Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 570

 

 

 

                                               

 

 

 

2019         6              11                                            2019/ДШМ/570

 

 

Н.И, Ж.А, Х.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Туяа,

шүүгдэгч Ж.Аын өмгөөлөгч Г.Баяржаргал,

шүүгдэгч Х.Бын өмгөөлөгч Б.Гантөмөр,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 740 дүгээртэй шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 19 дүгээр эсэргүүцлээр Н.И, Ж.А, Х.Б нарт холбогдох эрүүгийн 201706000160 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хатиган овгийн Наранбаатарын И, 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн, тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:РД/;

2. Шерушийн хурман овогт Хавсаметын Б, 1997 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 7, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын

тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын /;

3. Боржигон овгийн Жаргалсайханы А, 1986 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, "” клубын гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, Дархан-Уул аймгийн Дархан сумын /;

“Найдвар” таеквондогийн клубын захирал ажилтай шүүгдэгч Ж.А нь тус клубт хичээллэдэг 10 настай, эрэгтэй Х.Тыг 10 хоногийн хугацаатай зуны цугларалтад Эрдэнэт хот руу авч явахаар түүний эх Б.Алтан-Өлзийтэй харилцан тохиролцож, 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Хүүхэд харгалзан авч явах ” тухай итгэмжлэл хийн, хариуцан авч явахдаа буюу 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтад бага насны Х.Тыг бэлтгэл, сургуулилт хийх явцад биеийн ачааллын улмаас өөрөө явах чадваргүй, орчиндоо харьцаагүй буюу түүний амь бие нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүй, бага насны хүнийг амь биед нь аюултай нөхцөл байдал байхад нь халамжлах үүрэгтэй атлаа тусламж үзүүлээгүй зориуд орхисны улмаас Х.Т нас барсан,

шүүгдэгч Н.И нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” таеквондогийн клубт дасгалжуулагчаар ажиллаж байх үедээ Х.Бтэй бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтанд тус клубт хичээллэдэг Х.Т /10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй байхад нь өгзөг тус газар нь модоор цохиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Т нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

шүүгдэгч Х.Б нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” таеквондогийн клубт туслах багшаар ажиллаж байх үедээ Н.Итэй бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийy Хангал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мажаа” гэх нэртэй амралтад, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Найдвар” клубт хичээллэдэг Х.Т /10 настай, эрэгтэй/-ыг уул өөд гүйлгэн, улмаар гүйж чадахгүй байхад нь өгзөг тус газар нь модоор цохиж хүчээр гүйлгэсний улмаас Х.Т нь биеийн ачааллын үед зүрх нь чичирхийлэн нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Х.Б, Н.И нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1466 дугаартай шүүгчийн захирамжаар Н.И, Ж.А, Х.Б нарт холбогдох хэргийг яллагдагч Ж.Аын өмгөөлөгч Г.Баяржаргалаас “...гомдол гаргах эрхийг хязгаарласан тул хэргийг прокурорт буцааж, эрхийг хангаж өгнө үү...“ гэсэн хүсэлтийг прокурор шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана” гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Гэтэл Хан-Уул дүүргийн прокуророос дахин яллах дүгнэлт үйлдэж яллагдагч нарт гардуулахгүйгээр 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ”, мөн хуулийн 6 дахь хэсэгт зааснаар “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж дүгнээд, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.  

 

Дээд шатны прокурор Ц.Ариунболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаад, шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хүлээн авах боломжгүй байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1468 дугаартай захирамжид заасны дагуу Н.И нарт холбогдох 201706000160 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн. Яллагдагч Ж.Аын өмгөөлөгч Г.Баяржаргалаас гаргасан гомдлын дагуу Улсын Ерөнхий прокурорын туслах, хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл дээрх хэргийг хянаад 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” 5/24 дугаартай тогтоолоор өмгөөлөгч Г.Баяржаргалын гомдлыг хүлээн авахаас татгалзаж, хяналтын прокурорын шийдвэрийг хэвээр үлдээн, хэргийг тус прокурорын газарт ирүүлсэн тул 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлд “Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэр”-ийг зохицуулсан бөгөөд тухайн зүйлийн 2.7-д “эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх” гэж заасан. Мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд шилжүүлнэ” гэж заасны дагуу хяналтын прокурор Б.Баярхүү мөрдөн байцаалт явуулж дуусган прокурорын хяналтад ирүүлсэн Н.И нарт холбогдох 201706000160 дугаартай хэргийг хянаад шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаж, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 111-1 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Дээд шатны прокуророос буюу Улсын Ерөнхий прокурорын туслах прокуророос хяналтын прокурор Б.Баярхүүгийн яллах дүгнэлтийг хүчингүй болгоогүй, өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийхээр даалгаагүй тул хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэх хууль зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчиж хэргийг прокурорт буцаасан байна.

Анхан шатны шүүхэд шилжүүлсний дараа хэргийн оролцогчдоос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 342 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн атал 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэм буруутайг тогтоох шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 2019 оны 5 дугаар сарын 08-ны байдлаар шүүх хуралдааны тэмдэглэл гаргаагүй, шүүх хуралдааныг /3 удаа хойшилсон/ хойшлуулсан тухай шүүгчийн захирамж хэлбэржиж гараагүй, өөрөөр хэлбэл, цахим бүртгэл захирамжийн дугаар авсан бүртгэлтэй байсныг дурдах нь зүйтэй.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 740 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь яллах дүгнэлтийг дахин үйлдэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэх үндэслэлээр хэргийг шүүхэд буцаасан. Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ хяналтын прокурор Б.Баярхүүгийн яллах дүгнэлт үйлдсэн шийдвэрийг Улсын Ерөнхий прокурорын газраас хүчингүй болгоогүй учир дахин яллах дүгнэлт үйлдэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзсэн...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Аын өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын 100 дугаартай яллах дүгнэлтийг 100А, 100/1 гэдэг дугаар авч яллах дүгнэлтийг дахин үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлдэг. Оны өмнө бичсэн яллах дүгнэлттэй хэргийг шүүх рүү шилүүлж, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг маань хязгаарлаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн учир анхан шатны шүүх хуралдаанд хүсэлт тавьж хэрэг прокурорт буцсан. Хэрэв хэрэг прокурорт буцсан тохиолдолд нэмэлт ажиллагаа хийсэн, хийгээгүй эсэх нь хамаагүй өмгөөлөгч, яллагдагч, шүүгдэгч нарт хэргийн материалыг дахин танилцуулж гарын үсэг зуруулж хэргийг шүүх рүү шилжүүлэх ёстой. Мөн анхан шатны шүүх хэргийг буцаахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг хамгаалсан талаар дурдсан...” гэв.

Шүүгдэгч Х.Бын өмгөөлөгч Б.Гантөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгайлан хэлэх зүйлгүй...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1466 дугаартай шүүгчийн захирамжаар “...прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн...” гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. /3хх 84-87/

Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 5/24 дугаар прокурорын тогтоолоор шүүгдэгч Ж.Аын өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /3хх 100/

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 740 дугаартай шүүгчийн захирамжид “...прокуророос өмнө нь буюу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн 111-1 дугаартай яллах дүгнэлтээр хэргийг шүүхэд ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1, 6 зүйлүүдийг зөрчсөн байх тул дахин яллах дүгнэд үйлдүүлэхээр прокурорт хэргийг буцаах нь зүйтэй...” гэсэн дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.     

 

Учир нь, прокурор Б.Баярхүүгийн үйлдсэн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 111-1 дугаартай яллах дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1466 дугаартай шүүгчийн захирамжид хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх талаар дурдаагүй, зөвхөн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхээр хэргийг прокурорт буцаажээ.

 

Улсын ерөнхий прокурорын газрын 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 5/24 дугаар тогтоолоор шүүгдэгч Ж.Аын өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хариу өгснийг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4, 32.10 дугаар зүйлд заасан хуулийн хугацаанд, мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэр буюу яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Н.И, Ж.А, Х.Б нарт холбогдох эрүүгийн 201706000160 дугаартай хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 342 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар шүүгдэгч Н.И, Ж.А, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд шилжүүлсэн нь хуульд нийцсэн болно.

 

Энэ талаар дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд эсэргүүцлийн дээр дурдсан үндэслэлийг хангахгүй орхиж, бусад хэсгийг нь хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь: