| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2018/00175/И |
| Дугаар | 209 |
| Огноо | 2018-05-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо *******од оршин суух, ******* *******гийн ******* /РД:*******/-ын
Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг *******018 оны 3 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч, *******018 оны 4 дүгээр сарын 04-ний иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний тэтгэвэрт гарах нас болсон. Би улсад 34 жил ажилласан ба энэ хугацаанд 1 хөдөлмөрийн дэвтэр, 3 нийгмийн даатгалын дэвтэрт ажилласан байдлын талаар бичилт хийгдсэн. Гэтэл 1984 онд нээж бичилт хийгдэж байгаад 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр баталгаажилт хийж хөдөлмөрийн дэвтрийг дуусгавар болгон, шинээр нийгмийн даатгалын дэвтэр нээхдээ нийгмийн даатгалын байцаагч миний регистрийн дугаарыг ******* гэж бичихийг НВ63060113 гэж буруу бичсэнээс хойш ******* дэвтэрт регистрийн дугаар буруу бичигдэж өнөөдрийг хүрчээ. Би *******018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 55 нас хүрч байгаа ба хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд 34 жил ажилласан үндэслэлээр өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад очиход регистр зөрүүтэй болохыг тогтоосон. Миний хөдөлмөрийн дэвтэрт баталгаажилт хийсэн байцаагч дэвтрийн 14-15 дугаар хуудсанд №*******49138 тоот нийгмийн даатгалын дэвтэр олгосон тул хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг дуусгавар болгон хаав гэсэн байна. Энэ *******49138 тоот нийгмийн даатгалын дэвтэрт миний регистрийг анх буруу бичсэнээс ******* дэвтэрт буруу бичигдсэн байна. Иймд миний №*******49138, 631*******13 тоот нийгмийн даатгалын дэвтэрт регистрийн дугаар буруу бичигдсэнийг тогтоож, дээрх дэвтрүүд миний дэвтэр мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* нь 1995 оны 5 дугаар сарын *******5-ны өдөр олгосон *******49138 дугаар, *******005 оны 0******* дугаар сарын **************-ны өдөр олгосон 631*******13 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч П.******* нь *******018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 55 нас хүрч байгаа ба хөдөлмөрийн хортой нөхцөлд 34 жил ажилласан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ******* дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандахад 1995 оны 5 дугаар сарын *******5-ны өдөр олгосон *******49138 дугаар, *******005 оны 0******* дугаар сарын **************-ны өдөр олгосон 631*******13 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдэд түүний регистрийн дугаарыг буруу бичсэн нь тогтоогдсон тул уг нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхээ тогтоолгох шаардлага бий болсон байна.
Нэхэмжлэгч П.******* эрх олгосон ямар нэгэн баримт бичиг дээрх овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэхэнд бичигдсэнтэй тохирохгүй байвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.4.-т зааснаар уг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхээ тогтоолгох эрхтэй.
Барилга орон сууцны 4 дүгээр ангиас 1995 оны 5 дугаар сарын *******5-ны өдөр олгосон *******49138 дугаар нийгмийн даатгалын дэвтэрт нэхэмжлэгч П.*******ын регистрын дугаарыг НВ63060113 гэж буруу бичиж олгосон, уг дэвтрийг *******005 оны ******* дугаар сарын **************-ны өдөр хааж 631*******13 дугаар нийгмийн даатгалын дэвтрийг дахин олгохдоо анхны нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэний дагуу түүний регистрийн дугаарыг НВ63060113 гэж үргэлжлүүлэн буруу бичиж хөтөлсөн байна.
Харин *******011 оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 0377516 дугаар нийгмийн даатгалын дэвтэрт түүний регистрийн дугаарыг ******* гэж зөвтгөн бичиж олгожээ.
Улаанбаатар төмөр замын, замын ******* дугаар ангиас 1984 оны 1******* дугаар сарын 01-ний өдөр олгосон 170785 дугаар хөдөлмөрийн дэвтрийн 14, 15 дугаар хуудсанд “хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон хааж, *******49138 тоот нийгмийн даатгалын дэвтэр олгосон” тухай бичилтийг хийж Нийгмийн даатгалын улсын байцаагч /******* дүүргийн Нийгмийн даатгалын тасаг/-ийн гарын үсэг зурагдаж, тэмдэг дарагдсан байна.
Нэхэмжлэгч П.*******д Улаанбаатар төмөр замын, замын ******* дугаар ангиас 1984 оны 1******* дугаар сарын 01-ний өдөр 170785 дугаар хөдөлмөрийн дэвтрийг олгосон ба уг дэвтэрт бичигдсэн тушаалууд нь түүний нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн Улаанбаатар төмөр замын, замын ******* дугаар ангийн даргын 1984 оны 1******* дугаар сарын 03-ны өдрийн 767 дугаар ажилд түр авах тухай, 1987 оны 4 дүгээр сарын *******9-ний өдрийн *******5******* дугаар ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай, Улаанбаатар төмөр замын эрчим хүч ус хангамжийн ******* дугаар ангийн даргын 1987 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаар ажилд авах тухай, 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 140 дугаар мэргэжлийн зэрэг ахиулах тухай, 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 138 дугаар мэргэжлийн зэрэг ахиулах тухай, Улаанбаатар төмөр замын эрчим хүч ус хангамжийн нэгдсэн ангийн даргын 1991 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 31 дугаар, 199******* оны 3 дугаар сарын *******4-ний өдрийн 51 дугаар ажилд томилох тухай, 1993 оны 8 дугаар сарын *******4-ний өдрийн 101 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбаруудтай тохирч,
Мөн *******гийн *******д 1981 онд олгосон ТӨ№ 1180170 тоот иргэний пасспортод бичигдсэн регистрийн ******* дугаар нь *******01******* оны 09 дүгээр сарын *******4-ний өдөр олгосон Монгол улсын иргэний цахим үнэмлэхний ******* регистрийн дугаартай ижил байна.
Иймд хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр, түүнд бичигдсэн тушаалууд болон *******018 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрийн регистрын дугаарын лавлагаа, П.*******ын нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, *******01******* оны 09 дүгээр сарын *******4-ний өдөр олгосон цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.Дуламсүрэн, Б.Батзориг нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар нэхэмжлэгч П.******* нь 1995 оны 5 дугаар сарын *******5-ны өдөр олгосон *******49138 дугаар, *******005 оны 0******* дугаар сарын **************-ны өдөр олгосон 631*******13 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь мөн болох нь тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.4.-т зааснаар 1995 оны 5 дугаар сарын *******5-ны өдөр олгосон *******49138 дугаар, *******005 оны 0******* дугаар сарын **************-ны өдөр олгосон 631*******13 дугаар нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ******* *******гийн ******* /РД:*******/ мөн болохыг тогтоосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т зааснаар П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.*******00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******.-т зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН