Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2020/0157/З |
Дугаар | 128/ШШ2020/0729 |
Огноо | 2020-11-04 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2020/0729
2020 оны 11 сарын 04 өдөр | Дугаар . 128/ШШ2020/0729 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С” ХХК,
Хариуцагч: Э, Эхзх,
Нэхэмжлэлийн шаардлага: “******* тоот техникийн нөхцөл болон 0 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Эны хуулийн хэлтсийн дарга Л.Н, Эхзхны хуулийн мэргэжилтэн Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Б.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь Монгол улсын төрөөс эрчим Хүчний талаарх баримтлах бодлого дунд хугацааны хөтөлбөр Монгол Япон улсын эдийн засгийн түншлэлийн гэрээ “Хамтарсан Кредит Олгох Механизм”-ын хүрээнд манай компани нь 2018 оноос 2019 онуудад Япон улсын Sharр корпорацтай хамтран Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт 21 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц барих төслийн хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд хоёр улсын Засгийн газрын “Хамтарсан Кредит Олгох Механизм” төсөлд шалгарсан хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр үзүүлж буй Япон улсын Засгийн газрын дэмжлэгийг ашиглахаар гэрээ хэлэлцээрийг эцэслэн хийж дуусгасан болно.
Улмаар Төв аймаг Баянчандмань сумын нарны цахилгаан станцын төслийг 2014 оноос эхлэн судалгааны ажлуудыг эхлүүлж техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчин нарийвчилсан байдлын үнэлгээ зэрэг бичиг баримтуудыг холбогдох хууль дүрмийн хүрээнд иж бүрэн дуусгаж онд “Эрчим хүчний барилга байгууламж барих” тусгай зөвшөөрлийг Эхзхноос авч жил бүрийн үйл ажиллагааны тайлан гаргаж, “Диспетчерийн Үндэсний Төв” ХХК-тай “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” байгуулж Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх суурь хүчин зүйлийн нэг болох эрчим хүчний эх үүсвэрийг бүтээн байгуулахаар ажиллаж байгаа билээ.
Түүнчлэн Энаас баримталж буй бодлогын хүрээнд нарны цахилгаан станцыг хуримтлууртай байхаар тооцож Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан хийсэн бөгөөд 2019 онд шинэчлэн батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасны дагуу нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх тариф Эхзхноос батлагдсан тарифтай манай станцын тариф бүрэн нийцсэн болно. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Япон улсын “Хамтарсан Кредит Олгох Механизм”-ын үндэсний хорооны ажлын алба, түүгээр дамжуулан Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд техникийн нөхцөлийг сунгуулах болон тусгай зөвшөөрөл сунгуулах талаар холбогдох хүсэлтийг гаргасан ба манай компани маш их хөрөнгө мөнгө зарцуулсан бөгөөд улс ч бас дэмжсэн болно.
Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө -аас доошгүй хоногийн өмнө гаргана гэсэн заалтын дагуу Эхзхнд 2019 оны 11-р сарын 22-нд цахимаар хандаж улмаар 2020 оны 01-р сарын 23-ны өдөр хариу авсан бөгөөд уг хариунд ТЭЗҮ тодотгох, үнийн тарифаа хянуулах, техникийн нөхцөлийг сунгуулах зэрэг хийгдсэн ажлуудыг дахин нэхсэн хариу өгсөн болно. Мөн түүнчлэн гаргасан хүсэлтийг Эхзхны 2019 оны 04-р сарын 11-ны өдрийн дүгээр тогтоолоор батлагдсан тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмээр хариу өгөх байсан боловч өөр шалтгаан заан манай компанийн хийсэн байсан зүйлийг дахин нэхэх 17жилийн хугацаатай батлагдсан үнийн тарифыг дахиж нэхэх зэргээр эс үйлдэхүй гаргасан.
Эны Шинжлэх Ухаан Технологийн Зөвлөлийн оны 04-р сарын 14-ний өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлд Төв аймаг Баянчандмань суманд барих 21 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын ТЭЗҮ дэмжиж байна. Мөн Эхзхны оны 06-р сарын 14-ний өдрийн дугаар тогтоолоор “С” ХХК-ийн нарны цахилгаан станцаас цахилгаан үйлдвэрлэх тарифыг 17 жилийн хугацаанд 12.0 ам цент/кВтвц-аар баталсан. 17 жилийн хугацаатай баталсан тогтоол хүчинтэй байхад үнийн тариф хянуулах шаардлага байхгүй болно.
Техникийн нөхцөлийн хувьд Эхзхноос “С” ХХК-ийн оны 05 сарын 29 ны өдрийн ******* тоот техникийн нөхцөлийн хугацааг сунгах хүсэлтийг 2018 оны 04 сарын 24 ны өдөр Энаас 2018 оны 05 сарын 03 ны өдрийн а/ тоот албан бичгээр бодлогын хувьд дэмжиж байна. Эрчим хүч хуримтлууртай холбоотой тооцоо судалгааг “ДҮТ” ХХК-аас төсөл хөтөлбөрийн хүчин чадалтай уялдуулах талаар чиглэл авч хамтран ажиллахыг зөвлөсөн.
Гэтэл Диспетчерийн Үндэсний Төв нь 2018 оны 03-р сарын 06-ны өдрийн Эрчим хүчний сайдын зөвлөлийн 3 дугаар хуралдааны тэмдэглэлд “Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдах хүртэл шинээр нар салхины эх үүсвэрийг барих асуудлыг эргэж харах сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийн тусгай зөвшөөрөл олгох асуудлыг түр зогсоохыг” үүрэг болгосон. 2018 оны 11-р сарын 28-нд манай байгууллагаас эрчим хүчний сайдын зөвлөлийн хуралд “Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний тогтворжилтонд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн үзүүлэх нөлөөлөл болон шингээх боломжийн судалгаа” ажлын үр дүнг танилцуулсан гэсэн хариуг өгсөн болно. Ингээд сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд 2019 оны 06-р сард өөрчлөлт орсон бөгөөд 2019 оны 08-р сарын 09 ний өдөр албан бичгээр хүсэлт гаргахад хариуг өгөхгүй байснаа 2019 оны 09-р сарын 06-ны өдрийн а/ дугаар албан бичгээр Гадаад харилцааны сайд Цогтбаатарт хэмээн хаяглан төслүүдийг дэмжих боломж бүрдэхгүй байна гэж хариу өгснийг манай компанид хариу өгсөн хэмээн тайлбарласан. Улмаар Эанд 2019 оны 10-р сарын 11-ний албан бичгээр техникийн нөхцөл сунгуулах хүсэлтийг дахин гаргаж улмаар “Диспетчерийн Үндэсний Төв” болон Эрчим хүчний сайдад хандаж байсан.
Гэтэл сайдын 2020 оны 01-р сарын 21-ний өдрийн а/ албан бичгээр хариу ирсэн бөгөөд улмаар шүүхэд хандсан болно.
Иймд ******* тоот техникийн нөхцөл болон 0 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа нь эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байх тул эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож сунгахыг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Энаас гаргасан бодлого болон дунд хугацааны хөтөлбөр болоод эдийн засгийн хамтын гэрээний дагуу Монгол талаас манай компани Япон улсаас Sharp компанитай хамтран Төв аймгийн Баянчандмань сумын нутгийн дэвсгэр дээр 21 мкв хүчин чадалтай нарны цахилгаан станцыг байгуулахаар тохиролцоод улмаар олон улсын хамтарсан кредит болох механизмын төсөлд шалгарна хүлэмжийн хувь бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалт авахаар болсон. Улмаар төслийг тухайн газар нутаг дэвсгэрт 2004 оноос хойш эхлүүлнэ хийгээд онд Э, Эхзх диспчекийн үндэсний төв болоод холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрлийг аваад 2018 онд хөрөнгө оруулалтаа шийдээд үйл ажиллагаа эхлүүлэх гэсэн боловч, Энаас баримталж байгаа бодлогын хүрээнд нарны цахилгаан станцын хувьд хуримтлалтай байхаар тооцож техник эдийн засгийн үндэслэлийг 2019 онд шинжлэгдэн батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3-д заасны дагуу нарны цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэгч нийлүүлэх үнэ тариф болоод Эхзхноос батлагдсан тарифтай нийцсэн болно. Улмаар Эхзхнд 2019 оны 11 дүгээр сарын 22-нд цахимаар хандаж 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариу аваад тус хариу нь техникийн нөхцөл сунгуулах ажлыг хийгдсэн бол бидний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан. Гэтэл энэ асуудал шийдэгдэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй юм” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж сунгахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн холбогдох заалтуудаар тусгай зөвшөөрлийн шаардлагыг нэхэмжлэгч компани хангасан байгаа. Эрчим хүчний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгах боломж Эхзхнд байсан. Дээрх хуулийн хүрээнд уг ажиллагааг хийж ажиллаагүй. Э өнөөдрийг хүртэл аман байдлаар ажиллаж байгаа. Эхзх болон нэхэмжлэгч компанийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн бусад шаардлагын биелэлтийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дунд гэж дүгнэсэн Эхзхны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 517 дугаар тогтоол бол хүчин төгөлдөр юм. Түүний 2 дахь заалтыг нэхэмжлэгч компани бүрэн биелүүлсэн. Тогтоолын 3 дахь заалтын хэрэгжилт хангагдаж тусгай зөвшөөрлийн хяналтын газар хяналт тавьж ажиллаж байсан. Эхзх тариф батлах тухай дугаар тогтоолын оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тогтоол өнөөдрийн байдлаар хуулийн хүчин төгөлдөр байгаа.
... Э болоод түүний харьяа байгууллага нь чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байгаа. Бид эвлэрлийн шатанд асуудал өөр байсан. Эхзхны оны ******* дүгээр тогтоолоор олгогдсон тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч Эрчим хүчний тухай хууль болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн дагуу сунгахгүй байгаа Э болон Эхзхны эрх бүхий албан тушаалтны эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас С ХХК-ийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байгаа тул тусгай зөвшөөрөл болон техникийн нөхцөл сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү. С ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан учраас мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу шийдвэр гаргаж өгнө үү. “Петро чайна” ХХК-ийн хэрэг дээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэж Сангийн яам мөнгө олгосон байдаг. Энэ бол Улсын дээд шүүх дээр хүчингүй болсон. Хуралдааны тэмдэглэл албажаагүй байгаа байдал нь тухайн хэрэгт нөлөөлсөн байдаг. Засгийн газрын хуралдааны үйл ажиллагааны журмын 12, 14 дүгээр зүйлд зааснаар албажиж тогтоол болон захирамж хэлбэрээр гарсан байх ёстой. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралд би оролцсон. Хуралдаанаар албажаагүй байгаа нь нэхэмжлэгч талд ашигтай байна гэж дүгнэсэн. Харин тэр үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох нь буруу гэж үзсэн ... Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/ дугаар албан бичгээр компанийн захиралд н.д зөвлөмж хүргэсэн. Нарны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлж байгаа ажлыг бодлогын хүрээнд дэмжиж “ДҮД” ХХК-тай хамтран ажиллах чиглэл болгосон. 2019 оны 5 дугаар сарын 14-ны өдөр А/1*******0 дугаар албан бичгээр компанийн гүйцэтгэх захирал н.Э болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны ажилтан н., Гадаад хэргийн сайд н. нарт ижил утга бүхий уг төслүүдийг дэмжих боломж бүрдэхгүй байна гэсэн утга агуулгатай баримтуудыг хүргүүлсэн нь хоёрдмол утгатай бодлогын хэрэгжилт гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Хоёрдмол утгатай албан бичиг явагдаж байсан учраас горимыг тооцоог өгч байсан. Улмаар горимын тооцооны хариу ирээгүй байна” гэв.
Хариуцагч Эны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ““С” ХХК-ийн хэрэгжүүлэхээр ажиллаж буй Нарны станцын талаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас “Нүүрс төрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд “Хамтарсан кредит олгох механизм”-ын хүрээнд санхүүжүүлж буй тус нарны станцын төслийн техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа дууссан талаар болон техникийн нөхцөлийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон тухай Эрчим хүчний сайдын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ******* дүгээр тушаалын талаар дурдан төслийн ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүссэн 03/******* тоот албан бичгээр манайд хандсан.
Уг албан бичгийг хүлээн авч танилцан дараах хариуг албан бичгээр хүргүүлсэн. Албан бичигт Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 2018 онд эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 16,7 хувьд хүрч 2019 онд 21,5 хувьд хүрч төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт туссан зорилтод төвшнөөс давах төлөвтэй байна.
Одоогийн байдлаар эрчим хүчний системийн хэмжээнд нийт 60 МВт хүчин чадалтай 5 нарны станц, 152 МВт хүчин чадалтай 3 салхин цахилгаан станц ажиллаж, эрчим хүч нийлүүлж байна. Нарны цахилгаан станц нэмэгдсэнээр жаргахад чадлын дутагдал бий болж ОХУ-аас импортоор авах эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлж, мөн дэмжих'тарифын хэмжээг нэмэгдүүлж иргэн, аж, ахуй нэгжид цахилгаан эрчим хүчийг өндөр үнээр худалдан авах нөхцөлийг бий болгох юм.
Өнгөрсөн хугацаанд төвийн бүсийн эрчим хүчний системд 29 компанид 717 МВт хүчин чадал бүхий нарны эх үүсгүүр барих зөвшөөрлийг олгосон. Энэ нь манай эрчим хүчний системийн, сэргээгдэх эрчим хүчийг шингээх боломжит хэмжээнээс олон дахин их юм.. Энэ байдлаас үүдэн системийн тогтвортой байдал алдагдах, импортын эрчим хүч нэмэгдэх сөрөг үр дагавар гарахаар байна.
Иймд эрчим хүчний системийн дамжуулах шугам өргөтгөн шинэчлэх, эрчим хүчний системийн шингээх чадварыг нэмэгдүүлэх, найдвартай горим тогтворжилтыг хангах нөхцөл бүрдтэл нарны эх үүсгүүрийн төслийг дэмжих боломжгүй байна.
Тус компанийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн горимын тооцоо судалгаа гүйцэтгэхэд дэмжлэг хүссэн 04/11 болон 19/07 дугаар бүхий албан бичгээр манайд хандсан. Тус албан бичигт 6/1*******0 тоот албан бичгээр дэмжих боломжгүй талаар дараах агуулга бүхий хариуг хүргүүлсэн.
Тус нарны станцын холбогдох дэд станцад “М” ХХК-ийн 10 МВт хүчин чадалтай, эрчим хүчний нөөцлүүргүй, нарны цахилгаан станц нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлдэг. Гэвч манай цахилгаан дамжуулах агаарын шугамын нэвтрүүлэх чадвар хязгаарлагдмал юм.
Мөн нарны станцын нэгдсэн сүлжээнд нийлүүлэх 1 кВт эрчим хүчинд 12 цент төлдөг. Энэ нь дулааны цахилгаан станцаас нийлүүлж буй эрчим хүчний үнээс даруй гурав дахин үнэтэй юм. Улмаар нарны станцууд нэмэгдэх тусам ард иргэдийн төлөх цахилгааны төлбөр улам нэмэгдэх юм.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд түргэн хугацаанд цахилгаан эрчим хүч нийлүүлэх чадвартай, тасралтгүй найдвартай ажиллагааг ханган цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой эх үүсгүүр ашиглалтад орж, цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчин чадлыг нэмэгдүүлж техникийн аливаа хүндрэлүүд шийдэгдэн, бодлогын хувьд дэмжих боломж бүрдсэн нөхцөлд дээрх төслийг дэмжих бүрэн боломжтой юм.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
... оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Эхзхны тогтоолоор 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгосон байдаг. оны 5 дугаар сарын 29-ний өдрийн техникийн нөхцөл олгох комиссын шийдвэрээр 21 мкв техникийн нөхцөл олгосон байдаг. оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Эхзхны дугаар тогтоолоор үнэ тарифыг баталсан байдаг. 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Эрчим хүчний сайд н.Дгийн албан бичгийн тухайд бодлогын хувьд дэмжиж байгаа хэдий ч цэнэг хуримтлалтай байх ёстой гэдэг албан бичгийн агуулга байсан. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/******* дугаар албан бичгээр хэд хэдэн асуудлыг оруулсан. Горим ажиллагаа тогтворжих хүртэл өргөжиж, шинэчлэх тогтвортой горимоор ажиллах нөхцөл бүрддэг. Улмаар нарны эх үүсвэр ажиллах боломжгүй гэсэн агуулгатай албан бичиг авсан байдаг. “С” ХХК-ийн Эхзхтой байгуулсан гэрээ нь хугацаатай байгаа. Хугацаандаа ажил хийсэн үү? гэвэл хийгээгүй байгаа. Энэ бол нэхэмжлэгчийн хариуцлагагүй асуудал болж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болоод баталсан горим өнөөдрийг хүртэл систем тогтворгүй байдал үүсэх гэж байгаа талаар 3 заалтаар тайлбарлая.
Эрчим хүчний систем өөрөө бие даасан бус байж байгаа. Энэ өөрөө эмзэг юм. ОХУ-аас эрчим хүч авдаг. Энгийнээр тайлбарлахад хүүхдийн зулайтай адилхан юм. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс их болон бага тойруу гэж ярьдаг. Бага тойруу бол Улаанбаатар хотын доторх хэсгийг тойруулсан эрчим хүчний систем байж байгаа. Үүнийг эрчим хүчний системээр тойруулаад бэхжүүлсэн. Их тойруу бол тогоор бүрдээгүй байж байгаа. Сонгинохайрхан дүүргийн дэд бүтэц маргаантайгаас болоод одоо болтол их тойруу бүрдээгүй байж байгаа. Их тойруу бүрдээгүйгээс болоод 2 жилийн өмнө 0 зогсолт болсон. Улаанбаатар хот бүхэлдээ тог байхгүй болсон. Сэлгэн асуудлаас болоод 0 зогсолт үүссэн. Эрчим хүчний систем бие даасан хараат бус юм. Улмаар их тойрог бүрдээгүй. Тойрог бэхжээгүй нөхцөлд сэргээгдэх эрчим хүч орж ирэх юм бол тогтворгүй байдал үүсэж байна. Дараагийн асуудлын тухайд үнийн асуудал байна. Улаанбаатар цахилгааны станцын тухайд үндсэн 3 эх үүсвэр байж байгаа. Энэ гурван станцаас гаргаж ирж байгаа үнэ нь өөрөө сэргээгдэх эрчим хүчнээс 3 дахин бага үнэтэй байна. Жилийн нэг айлын хэрэглээг авч үзэх юм бол 30000 гэж байгаа. Зарим дунджаар 50,000 төгрөгийн хэрэглээ төлдөг. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл олгосон байдалд нэмэгдээд бүгд ороод ирэх юм бол үнийн тогтворгүй байдал үүсэж 3 дахин нэмэгдэх байгаа. Нэг айл 30000 төгрөгөөр цахилгаан эрчим хүч төлдөг байсан бол тэр нь 90000 төгрөг болох байгаа. 50000 төлдөг байсан бол 150000 төгрөг болж үүсэх юм. Энэ нь өөрөө ард иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж улмаар үнийн хувьд боломжгүй байна.
Эрчим хүчний систем өөрөө эмзэг байгаа энэ үед горим ажиллагаа алдагдаж байна. Нарны станц нь системд нөлөөлж байдаг. Нарны станц нараар ажилладаг. Нар жаргахад горимын тогтворгүй ажил бий болж байдаг. Гэтэл 21 мкв нарны станцад цахилгаан үйлдвэрлэл явагдаад төвийн систем рүү нэгдүүлэх гээд байж байдаг. Гэтэл нар жаргахаар тэр нь өөрөө тогтворгүй байдал үүсэж байдаг. Өөрөөр хэлбэл 0 зогсолт бий болох боломжтой. Тийм учраас эрчим хүчний систем эмзэг байгаа үед нарны станцын үйл ажиллагаа тойрч бэхжиж энэ асуудлыг хойш тавих зүйтэй байх. Нэхэмжлэгч тал хоёулаа ойлгомжгүй ярьж байна. ТЭЗҮ боловсруулах асуудал ярьж байна. ТЭЗҮ эрчим хүчний салбарын мэргэжлийн байгууллагаас гаргаж ирж байгаа төсөл шаардлагыг биелүүлэх хэрэгтэй байна. Цэнэг хураагуур асуудал байх ёстой. Энэ асуудлыг шийдсэний дараа байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй юм” гэв.
Хариуцагч Эхзхны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхзхны хувьд С ХХК-нд онд 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгосон. Тусгай зөвшөөрлийг олгохдоо Эхзхноос тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага гэдэг зүйлийг тогтоолын оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар тогтоож өгсөн. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.1.7-д С ХХК-ийн 3 жилийн хугацаанд олгосон тусгай зөвшөөрөлд гүйцэтгэвэл зохих ажил үүрэг болоод хуваарийг зааж өгсөн байдаг. Тусгай зөвшөөрлийн шаардлагын 4.1-д эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулна ашиглалтад оруулах шаардлагыг биелүүлээгүй. 2 дугаар шаардлага нь зураг төсөл боловсруулах болоод зөвшөөрөл батлах дүрмийн холбогдох бусад журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаа гүйцэтгүүлэх батлуулах гэж заасан. Гэтэл энэ дүрэм бас биелэгдээгүй. 4.3-д зураг төсөл хайгуул, судалгааны ажил улсын экспертиз хийх дүрмийн дагуу барилга байгууламжийн зураг төсөл хийлгэх гэж заасан. Энэ дүрэм мөн адилд биелэгдээгүй. 4 дүгээр зүйлийн 4.4-д хөрөнгө оруулагчтай тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан байх гэж заасан. Энэ дүрэм биелэгдсэн. 4.5-д хөрөнгө оруулагчтай гэрээ хийх нөхцөлд хийгдсэнээс хойш 12 сарын дотор барилга байгууламжийн ажлыг эхлүүлсэн байх гэж заасан заалт биелэгдээгүй. 4.6-д барилга байгууламжийн ажилд захиалагчийн техникийн хяналт тавих, барилга угсралт бичиг баримтыг баталгаажуулах асуудал биелээгүй. 4.7 дахь заалт мөн адил хийгдээгүй. Ийм учраас Эхзх нөхцөл шаардлагын биелэлт хангагдаагүй 4.1-4.7 дахь заалтын зөвхөн нэг заалт биелэгдсэн байсан учраас Эхзх 2019 оны С ХХК-ийн ажлыг дүгнэхдээ дунд гэж дүгнэсэн. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн учраас дэмжлэг үзүүлээд дунд гэж дүгнэсэн.
Эхзх дунд гэж үнэлсний дараа Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, Тусгай зөвшөөрөл харилцаа зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6.1-д заасны дагуу барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн 01 дүгээр сарын 10-ны дотор тайлангаа ирүүлэх ёстой. Нэхэмжлэгч компани нь тайлангаа ирүүлэхгүй байсан учраас Эхзх 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/15 дугаар албан бичгээр нөхцөл шаардлагын биелэлтийн тайланг холбогдох баримтын хамт 2018 оны 01 дүгээр сарын 20-ны дотор ирүүлнэ үү гэдэг албан бичиг явж байсан. 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/******* дугаар албан бичгээр оноос хойш тусгай зөвшөөрлийн хугацаанд тайлангаа ирүүлнэ гэдэг албан бичгийг тус тус явуулж байсан. Үүнийг дагуу нэхэмжлэгч компани нь тайлангаа ирүүлсэн байдаг. Тайлан ирүүлсэн боловч нэг л шаардлага хангагдсан байгаа. Нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэсний дараа тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах байсан. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/******* дугаартай албан бичгээр Эхзх нь тусгай зөвшөөрлийн шаардлагыг дүгнэсэн тогтоол гарсны дараа албан бичгээр хүргүүлнэ. Ингээд ажлын дүгнэлттэй танилцсан байдаг. 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/******* дугаар албан бичгээр Эхзх ямар 4 шаардлага тавьсан бэ? гэхээр Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тэмдэглэлд заасны дагуу техникийн нөхцөл сунгах талаарх хүсэлтийг эрчим хүчний системийн найдвартай горим ажиллагаа аюулгүй байдлыг хангах шаардлагатай цэнгэг хураагуурын системтэй эсэх талаар судлан үзэж шийдвэр гаргах гэх чиглэл өгсний дагуу Эхзх энэ шаардлагыг тавьсан. Техник эдийн засгийг Эны шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлуулах шаардлагатай. Нэхэмжлэгчийн техникийн нөхцөл нь мөн адил дууссан байдаг. ТЗҮ өөрчлөгдөх юм бол зайлшгүй тариф өөрчлөгдөж байгаа. Үүний дагуу тарифын санал ирүүлж дахин хянаж батлуулах шаардлагатай. Бид хүсэлтийн дагуу холбогдох хариу өгч байсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл шаардлагыг 5 үзүүлэлтээр дүгнэдэг. Нэхэмжлэгч нь техникийн нөхцөл байдлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж тус тус шаардлагуудыг тавьсан. Эхзх нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу дор бүрнээ хариу өгч явж байсан. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн Э, Эхзхнд холбогдуулан гаргасан “******* тоот техникийн нөхцөл болон 0 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн үндэслэлээ “Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого, дунд хугацааны стратеги, хөтөлбөрийн дагуу сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дэмжихээр заасан байхад хариуцагч захиргааны байгууллагуудаас хүсэлтэд хамааралгүй хариу өгсний зэрэгцээ тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийг дунд гэж дүгнэсэн атлаа одоо нөхцөл шаардлагыг биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.
Хариуцагч Эны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нэхэмжлэгч хуулийн этгээд нь өмнө олгогдсон техникийн нөхцөлийг бүрэн биелүүлээгүй, Засгийн газрын 2018 оны 35 дугаар хуралдаанаас Эрчим хүчний сайдад өгсөн чиглэлийн дагуу цэнэг хураагууртай байхаар горимын тооцоо хийж ирүүлээгүй, одоо батлагдсан горимоор систем тогтвортой ажиллах боломжгүй, үнийн хувьд хэт өндөр байгаагаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн барих сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг дэмжих боломжгүй” гэж, хариуцагч Эхзхны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ нд олгогдсон тусгай зөвшөөрлийн шаардлагуудаас зөвхөн нэг шаардлагыг биелүүлсэн, бусад шаардлагыг биелүүлээгүй бөгөөд нарны цахилгаан станцын Техник эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, горимын тооцоог дахин хийлгэж, техникийн нөхцөлийг сунгуулсны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ ирүүлэхийг мэдэгдсэн тул хариуцагчаас эс үйлдэхүй гаргаагүй” гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
1/ “70//22 тоот техникийн нөхцөлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-д зааснаар Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь эрчим хүчний тухай хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэр, сэргээгдэх эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байх ба Монгол улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчих хүч хэрэглэх дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.4-т хуулийн этгээдийн “...1 мегавольт-ампер (цаашид “МВА” гэх) болон түүнээс дээш цахилгаан ачаалалтай эсхүл цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөл” авах хүсэлтийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэхээр байна.
Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж байгуулах, эрчим хүчний нэгдсэн системд холбохтой холбоотой харилцааг зохицуулж байсан болон зохицуулж байгаа “Цахилгаан эрчим хүчээр хангах дүрэм”-үүд болон Эрчим хүчний тухай хуульд өмнө олгогдсон техникийн нөхцөлийг сунгах эсэх талаар нарийвчлан зохицуулаагүй хэдий ч мөн хориглоогүй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайн техникийн нөхцөлийг сунгуулах тухай хүсэлт гаргах эрхийг хязгаарлах боломжгүй байх тул шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
“С” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2001 оны ******* дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-д заасан журмын дагуу Эны цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр “Төв аймгийн Баянчандмань сумын нутагт баригдах 21 мВт-ын хүчин чадалтай нарны/техникийн нөхцөлд салхины гэж зөрүүтэй бичигдсэн/ цахилгаан станцыг эрчим хүчний нэгдсэн системд холбох” ******* дугаартай техникийн нөхцөл”[1]-ийг авсан байх ба тус техникийн нөхцөлд “Энэхүү техникийн нөхцөл олгогдсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хүчинтэй. Хэрэв дээрх хугацаанд холболтын ажил хийгдээгүй тохиолдолд дахин шинээр техникийн нөхцөл авна” гэж заажээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь олгогдсон техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаанд нарны цахилгаан станцыг барьж байгуулаагүй, эрчим хүчний нэгдсэн системд холбоогүй болох нь нэхэмжлэгч талаас техникийн нөхцөлд тодорхойлсон тусгай заалтуудыг, тухайлбал, “Баянчандмань дэд станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын шугам, шинээр баригдах дэд станцын ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаарх аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээд газар шорооны ажил хийгдэж эхэлсэн” гэж тайлбарласан, түүнчлэн тухайн техникийн нөхцөлийг сунгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагаар тус тус тогтоогдов.
Энэ тохиолдолд тодорхой хугацаатайгаар, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байх шаардлагаар олгогдсон техникийн нөхцөл дуусгавар болох тул түүний хугацааг сунгах үүрэг захиргааны байгууллагад үүсэхгүй юм.
Мөн нэхэмжлэгч “С” ХХК-иас ******* тоот техникийн нөхцөлийг хүчин төгөлдөр байх хугацаанд өөрөөс үл хамаарах шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэж хүсэлтээ гаргасан талаарх баримтыг мөн шүүхэд ирүүлээгүйн дээр “...шинээр барьж байгуулах нарны эх үүсвэрийн төслүүдийг дэмжих боломж бүрдэхгүй байна” гэсэн агуулга бүхий Эрчим хүчний сайдын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн а/1*******0 тоот албан бичгийг шүүхэд ирүүлснээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн “техникийн нөхцөл сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж татгалзсан хариу өгсөн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “... хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан” гэж тодорхойлсон эс үйлдэхүй тогтоогдохгүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Эны хувьд нэхэмжлэгч “С” ХХК-ийг техникийн нөхцөл сунгуулах тухай хүсэлтийг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа, эрчим хүчийг шингээх боломжгүй зэргээр тайлбарлаж шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “... иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг” эс үйлдэхүйд хамаарахгүй юм.
Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “өөрөөс үл хамаарах шалтгаанаар буюу Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбоотойгоор манай хүсэлтийг шийдвэрлээгүй” гэж тайлбарлаж, түүний хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрлэсэнтэй маргаагүй, уг татгалзлыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй тул шүүх тухайн татгалзсан шийдвэрийн үндэслэлд дүгнэлт хийх, улмаар нэхэмжлэлийн “... тоот техникийн нөхцөлийн сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн эрх хэмжээнд нийцэхгүй.
Иймд шүүх нэхэмжлэгчийн маргаж буй “Сэргээгдэх эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлоготой уялдахгүй зөрүүтэй хариу өгдөг, эрчим хүчний хэрэглээг шингээх чадвар байгаа” зэрэг болон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй “нэхэмжлэгч хуулийн этгээд нь өмнө олгогдсон техникийн нөхцөлийг бүрэн биелүүлээгүй, одоо батлагдсан горимоор систем тогтвортой ажиллах боломжгүй, үнийн хувьд хэт өндөр байгаа” зэрэг тайлбаруудад дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1-т техникийн нөхцөл авахдаа бүрдүүлэх баримт бичгүүдийг нэрлэн заасан байх ба мөн дүрмийн 2.2-т зааснаар Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох тохиолдолд энэ дүрмийн 2.1-д заасан баримт бичгээс гадна эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн шийдвэр, Диспетчерийн үндэсний төвийн тухайн жилийн горимын тооцоог тус тус хавсаргана гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу Баянчандмань 21МВт чадалтай нарны цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг өөрчлүүлэн боловсруулуулж[2], Эны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, горимын тооцоог дахин хийлгэхээр 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус яаманд хүргүүлсэн талаарх албан бичгүүдийг ирүүлсэн ба хэргийн оролцогчдоос дээрх эрх бүхий этгээдүүдийн шийдвэр гараагүй байгаа тухайд санал нэгтэй байхын зэрэгцээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн “техникийн нөхцөлийг сунгахыг даалгах” шаардлагыг мөн хангагдахгүй юм.
Нэхэмжлэгчийн хувьд Баянчандмань 21МВт чадалтай нарны цахилгаан станцын горимын тооцоог зайн хуримтлууртайгаар тооцон дахин хийлгэх, техник эдийн засгийн үндэслэлийг шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх, улмаар техникийн нөхцөл дахин авахаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүйг тэмдэглэв.
2/ Нэхэмжлэлийн “09/ тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах” шаардлагын тухайд:
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих хуулийн этгээд нь Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авах”-аар, 9 дүгээр зүйлийн 9.1-т “Сонирхогч хуулийн этгээд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих, буюу үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Эхзх, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд гаргах”-аар, Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 21.2-т заасан шаардлага хангасан, уг барилга байгууламжийг барих хүсэлт гаргасан хуулийн этгээдэд олгож болох”-оор, 21 дүгээр зүйлийн 21.1.-т “Сонирхогч хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлөө Зохицуулах хороо буюу аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд гаргах”-аар, 22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана” тус тус зааснаас үзвэл, хариуцагч Эхзх нь эрчим хүчний барилга байгууламжийг барьж байгуулах тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байх ба энэхүү үйл ажиллагааны журмыг Эхзхны 2019 оны 04 дүгээр сарын 11-нйи өдрийн дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрлийг харилцааг зохицуулах аж ахуйн үйл ажиллагааны дүрэм”-ээр нарийвчлан зохицуулжээ.
“С” ХХК нь “Эрчим хүчний барилга байгууламж-Нарны цахилгаан станц барих 0 тоот тусгай зөвшөөрөл”-ийг оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 3 жилийн хугацаатайгаар Эхзхноос авсан байх ба -аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрлийг сунгуулахаар цахимаар гаргасан хүсэлтэд Эхзхны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/******* тоот албан бичгээр “... горимын тооцоог дахин хийлгэх, техник эдийн засгийн үндэслэл дахин тодотгож, Эны шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлуулах, үнийн тарифын саналаа ирүүлж, дахин хянуулж батлуулах, техникийн нөхцөлийг сунгуулах, ... зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэн ирүүлсний дараа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай асуудлыг хэлэлцүүлэх боломжтой болно” гэсэн хариуг хүргүүлжээ[3].
Эхзхны дээрх албан бичгийн дагуу шаардсан баримтуудыг бүрдүүлж хороонд хүргүүлсэн талаарх баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд гаргаж ирүүлээгүй болон тус компаниас “...техник эдийн засгийн үндэслэлийг нарны зайн хуримтлууртайгаар тооцон дахин боловсруулсан тул шинэчлэн баталж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Эанд хүргүүлсэн[4], Эрчим хүчний сайдаас “Горимын тооцоо хийх тухай” а/1314 тоот албан бичгийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн захиралд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн[5] зэргээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь Эхзхноос шаардсан баримтуудыг бүрдүүлж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ дахин гаргаагүй гэж үзэхээр байх тул хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаагүй байна.
Өмнө дурьдсанчлан захиргааны байгууллагын эс үйлдэхүйд хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан тохиолдлыг ойлгохоос бус хүссэн хариуг өгөөгүй тохиолдлыг, тухайлбал, маргааны тохиолдолд хариуцагч Эхзхны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/******* тоот албан бичгээр “С” ХХК-ийг хүсэлтийг шийдвэрлэхэд шаардлагатай баримтууд/тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой эсэхийг тодорхойлох/-ыг гаргаж ирүүлсний дараа тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхийг мэдэгдсэнийг хүсэлт шийдвэрлээгүй эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй юм.
Хэрэв нэхэмжлэгч нь дээрх 5/******* тоот албан бичгээр шаардсан баримтуудыг гаргаж өгөх, түүнчлэн горимын тооцоог дахин хийлгэх, үнийн тарифыг шинэчлэн батлуулах шаардлагагүй, хууль бус шаардлага тавьсан гэж үзэж зөвшөөрөөгүй бол уг албан бичгээр шаардсан шаардлагыг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгуулахаар шаардах эрхтэй байсан.
Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг албан бичгээр тавьсан шаардлагатай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, маргаагүй төдийгүй уг албан бичигт дурьдсан горимын тооцоог дахин хийлгэх, техник эдийн засгийн үндэслэл дахин тодотгож, Эны шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлуулах шаардлагуудыг хүлээн зөвшөөрч холбогдох тооцоог хийлгэхээр Э болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д , мөн техник эдийн засгийн үндэслэлийг шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн атлаа “хүсэлтээс зөрүүтэй хариу өгсөн” гэж тайлбарлан “техникийн нөхцөлийг сунгуулахыг даалгах” шаардлага гарган маргаж байгаа нь өөр хоорондоо уялдахгүй байх ба нэхэмжлэгч нь хүсвэл холбогдох горимын тооцоог хийж, техник эдийн засгийн үндэслэлийг батлуулсны дараа өмнө гаргасан тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой байна.
Дээрхээс нэгтгэн, хариуцагч Эхзхноос нэхэмжлэгч хуулийн этгээдийн 0 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй.
Иймд нэхэмжлэгчээс тайлбарлаж буй “Засгийн газрын хуралдааны эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тэмдэглэлээр өгөгдсөн чиглэлийг баримталж, Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхгүйгээр манай компанийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа нь хууль бус” гэсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олгогдсон тусгай зөвшөөрлийн шаардлагын 4.4 дэх заалтаас бусад заалтуудыг хэрэгжүүлээгүй[6], тайлангаа ирүүлээгүй” зэрэг тайлбарууд нь сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн, эсхүл 5/******* тоот албан бичгээр шаардсан шаардлагыг эс зөвшөөрч маргасан тохиолдолд дүгнэгдэхээр, харин нэхэмжлэгчээс одоо дэмжиж буй “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах” тухай шаардлагад хамааралгүй байх тул шүүхээс дээрх тайлбаруудад дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Мөн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1/3528 тоот болон мөн оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/4230албан бичгээр “нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, өөрт байгаа баримтыг гаргаж ирүүлэх”-ийг удаа дараа шаардсан, нэхэмжлэгчээс тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэнийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 22 дугаар зүйлийн 22.2, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас Э, Эхзхнд холбогдуулан гаргасан “******* тоот техникийн нөхцөл болон 0 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14/арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ