Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 127

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Б би, Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н-т холбогдох татварын өр 141.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 04 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Сайншанд сум 3-р баг Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын 2 давхарт 204 тоот, Дорноговь аймгийн Т хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны Иргэний орлогын татварын тайлангаар ногдуулсан 141.100 төгрөгийн татварын өрийг барагдуулаагүй. Татварын өрийг барагдуулахаар татвар төлөгч Д.Н-т удаа дараа утсаар шаардлага тавьж, өр барагдуулах тухай мэдэгдэх хуудас гардуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул ТЕХ-ийн 70 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух Б овогт Д.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д овогтой Н би Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Татварын өр болох 141.100 төгрөгийг 2018 оны 05 сарын 16-ны өдөр татварын хэлтсийн 100061400911 тоот дансанд тушаасан. Тийм учраас татварын өрийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Т хэлтэс нь хариуцагч Д.Н-с татварын өр 141.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 141.100 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаарх тайлбар, татварын өр 141.100 төгрөг төлсөн тухай баримт зэргийг хариуцагч шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н-т холбогдох татварын өр 141.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж 4883 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Н-с  улсын тэмдэгтийн хураамж 4883 төгрөгийн 50 хувь болох  2441 төгрөг 5 мөнгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Э.Б