Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа, шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Т ургийн овогт Э-ийн Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2235000800078 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Э-ийн Т, 2000 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эх, дөрвөн дүүгийн хамт Увс аймгийн Наранбулаг сум, нэгдүгээр багийн 06-02 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: оз00270419.

Холбогдсон хэргийн талаар:

2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын нэгдүгээр багийн нутагт шүүгдэгч Э.Т, хохирогч Г.Б нар архидан согтуурах явцдаа маргалдаж, улмаар шүүгдэгч хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000800078 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Г.Б-с хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

- Б.Ж-гаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

- Ч.А-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

- М.Т-өөс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

- Г.Б-ийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 149 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас),

- Хохирогч Г.Б-ийн амбулаториор эмчлүүлэгч картыг (хавтаст хэргийн 13-18 дугаар хуудас),

- Э.Т-оос яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас) шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд “Би 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байтал 21 цагийн үед М.Т утсаар залгаад “ах ганц шил архи аваад өг, өнөөдөр миний төрсөн өдөр болж байна” гэхээр нь “дансныхаа дугаарыг өгчих” гээд хоёр шил архины мөнгө шилжүүлсэн. Би гадуур хүнтэй уулзаж явж байгаад Ч.А-ын гэрийн гадна нь очоод түүнийг дуудаж байтал М.Т залгаж “ах би караокед  Э.Т-той байна, та хүрээд ир” гэхээр нь би Ч.А-ыг дагуулаад очиход хоёр шил LX гэх 0.75 литрийн хэмжээтэй архи авчихсан байсан. Э.Т, Ч.А, М.Т бид дөрөв тухайн архинуудыг ууж дуусгаад М.Тийн хашааны гадна очиж зогсож байгаад Э.Т бид хоёр архи уучихсан болохоор хоорондоо маргалдаж эхэлсэн. Юунаас болж маргалдсан талаараа сайн мэдэхгүй байна. Тэгээд М.Т, Ч.А хоёр айл руу очиж хонохоор явсны дараа Э.Т нь миний нүд хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд би цааш нь санахгүй байна...” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас) байна.

Хохирогчийн дээрх мэдүүлэг нь гэрч Б.Ж-гийн “...шөнө 02 цаг өнгөрч байхад Г.Б нь согтуу толгой, дух хэсгээс нь цус гоожчихсон нүүр, толгой нь цус болчихсон байдалтай ирэхээр нь би юу болсон талаар асуухад “намайг хүн зодчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас)-ээр, гэрч Ч.Аын “...бид дөрөв хоёр шил архи хувааж ууж дуусгаад М.Т-ийн хашааны гадна ирсэн. Тэгэхэд Г.Б, Э.Т хоёр хоорондоо чи, би гэж маргалдаж байсан. Юунаас болж маргалдаж байгааг би мэдээгүй. М.Т бид хоёр айл руу очиж хонохоор явж Г.Б, Э.Т хоёр үлдсэн юм. Маргааш нь над руу Г.Б утсаар ярьж миний хоёр нүд тагларчихсан. Э.Т намайг цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас)-ээр, гэрч М.Тийн “...маргааш нь Г.Бтэй утсаар ярихад миний толгой өвдөөд байна. Орой Э.Т намайг зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас)-ээр давхар нотлогдсон тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн шүүгдэгч Э.Т-ын яллагдагчаар өгсөн “...Г.Б ах газарт сууж байхад нь миний уур хүрээд гурваас дөрвөн удаа толгой, нүүр хэсэгт нь өшиглөж, цохиод авсан юм. Тэгсэн Г.Б ахын хамраас цус гарсан. Би тэнд зогсож байгаад шөнө 01 цаг 30 минутын үед гэртээ очиж хоносон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас) нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжтой байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаар 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын нэгдүгээр багийн нутагт шүүгдэгч Э.Т, хохирогч Г.Б нар архидан согтуурах явцдаа хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч хохирогчийн нүүр, толгой хэсэг рүү өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэлээ.

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Н.Одбаяр 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Г.Б-ийн биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийж 149 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас) үйлджээ. Уг дүгнэлтээр хохирогч Г.Б-ийн биед тархи доргилт, хамар ясны шинэ хугарал, дух, зүүн зулай, дагзны дээд хэсгийн хуйханд зулгаралт, тус хэсгийн арьс, хуйхны доор цус хуралт, 2 нүдний эргэн тойронд, 2 нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруу, дээд уруул, зүүн хацар шанаанд, 2 чихний дэлбэнд зулгаралт, зүүн бугалга, шуу, сарвууны ард цээжний баруун урд хэсэгт цус хуралт гэмтлүүд учирсан болох нь тогтоогдсон байна. Мөн уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааран гэж тодорхойлжээ. Тодруулбал шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Э.Т нь хохирогчтой маргалдах явцдаа түүний эсрэг хүч хэрэглэн, гэмтэл учруулахаар довтолгоо хийж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Т-ын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Б “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Надад одоо гомдол санал хүсэлт байхгүй” гэж (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас) мэдүүлсэн, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогчид 200’000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Э.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Э.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Н.Ц-гийн “...Э.Т нь хүний үгнээс гардаггүй, даруу төлөв зантай, хөөрхөн ааштай хүү байгаа юм. Миний хүү одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүсийн ажил төрөлд тусалж явдаг. Зун болохоор Улаанбаатар хотод очиж барилгын туслахын ажил хийдэг” гэх (хавтаст хэргийн 38 дугаар хуудас) мэдүүлэг, гэрч Б.С-ын “...Э.Т нь хүмүүжил сайтай, хүнд тусархуу зантай, даруухан багаасаа манай аав, ээжийн гэрээр орж гараад хүмүүсийн ажилд тусалж явдаг.” гэх (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), Увс аймгийн Наранбулаг сумын Гүн бүрд багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), шүүгдэгч Б.Т-ын яллагдагчаар өгсөн “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Би Г.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, уурандаа цохисон юм. Би дахин ийм явдал гаргахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Т нь эх, дүү нарын хамт амьдардаг, улирлын шинжтэй ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Гэм буруугаа ойлгон ухамсарлах гэдэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг урьдчилсан нөхцөлгүйгээр хохирогчид нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлснийг хохирогч хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос уучлал гуйж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх талаар идэвхтэй үйлдэл хийсэн, өөрийн гэмт үйлдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарласан зэргийг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Э-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА