| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0150/И |
| Дугаар | 115 |
| Огноо | 2018-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багт оршин суух, хувиараа мал аж, ахуй эрхэлдэг Х овогт Б.О-н хүсэлтээр
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би 1979 оны 06 сарын 28-наас 1993 оныг дуустал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар ажилласан юм. Хөдөлмөрийн дэвтэр дээр нэгдлийн даргын тамга тэмдэг бичилт дутуу учир нийгмийн даатгал хүлээн авахгүй байна. Уг нь ажилласан жил маань 20 жил 1 сар болсон байна гэсэн. Тэгээд бичилтийн зөрчилтэй учир шүүхэд ханд гэсэн. Анх сургууль төгсөөд 17 хүүхэд ингэний фермд гарч байсан. 3 дугаар баг маань тэмээтэй баг байсан. Иймд намайг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1979 оны 06 сарын 28-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь :
Нэхэмжлэгч Б.О нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1979 оны 06 сарын 28-ны өдрөөс эхлэн 1993 оны 12 сарын 31-нийг өдрийг хүртэлх хугацаанд малчинаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч Б.О нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1979 оны 06 сарын 28-ны өдрөөс 1993 оныг дуустал малчинаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Б.О-н шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн даргын 1979 оны 06 сарын 28-ны өдрийн “ажилд томилох тухай тушаалын 9-т Б.О-г Аргалант бригадад тэмээчнээр томилсугай” гэж тэмдэглэгдсэн 13 тоот тушаалын хуулбар,
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн даргын 1981 оны 05 сарын 05-ны өдрийн “ Нэгдлийн малчин гишүүдийг МАА-н үйлдвэрлэлд тэдний ажлын сонирхол, хөдөлмөрийн чадвар боломжийг харгалзан хуваарилан ажиллуулахаар 1 дүгээр хавсралтаар баталсугай” гэсэн 6 тоот тушаалын хуулбар, тушаалын хавсралтын 92-т Б.О тэмээчин гэж тэмдэглэгдсэн хуулбар,
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэл Б.О, Нэгдлийн даргын 1979 оны 06 сарын 28ны өдрийн 13 дугаар тушаалаар “ Аргалант бригадад тэмээчнээр ажиллуулав” 1979 оны 09 сараас 1980 оны 01 сараас 12 сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, авсан цалин хөлсний тэмдэглэгээ хийгдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
1991 оны 01 сарын 01-ний өдөр нээсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэл Б.О, 1981 оны 01 сараас 07 сар, 1982 оны 01 сараас 07 сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, авсан цалин хөлсийг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
1985 оны 01 сарын 01-ний өдөр нээсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэл Б.О, 1985 оны 01 сарын 01-ний өдөр “Оргил нэгдэлд тэмээчнээр ажиллуулав” 1985 оноос 1990 оны 12 сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, цалин хөлсний тэмдэглэгээ хийдсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
Дорноговь аймгийн Засаг даргын тамгынгГазрын Архивын тасгийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн нэхэмжлэгч Б.О-н Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байх үеийн буюу 1982 оны 04 сар, 1983 оны 7-12 сар, 1984 оны 01 сараас 1991 оны 07 сарыг дуустал хугацааны цалин хөлсний тодорхойлолт,
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 03 сарын 27-ны өдрийн “Тус архивт Улаанбадрах сумын “Оргил” ХХК-ийн 1992 оноос хойших архивын баримт шилжиж ирээгүй тул Б.О-т холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно” гэсэн 218 тоот архивын тодорхойлолт
Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 04 сарын 25-ны өдрийн “ Тус архивт Улаанбадрах сумын “Оргил” нэгдлийн архивын баримтаас 1968-1991 оны даргын тушаалыг эх баримт болон цахим сангаас шүүн Б.О-т холбогдох “Оргил” нэгдлийн даргын 1979 оны 13, 1981 оны 6 тоот тушаалуудыг хуулбараар олгов. Б.О-т холбогдох өөр тушаал гараагүй болно” гэсэн 290 тоот архивын тодорхойлолт
гэрч Г.Р шүүхэд өгсөн “ 17 настайгаасаа хойш буюу 1961 оноос хойш Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Оргил” нэгдэлд 1992 оны дунд үе хүртэл тэмээ маллаж байсан. 1992 онд өндөр настны тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарсан цагаасаа хойш одоог хүртэл хувиараа мал маллан амьдарч байна. Намайг Улаанбадрах сумын “Оргил” нэгдэлд тэмээчнээр ажиллаж байхад Б.О нь 1979 оны хавар сургуулиа төгсөөд илгээлтээр 3 дугаар багт 1993 оныг дуустал тэмээ маллаж байсан. Тус сумын 3 дугаар баг нь тэмээ малладаг баг байсан 1993 оны сүүлээр “Оргил” нэгдэл нь хувьчлагдан татан буугдсан юм” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Я шүүхэд өгсөн “1974 оноос хойш Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Оргил” нэгдэлд 1993 оны сүүл үе хүртэл буюу нэгдэл татан буугдтал тэмээ маллаж байсан. “Оргил” нэгдэл нь 1990 онд компани болсон, 1993 оны сүүлээр компани татан буугдсан. Би нэгдэл тарснаас хойш 2004 он хүртэл мал малласан. 2004 онд өндөр настны тэтгэвэрт гарсан. Намайг Улаанбадрах сумын “Оргил” нэгдэлд тэмээчнээр ажиллаж байхад Б.О нь 1979 онд сургуулиа төгсөөд илгээлтээр 3 дугаар багт тэмээчнээр томилогдсон. 1993 оныг дуустал тэмээ малласан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.О-г Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1979 оны 06 сарын 28-ны өдрөөс эхлэн 1993 оны 12 сарын 31-нийг өдрийг хүртэлх хугацаанд тэмээчнээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар эрхэлдэг Х овогт Б.О-г /Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1979 оны 06 сарын 28-ны өдрөөс эхлэн 1993 оны 12 сарын 31-нийг өдрийг хүртэлх хугацаанд тэмээчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.Ц