Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/551

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Б.Э,

шүүгдэгч У.Т,

шүүгдэгч Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Э, У.Т, Б.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Э  /РД:***/.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У.Т /РД:***/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  1.   Шүүгдэгч Б.Э нь У.Т, Б.Б нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцож бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.Агаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид /Lysergide-LSD/ бодисын агууламжтай 0.7х0.7 хэмжээтэй 15 ширхэг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр худалдан авахаар захиалсны дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумаас “Монгол шуудан” ХК-ийн буухиа шуудангаар илгээснийг Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ХД *** тоотод яллагдагч нар 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хууль бусаар худалдан олж авч, төлбөрт 2.000.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Эгийн эзэмшлийн Хаан банкны ***тоот харилцах данснаас Б.Агийн эзэмшлийн Хаан банкны ***тоот харилцах дансанд шилжүүлсэн,

Мөн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, *** тоот орон сууцны унтлагын өрөөнд байрлах компьютерийн ширээний шүүгээн дэх “Үнэн чөлөө” номын 121 дүгээр хуудасны завсар 3 ширхэг Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид /Lysergide-LSD/ бодисын агууламжтай 0.7х0.7 хэмжээтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

  1. Шүүгдэгч У.Т нь Б.Б, Б.Э нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцож бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.Агаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид /Lysergide-LSD/ бодисын агууламжтай 0.7х0.7 хэмжээтэй 15 ширхэг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр худалдан авахаар захиалсны дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумаас “Монгол шуудан” ХК-ийн буухиа шуудангаар илгээснийг Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ХД *** тоотод яллагдагч нар 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хууль бусаар худалдан олж авч, төлбөрт 2.000.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Эгийн эзэмшлийн Хаан банкны ***тоот харилцах данснаас Б.Агийн эзэмшлийн Хаан банкны ***тоот харилцах дансанд шилжүүлсэн,

            Мөн ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ***дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Lven” нэртэй агуулах худалдаа гэсэн дэлгүүрийн ажилчдын өрөөнд хар өнгийн үүргэвчинд “Икигай” нэртэй номын 75 дугаар хуудасны завсар 6 ширхэг Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид /Lysergide-LSD/ бодисын агууламжтай 0.7х0.7 хэмжээтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

  1. Шүүгдэгч Б.Б нь Б.Э, У.Т нартай гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцож бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.Агаас Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид /Lysergide-LSD/ бодисын агууламжтай 0.7х0.7 хэмжээтэй 15 ширхэг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр худалдан авахаар захиалсны дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумаас “Монгол шуудан” ХК-ийн буухиа шуудангаар илгээснийг Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ХД *** тоотод яллагдагч нар 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хууль бусаар худалдан олж авч, төлбөрт 2.000.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Эгийн эзэмшлийн Хаан банкны ***тоот харилцах данснаас Б.Агийн эзэмшлийн Хаан банкны ***тоот харилцах дансанд шилжүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй ” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Т мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

  1. Шүүгдэгч Б.Э, У.Т, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.Агаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид /Lysergide-LSD/ бодисын агууламжтай 0.7х0.7 хэмжээтэй 15 ширхэг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр худалдан авахаар захиалсны дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумаас “Монгол шуудан” ХК-ийн буухиа шуудангаар илгээснийг Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ХД *** тоотод шүүгдэгч нар 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хууль бусаар худалдан олж авч, төлбөрт 2.000.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Эгийн эзэмшлийн Хаан банкны ***тоот харилцах данснаас Б.Агийн эзэмшлийн Хаан банкны ***тоот харилцах дансанд шилжүүлсэн,
  2. Шүүгдэгч Б.Э нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, *** тоот орон сууцны унтлагын өрөөнд байрлах компьютерийн ширээний шүүгээн дэх “Үнэн чөлөө” номын 121 дүгээр хуудасны завсар 3 ширхэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид /Lysergide-LSD/ бодисын агууламжтай 0.7х0.7 хэмжээтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
  3.  Шүүгдэгч У.Т нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ***дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Lven” нэртэй агуулах худалдаа гэсэн дэлгүүрийн ажилчдын өрөөнд хар өнгийн үүргэвчинд “Икигай” нэртэй номын 75 дугаар хуудасны завсар 6 ширхэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид /Lysergide-LSD/ бодисын агууламжтай 0.7х0.7 хэмжээтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Нэгжлэг хийсэн “2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ***дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Lven” нэртэй гэр ахуйн барааны дэлгүүрийн  арын өрөөнд байх У.Тийн гэх хар өнгийн дугуйтай оффис сандал дээр байсан үүргэвчин дотор “Икигай” гэсэн номын 75 дугаар хуудасны завсар зиплок түгжээтэй, цагаан өнгийн гялгар ууттай, ягаан, хар, шар өнгийн дүрс бүхий 6 ширхэг хэсэг бүхий цаасан LSD гэх мансууруулах бодисыг хураан авав” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 10-14 дүгээр хуудас/,

         Нэгжлэг хийсэн “2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, *** тоот болох Б.Эгийн амьдардаг гэх байранд нэгжлэг хийж Б.Эгийн өрөөнд байх шаргал өнгийн компьютерийн ширээний шургуулгын дээд хэсэгт “Үнэн чөлөө” гэсэн номын 121 дүгээр хуудасны завсар зиплок түгжээтэй, гялгар ууттай шаргал өнгөтэй, 3 хэсэг цаас мэт LSD гэх мансууруулах бодисыг хураан авав” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 15-22 дугаар хуудас/,

         Нэгжлэг хийсэн “2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б.Агийн амьдардаг гэх Дорнод аймгийн Чойбалсан хот, 10 дугаар баг, *** тоотод нэгжлэг хийж “Герман-Монгол” толь бичиг гэсэн номын 133 дугаар хуудасны завсар ягаан, шар өнгийн 1 ширхэг цаас мэт LSD гэх мансууруулах бодис, ...шаргал өнгийн шкафны дотроос ногоон өнгийн хэмжүүрийн хуванцар халбага мэт зүйл дотор өтгөн хар өнгийн тос мэт зүйлийг хураан авав” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 68-75 дугаар хуудас/,

         2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б.Агийн Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 2 дугаар хавтас 83-86 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4186 дугаартай шинжээчийн:

         1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан ягаан, шар алаг өнгийн марк мэт цааснаас Lysergide /LSD/  илэрсэн. “2” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн хуванцар халбага мэт зүйл /бор хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/-ээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн.

          Шинжилгээнд ирүүлсэн “3” гэж дугаарласан хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, “4” гэж дугаарласан AF6913895 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.

          Илэрсэн Lysergide /LSD/, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/  нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн  жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 122-127 дугаар хуудас/,

         Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 02/151 дугаартай албан бичиг /хэргийн 2 дугаар хавтас 163-164 дүгээр хуудас/,

         “Монгол шуудан” ХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10/680 дугаартай “...Дорнод аймгийн Хэрлэн сум, Утас *** гэсэн хаягаас 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Б.Э, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ХД ***тоот, Утас ***-д илгээсэн EE101715871MN дугаартай буухиа шууданг 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 45 минутад Б.Э /***/-д гардуулсан” гэх албан бичиг /хэргийн 2 дугаар хавтас 166-167 дугаар хуудас/,

         Б.Бгийн эзэмшлийн ***тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 182-185, 207, 2 дугаар хавтас 203-219 дүгээр хуудас/,

         Б.Эгийн эзэмшлийн ***тоот дансанд үзлэг хийсэн “...2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Бгийн эзэмшлийн ***тоот данснаас Б.Эгийн эзэмшлийн данс руу 1.910.000 төгрөг шилжүүлсэн, Б.Эгийн эзэмшлийн данснаас Б.Агийн эзэмшлийн  *** тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх тэмдэглэл, дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 183-191, 3 дугаар хавтас 74-75 дугаар хуудас/,

         Б.Агийн эзэмшлийн ***тоот дансанд үзлэг хийсэн “...2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Эгийн эзэмшлийн ***тоот данснаас Б.Агийн эзэмшлийн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн, мөн өдөр Б.Агийн эзэмшлийн данснаас А.Бн эзэмшлийн ***тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх тэмдэглэл, дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 192-197 дугаар хуудас/,

         У.Тийн эзэмшлийн ***тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хэргийн 2 дугаар хавтас 198-202 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2576 дугаартай шинжээчийн:

         2. Шинжилгээнд ирүүлсэн шар алаг өнгөтэй 0.7х0.7 см хэмжээтэй 5 ширхэг, 1 тал цаас мэт зүйлүүд нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шар алаг өнгөтэй 0.7х0.7 см хэмжээтэй 5 ширхэг, 1 тал цаас мэт зүйлээс Lysergide /LSD/  илэрч байна.

         3. Шинжилгээнд илэрсэн Lysergide /LSD/ бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн I жагсаалтад багтдаг болно.

         4. Lysergide /LSD/  бодисыг тухайн цаасанд шингээж, уусгаагүй байгаа тохиолдолд илрэхгүй байх боломжтой” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 50-53 дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2577 дугаартай шинжээчийн:

         1. Шинжилгээнд ирүүлсэн шар алаг өнгөтэй 0.7х0.7 см хэмжээтэй 2 ширхэг цаас мэт зүйлүүд нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн шар алаг өнгөтэй 0.7х0.7 см хэмжээтэй цаас мэт зүйлээс Lysergide /LSD/  илэрч байна.

         2. Шинжилгээнд илэрсэн Lysergide /LSD/ бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн I жагсаалтад багтдаг болно.

         3. Lysergide /LSD/  бодисыг тухайн цаасанд шингээж, уусгаагүй байгаа тохиолдолд илрэхгүй байх боломжтой” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 58-61 дүгээр хуудас/,

         Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 724 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:

  1. У.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. У.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. У.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. У.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. У.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 134-135 дугаар хуудас/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 722 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:

  1. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. Б.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Б.Б нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 159-160 дүгээр хуудас/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 723 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:

  1. Б.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. Б.Э нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Б.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Б.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Б.Э нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 63-64 дүгээр хуудас/,

         Яллагдагч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 2 дугаар сард Б “чи найзуудаасаа ЛСД авах уу” гээд асуугаад өгчих гэж гуйсан Тэгээд би Эгаас асуухад Э зөвшөөрөөд анх 4 ширхгийг 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. ...2021 оны 4 дүгээр сард Б надад “би чам руу “Монгол шуудан”-гаар ЛСД явуулна, чи өөрөө аваад буцаагаад тэр хүн рүүгээ явуул” гэж хэлсэн. ...2021 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр Бгээс 16 ширхэг ЛСД “Монгол шуудан”-гаар надад ирсэн ба би 1 ширхгийг нь аваад 15 ширхгийг нь Э руу “Монгол шуудан”-гаар гэрийн хаягаар нь явуулсан. 15 ширхэг ЛСД-ний мөнгө гэж 2.000.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 84-85, 87 дугаар хуудас/

         Шүүгдэгч У.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын сүүлээр Эг ЛСД гэх бодис хэрэглэж байхыг Б бид 2 мэдсэн ба Э нь Дорнод аймгаас авдаг гэж хэлсэн. Тэгээд гурвуулаа хамт хэрэглэж үзье гэж гуйгаад боломжоороо мөнгөө гаргаад авъя гэж ярилцаад Атай ярьсан ба А бид 3 руу ЛСД явуулахаар болсон. 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Эгийн гэрт Б бид гурав байхад илгээмжээр ЛСД ирсэн. Тухайн үед 15 ширхэг ЛСД ирсэн ба би 8 ширхгийг, Б 2 ширхгийг, Э 5 ширхгийг авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 35 дугаар хуудас/,

         Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Атай 2019 онд танилцаж байсан ба 2020 онд А “надад ЛСД байгаа хэрэглэж үзэх үү” би зөвшөөрөөд би бага багаар өөрийн хэрэглэх хэмжээнд хэд хэдэн удаа авч хэрэглэсэн. Тэгтэл 2021 оны 4 дүгээр сарын сүүлээр Б, Т 2 намайг юм хэрэглэсэн гэдгийг мэдээд хамт хэрэглэе гэж санал болгосон. Тэгээд би зөвшөөрч бид 3 ярилцаад Атай утсаар ярьж ЛСД захиалсан. Тухайн үед 15 ширхэг ирсэн бөгөөд би 5 ширхгийг, Б 2 ширхгийг, Т 8 ширхгийг авсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 51 дүгээр хуудас/,

         Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 4 дүгээр сард Э, Т нартай гадуур явж байгаад Эг ЛСД гэх бодис хэрэглэсэн талаар нь мэдээд Эд хамт хэрэглэе гэдэг санал болгоод Э Т бид хоёртой хамт байхдаа А гэх хүнтэй утсаар яриад ЛСД захиалсан. 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Эгийн гэрт Т бид гурвыг байхад тухайн захиалсан ЛСД нь шуудангаар ирээд би 2 ширхгийг, Т 8 ширхгийг, Э 5 ширхгийг авсан. Мөнгийг нь бид 3 хувааж өгсөн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 4 дүгээр хавтас 74 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгч Б.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 51 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 52 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 53 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 54 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 56 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 57 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 60 дугаар хуудас/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хэргийн 4 дүгээр хавтас 53-65 дугаар хуудас/.

         Шүүгдэгч У.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 110 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 11, 4 дүгээр хавтас 37 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 113 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 114 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 115 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 116 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 117 дугаар хуудас/, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 118-130, 4 дүгээр хавтас 38-41 дүгээр хуудас/.

         Шүүгдэгч Б.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 152 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 153 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 155 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

  1. Шүүгдэгч Б.Э, У.Т, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.Агаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид /Lysergide-LSD/ бодисын агууламжтай 0.7х0.7 хэмжээтэй 15 ширхэг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр худалдан авахаар захиалсны дагуу Дорнод аймгийн Хэрлэн сумаас “Монгол шуудан” ХК-ийн буухиа шуудангаар илгээснийг Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ХД *** тоотод яллагдагч нар 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хууль бусаар худалдан олж авч, төлбөрт 2.000.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Б.Эгийн эзэмшлийн Хаан банкны ***тоот харилцах данснаас Б.Агийн эзэмшлийн Хаан банкны ***тоот харилцах дансанд шилжүүлсэн,
  2. Шүүгдэгч Б.Э нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, *** тоот орон сууцны унтлагын өрөөнд байрлах компьютерийн ширээний шүүгээн дэх “Үнэн чөлөө” номын 121 дүгээр хуудасны завсар 3 ширхэг Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид /Lysergide-LSD/ бодисын агууламжтай 0.7х0.7 хэмжээтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
  3. Шүүгдэгч У.Т нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ***дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Lven” нэртэй агуулах худалдаа гэсэн дэлгүүрийн ажилчдын өрөөнд хар өнгийн үүргэвчинд “Икигай” нэртэй номын 75 дугаар хуудасны завсар 6 ширхэг Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан лизергид /Lysergide-LSD/ бодисын агууламжтай 0.7х0.7 хэмжээтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Б.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд, Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын албан бичиг, “Монгол шуудан” ХК-ийн албан бичиг, шүүгдэгч нарын дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.  

       “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.   

         Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад буюу худалдаж авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсныгхууль бусаар олж авсан” гэж үзнэ.

 

          Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

           Шүүгдэгч нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах үйлдлийн хувьд тухайн бодисыг өөрийн эзэмшил, хяналтад байлгасан үйлдлийг ойлгох ба харин “хаана, юунд нуусан” эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.     

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

          Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

          Тиймээс шүүгдэгч Б.Э, У.Т, Б.Б нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

            Тус гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн урьдчилсан  хэлэлцүүлэгт шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, тэдгээрт эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.    

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад шүүх “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт”-ийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “... хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байвал хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулж болно” гэж заасны дагуу тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

            Улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, шүүгдэгч У.Т нарт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бөгөөд шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн саналтай мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.    

            Шүүгдэгч Б.Э, У.Т, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн хорих ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, У.Т нарт 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ... Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Э, У.Т, Б.Б нарын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, бусдад төлөх төлбөргүй зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э, У.Т нарт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 3 ширхэг лизергид /Lysergide-LSD/ гэх бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, У.Т, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 33.1 дүгээр зүйлийн 6.6, 7 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Э, У.Т, Б.Б нарыг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан”, шүүгдэгч Б.Э, У.Т нарыг үргэлжилсэн үйлдлээр “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, У.Т нарыг тус бүр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, У.Т нарт оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, У.Т, Б.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 3 ширхэг лизергид /Lysergide-LSD/ гэх бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э, У.Т, Б.Б нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Э, У.Т, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, У.Т, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО