б-с эхнэр С.А-н эзэмшлийн 5003627*******0 дугаартай данснаас 140.000 төгрөгийг “” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн, ХААН банк дахь дугаартай данс руу Т.Б-н гэрт байхдаа шилжүүлэн авч, Т.Б-д 140.000 төгрөгийн хохирол учруулан, бусдад нийт 4.510.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ******* ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна....” гэж мэдүүлэг,

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд тухайн зүйл хэсэгт заасан хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлт тус тус гаргав.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шүүхээс хийсэн хууль зүйн үндэслэл:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******өгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч Залилах гэмт хэргийг үйлдсэн” гэж ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, хэргийн оролцогч нарын мэдүүлгийг үндэслэж шүүх хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, дараах дүгнэлтийг гаргав. Үүнд:

1. 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 1А-30 тоотод байрлах гэртээ байх үед нь аас эхнэр *******аярбилэгийн эзэмшлийн ХААН банк дахь ******* дугаартай данснаас нь мобайл банкаар 150.000 төгрөгийг “*******” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ******* дүгээр байрны 14 тоот гэртээ байхдаа шилжүүлэн авч, д 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 14 тал/,

Хохирогч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ амарч байх үедээ гар утаснаасаа фэйсбүүкт нэвтэрч зар хараад байж байтал ******* гэсэн фэйсбүүк хаягнаас жолооны үнэмлэх 7-21 хоногийн дотор найдвартай гаргана гэсэн утгатай зар байрлуулсан байхаар нь би хүү д жолооны үнэмлэх гаргуулан авч өгдөг юм билүү гэж бодоод дээрх зар байршуулсан байсан хүнтэй мессенжер чатаар харилцсан чинь 150.000 төгрөг иргэний үнэмлэхийнхээ зургийг дараад явуулчих гэхээр нь би дансыг нь асууж байгаад тоот данс руу 150,000 төгрөг болон хүү ы иргэний үнэмлэхний зураг, цээж зургийг фэйсбүүк хаяг руу нь явуулсан ба баталгаажлаа, 2020 оны 12 дугаар сарын 20-нд жолооны үнэмлэхийг нь гаргаж өгнө гэж хэлээд тухайн үедээ тохиролцсон. 2020 оны 12 дугаар сарын эхээр холбогдох гэсэн чинь фэйсбүүкээ блоколчихсон байсан ба мөн өөрийнх нь өгсөн 858021******* гэсэн дугаар руу нь залгасан чинь холбогдохгүй байсан бөгөөд дээрх этгээдэд залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон... Би тухайн мөнгийг гэртээ байх үедээ буюу Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** тоотоос 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн орчимд эхнэр ийн тоот данснаас мобайл банк ашиглан дээрх гэсэн хүний данс руу шилжүүлсэн. ...Миний мөнгө байсан бөгөөд би мобайл банк ашигладаггүй учраас эхнэрийн дансыг ашиглан шилжүүлсэн. ...Тухайн шилжүүлсэн мөнгө манай эхнэрийнх байгаа юм. Би түр эхнэрээс зээлсэн юм. Тухайн үед надад мөнгө байхгүй байхаар нь зээлсэн. Би эхнэрээсээ зээлсэн 150.000 төгрөгөө буцааж өгсөн байгаа. Тухайн мөнгө одоо минийх учраас би хохирогчоор оролцоно... Би 150.000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20, 3 хх-ийн 135 тал,

ы ийн эзэмшдэг талаар ХААН банкны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 50/12781 дугаартай лавлагаа, “AW02240616“ гэсэн утгаар 150.000 төгрөгийн орлого хийгдсэн мэдээлэл бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 56-58 тал/,

*******аярбилэгийн эзэмшлийн, ХААН банк дахь ******* дугаартай данснаас 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дугаартай данс руу “AW02240616“ гэсэн утгаар 150.000 төгрөг шилжүүлсэн талаарх ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 59 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөр болон хохирогч нарын хоорондоо харилцсан мессеж чатны хуулга /1 хх-ийн 60-62 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн Хаан банкны тоот дансны хуулга /3 хх-ийн 66-76 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх-ийн 31-33 тал/,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай тогтоол /3 хх-ийн 187-190 тал/,

Хохирол төлбөр 150.000 төгрөг хохирогч аас эхнэр *******аярбилэгт төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 181 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед өөрийнхөө гэсэн фэйсбүүк хаягнаас жолооны үнэмлэх гаргаж, сэргээж өгнө гэж зар оруулсны улмаас гэх хүн хувь чатаар бичиж харилцаад би өөрийнхөө гэсэн хаан банкны дансаа өгч тухайн хүнээс 150.000 төгрөг шилжүүлэн авсан. ...Би гэх хүнээс 150.000 төгрөгийг авахдаа өөрийнхөө гэсэн Хаан банкны дансаар өөрийнхөө Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байрны *** тоотод гэртээ байхдаа шилжүүлэн авсан. Тухайн үед би хүнд өртэй байсан учраас өрөө өгсөн...” гэх /1 хх-ийн 76-77 тал, 3 хх-ийн 128 тал/ мэдүүлгээр,

2. 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол 7 дугаар хороо 5 тоотод гэртээ байх үед ХААН банкны интернэт банкаар түүний эзэмшлийн дугаартай данснаас 150.000 төгрөгийг “” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байрны *** тоот гэртээ байхдаа шилжүүлэн авч, т 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 118 тал/,

Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо *** дүгээр хороолол *** тоот гэртээ байх үед манай хүү нь жолооны үнэмлэх гаргана гэх зар фэйсбүүк дээрээс олж надад жолооны үнэмлэх гаргуулмаар байна хэлсэн. Маргааш нь буюу 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа үл таних *******өгөлдөр гэх нэртэй тоот данс руу өөрийн интернет банкны данснаас 150.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн иргэнтэй манай хүү харилцаж байгаад үнэмлэх авна гэх үед нь би 150.000 төгрөгийг нь өөрөөсөө гаргаж өгсөн. ... жолооны үнэмлэх гаргаж өгөөгүй байгаа. ...Би 150.000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 123-125, 128 тал/,

Хохирогч ийн тоот дансны “...2021.02.01 ...150.000 төгрөг, ...” гэх утгатай дансны хуулга /1 хх-ийн 131 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн Хаан банкны тоот дансны хуулга /3 хх-ийн 66-76 тал/,

Хохирол төлбөр 150.000 төгрөг хохирогч т төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 1******* тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр миний тоот хаан банкны данс руу гэх хүн 150.000 төгрөг шилжүүлэн утган дээр нь Түвшинбаяр гэж бичсэн байсан. Тэгээд би тухайн мөнгийг авчхаад фэйсбүүк хаягийг нь блок хийсэн. ...Би Наранчимэг гэх хүнээс 150.000 төгрөгийг авахдаа өөрийнхөө гэсэн ХААН банкны дансаар өөрийнхөө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ******* дүгээр байрны 14 тоотод гэртээ байхдаа шилжүүлэн авсан. Би тухайн мөнгийг гэртээ байхдаа өөрийнхөө тоот данснаас 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гэсэн данс руу 150.000 төгрөгийг шилжүүлсэн. Хүнд өртэй байсан учраас өрөө өгсөн...” гэх /1 хх-ийн 140-142, 3 хх-ийн 128 тал/ мэдүүлгээр,

3. 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баруун салаанд явж байх үед ХААН банкны интернэт банкаар түүний эзэмшлийн, ХААН банк дахь дугаартай данснаас 100.000 төгрөгийг “” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ******* дүгээр байрны 14 тоотод гэртээ байхдаа шилжүүлэн авч, т 100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 3 тал/,

Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо *** тоот гэртээ байх үед манай нөхөр нь жолооны үнэмлэх гаргана гэх зар фэйсбүүк дээрээс олж надад жолооны үнэмлэх гаргуулмаар байна гэж хоорондоо ярилцаад маргааш нь буюу 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа үл таних *******өгөлдөр гэх нэртэй тоот данс руу өөрийн интернэт банкны данснаасаа 100.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдрөөс хойш манай нөхрийн үнэмлэх гараагүй ба огт холбоо бариагүй... Тухайн иргэнтэй фэйсбүүк хаягаар харилцсан, биечилж уулзаж байгаагүй. Фэйсбүүк хаягийг нь мэдэхгүй байна... Би нөхөр ад жолооны үнэмлэх гаргуулж өгөхөөр 100.000 төгрөг шилжүүлэх болсон. Би тухайн 100.000 төгрөгийг нөхрийн хэлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Баруун салаанд явж байхдаа өөрийн интернэт банкаараа шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 8-10 тал/,

Хаан банк дахь ийн эзэмшлийн дугаартай данснаас 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 100.000 төгрөгийг “” гэсэн утгаар дугаартай данс руу шилжүүлсэн талаарх дугаартай дансны хуулга /2 хх-ийн 13 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн Хаан банкны тоот дансны “...ih92123015 гэсэн утгатай. ...100.000 төгрөг...” гэх хуулга /3 хх-ийн 81-103 тал/,

Хохирол 100.000 төгрөг хохирогч т төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 1******* тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед өөрийн гэсэн хуурамч хаягнаас 1000 машины зарын группт жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ гэж зар оруулсан. гэх хүн миний хувь чатаар холбогдон жолооны үнэмлэх хэдээр гаргаж байгаа юм гэж асуухаар нь би 350.000 төгрөгөөр гаргаж өгнө гэсэн чинь, миний дансыг аваад урьдчилгаа 100.000 төгрөгийг гэх хүний данснаас шилжүүлж байсан. Би тухайн хаягийг нь блок хийгээд алга болсон. ... Би гэх хүнээс 100,000 төгрөгийг авахдаа өөрийнхөө гэсэн ХААН банкны дансаар өөрийнхөө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ******* дүгээр байрны *** тоотод гэртээ байхдаа шилжүүлэн авсан. Тухайн үед хүүхдэд өртэй байсан учраас 50,000 төгрөгийг нь өрөндөө өгсөн. Мөн би гэртээ байхдаа утсаараа покер тоглодог байсан. Тэгээд тухайн тоглоомын бооцоо гэж 5000 төгрөгийг гэсэн данс руу шилжүүлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байхдаа хүргэлтийн хоол захиалж гэртээ идсэн. Тухайн мөнгөнүүдийг шилжүүлэхдээ Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ******* дүгээр байрны 14 тоотод гэртээ байхдаа шилжүүлэг хийсэн...” гэх /2 хх-ийн 25-28 тал/ мэдүүлгээр

4. 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ХААН банкны интернэт банкаар г Улаанбаатар хотын төвд явж байх үед түүний эзэмшлийн, ХААН банк дахь дугаартай данснаас 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн, ХААН банк дахь дугаартай данс руу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ******* дүгээр байрны 14 тоотод гэртээ байхдаа шилжүүлэн авч, д 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 67 тал/,

Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гадуур явж байгаад гар утаснаасаа фейсбүүкт ороод зар харж байтал гэсэн фейсбүүк хаягнаас “Жолооны үнэмлэх гаргаж эрх сэргээнэ” гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй фейсбүүкийн мессенжер чатаар холбогдоод асуутал жолоодох эрхээ хасуулсан хүний эрхийг сэргээж болно, 7-14 хоногийн хугацаа орно, төлбөр нь 450,000 төгрөг болно гэхээр нь тухайн хүний холбогдох гар утас болох гэсэн дугаар луу нь залгаад утсаар ярьсан. Тэгтэл тухайн хүн асуудалгүй эрхийг нь сэргээнэ, урьдчилгаа 200,000 төгрөгөө шилжүүлчихвэл болно гэхээр нь би өөрийн эзэмшлийн тоот данснаасаа тухайн хүний өгсөн гэх хүний данс руу 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлэх үедээ эрх сэргээлгэх хүний регистрийн дугаар, нэрийг нь бичээд явуулсан... Миний төрсөн дүү нь 2020 оны 09 дүгээр сард жолоодох эрхээ нэг жилийн хугацаатайгаар хасуулсан байсан учраас дүүгийнхээ жолоодох эрхийг сэргээлгэе гэж бодоод тухайн хүнтэй чатаар харилцаж байгаад 7-14 хоногийн дотор сэргээнэ гэхээр нь тухай хүнд итгээд 200,000 төгрөг шилжүүлсэн... ХААН банкны интернэт банк ашиглан шилжүүлсэн... ...Би тухайн үед хотын төвд явж байсан... Би 200.000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 72, 75 тал/,

Хаан банк дахь гийн эзэмшлийн дугаартай данснаас 200,000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дугаартай данс руу “ ” утгаар шилжүүлсэн дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 78 тал/,

гэсэн фэйсбүүк хаягтай чатаар харилцсан баримтын хуулбар /2 хх-ийн 79-81 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн Хаан банкны тоот дансны хуулга /3 хх-ийн 81-103 тал/,

Хохирол төлбөр 200.000 төгрөг хохирогч д төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 181 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зарын дагуу гэх хүн чат бичиж хэдээр гаргаж байгаа юм бэ гэхээр нь би 450.000 төгрөгөөр гаргаж байгаа урьдчилгаа тал хагасыг нь өгөхөд болно гэж хэлсэн. Тэгээд тухайн үед би өөрийнхөө тоот дансаа өгсөн. Тэгсэн 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр миний данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгийг нь аваад фэйсбүүк хаягийг нь блок хийсэн. ...Би гээс мөнгө авахдаа өөрийнхөө гэсэн ХААН банкны дансаар 200.000 төгрөг шилжүүлэн авсан. Хүнээс мөнгө зээлж авсан байсан болохоор өрөндөө өгсөн. Зарим нэг мөнгийг нь би утсаараа бооцоотой тоглоом тоглодог учраас бооцооны мөнгө гэж 5000-6000 төгрөг хүний данс руу шилжүүлэн тоглодог байсан. Тухайн мөнгийг шилжүүлэхдээ өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байрны *** тоотод гэртээ байхдаа шилжүүлдэг байсан. гээс мөнгө авахдаа би Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байрны *** тоотод гэртээ байж байгаад авсан...” гэх /2 хх-ийн 91-92 тал, 3 хх-ийн 129 тал/ мэдүүлгээр,

5. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ын эзэмшлийн, ХААН банк дахь дугаартай данснаас 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Ихнаран 19-3 тоотод байхдаа шилжүүлэн авч, д 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 1 тал/,

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байх үедээ гар утаснаасаа фэйсбүүк орж байтал ******* гэх хаягтай хүн фэйсбүүкт “жолооны үнэмлэх гаргана” гэсэн зар байршуулсан байхаар нь би сонирхоод тухайн хүнтэй мессенжер чатаар холбогдсон чинь 21 хоногийн дотор жолооны үнэмлэх гаргана, төлбөр нь 400,000 төгрөг, урьдчилгаа 200.000 төгрөг авна гэхээр нь тухайн хүний утасны дугаарыг нь аваад уулзахаар болсон. 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчим тухайн хүнтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Бөхийн өргөөний орчим уулзсан бөгөөд тухайн хүн өөрийгөө гэж танилцуулаад би тэр хүнд иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг зэрэг бичиг баримтаа өгөөд тухайн хүний өгсөн тоот данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. ...Би тухайн 200.000 төгрөгийг яг хаана явж байх үедээ шилжүүлсэн эсэхээ санахгүй байна, ямар ч байсан өөрийнхөө тоот данснаас ы гэх хүний Хаан банк дахь тоот данс руу мобайл банк ашиглан шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 5-6 тал/,

Хохирогч ын эзэмшлийн хаан банкны дугаартай данснаас 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 200.000 төгрөгийг дугаартай данс руу шилжүүлсэн дансны хуулга /3 хх-ийн 9 тал/,

******* гэсэн фэйсбүүк хаягтай 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зурвас бичиж харилцсан баримтын хуулбар /3 хх-ийн 10-14 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн Хаан банкны эзэмшлийн дугаартай данснаас 2021.05.12-ны өдөр гэх утгатай 200.000 төгрөг орж ирсэн дансны хуулга /3 хх-ийн 96 тал/,

Хохирол төлбөр 200.000 төгрөг хохирогч т төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 179 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед мөнгөний хэрэг гараад байхаар нь би өөрийнхөө гэсэн хуурам фэйсбүүк хаягнаас жолооны үнэмлэх гаргана гэж зар оруулсан. Тухайн зарын дагуу нэг хүн чат бичиж хэдээр гаргаж байгаа юм бэ гэхээр нь 400.000 төгрөгөөр гаргаж байгаа гэсэн. Тухайн хүн би жолооны үнэмлэх гаргуулах гэсэн юм гэхээр нь би болно урьдчилгаа талыг нь өгвөл болно дараа нь үлдэгдэл мөнгийг нь өгөхөд болно гэж хэлсэн. Би тухайн хүнд өөрийнхөө гэсэн хаан банкны дансаа өгсөн. 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр урьдчилгаа гэж 200.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн мөнгийг нь аваад тухайн хүнийг блок хийсэн. ...Би гэх хүнээс мөнгө авахдаа өөрийнхөө тоот дансаар 200.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их Наран 19-3 тоотод өвөөгийндөө байхдаа тухайн мөнгийг шилжүүлэн авсан. Тухайн үед би дүүгийнхээ данс руу өвөөгийнд байхдаа 20.000 төгрөг шилжүүлсэн. Мөн хүнд өртэй байсан болохоор тухайн үед өрөндөө тал хагас мөнгийг нь өгөөд үлдсэн мөнгөөрөө гэртээ байхдаа гар утсаараа бооцоотой тоглоом тоглоод үрээд дуусгасан. Хамгийн сүүлд би Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байрны *** тоотод гэртээ байхдаа гүйлгээ хийсэн...” гэсэн  /3 хх-ийн 25-26, 3 хх-ийн 129 тал/ мэдүүлгээр,

6. 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр аас эгч ийн эзэмшлийн ХААН банкны дугаартай дансаар дамжуулан ийг Архангай аймгийн суманд байхад 250.000 төгрөгийг “” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их наран 19-3 тоотод байхдаа шилжүүлэн авч, т 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 146 тал/,

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гадуур явж гар утаснаасаа фэйсбүүк орж байгаад ******* гэсэн хаягтай хүн фэйсбүүкэд "Жолооны үнэмлэх гаргана” гэсэн зар байршуулсан байхаар нь мессенжер чатаар харилцаж байгаад тухайн үедээ гар утасных нь дугаарыг аваад маргааш нь уулзахаар тохиролцсон. Маргааш нь 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тухайн залуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт уулзсан бөгөөд тэр хүн өөрийгөө гэж танилцуулж байсан ба өндөр нуруутай, 20 гаруй насны залуу байсан бөгөөд чиний жолооны үнэмлэхийг 7-10 хоногийн дотор гаргаж өгнө, төлбөр нь 450.000 төгрөг болно, урьдчилгаа 250.000 төгрөг болно гэхээр нь би зөвшөөрөөд миний цусны бүлэг, овог нэр, хувийн мэдээллийг аваад явсан... Тухайн хүн урьдчилгаа 250.000 төгрөгөө өнөөдрийн дотор шилжүүлээрэй гээд дансаа өгсөн ба тухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас төрсөн эгч тэй холбогдож түр 250.000 төгрөг зээлээч, жолооны үнэмлэх гаргуулах гээд хүнд өгөх шаардлагатай байна гэж хэлтэл зөвшөөрч дээрх 250,000 төгрөгийг өөрийнхөө данснаасаа тухайн хүний өгсөн тоот гэх хүний данс руу 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн... эгч өөрийнхөө данснаас Архангай аймгийн сумын нутаг дэвсгэрээс мобайл банкаар шилжүүлсэн. ...Хэд хоногийн дараа эгч тээ 250.000 төгрөгийг нь буцаан өгсөн тул дээрх мөнгө нь надаас гарсан, миний мөнгө байгаа юм. ...Би гомдолтой, 250.000 төгрөгөө нэхэмжилнэ... ...Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо Ханын материалын энд ирээд би эгч рүүгээ яриад жолооны үнэмлэх гаргуулах гэсэн юм, гаргадаг хүн байна, та надад мөнгө зээлээч гээд эгчээс би 250.000 төгрөг зээлсэн. Тэгээд эгчид би тухайн залуугийн гэсэн Хааг банкны дансыг нь явуулаад эгч 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр өөрийнхөө гэсэн ХААН банкны данснаасаа тухайн залуугийн данс руу 250,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн залуу ханын материал дээр байхдаа шилжүүлэн авсан. Манай эгч болохоор Архангай аймагт байсан... Би тухайн мөнгийг эгчээс зээлж аваад буцааж өгсөн тул одоо нэхэмжлэх мөнгө минийх байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 151-152, 155 тал/,

Хохирогч ийн эзэмшлийн хаан банкны дугаартай данснаас 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 250.000 төгрөгийг “” гэсэн утгаар дугаартай данс руу шилжүүлсэн дансны хуулга /1 хх-ийн 156 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн эзэмшлийн дугаартай дансны “...2022.07.07-ны өдөр гэсэн утгатайгаар 250.000 төгрөг орсон” талаарх хуулга /3 хх-ийн 100 тал/,

Хохирол төлбөр 250.000 төгрөг хохирогч т төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 185 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зарын дагуу гэх хүн чатаар холбоо бариад жолооны үнэмлэх гаргуулах гэсэн юм гэж хэлсэн. Би 500.000 төгрөгөөр гаргаж өгнө урьдчилгаа 250.000 төгрөг өгвөл баталгаажна гэж хэлсэн. Тэгээд гэх залуу миний дугаартай хаан банкны дансыг аваад миний данс руу гэх хүн 250.000 төгрөг жолооны үнэмлэх гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн байсан. Мөнгийг нь аваад ыг фэйсбүүкээр блок хийсэн. ...Би тухайн мөнгийг Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** тоот өвөөгийнхөө гэрт байхдаа авсан... ...Би гэх хүнээс өөрийнхөө гэсэн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан. Хүнд өртэй байсан учраас 170.000 төгрөгийг нь өрөндөө өгч үлдэгдэл мөнгөөр нь би хоол унданд орж нэгж зэрэг авсан. Би тухайн 170.000 төгрөгийг нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа өөрийнхөө данснаас шилжүүлсэн...” гэх /1 хх-ийн 166-167, 3 хх-ийн 129 тал/ мэдүүлгээр,

7. 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гаас  Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруунбаян-Уулын 4-18 тоот гэртээ байх үед ХААН банкны мобайл банкаар түүний эзэмшлийн дугаартай данснаас 250.000 төгрөгийг “” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ******* дүгээр байрны 14 тоот гэртээ байхдаа шилжүүлэн авч, д 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 226 тал/,

Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруунбаян-Уулын 4-18 тоотод байх үедээ гар утаснаасаа фэйсбүүк орсон. Тэгтэл гэсэн фэйсбүүк хаягнаас жолооны үнэмлэх гаргаж өгнө гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй мессенжер чатаар холбогдсон чинь жолооны ямар нэгэн шалгалт өгөх шаардлагагүй 10 хоногийн дотор 450.000 төгрөгөөр жолооны үнэмлэх гаргаж өгнө гэхээр нь би өөрийн төрсөн хүү т жолооны үнэмлэх гаргуулах болж тухайн хүн рүү хүүгийнхээ хувийн мэдээллийг явуулж урьдчилгаа 250.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийнхөө тоот данснаасаа ХААН банкны тоот ы гэх хүний данс руу шилжүүлсэн. ...Би лавлаж асуутал Замын цагдаагийн газарт ажилладаг, давхар жолооны курс ажиллуулдаг гэж хэлэхээр нь би итгэчихсэн. ...Эхлээд фэйсбүүкийн чатаар харилцаж байгаад гэсэн дугаараар залгаж холбогдож байсан. ...Би дээрх 250.000 төгрөгийг өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо *** тоот гэртээ байх үедээ ХААН банкны мобайл банк ашиглан шилжүүлсэн. Би гомдолтой байна, 250.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 231 тал/,

Хохирогч гийн эзэмшлийн дугаартай данснаас 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 250.000 төгрөгийг “” гэсэн утгаар дугаартай данс руу шилжүүлсэн дансны хуулга /2 хх-ийн 234 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны “...2021.07.10-ны өдөр гэх утгатай 250.000 төгрөг орсон талаар хуулга /3 хх-ийн 101 тал/,

Хохирол төлбөр 250.000 төгрөг хохирогч д төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 179 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед манай хамаатнууд хөдөө явах гээд мөнгөний хэрэг гарсан. Би хөдөө явахаасаа өмнө жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж өөрийнхөө Naranchimeg Narantumgalag гэсэн хуурамч хаягнаас зар оруулсан. Нэг хүн над руу чат бичихээр нь би хариуг нь өгөөд хэдээр яаж гаргах юм гэхээр нь ьби 450.000 төгрөгөөр гаргаж байгаа гэсэн. Нөгөө хүн миний гэсэн хаан банкны дансаа өгсөн. Тэгээд нөгөө хүн миний данс руу урьдчилгаа гээд 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 250.000 төгрөг миний данс руу хийсэн. ...Би гэх хүнээс өөрийн гэсэн ХААН банкны дансаар 250.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байрны *** тоотод гэртээ байхдаа шилжүүлэн авсан. ...дүүдээ Тэдигээс 150.000 төгрөгөөр Самсунг 7 плас маркийн гар утас авч өгөөд нөгөө утас нь засвартай утас байхаар нь засварын газар очиж тухайн утсыг янзлуулах гэж 95.000 төгрөгөөр зарлагадсан. Тухайн мөнгийг би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэди дотор байхдаа өөрийнхөө данснаас шилжүүлсэн...” гэх /2 хх-ийн 245-246 тал, 3 хх-ийн 129 тал/,мэдүүлгээр

8. ын эзэмшлийн ХААН банк дахь дугаартай данснаас 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 170.000 төгрөгийг “ ***” гэсэн утгаар, мөн ын эзэмшлийн дугаартай данснаас 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөгийг ыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед нь “ ” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Өвөрхангай аймагт явж байх үедээ шилжүүлэн авч, д 370.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 158 тал/,

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гадуур явж байх үедээ фэйсбүүкт "*******" гэсэн хаягтай хүн жолооны үнэмлэх гаргана гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүнтэй чатаар харилцсан чинь 7-10 хоногт жолооны үнэмлэх гаргаж өгнө, төлбөр нь 370.000 төгрөг болно гэхээр нь тухайн хүнтэй гэсэн дугаараар холбогдож тухайн өдрөө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын орчимд уулзтал 21-22 орчим насны, өндөр нуруутай, махлагдуу биетэй, бор царайтай, гарны шуу хэсэгтээ шивээстэй залуу байсан ба өөрийгөө гэж танилцуулсан бөгөөд тухайн үед жолооны үнэмлэх гаргуулахад шаардлагатай иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүл мэндийн үзлэгийн хуудас зэргийг өгч тухайн хүний өгсөн тоот данс руу 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 17:54 цагт өөрийнхөө тоот данснаасаа ХААН банкны интернэт банк аппликейшн ашиглан төлбөрийн урьдчилгаа 170.000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тухайн хүний "*******" гэсэн хаяг руу мессенжер чатаар миний жолооны үнэмлэх гарсан эсэхийг асууж тодруулахад чиний үнэмлэх гарсан байна, төлбөрийн үлдэгдэл 200.000 төгрөгийг шилжүүлбэл жолооны үнэмлэхийг чинь хаягаар чинь хүргэж өгнө гэхээр нь би тухайн хүний тоот данс руу өөрийнхөө тоот данснаасаа 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 13 цаг 21 минутад Хаан банкны интернет банк аппликейшн ашиглан төлбөрийн үлдэгдэл 200.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тухайн хүн үнэмлэхийг чинь хүргэлтээр аваачиж өгнө гэж хэлээд алга болчихсон... Би тухайн хүнд жолооны үнэмлэх гаргуулах зорилгоор нийт 370.000 төгрөг шилжүүлсэн... гэх залуу надад хэлэхдээ өөрөө жолооны сургалт ажиллуулдаг, би өөрөө багш нь байгаа юм, ямар нэгэн асуудалгүй гаргаад өгнө л гэж хэлж байсан... Харилцаж байсан мессенжер чат нь байгаа. Би гомдолтой байна, 370,000 төгрөгөө нэхэмжилнэ. ...2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэх хүнтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын үүдэнд уулзаж байхдаа хажууд нь шилжүүлсэн. Харин 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажил дээрээ байхдаа шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 162-163, 166 тал/,

Хохирогч ын эзэмшлийн дугаартай данснаас дугаартай данс руу 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 170.000 төгрөгийг “ 8*******75007” гэсэн утгаар, мөн ын эзэмшлийн дугаартай данснаас дугаартай данс руу 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөгийг “ ” гэсэн утгаар тус тус шилжүүлсэн дансны хуулгууд /2 хх-ийн 169-170 тал/,

******* гэсэн фэйсбүүк хаягтай 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс зурвасаар харилцсан баримтын хуулбар /2 хх-ийн 171-175 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн эзэмшлийн дугаартай данснаас 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 170.000 төгрөг гэх утгатайгаар, 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэсэн утгатайгаар орж ирсэн талаарх дансны хуулга /3 хх-ийн 101-102 тал/,

Хохирол төлбөр 370.000 төгрөг хохирогч д төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 183 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед манай хамаатнууд хөдөө явах гээд мөнгөний хэрэг гарсан байсан. Би хөдөө явахаасаа өмнө жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж өөрийнхөө ******* гэсэн хуурамч фэйсбүүк хаягнаас зар оруулсан байсан. Нэг хүн над руу чат бичихээр нь би хариуг нь өгөөд хэдээр яаж гаргах юм гэхээр нь би 370.000 төгрөгөөр гаргаж байгаа гэсэн. Нөгөө хүн миний данс руу урьдчилгаа гээд 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 170.000 төгрөг хийж дараа нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг хийсэн. Нийт 370.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн. ...Би гэх хүнтэй 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн зах дээр уулзаж байгаад урьдчилгаа гээд 170.000 төгрөг цуг байж байхдаа шилжүүлэн өгсөн. ...Мөнгийг нь аваад ойролцоох дэлгүүр ороод 100.000 төгрөгөөр нь хүнд юм авч өгч байсан, би тухайн үед юу авч өгч байсан талаар одоо сайн санахгүй байна. Мөн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэх хүнээс үнэмлэхийн үлдэгдэл мөнгө болох 200.000 төгрөгийг өөрийнхөө гэсэн дансаар хөдөө Өвөрхангай аймагт явж байхад миний данс руу шилжүүлсэн байсан. Тухайн үед би хөдөө явж байсан болохоор машины бензинд зарцуулж, утсаар бооцоотой тоглоом тоглоод дуусгасан...” гэх / 2 хх-ийн 185-186, 3 хх-ийн 129 тал/ мэдүүлгээр,

9. 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ын эзэмшлийн, ХААН банкны дугаартай данснаас 200.000 төгрөгийг “” гэсэн утгаар, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг “ uldegdel mungu” гэсэн утгаар түүнийг Баянзүрх дүүргийн *** дугаар хороо *** тоотод гэртээ байхад нь өөрийн эзэмшлийн өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх үедээ шилжүүлэн авч, т 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 174 тал/,

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байх үедээ өөрийнхөө гар утаснаас фэйсбүүк орсон ба ******* гэсэн хаягнаас жолооны үнэмлэх гаргана гэсэн зар байршуулсан байхаар нь мессенжер чатаар холбогдож асуутал жолооны үнэмлэхийг 7 хоногийн дотор гаргана, төлбөр нь 400.000 төгрөг болно, урьдчилгаа 200.000 төгрөгийг нь шилжүүлэх шаардлагатай гэхээр нь тухайн хүний утасны дугаарыг нь авч холбогдсон бөгөөд урьдчилгаа болох 200.000 төгрөгийг тоот Хаан банкны гэсэн эзэмшигчтэй данс руу хийгээрэй гэсний дагуу би тухайн мөнгийг нь шилжүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр залгаад үлдэгдэл 200.000 төгрөгөө шилжүүл гэхээр нь мөн л тоот Хаан банкны гэсэн эзэмшигчтэй данс руу шилжүүлсэн ба нийт 400.000 төгрөг шилжүүлсэн. ...Би 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр мөн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо *** тоотод гэртээ байхдаа өөрийн гэсэн Хаан банкны данснаас 200.000 төгрөгийг гэх хүний гэсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...Гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 178-179, 182 тал/,

Хохирогч ын эзэмшлийн хаан банкны дугаартай данснаас дугаартай данс руу 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 200.000 төгрөгийг “” гэсэн утгаар, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөгийг “ uldegdel mungu” гэсэн утгаар шилжүүлсэн дансны хуулгууд /1 хх-ийн 185-186 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн эзэмшлийн хаан банкны дугаартай данснаас 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ganbayar 200.000 төгрөг гэх утгаар, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөг uldegdel mungu гэсэн утгатай...” дансны хуулга /3 хх-ийн 102 тал/,

Хохирол төлбөр 400.000 төгрөг хохирогч т төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 180 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зарын дагуу Ганбаяр гэх хүн над руу хувь чат бичсэн жолооны үнэмлэх гаргуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь 400.000 төгрөгөөр гаргана гэж хэлсэн чинь намайг дансаа өгчих гэж хэлсэн. Би өөрийнхөө дугаартай хаан банкны дансаа өгсөн. 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ганбаяр гэх хүн миний данс руу 200.000 төгрөг Ганбаяр гээд өөрийнхөө утасны дугаартай нь утган дээрээ бичиж шилжүүлсэн байсан. 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мөн Ганбаяр нь 200.000 төгрөг миний данс руу шилжүүлж хийсэн. Би тухайн Ганбаярын фэйсбүүк хаягийг блок хийсэн. ...Би гэх хүнээс 200.000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийнхөө гэсэн Хаан банкны дансаар шилжүүлэн авсан. Тухайн үед би хаана байхдаа авсан талаар сайн хэлж мэдэхгүй байна. Мөн тухайн мөнгийг хаана, ямар АТМ-ээс авснаа хүртэл санахгүй байна. Мөн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэх хүнээс миний өөрийн гэсэн Хаан банкны данс руу үлдэгдэл мөнгө болох 200.000 төгрөг орж ирсэн. Би тухайн үед Баянзүрх дүүргийн Амгалангийн тэр хавьд явж байсан. Тэр хавьд ойролцоо байсан Сансар худалдааны төв рүү орсон санагдаж байна, харин юу авснаа санахгүй байна...” гэх /1 хх-ийн 195-196, 3 хх-ийн 129 тал/ мэдүүлгээр,

10. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гийн эзэмшлийн ХААН банк дахь дугаартай данснаас 250.000 төгрөгийг “е” гэсэн утгаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 300.000 төгрөгийг “” гэсэн утгаар түүнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байх үед нь өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ПС тоглоомын газарт байхдаа шилжүүлэн авч, д 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 126 тал/,

Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүкт гар утаснаасаа ороод байж байтал ******* гэсэн хаягтай хүн фэйсбүүкт жолооны үнэмлэх гаргаж өгнө чатаар холбогдоорой гэсэн зарынх нь дагуу мессенжер чатаар тухайн хүнтэй харилцаж байгаад 9609-7232 гэсэн дугаараар нь холбогдоод уулзахаар болж тэр өдрөө 19 цагийн орчим төвийн орчим би нөхөр Мягмарсүрэнгийн хамт очиж уулзсан чинь өөрийгөө гэж танилцуулсан ба 25-30 орчим насны өндөр нуруутай залуу байсан бөгөөд жолооны үнэмлэхийг 14 хоногийн дотор гаргаж өгнө, үнэ хөлс нь 550.000 төгрөг болно, урьдчилгаа 250.000 төгрөг авна, үлдэгдэл 300.000 төгрөгийг нь жолооны үнэмлэх гарсны дараа авна гэхээр нь нөхөр бид хоёр тухайн хүнд итгээд өөрийн төрсөн хүү т жолооны үнэмлэх гаргуулан авахаар тухайн хүнтэй тохиролцож, тэр өдрөө буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр би тухайн хүний данс болох тоот данс руу 250.000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэх залуу 9609-7232 гэсэн дугаараас залгаад үлдэгдэл 300.000 төгрөгөө өгөх хэрэгтэй байна, мөнгөө бүтнээр нь төлөхгүй бол цаад хүмүүс нь гаргаж өгөхгүй байна гэхээр нь мөн л ийн тоот данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Хаан банкны интернэт банк ашиглан өөрийнхөө дугаартай данснаас шилжүүлсэн. Гомдолтой байна, 550.000 төгрөгөө нэхэмжилнэ.... 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гийн тэнд уулзаж байхдаа урьдчилгаа гэж 250.000 төгрөгийг, мөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Жанцангийн ойролцоо явж байсан. 300.000 төгрөгийг ийн 5 гэсэн Хаан банк руу нь шилжүүлсэн...” гэр мэдүүлэг /2 хх-ийн 131, 134 тал/,

Хохирогч гийн эзэмшлийн хаан банкны дугаартай данснаас дугаартай данс руу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 250.000 төгрөгийг “е” гэсэн утгаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “” гэсэн утгаар 300.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /2 хх-ийн 137 тал/,

naraa nami гэх фэйсбүүк хаягнаас “Хямд машин зарна солино” гэсэн группт 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр “Joloonii unemleh gargana chataar medeelel avna uu” гэсэн зарыг нийтэд харагдах тохиргоотой байршуулсан баримтын хуулбар, фэйсбүүк чатаар харилцсан баримтын хуулбар /2 хх-ийн 138-139 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн эзэмшлийн хаан банкны дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “е” гэсэн хаягаар 250.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 300.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /3 хх-ийн 108-109 тал/,

Хохирол төлбөр 550.000 төгрөг хохирогч д төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 182 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед Энхтуяа гэх хүн чат бичиж жолооны үнэмлэх гаргуулах гэсэн юм хэдээр яаж гаргаж байгаа юм гэхээр нь 550.000 төгрөгөөр гаргаж байгаа гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй гаргуулъя дансаа өгчих гэхээр нь би өөрийнхөө гэсэн хаан банкны дансыг өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Энхтуяа гэх хүн 250.000 төгрөг шилжүүлж 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үлдэгдэл 300.000 төгрөг шилжүүлж байсан. Тухайн мөнгийг аваад блок хийгээд алга болсон. ...Би гэх хүнээс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гийн ойролцоо уулзаж ярилцсан. Тухайн хүн урьдчилгаа мөнгөө одоо өгье гээд би өөрийнхөө гэсэн Хаан банкны дансаа өгсөн. Тэгсэн миний данс руу урьдчилгаа мөнгө болох 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид хоёр салж яваад би шууд гэртээ харьсан. Тухайн үед би хүнээс мөнгө зээлсэн байсан болохоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо *******-14 тоотод гэртээ шууд ороод мөнгө зээлсэн хүндээ 150.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ПС тоглоомын газарт байж байхад нь миний гэсэн ХААН банкны данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би тухайн мөнгөнөөс хүмүүстэй бооцоотой ПС тоглоом тоглож алдаад мөн нэг хүнд 250.000 төгрөгийн өртэй байсан учраас тухайн хүнд мөнгийг нь аваачиж өгсөн...” гэсэн /2 хх-ийн 151-152, 3 хх-ийн 130 тал/ мэдүүлгээр,

11. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ийн эзэмшлийн ХААН банк дахь дугаартай данснаас Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх үед нь 150.000 төгрөгийг “7211*******57” гэсэн утгаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 200.000 төгрөгийг “Kvrs” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо *******-14 тоод гэртээ байхдаа шилжүүлэн авч, т 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 100 тал/,

Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа фэйсбүүк зар дээрээс “жолооны үнэмлэх ангилал дарна 7211*******57” гэсэн зарын дагуу тус дугаар руу холбогдож лавлаад жолооны үнэмлэхийн С ангилал даруулах гэж тоот данс руу шилжүүлсэн. Би тухайн үед Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа өөрийн мобайл банкны 5030222614 тоот данснаасаа 150.000 төгрөгийг тоот данс руу шилжүүлсэн. Маргааш нь мөн тус данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн... Би нийт 350.000 төгрөг шилжүүлж хохирсон. Учирсан хохирлыг минь барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 105-106 тал/,

Хаан банк дахь ийн эзэмшлийн дугаартай данснаас дугаартай данс руу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 150.000 төгрөгийг “7211*******57” гэсэн утгаар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 200.000 төгрөгийг “Kvrs” гэсэн утгаар шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 109 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 150.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 200.000 төгрөг Кvrs гэсэн утгатайгаар орсон талаарх дансны хуулга /3 хх-ийн 109 тал/,

Хохирол төлбөр 350.000 төгрөг хохирогч т төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 186 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед надаа мөнгөний хэрэг гарахаар нь би өөрийн ******* гэсэн хуурамч фэйсбүүк хаягнаас жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээж өгнө гэж зар оруулсан. Зарын дагуу Сайханбилэг гэх хүн хувь чатаар холбогдон хэдээр жолооны үнэмлэх гаргаж байгаа юм гэж асуухаар нь би 350.000 төгрөгөөр гаргаж байгаа гэж хэлсэн. Тухайн хүн миний дансыг аваад 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр урьдчилгаа гэж 150.000 төгрөг хийгээд мөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 200.000 төгрөг хийсэн. Тэгээд мөнгийг нь аваад би фэйсбүүкийг нь блок хийсэн. ...Би тухайн үед утсаараа 1ХBEM гэх нэртэй тоглоом бооцоотой тоглож байсан учраас тухайн мөнгөнөөс тухайн тоглоомонд бооцоо тавьж тоглосон. Мөн найзуудаас мөнгө зээлсэн байсан учраас найзууддаа өрийг нь өгөөд дуусгасан...” гэх /2 хх-ийн 119-120, 3 хх-ийн 130 тал/ мэдүүлгээр,

12. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ийн эзэмшлийн ХААН банк дахь дугаартай данснаас 150.000 төгрөгийг “jolooni vnemleh awah” гэсэн утгаар түүнийг Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх үед нь өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *******-14 тоот гэртээ байхдаа шилжүүлэн авч, д 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 231 тал/,

Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гялалзах 16-1 тоот гэртээ амарч байх үедээ фэйсбүүк хаягаар орж байгаад ******* гэх хаягнаас “жолооны үнэмлэх гаргана, чатаар мэдээлэл авна уу” гэх зарын дагуу тухайн үл таних иргэнтэй фэйсбүүк чатаар харилцаж *** дугаараар холбогдож Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороонд явж байгаад *******өгөлдөр гэх нэртэй тоот данс руу өөрийн данснаасаа интернэт банкаараа 150,000 төгрөг шилжүүлсэн. 10 хоногийн дараа дахин над руу холбогдож “Та үлдэгдэл мөнгөө хийвэл үнэмлэх нь гарахаар байна” гэхээр нь би тухайн үед мөнгөө буцааж авъя, больё гэж хэлтэл утсаа тасалсан. Тухайн өдрөөс хойш миний мөнгийг буцааж өгөөгүй ба үнэмлэх гаргаж өгөөгүй. интернэт банк ашиглан шилжүүлсэн. Би нийт 150.000 төгрөг шилжүүлж хохирсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 236-237 тал/,

Хохирогч ийн эзэмшлийн хаан банкны дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 150.000 төгрөгийг “jolooni vnemleh awah” гэсэн утгаар дугаартай данс руу шилжүүлсэн дансны хуулга /1 хх-ийн 240 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн эзэмшлийн хаан банкны дугаартай дансны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр joloonii unemleh awah гэсэн утгатай 150.000 төгрөг гэх дансны хуулга /3 хх-ийн 109 тал/,

Хохирол төлбөр 150.000 төгрөг хохирогч д төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 185 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийнхөө ******* гэсэн хуурамч фэйсбүүк хаягнаас 1000 машины зарын группт жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ гэж зар оруулсан байсан. Би 450.000 төгрөгөөр гаргана урьдчилгаа 150.000 төгрөг өгөхөд болно гарсны дараа үлдэгдэл мөнгө өгч болно гэж хэлсэн. Намайг дансаа гэхээр нь өөрийнхөө 5622707304 тоот хаан банкны дансаа өгсөн. Би фэйсбүүк хаягийг нь блок хийсэн. ...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэх хүн над руу залгаад жолооны үнэмлэх гаргуулах гэсэн юм гэхээр нь би болно, урьдчилгаа мөнгө хийгээд баталгаажуулчих гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүн миний гэсэн ХААН банкны дансыг өгөөд намайг гэрт байхад миний данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** тоотод гэрээсээ гараад такси бариад Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн тэр хавьд байдаг “” нэртэй ПС тоглоомын газарт очиж найзуудтайгаа очиж тоглонгоо тухайн ПС газарт хоносон. Тухайн ПС тоглоомын газарт байхдаа утсаараа бооцоотой тоглоод хүний данс руу мөнгө шилжүүлсэн...” гэх /1 хх-ийн 249-250, 3 хх-ийн 130 тал/ мэдүүлгээр,

13. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 04 минутад ийн эзэмшлийн ХААН дугаартай данснаас 250.000 төгрөгийг “bat bayr” гэсэн утгаар Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байх үед нь өөрийн эзэмшлийн дугаартай данс руу, мөн өдрийн 18 цаг 43 минутад 400.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгөнө Хаан худалдааны төв дотор байрлах ХААН банкны АТМ-ээр өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо *******-14 тоот гэртээ байхдаа шилжүүлэн авч, ид 650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 85 тал/,

Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Батбаярын хамт гэртээ байж байгаад гар утаснаасаа фэйсбүүк ороод зар харж байтал ******* гэсэн фэйсбүүк хаягнаас "Жолооны үнэмлэх гаргана” гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй фэйсбүүкийн мессенжер чатаар холбогдоод асуутал жолооны үнэмлэх гаргаж болно. 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор гаргаж өгнө, төлбөр нь 650.000 төгрөг болно гэхээр нь тухай хүний 96097232 гэсэн дугаар руу нь залгаад дээрх хүнтэй уулзахаар болсон. Өдөр 12 цаг өнгөрч байх үед тухайн хүнтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сөүл эмнэлгийн орчим манай нөхөр Батбаярын хамт машин дотор уулзаж ярилцахад 25 орчим насны өндөр залуу байсан. Тухайн хүнээр би өөрийн төрсөн дүү Г.Энхтүвшинд жолооны үнэмлэх гаргуулахаар болж дүүгийнхээ овог нэр, хувийн мэдээллийг нь тухайн хүнд өгсөн. Тэгтэл тэр залуу төд удалгүй утасдаад урьдчилгаа 250.000 төгрөгөө шилжүүлээрэй гээд залгаад байхаар нь би гар утаснаасаа өөрийн эзэмшлийн ХААН банкны тоот данснаасаа тухайн хүний надад өгсөн гэх хүний данс руу 250.000 төгрөгийг гар утаснаасаа 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг 04 минутад Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Баруунсалаа руу айлд очих гээд явж байх үедээ гар утаснаасаа тухайн хүний надад өгсөн гэх хүний данс руу мобайл банк ашиглан шилжүүлсэн. 400.000 төгрөгийг нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг 43 минутад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгөнө Хаан худалдааны төв дотор байрлах Хаан банкны АТМ-ээр өөрийн эзэмшлийн тоот данснаасаа тухайн хүний надад өгсөн гэх хүний данс руу шилжүүлсэн. Мессенжер чатаар холбогдсон зурвас нь бол хадгалаастай байгаа. Өөрийгөө гэж танилцуулсан 25 орчим насны, өндөр нуруутай эрэгтэй байсан... Би гомдолтой байна. 650.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 90-91, 94 тал/,

Хохирогч ийн эзэмшлийн, ХААН банк дахь дугаартай данснаас дугаартай данс руу 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 250,000 төгрөгийг “bat bayr” гэсэн утгаар, мөн 400.000 төгрөгийг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-ийн 97 тал/,

-******* гэсэн фэйсбүүк хаягтай 2021 оны 12 дугаар сарын 18-наас 20-ны өдрийг хүртэл харилцаж холбогдсон баримтын хуулбар /1 хх-ийн 98-100 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн эзэмшлийн хаан банкны дугаартай дансны 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 400.000 төгрөг, 250.000 төгрөг орж ирсэн талаарх дансны хуулга /3 хх-ийн 109 тал/,

Хохирол төлбөр 650.000 төгрөг хохирогч ид төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 182 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн фэйсбүүк 2021 оны 7 дугаар сарын сүүлээр хуурамч фэйсбүүк хаяг нээсэн. Тухайн фэйсбүүк хаягийг ашиглаад жолооны үнэмлэх сэргээнэ, гаргаж өгнө гэж фэйсбүүк групп дээр зар оруулж эхэлсэн. ...Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* гэсэн хуурамч фэйсбүүк хаягнаас фэйсбүүк группт жолооны үнэмлэх гаргаж өгнө, эрх сэргээн гэж зар оруулсны дагуу гэх хүн холбогдон жолооны үнэмлэх гаргуулах гэсэн юм гэж хэлсэн. Би өөрийнхөө гэсэн тоот хаан банкны дансыг өгч урьдчилгаа гэж 650.000 төгрөг өөрийнхөө данс руу шилжүүлсэн авсан. ...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэх хүнээс өөрийнхөө гэсэн ХААН банкны дансаар 650.000 төгрөг шилжүүлэн авсан. Тухайн мөнгийг шилжүүлэн авахдаа би Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо *******-14 тоотод гэртээ байсан. Тухайн мөнгөнөөс би 170.000 төгрөгийг нь хүнд зээлж мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах бөхийн өргөөний ойролцоо байрлах “” гэх нэртэй ПС тоглоомын газарт очиж тоглож байхдаа утсаараа 1ХВЕТ гэх нэртэй тоглоомд 300.000 гаруй төгрөг бооцоо тавьсан. Тухайн тоглоом нь олон төрлийн тоглоом байдаг учраас өөрийнхөө сонирхсон спортын төрөлдөө бооцоо тавьж тухайн баг сонгож авч тухайн баг нь хожвол мөнгө өсгөж авдаг тоглоом байдаг. Хэрэв тухайн сонгосон баг нь хожигдвол мөнгө бас алдана гэсэн үг. Тухайн мөнгийг би Баянзүрх дүүргийн бөхийн өргөөний урд талд байрлах ПС тоглоомын газарт байхдаа хүний данс руу шилжүүлсэн...” гэх /1 хх-ийн 110-111, 3 хх-ийн 130 тал/ мэдүүлгээр,

14. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр аас бэр гийн дугаартай данснаас 300.000 төгрөгийг “ гэрчилгээ” гэсэн утгаар, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дээр байх үед түүний эзэмшлийн ХААН банк дахь дугаартай данснаас 300.000 төгрөгийг “” гэсэн утгаар ХААН банк дахь өөрийн эзэмшлийн дугаартай данс руу Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** тоот гэртээ байхдаа тус тус шилжүүлэн авч, т 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 35 тал/,

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд сувилалд хэвтэж байх үедээ гар утаснаасаа фейсбүүк ороод зар харж байтал ******* гэсэн фейсбүүкийн хаягтай хүн жолооны үнэмлэх сэргээнэ гэсэн зар байршуулсан байхаар нь би тухайн хүний оруулсан зарын доор өөрийнхөө 9937-8069 гэсэн дугаарыг үлдээсэн. Төд удалгүй 7211-тэй дугаараас над руу залгаад жолоодох эрхээ хасуулсан хүний үнэмлэхийг 14 хоногийн дотор сэргээнэ, төлбөр мөнгө нь 600.000 төгрөг болно, урьдчилгаа 300.000 төгрөг, мөнгө явуулсан баримтаа заавал мессенжер хаягаар явуулах шаардлагатай гэхээр нь би өөрийнхөө данснаас өөрийн бэр гийн тоот данс руу 300.000 төгрөг шилжүүлээд манай бэр тухайн мөнгийг ы гэх хүний данс руу урьдчилгаа 300.000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би Улаанбаатар хотод явж байх үед тухайн хүн над руу залгаад та үлдэгдэл 300.000 төгрөгөө өгөх хэрэгтэй байна гэхээр нь би чамтай уулзаж байгаад өгье гэтэл дотор хүрээд ир гэхээр нь би яваад очтол ы гээд 20 гаруй насны залуу байсан ба би тухайн залуугийн цахим иргэний үнэмлэхийн зургийг нь аваад тухайн хүнд мөнгө өгсөн гэдгээ өөрөөр нь бичүүлж аваад тухайн хүний тоот данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш тухайн хүн залгахаар утсаа авахгүй, одоог хүртэл миний жолооны үнэмлэхийг сэргээж өгөөгүй. Манай найз цагдаагийн байгууллагад ажилладаг нэг удаадаа 30 орчим хүний эрхийг сэргээдэг гэж хэлж байсан. 180 орчим см өндөртэй, бордуу царайтай, 20 гаруй насны, өөрийгөө гэж танилцуулж байсан. Тухайн хүнийг дахин харвал танина. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод байх үедээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс би өөрийнхөө тоот данснаасаа тухайн хүний өгсөн тоот ХААН банкны данс руу 300.000 төгрөгийг мобайл банк ашиглан шилжүүлсэн. Би гомдолтой байна, 600.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 39-40 тал/,

Хохирогч ын эзэмшлийн дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөгийг дугаартай данс руу шилжүүлсэн дансны хуулга /2 хх-ийн 43, 44 тал/,

гийн эзэмшлийн дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөгийг “ гэрчилгээ” гэсэн утгаар дугаартай данс руу шилжүүлсэн дансны хуулга /2 хх-ийн 45 тал/,

-ы ийн иргэний үнэмлэхийн зургийг дарсан баримтын хуулбар, “...*******өгөлдөр миний бие нь гэдэг хүнээс 600.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж авав... 9609-7232...” гэсэн гараар бичсэн баримтын хуулбар /2 хх-ийн 46-49 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн эзэмшлийн хаан банкны дугаартай дансны 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 300.000 төгрөг гэрчилгээ гэсэн утгатайгаар, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 300.000 төгрөг Ochirbaatar гэсэн утгатайгаар орж ирсэн талаарх дансны хуулга /3 хх-ийн 110-111 тал/,

Хохирол төлбөр 600.000 төгрөг хохирогч т төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 180 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний зарын доод талд гэх хүн утасныхаа дугаарыг үлдээсэн байхаар нь би тухайн дугаар руу залгаж ярьсан. Тухайн хүн уулзаж байгаад ярилцъя гэхээр нь би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр уулзаж ярилцаад 600.000 төгрөгөөр гаргаж өгнө гэж хэлсэн урьдчилгаа 300.000 төгрөг өгвөл баталгаажна гэж хэлсэн. Нөгөө ах хүү урьдчилгаа 300.000 төгрөгийг нь миний өөрийнхөө тоот данс руу шилжүүлсэн. Дараа хэд хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахиж уулзаж үлдэгдэл мөнгө миний гэсэн тоот данс руу шилжүүлсэн. Би дараа нь тухайн ахыг блок хийж хаясан. ...Би 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэх хүнээс өөрийнхөө гэсэн Хаан банкны дансаар 300.000 төгрөгийг өөрийнхөө гэртээ байхдаа шилжүүлэн авсан. Тухайн мөнгөөр гэрийнхээ ойролцоо байрлах дэлгүүрээс дүүдээ идэж уух юм авч өгч 1XBET гэх нэртэй тоглоом дээр 50.000-150.000 төгрөгийн хооронд бооцоо тавьж гэртээ тоглодог байсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэх хүнээс үлдэгдэл мөнгө болох 300.000 төгрөгийг намайг Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** тоот гэрт байхад миний данс руу шилжүүлсэн байсан. Би тухайн мөнгөөр мөн адил дээрх тоглоомыг тоглож оролцсон. Түүнээс тухайн мөнгөнөөс би гэр орондоо идэж ууж юм авч хэрэглэж байгаагүй, хаа нэг гадуур хоол унд авч иддэг байсан...” гэх/2 хх-ийн 59-60, 3 хх-ийн 130 тал/ мэдүүлгээр,

15. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 9-9 тоот гэртээ байх үед нь Т.оос эхнэр ын эзэмшлийн 5003627*******0 дугаартай данснаас 140.000 төгрөгийг “” гэсэн утгаар өөрийн эзэмшлийн ХААН банк дахь дугаартай данс руу Т.ийн гэрт байхдаа шилжүүлэн авч, Т.ид 140.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 192 тал/,

Хохирогч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэртээ буюу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 9-9 тоотод байх үедээ гар утаснаасаа фэйсбүүкт ороод зар хараад байж байтал ******* гэсэн хаягнаас “Жолооны үнэмлэх гарган ангилал дарна” гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн хүнтэй фэйсбүүкийн мессенжер чатаар харилцаж С ангилал даруулах хүсэлтэй байгаагаа хэлээд хэд хоногийн дотор гаргаж өгөх талаар асуухад 7 хоногийн дотор гаргаж өгнө, төлбөр нь 280.000 төгрөг болно, урьдчилгаа 140.000 төгрөгийг нь авна гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тухайн хүнтэй холбогдож манай гэрийн орчим уулзахаар тохиролцсон бөгөөд тухайн залууг гэртээ оруулаад иргэний үнэмлэхийг нь хартал ы гээд 2002 онд төрсөн залуу байсан ба тухайн залуу хэлэхдээ таны жолооны ангиллыг 7 хоногийн хугацаанд гаргана, найдвартай гэсний дагуу би урьдчилгаа төлбөр болох 140.000 төгрөгийг эхнэр ын 5003627*******0 тоот данснаас дээрх хүний буюу ы гэх хүний ХААН банкны тоот данс руу шилжүүлсэн. Мессенжер чатаар харилцсан зурвас болон би тухайн хүний иргэний үнэмлэхийн зургийг дарж авсан зураг байгаа. Би тухайн 140.000 төгрөгийг гэртээ буюу Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** дугаар хороолол *** тоотод байх үедээ эхнэр ын 5003627*******0 тоот данснаас мобайл банк ашиглан шилжүүлсэн. Учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. ...Тухайн үед би мөнгөгүй байсан болохоор эхнэрээс түр аваад өгсөн юм, дараа нь эхнэртээ буцаагаад мөнгийг нь өгсөн. Одоо би энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 196-197, 200 тал/,

ын эзэмшлийн Хаан банкны 5003627*******0 дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 140.000 төгрөгийг “” гэсэн утгаар дугаартай данс руу шилжүүлсэн дансны хуулга /2 хх-ийн 203 тал/,

******* гэх хаягтай 2021 оны 12 дугаар сарын 19-нөөс 25-ны өдрийг хүртэл зурвасаар харилцсан баримтын хуулбар /2 хх-ийн 204-208 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн хаан банкны эзэмшлийн дугаартай дансны 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэсэн утгатайгаар 140.000 төгрөг орж ирсэн талаарх дансны хуулга /3 хх-ийн 111 тал/,

Хохирол төлбөр 140.000 төгрөг хохирогч д төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /3 хх-ийн 183 тал/,

Шүүгдэгч *******өгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зарын дагуу гэх нэг хүн холбогдон ангилал даруулах гэсэн юм гэж хэлсэн. Би ямар ангилал юм бэ гэхээр нь С ангилал хэдээр дарж байгаа юм гэхээр нь би 280.000 төгрөгөөр дарж урьдчилгаа 140.000 төгрөг гэж хэлсэн. Тухайн хүн миний гэсэн тоот дансыг аваад Азжаргал гэсэн хаан банкны данснаас 140.000 төгрөгийг орлого орж ирж утган дээр нь гэсэн утгатай байсан. Тухайн мөнгийг би аваад фэйсбүүкийн блок хийсэн. ...Би жолооны үнэмлэх хэвлэж гаргадаг ажил хийдэггүй, надад мөнгөний хэрэг гараад байхаар нь би хуурамч зар оруулж хүмүүсээс урьдчилгаа гэж мөнгийг нь авдаг байсан. Тухайн мөнгөөр би тоглоом тоглоод өрөндөө өгөөд дуусгасан. Тухайн хоёр данс миний өөрийн нэрэн дээр байдаг данснууд байгаа юм. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т. гэх хүн ангилал даруулах гэсэн юм гэхээр нь би тухайн ахын гэрт нь очсон. Тухайн ахын гэр нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байсан гэрт нь ороход “С” ангилал даруулах гэсэн юм, хэд гэж байгаа юм гэхээр нь би 280.000 төгрөг урьдчилгаа 140.000 төгрөг өгч болно гэж хэлсэн. Тэгсэн тухайн ах урьдчилгаа мөнгийг нь өгөөд даруулъя гэхээр нь би өөрийнхөө гэсэн Хаан банкны дансыг өгсөн. Тэгээд тэр ах тэр дор нь эхнэрээсээ мөнгө аваад миний данс руу шилжүүлсэн. Би мөнгийг тухайн ахын гэрт байхдаа шилжүүлэн авсан. ...Би тухайн зарыг оруулахдаа Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** тоот гэртээ байхдаа ихэвчлэн оруулдаг байсан. Одоо амьдарч байгаа байр минийх биш манай ахын байр, би ахынхаа гэрт дүүгийн хамт амьдардаг. Би тухайн байранд амьдрахдаа ямар нэгэн байрны мөнгө болон хоол хүнс огт авч байгаагүй, манай ах өөрөө бүх зүйлээ төлөөд хоол хүнсээ авчихдаг. Би тухайн хүмүүсээс авсан мөнгөнөөс ахын гэрт хоол хүнс авч байгаагүй, тухайн мөнгөөр бооцоотой тоглоом тоглоод дуусгасан. Манай нэг найз фэйсбүүкээр жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ гэсэн зарын дагуу холбогдон жолооны үнэмлэх гаргуулах гээд урьдчилгаа мөнгө өгсөн чинь нөгөө хүн нь хулхидаад залилаад алга болсон гэж хэлж байсан. Би тухайн санааг бодож олоод 2020 оны 11 сараас хойш хуурамч фейсбүүк хаяг нээж жолооны үнэмлэх гаргана, эрх сэргээнэ гэж зар оруулж эхэлсэн. Тэгээд мөнгө амар хялбар аргаар олох юм байна гэж бодсон... Би тухайн хэргийг хийхдээ ямар нэгэн хүнтэй хамтарч хийж байгаагүй, ганцаараа хийж байсан...” гэх / 2 хх-ийн 218-219, 3 хх-ийн 128-132 тал/ гэх мэдүүлгээр тус тус хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой бөгөөд шүүгдэгчийн үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******өгөлдөр нь жолооны ангилал дарж өгөх, эрх сэргээх, жолооны үнэмлэх гаргах эрх бүхий этгээд биш атлаа дээрх нэр бүхий 15 хохирогчийг “...жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал дарж өгнө...” гэж “*******”, “*******”, "*******" гэх фэйсбүүк хаягуудаас цахим орчинд зар байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 15 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 4.510.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны , дугаарын дансаар тус тус шилжүүлэн авсан болох нь нотлогдсон. 

Шүүгдэгч *******өгөлдөр нь анхнаасаа амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн санаа зорилготойгоор гэмт хэрэг үйлдэж бусдыг хохироосон, хохирогч нараас авсан мөнгийг идэж уух юм авах, өр төлбөртөө өгөх, бооцоотой тоглоом тоглох зэргээр дуусгасан болох нь хэргийн дээрх үйл баримтаар тогтоогдсон тул түүнийг өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзнэ.  

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул прокуророос *******өгөлдөрт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *******өгөлдөрийн удаа дараагийн үйлдлээр бусдыг хуурч, хохироосон үйлдэл хууль бус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Иймд, шүүгдэгч *******өгөлдөрийг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, шүүгдэгчийг “Залилах гэмт хэргийг буюу хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******өгөлдөр, түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн хувьд маргах зүйл байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож байгаа, хохирол төлсөн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******өгөлдөрөөс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, шүүгдэгчийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *******өгөлдөр нь нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчим болон 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгч *******өгөлдөрт хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 24 тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1145 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 25-26 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 29 тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 31 тал/, гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа. 2020 оны 2 сараас хойш өдийг хүртэл хамт амьдарч байна. Тайвань улсад 2019 оны 8 сарын сүүлээр сурахаар яваад Корона гараад 2020 оны 2 сард Монголд ирсэн өдрөөсөө надтай хамт амьдардаг болсон. Миний мэдэхийн ажилд орсон гээд нэг байгууллагад борлуулалтын менежер хийдэг гэж сонссон. Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** дүгээр байрны *** тоотод дүүтэйгээ хамт манай гэрт амьдардаг. ийн аав ээж нь Унгар улсад ажиллаж байгаа. ийн ээж аав нь хэрэглээний мөнгө төгрөг гэж сар бүр явуулдаг. хамгийн сүүлд гэх нэртэй газар зөөгч хийж байгаа гэж байсан. Одоо энэ ажлаасаа гарчихсан байгаа. нь даруухан элдэв янзын ааш зангүй, хүнд их тусархаг аав ээж нь гадаадад ажиллаж амьдарч байгаа болохоор дүүгийнхээ хамт манай гэрт амьдардаг. Нэг их гадуур гараад дэмий тэнээд архи дарс хэрэглээд байдаггүй даруухан байдаг...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 35-36 тал/, Тайван улсын сургуульд сурдаг тухай анкет /3 хх-ийн 39-44 тал/, ажлын газрын тодорхойлолт /3 хх-ийн 45-47 тал/,  бүрэн дунд боловсролын гэрчилгээ /3 хх-ийн 48-49 тал/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2/263 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болж 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 82 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэн байна” гэх албан бичиг /3 хх-ийн 168 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүгдэгч *******өгөлдөрт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан” хөнгөрүүлэх байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл тогтоогдлоо.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1145 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******өгөлдөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн, уг тогтоол хуульд зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон нөхцөл байдал тогтоогдож байна. /1 хх-ийн 25-26 тал/,

Гэтэл шүүгдэгч *******өгөлдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд буюу уг шийтгэх тогтоол гарснаас хойш дахин 6 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байна. 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байдал, талуудын ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялаас хорих ялыг оногдуулах нь шүүгдэгчийн үйлдэлд тохирно гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******өгөлдөрийг хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1145 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч *******өгөлдөрт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, шүүгдэгч *******өгөлдөрийн биелэн эдлэх нийт хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоов.

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн арилгасан байдлыг харгалзаж шүүгдэгч *******өгөлдөрт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас , , , , , , , , , , , , , , Т. нарын 15 хохирогчид нийт 4.510.000 төгрөгийн хохирол учирсан.  

Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд шүүгдэгч *******өгөлдөр нь хохирогч д 150.000 төгрөгийн, хохирогч т 150.000 төгрөгийн, хохирогч т 100.000 төгрөгийн, хохирогч д 200.000 төгрөгийн, хохирогч т 200.000 төгрөгийн, хохирогч т 250.000 төгрөгийн, хохирогч д 250.000 төгрөгийн, хохирогч д 370.000 төгрөгийн, хохирогч т 400.000 төгрөгийн, хохирогч д 550.000 төгрөгийн, хохирогч т 350.000 төгрөгийн, хохирогч д 150.000 төгрөгийн, хохирогч ид 650.000 төгрөгийн, хохирогч т 600.000 төгрөгийн, хохирогч Т.ид 140.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан болох нь 3 дугаар хавтас хэргийн 179-186 дахь талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******өгөлдөрөөс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******өгөлдөрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр Залилах буюу хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өгөлдөрт 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1145 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******өгөлдөрт хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч *******өгөлдөрийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өгөлдөрт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******өгөлдөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өгөлдөрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******өгөлдөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА