Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар  2022/ШЦТ/188

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Эгаар хөтлүүлж,
Улсын яллагч: А.А
Шүүгдэгч: Ө.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

        Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Агаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Өын ******* /РД:000000/-д холбогдох  эрүүгийн 00000000 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ******* сумын ******* баг ******* үзүүр гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт  Өын ******* /РД:00000000/,
 
Холбогдсон хэргийн талаар:
    Шүүгдэгч Ө.******* нь Архангай аймгийн ******* сумын ******* ******* багийн байрын 14а тоотын гадна 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн Э.*******тай согтуурсан үедээ маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь өшиглөж, зодож биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбээний мөгөөрсөн хэсэг, хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал, чихний дэлбээний дээд ирмэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 
                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 


Эрүүгийн 0000000  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
        *Хохирогч Э.*******ын өгсөн: “...  2021 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 10 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* ******* багийн Ерөнхий боловсролын сургуулийн ард байдаг. *******ын гэрт нь согтуу орсон. Гэрт нь ороход *******, ******* нар нэг шил архи тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд тэднийд тэр хоёртой архи ууж сууж байгаад нэг мэдсэн ******* бид хоёр маргалдаж эхэлсэн. Би тухайн үед архи уугаад нилээн согтуу байсан болохоор яг юунаас болж маргалдаж зодолдсоноо санахгүй байна. Тэгээд *******ынхаас гараад тэдний гадаа намайг ******* гараараа нүүр рүү алгадаад байсан. Би ямар шалтгааны улмаас зодоон хийсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед архи уусан байсан болохоор би ******* гэх хүнийг сайн танихгүй өчигдөр л хамгийн анх уулзсан. ******* л байсан өөр хүн байгаагүй. ******* миний нүүр рүү гараараа хоёр гурав алгадаад бас нүүр лүү хөлөөрөө өшиглөөд байсан. Миний зүүн талын нүд хөхөрч хавсан. Өвдөж байгаа юм бол байгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 хуу/,

      *Хохирогч Э.*******ын дахин өгсөн: “... Миний хохирлыг бүрэн барагдуулаагүй байгаа. Би Архангай аймгийн ******* сумаас Архангай аймгийн төв орж эмчид үзүүлсэн наашаа цаашаа явсан зардал барагдуулаагүй байгаа. Би эмчид үзүүлэх гэж Архангай аймгийн төв рүү явсан зардал, мөн аймагт буудалд хоносон зардал нийлээд 150.000 төгрөг нэхэмжилж байна. Надад өөр гомдол санал хүсэлт алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/,  

       *Гэрч Ж.*******ын өгсөн: “...Би 2022 оны 05 сарын 09-ний өдөр *******тай гудманд таараад тэгээд манай гэр рүү хамт явсан. Тэгээд бид хоёр манайд орж ирээд морь яриад нэг шил архи задлаад сууж байтал гаднаас ******* орж ирсэн. Орж ирэхдээ хаалга онгорхой хаяад пиздаагуудаа та нар юу хийж байгаа юм гээд согтуу орилоод орж ирсэн. Гэтэл ******* би ахындаа сууж байна гэж хэлсэн. Тэгсэн ******* *******ыг чам шиг банди юу юм бэ? ******* сум юу юм бэ гээд та нарыг бүгдийг чинь ална гээд орилоод *******ын шанаа руу нь нэг цохиод авсан. Тэгээд ******* урдаас нь чи манай ахынд орж ирээд томордог хэн бэ гээд зөрүүлээд алагдах гэтэл оноогүй. Тэгээд *******, ******* хоёр зууралдаад манайхаас гараад явахаар нь би араас нь гарах гэтэл манай охин намайг гаргаагүй. Тэгээд би цонхоороо нэг хартал Манай гадаа 2 3 хүн ирчихсэн байсан. Удалгүй бүгдээрээ яваад өгсөн. Тухайн үед гэмтэл харагдаагүй. Манай гэрээс зууралдаад гараад явсан. Би гэрээсээ гараагүй. Тэрийг сайн мэдэхгүй байна. байхгүй байсан. Тэр талаар мэдэхгүй тэр хоёр нэг нэгнээ танихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/,

       *Ө.*******ын яллагдагчаар өгсөн: “...Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлээ хүлээн зөвшөөр ч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/,

    *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаартай дүгнэлт:
1.    Э.*******ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн чихний 
дэлбээний дээд ирмэгт зулгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 13-14 хуу/,
*Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын хуулбар /хх-ийн 38-40/,
*Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 хуу/,
*Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 42 хуу/,
*Гэрлсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 хуу/,
*Эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 44 хуу/,
*Архангай аймгийн ******* сумын Хорголж багийн засан даргын тодорхойлолт /хх-ийн 46 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 48 хуу/  
*Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 53-54 хуу/ зэрэг болно. 

             Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.******* нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн Э.*******тай согтуурсан үедээ маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь өшиглөж, зодож биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбээний мөгөөрсөн хэсэг, хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал, чихний дэлбээний дээд ирмэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

        Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

          Эрүүгийн 00000000 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
           Шүүгдэгч Ө.******* нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн Э.*******тай согтуурсан үедээ маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь өшиглөж, зодож биед нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбээний мөгөөрсөн хэсэг, хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал, чихний дэлбээний дээд ирмэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Э.*******ын:.. *******ынхаас гараад тэдний гадаа намайг ******* намайг гараараа нүүр лүү алгадаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/, гэрч М.*******ын: “...*******, ******* хоёр зууралдаад манайхаас гараад явахаар нь би араас нь гарах гэтэл манай охин намайг гаргаагүй. Тэгээд би цонхоороо нэг хартал манай гадаа 2, 3 хүн ирчихсэн байсан. Удалгүй бүгдээрээ яваад өгсөн.....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

           Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А нь шүүгдэгч Ө.*******ын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
  
            Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Ө.******* нь хохирогч Э.*******ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбээний дээд ирмэгт зулгарал гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаартай дүгнэлт дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
      Хохирогч Э.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох Архангай аймгийн төв рүү эмнэлэгт үзүүлэхэд гарсан унааны зардал болох 150.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэн баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч Ө.******* нь 2022 оны 06дугаар сарын 22-ны өдөр Хаан банкны 5890292116 тоот О.Ариунцэцэг гэх данс руу хохирогчийн  нэхэмжилсэн 150.000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг шүүх хуралд гаргаж өгсөн байх тул  шүүгдэгч Ө.*******ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.


Иймд шүүгдэгч Ө.*******ын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 


Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
      Шүүгдэгч Ө.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ө.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан шүүгдэгч Ө.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

     Шүүгдэгч Ө.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ө.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон


                                                                     ТОГТООХ нь:


1.    Шүүгдэгч Б овогт Өын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.******* нь торгох ялын 500.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ө.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ