Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/187

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Эгаар хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Хохирогч: Б.Д
Шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Т /РД: 00000000000/-д холбогдох  эрүүгийн 0000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биологийн багш, ............ аймгийн ............ сумын ерөнхий боловсролын сургуулийн биологийн багш ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ........ аймгийн ........сумын .......... багийн ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д Т, /РД:00000000/,

 
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т нь ............... аймгийн .сумын ................. багийн нутаг дэвсгэр *******булаг гэх газар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдарч байсан Б.Дод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар мөр орчим нь өшиглөн, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 
                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Хохирогч:Б.Дын: 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Д.Т над руу утсаар яриад намайг хүрээд ир гэсэн. Тэгээд маргааны асуудал гарсан. Одоо миний зүгээс гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэв.


Эрүүгийн 000000  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Дын өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 29-ны орой миний хамтран амьдрагч байсан Т гэх хүн над руу залгаад чи хүрээд ирээч хоёулаа ярилцъя гэхээр нь Архангай аймгийн төвөөс гараад ******* сумын төвд ирсэн. Тэгээд Т гэх хүнтэй уулзах гээд гэрт ороход урдаас А гэх хүн танихгүй хүн юу хийж ирж байгаан гээд миний Т гэх хүнд авч ирсэн тортой зүйлийг гаргаж шидээд А миний толгойн тус газар 6 удаа цохисон мөн миний баруун гарны булчин хэсгээс хумсаараа урсан. Тэгээд байж байтал Т гэх хүн миний баруун дал орчим газар өшиглөсөн тэгээд гар хөдлөхгүй болсон гараар хөдөлгөхөөр маш их хүндүүртэй байгаад байхаар би сумын эрүүл мэндийн төвд очиж үзүүлээд тэндээ өвчин намдаах тариа хийлгээд хоносон их эмч миний биеийн байдалыг үзээд аймгийн төв явж зураг авахуулах шаардлагтай гэсэн. Тухайн үед А гэх хүн Т гэх хүнд хандан наад хүнээ булаад хая гээд орилоод байсан. Хамт байсан Н гэж дууддаг залуу би наад хүнийг чинь нүдчих үү гээд байсан Тэгэхдээ Н миний биед хүрээгүй ээ. А гэх хүн миний толгойн тус газар гараараа 6 удаа цохисон миний толгой маш их өвдөж байна Т гэх хүн миний баруун дал орчим газар хөлөөрөө өшиглөсөн миний баруун гар хөдөлж болохгүй маш их хүндүүртэй байна. Өөр хүн миний биед хүрээгүй ээ. А, Т, Н гэж дууддаг залуу би гээд 4 үүлээ байсан. Уг үйл явдал болсон гэрт А, Т Н гэх залуу байсан. А Т нар миний биед халдсан эдгээр гурван нэг нэгнийхээ хийсэн үйлдлийг харах боломжтой байсан. Намайг цохиж зодоод байхаар нь А гэх хүнийг зүүн талын хацар орчим газар нь нэг удаа алгадсан. Т гэх хүнийг баруун талын хацар орчим газар нь 2 удаа алгадсан. Тэгэхэд Н гэх залуу над руу дайраад байсан. Гэхдээ намайг цохиогүй. Намайг аймгийн төвөөс ирэхэд А, Т, Н гэх залуу гурав архи уугаад сууж байсан. Тэгээд би ирээд ууж байсан архинаас нь 3 удаа уусан. Хараа гэдэг нэртэй 0,5 литрийн архи ууж байсан. Өмнө нь ууж байсан архийг мэдэхгүй. Би гомдолтой байна. Би Т гэх хүнтэй хамтран амьдарч байгаад салсан юм. 2022 оны 04-р сарын 29-ны өдөр намайг дуудахаар нь би надаас уучлалт гуйгаад ярилцах гэж байгаа гэж бодоод ирсэн чинь миний биед халдаж намайг зодож цохисон. Бид хоёр 2 жил амьдарч байгаад 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр намайг хөөгөөд бид хоёр салсан юм. Хоёр жил амьдрах хугацаандаа ихэнхдээ намайг харааж зүхэж хэл амаар доромжилдог хараал хийлгэж ална гэх зэргээр дарамталж байсан. Сүүлдээ таарахаа болиод хоёр тийшээ болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/,

*Хохирогч Б.Дын дахин өгсөн: “...Би тухайн үедээ мэдүүлэг өгөхдөө андуурсан байж магадгүй Д.Т бид хоёрыг маргалдаж байхад А, Н нар нь гэрээс гараад явах шиг болсон. А нь намайг зодсон цохьсон зүйл байхгүй. Т нь миний зүүн мөр орчимд өшиглөсөн юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би хохирол төлбөрөө авсан. Тиймээс хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/,

*Гэрч Ц.Аын өгсөн: “...2022 оны 04-р сарын 29-ны өдөрийн 21 цагийн орчимд Би Т гэх айлд байхад гаднаас Д хүн орж ирээд хэл амаар доромжилоод байсан тэгээд Т гэх айлын гал түлдэг зуухыг заазуураар цохиод. Мөн гаднаас шороо аваад гэрийн дотор нь цацаад байсан. Тэгээд мөн намайг заналхийлээд доромжлоод байсан. Тэгээд Н бид хоёр гараад явсан. Би Т, Н гэж дуудаг залуу байсан гаднаас Д орж ирсэн өөр хүн байгаагүй ээ. Би хараагүй ээ Д гэх намайг болон Тыг янз бүрээр доромжилж байгаад гараад явсан. Тэгэхээр нь би гараад гэр рүүгээ явсан Т Д нар гэртээ үлдсэн. Энэ хоёр хүн хамтран амьдарч байгаад салаад 3 сар болж байгаа хүмүүс юм. Хэрэглээгүй байсан Т гэх айлд 0,5 литрийн хараа архи задлаад уугаагүй байсан. Би Дын биед хүрээгүй ээ. Д миний биед хүрээгүй ээ. Би энэ талаар хараагүй сайн мэдэхгүй ээ сүүлд харахад Т гэх хүний баруун талын хацар доод хэсгээрээ хөхөрсөн байсан. Хэн нь цохиж хөхөрүүлсэн талаар мэдэхгүй байна. Би Нтэй хамт явсан Т Д нар үлдсэн хараагүй байх гэж бодож байна. Гаднаас орж ирэхэд нь нүүр болон биед нь ил харагдах шарх сорви ажиглагдаагүй ээ зүгээр байх шиг байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/,

*Гэрч С.*******ын өгсөн: “…2022 оны 04-р сарын 29-ны өдрийн 21 цагийн үед Т гэх айлд А гэдэг хүн дуудахаар би очиход түр байж байхад гаднаас нэг хүн орж ирээд Т гэх хүнтэй маргалдаад байсан. Тэгээд би А гэх хүнийг аваад гараад явсан бид хоёрыг гарахаас өмнө гаднаас орж ирсэн эрэгтэй хүн Т гэх хүний гал түлдэг зуухыг хажууд нь байсан заазуураар цавчиад цохиод байсан. Мөн А гэх хүнийг би чамайг голомтоор чинь самарна гээл орилоод байсан Би А эгчтэй хамт гараад явсан. Тэнд Т мөн нөгөө эрэгтэй хүн хоёр хамт үлдсэн дараа юу болсоныг мэдээгүй ээ. Би А Т бид гурав хамт байсан. Гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирсэн. Бид гуравыг сууж байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд Ттой хэрүүл хийгээд байсан яг нэг нэгийгээ цохиж зодоогүй би А гэх хүнийг аваад Т гэх хүний гэрээс гараад явсан. Тэгээд юу болсон талаар мэдээгүй ээ. Би энэ талаар хараагүй хоорондоо маргалдаад байхаар нь шууд гараад явсан. Т А нар 0,5 литрийн хараа архи задалсан сууж байсан намайг ороод байж байтал гаднаас нэг эрэгтэй хүн орж ирсэн тэр хүн архи уусан байдалтай байсан. Би хараагүй ээ. Би энэ талаар хараагүй ээ. А гэх хүн цохиогүй байх бодож байна би түрүүлээд гараад явсан араас А эгч гарч ирээд хамт явцгаасан. Би хэрэлдэж маргалдаагүй орж ирээд Т гэх хүнтэй маргалдаад байхаар нь зөрөөд гараад явсан. Надад нэмж ярих зүйл байхгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/, 

Д.Тын яллагдагчаар өгсөн: “...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлддэлтэй тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/,

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаартай дүгнэлт:
1.     Б.Дын биед зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалганы цус хуралт, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 
2.     Зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн, баруун бугалганы цус хуралт, зүүн бугалганы зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
          3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
          4.  Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл...гэх дүгнэлт /хх-ийн 22-23 хуу/,
Архангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 55 хуу/,  
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58 хуу/  
 Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 68-69 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдарч байсан Б.Дод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар мөр орчим нь өшиглөн, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 0000000 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Т нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдарч байсан Б.Дод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар мөр орчим нь өшиглөн, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Дын: “...Т гэх хүн миний баруун дал орчим газар өшиглөсөн тэгээд гар хөдлөхгүй болсон гараар хөдөлгөхөөр маш их хүндүүртэй байгаад...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/, гэрч С.*******ын өгсөн: “…2022 оны 04-р сарын 29-ны өдрийн 21 цагийн үед Т гэх айлд А гэдэг хүн дуудахаар би очиход түр байж байхад гаднаас нэг хүн орж ирээд Т гэх хүнтэй маргалдаад байсан. Тэгээд би А гэх хүнийг аваад гараад явсан бид хоёрыг гарахаас өмнө гаднаас орж ирсэн эрэгтэй хүн Т гэх хүний гал түлдэг зуухыг хажууд нь байсан заазуураар цавчиад цохиод байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/, гэрч Ц.Аын өгсөн: “...2022 оны 04-р сарын 29-ны өдөрийн 21 цагийн орчимд Би Т гэх айлд байхад гаднаас Д хүн орж ирээд хэл амаар доромжилоод байсан тэгээд Т гэх айлын гал түлдэг зуухыг заазуураар цохиод. Мөн гаднаас шороо аваад гэрийн дотор нь цацаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бээс шүүгдэгч Д.Тын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
  
    Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Д.Т нь хохирогч Б.Дын биед зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалганы цус хуралт, зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаартай дүгнэлт дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  
  
Иймд шүүгдэгч Д.Тын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
Хохирогч Б.Дэлгэцогт нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.Тыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж  үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Д.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Д.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан шүүгдэгч Д.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

     Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 


1.    Шүүгдэгч Б овогт Дын Тыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 


3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялын 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ