Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/135

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч С.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт Соёл-Эрдэнийн *******д холбогдох эрүүгийн 2236000000127 дугаартай, 178/2022/0128/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч,хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын Алаг багт оршин суух, урьд ял шийтгүүлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт Соёл-Эрдэнийн *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  С.******* нь  2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Алаг багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ ...хаваржааны малын бэлчээрийг малаараа байнга идүүлж байна...” гэх  шалтгаанаар иргэн Д.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 2-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн “...уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын Алаг багийн нутаг дэвсгэрт байрлах ******* Улаан үзүүр гэх нэртэй газарт хаваржааныхаа хашаан дээр буусан Б.*******ийн эсгий монгол гэр байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-7р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 8-9-р хуудас/

Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2022 оны 04 дүгээр сарын 09-ний орой  Д.Рэндаваагийн  аймгийн аварга болсны найранд орчихоод буцахдаа Б.*******ь гэдэг айлд ороод архи уусан. Тэгээд сууж байтал С.*******ы эхнэр Батчимэг босож ирээд миний толгойноос маажсан.Тэгтэл Батчимэгийн нөхөр С.*******  босож ирээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон чинь би ухаан алдсан байсан. Тэрнээс хойш намайг яаж цохисныг мэдэхгүй. Тухайн үед тэднийд байсан хүмүүс сүүлд С.******* сандлаар цохисон гэж хэлсэн.С.******* гэрт хэрүүл хийж байгаад надтай ярилцъя гээд дагуулж гараад миний нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохиж, мөн миний нүүр лүү өшиглөх шиг болсон.Би газарт унаад хэвтэж байсан миний машины шилийг С.******* хагалчихлаа гэх Б.ын дуу надад сонсогдсон.Маргааш нь би Б.*******ийн гэрт машинаа авахаар очиход хагарчихсан жижиг сандал байсан. Тухайн үед С.******* “Улиастын хаваржааны малын бэлчээрийг та малаараа  байнга идүүлж байна” гэх үг яриа гаргаад хэрүүл өдөөд байсан. Энэ шалтгаанаас намайг зодсон байх.Би тухайн үед мал дээрээ ганцаараа байсан болохоор эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй юм ... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/

Гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Б.*******ийн цайллаганд байж байтал С.******* Д.*******гийн цээж рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд авсан. Тэнд байсан хүмүүс босоод тэр хоёрыг салгаад С.*******ыг тайвшруулахаар гэрээс аваад гарсан. Тухайн үед С.******* Д.******* ах руу “ миний гэрт шээсэн, чамайг ална” гээд дайрч байсныг санаж байна... гэх мэдүүлэг / хэргийн 20-21-р хуудас/

Гэрч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Б.*******ийн гэрт сууж байтал С.******* Д.*******г гараараа 2 удаа нүүр лүү нь цохиод авсан. Ямар шалтгаанаас болж цохисныг мэдэхгүй..” гэх мэдүүлэг / хэргийн 23-р хуудас/

Эд зүйлд үнэлгээ тогтоосон “...Бонго Пронтерийн салхины урд шил-190000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 35-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Д.*******гийн биед хамар хэсгийн шархны сорви, духны баруун дээд хэсгийн зулгаралтын сорви, зүүн нүдний зүүн доод хэсгийн  зулгаралтуудын сорви, дагзны дунд дээд хэсгийн зулгаралтуудын сорви, зүүн гарын 5 дугаар хурууны 2 дугаар үений гадна хэсгийн зулгаралтуудын сорви гэмтэл тогтоогдлоо. Д.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд хуучин тул цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 39-41-р хуудас/

Шүүгдэгч С.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Д.Рэндаваагийн цайллаганд очоод тэндээс гараад Б.*******ийн гэрт очиж бид нар архи ууж байсан.Юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гэртээ унтаж байгаад өглөө босоход манай эхнэр Батчимэг “ чи Д.******* ахыг цохилоо, хүмүүс чамайг салгаад гэрээс гаргасан чинь чулуу авч шидээд Д.******* ахын машины шил хагалсан” гэж хэлсэн. Тэрнээс хойш Д.******* ахтай уулзаж чадалгүй  байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 4,5-ны үед гэрт нь очиж уулзаад уучлалт гуйгаад машиных нь шилний мөнгө 250000 төгрөгийг төлсөн..” гэх мэдүүлэг / хэргийн 53-54-р хуудас/  зэрэг баримт болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч  С.*******  нь Ховд аймгийн ******* сумын Алаг багийн багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр айлын цайллаганд очоод архи ууж согтуурсан үедээ Б.*******ийн гэрт Д.*******тэй маргалдаж түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.******* тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг хянах чадваргүй юу болсноо санахгүй байгаа хэдий ч түүнийг Д.*******г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь  хохирогч Д.*******гийн мэдүүлэг,гэрч Б., Р. нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 390 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч С.******* нь хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 

Хохирогч С.*******  архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж айлын гэрт Д.*******тэй  зүй бус харьцсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.

Шүүгдэгч С.******* согтуу өөрийн үйлдлийг хянах чадваргүй байсан ч хохирогчийг  зодож түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна. 

Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.******* нь хохирогч Д.*******гийн биед  хөнгөн гэмтэл учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 390 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн хохирогч С.*******ы машины урд салхины шилийг чулуугаар цохиж хагалсан нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.*******гийн мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлт, шүүгдэгч С.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдсон.

Хохирогч Д.*******гээс хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд “...би ******* сумаас Ховд аймагт ирж эмчид үзүүлэн шинжээчийн дүгнэлт гаргуулахад шаардлагатай зардал мөнгө болон миний машины шилний үнэ нийт 463000 төгрөгийг С.******* төлсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт / хэргийн 67-69-р хуудас/ өгсөн байх тул шүүгдэгч С.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.  

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч С.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 71-р хуудас/ -аар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.*******ы хувийн байдлын талаар гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... С.******* нь айлын ууган хүүхэд, тогтуун томоотой, тайван дөлгөөн, даруухан, хүнд тусархуу залуу байгаа юм.******* суманд 3 дугаар анги хүртэл сурч байгаад сургуулиас гарч аав ээжийнхээ хамт мал малласан. 2002 онд Увс аймгийн 0245 дугаар ангид цэргийн алба хаасан. 2012 онд гэр бүл болж эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа... гэх мэдүүлэг /хэргийн 61-р хуудас/

Гэрч Р.Нямзаяагийн өгсөн...С.*******ы аав ээж нь нас барсан, одоо ******* суманд эхнэр 2 хүүхдийнхээ хамт амьдардаг, өөрийн 300 толгой малтай, хаваржааны хашаатай.Архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэггүй... гэх мэдүүлэг / хэргийн 64-р хуудас/, С.*******ы  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн ******* сумын Алаг багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч С.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн ирээгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг: шүүгдэгч С.******* хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэх  тайлбар,

Шүүгдэгч С.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч С.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2236000000127 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Соёл-Эрдэнийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* овогт Соёл-Эрдэнийн *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******д  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2236000000127 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС