| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2019/0252/Э |
| Дугаар | 572 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 572
2019 6 11 2019/ДШМ/572
Б.Б, О.Т, О.Г,
Э.М, Г.Г, Х.Э нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Х.Нарангуа,
өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, О.Г, Э.М, Г.Г нарын өмгөөлөгч Ч.Даваасүрэн,
шүүгдэгч Х.Эий өмгөөлөгч Б.Ганболд,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, О.Г, Э.М, Г.Г нарын өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, О.Тэмүүлэн, О.Г, Э.М, Г.Г, Х.Э нарт холбогдох эрүүгийн 1808037931060 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Бямбасүрэнгийн Б, 2003 оны 11 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн коллежид 1 дүгээр курст суралцдаг, ам бүл 5, өвөг эцэг, эмэг эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:УП0/;
2. Боржигин овгийн Отгонбаатарын Т, 2002 оны 9 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Засаг Олон Улсын Их сургуулийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хэвлэлийн график, дизайны ангийн 102 дугаар бүлэгт суралцдаг, ам бүл 6, эх, эмэг эх, эгч, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УП0/;
3. Дархан овгийн Ганбаатарын Г, 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, ахын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-230 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 39- тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй /РД:/;
4. Харчин овгийн Отгонбаатарын Гр, 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүнсний технологийн политехникийн коллежийн тогоочийн 1-г ангид суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УП/;
5. Боржигон овгийн Эрдэнэбаатарын М, 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ШУ0/;
6. Боржгон овгийн Хасамын , 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Геологи уул, уурхайн сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УШ/;
Өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-165 тоотод оршин суух иргэн Б.Золбоогийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, хоёр ширхэг дунд гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн, Г.Г, Э.М, шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 66-80 УНА улсын дугаартай “Тоёота Раум” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-165 тоотод оршин суух иргэн Б.Золбоогийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 50 инчийн “Скайборд” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
өсвөр насны шүүгдэгч О.Г, Г.Г, О.Т, Э.М, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-165-6 тоотод оршин суух иргэн М.Амаржаргалын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 32 инчийн “Фунай” маркийн зурагт, эрэгтэй хүний куртик хоёр ширхэг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлстэй бор өнгийн хэтэвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 26-460 тоотод оршин суух иргэн Л.Дуламсүрэнгийн байнга амьдрах монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, “Самсунг эс-6” маркийн гар утас, шинэ цагийн хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 290.000 төгрөгийн хохирол учруулсан,
өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-55 тоотод оршин суух иргэн Ч.Баянтуулын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, биет 100.000 төгрөг, хоёр ширхэг гар утас, поуер банк, гар утасны чихэвч, компьютерийн гар, маус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 270.000 төгрөгийн хохирол учруулсан,
өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 26-459-6 тоотод оршин суух иргэн Д.Алтанчимэгийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “Соня НЮ-750" загварын видео камер, эмэгтэй хүний 2 ширхэг пүүз, интернет цацагч, МП-3 тоглуулагч, чихэвч, Солонгос Улсын мөнгөн дэвсгэрт болох 10.000 вон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-09 тоотод оршин суух иргэн Б.Пүрэв-Очирын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “Делл ай-3” маркийн нөүтбүүк, чихэвч болон иргэний үнэмлэх, бор өнгийн хэтэвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 595.000 төгрөгийн хохирол учруулсан,
өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3-19-6 тоотод оршин суух иргэн А.Эрдэнийн байнга амьдрах байшингийн вакум цонхыг эвдэн нэвтэрч, дундад ази үүлдрийн 2 тооны гөлөг, бугуйн цаг, 2 ширхэг USB залгуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 524.000 төгрөгийн хохирол учруулсан,
өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 4-69-а тоотод оршин суух иргэн Д.Одонжаргалын байнга амьдрах байшинд нэвтэрч, “Асус” загварын нөүтбүүк 1 ширхэг, “Асер” загварын нөүтбүүк 1 ширхэг, айпад 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Б.Б, О.Т, Г.Г, Э.М, Х.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Бямбасүрэнгийн Б, Отгонбаатарын Тн, Эрдэнэбаатарын М, Ганбаатарын Г, шүүгдэгч Хасамын Эн нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт, өсвөр насны шүүгдэгч Отгонбаатарын Гыг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т нарыг тус бүрийг 3 жилийн хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч Э.М, Г.Г нарыг тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Гыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Эийг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж тэдний эдлэх ялыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Э.М, Г.Г, О.Г нарт тус бүрт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 2 дахин багасгаж, тэдний эдлэх ялыг тус бүр 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Э.М, Г.Г, О.Г нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Гын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Г, Э.М нарт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, өсвөр насны шүүгдэгч О.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрт оногдуулсан хорих ялыг багасгаж, нэг жилийн хугацаагаар тогтоосон хорих ялыг тус бүр шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тэдэнд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Г, Г.Г, Э.М нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй бол шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд мэдэгдэж, энэ хэрэгт гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Э.М, О.Г, шүүгдэгч Х.Э нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн улаан өнгийн Nike гэсэн бичигтэй пүүз нэг хос, хар цагаан өнгийн даавуун кетэн пүүз нэг хос зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн “Даян-Үүр” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй 66-80 УНА улсын дугаартай “Тоёота Раум” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тус тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 66-80 УНА улсын дугаартай “Тоёота Раум” загварын тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөгийг тус бүрээс хувь тэнцүүлэн буюу өсвөр насны шүүгдэгч Б.Бын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч П.Долгорсүрэн, О.Тий хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч И.Уянга, Г.Гын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Ц.Гантулга, Э.Мөнххундагын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Б.Янжинлхам, шүүгдэгч Х.Э нараас тус бүрээс 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирол төлөхөд зарцуулах, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч П.Долгорсүрэнгээс 1.281.132 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Золбоод 66.666 төгрөг, хохирогч Д.Дуламсүрэнд 96.666 төгрөг, хохирогч Ч.Баянтуулд 90.000 төгрөг, хохирогч Д.Алтанчимэгт 302.800 төгрөг, хохирогч Одонжаргалд 725.000 төгрөг тус тус олгох, өсвөр насны шүүгдэгч О.Тий хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч И.Уянгаас 399.466 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Золбоод 66.666 төгрөг, хохирогч Д.Алтанчимэгт 332.800 төгрөг тус тус олгож, хохирогч Б.Золбоо, Л.Дуламсүрэн, Ч.Баянтуул, Д.Одонжаргал нар нь хохирлын үлдэх төлбөрийг эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон өсвөр насны яллагдагч Б.Тэлмэнгийн эцэг, эх буюу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, өсвөр насны шүүгдэгч Г.Г, Э.Мөнхундага, О.Г, шүүгдэгч Х.Э нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, өсвөр насны шүүгдэгч Г.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, өсвөр насны шүүгдэгч О.Г, Э.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, шүүгдэгч Х.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, шүүгдэгч Х.Э нарын эдлэх ялыг 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “шүүгдэгч Х.Э нь Б.Тэлмэн дуудахаар очсон, хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа талаар мэдээгүй гэж мэдүүлэх боловч хулгайн гэмт хэрэг үйлдэж байсныг мэдэж байсан талаар нь өсвөр насны шүүгдэгч Э.М, Г.Г, О.Т нар мэдүүлсэн ба тэдний мэдүүлгээр шүүгдэгч Х.Эий мэдүүлэг үгүйсгэгдсэн” гэж дүгнэсэн. Эдгээр гурван хүүхэд миний талаар яагаад ингэж мэдүүлснийг мэдэхгүй. Би энэ хүүхдүүдийг танихгүй. Хэргийн материал үзэж байхад Б.Б, Б.Тэлмэн нар эдгээр хүүхдээс өөр зүйл ярьсан байдаг. Гэтэл миний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гэм буруугийн талаар маргахгүй. Болсон явдлыг хууль зүйн мэдлэггүйн улмаас буруу, зөрүү мэдүүлсэн байдаг. Зүйлчлэл дээр маргахгүй. Миний бие хулгайн гэмт хэргийг үйлдэж дууссаны дараа очсон. Гэмт хэрэг үйлдэж байгаа талаар огт мэдээгүй. ...надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Х.Эий өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Б.Золбоод учруулсан хохирлын тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан байна. Хуулийн дээрх заалтаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоо бий болж байгаа сөрөг үр дагаврыг “гэмт хэргийн улмаас учирсан шууд “хохирол” гэж хуулийн хэрэглээний хувьд ойлгоно. Шүүхээс миний үйлчлүүлэгч Х.Эийг бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Б.Золбоогийн байнга амьдрах орон байранд нэвтэрч "Скайборд" маркын зурагтыг хулгайлсан гэж үзэн бусдад 1.200.000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэж дүгнэжээ. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Золбоогийн өмчлөх эрх, эд хөрөнгөд учирсан шууд хохирол болох хар өнгийн Скайборд зурагтыг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Лорд” барьцаалан зээлдүүлэх газраас хураан авсан тэмдэглэл мөн мөрдөгчөөс хохирогч Б.Золбоод хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд авагдсан байгаа нь хохирогч Б.Золбоод учирсан шууд хохирол барагдсан гэж үзэх үндэслэл болж байна.
Бусад хохирол, хор уршгийн талаар: Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 66-80 дугаартай “Тоёота Раум" загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгохоор, түүний үнэ болох 6.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирол төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
Миний үйлчлүүлэгчийн хувьд бусдад учруулсан хохирлыг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болохыг шүүх өөрөө дүгнэсний дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө орлогыг хураах арга хэмжээ”-ний талаарх хэм хэмжээг хэрэглээд гаргасан шийдвэртээ хохирол төлөхөд зарцуулахаар шийдвэрлэж мөн Х.Э нь 1.200.000 төгрөгийн төлбөртэй гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна.” гэж заасан хуулийн хэм хэмжээг хэрэглэх боломжгүй болгож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэстэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан “гэмт хэргийн улмаас “шууд" учирсан хохирол мөн зүйлийн 2-д заасан “хор уршиг”-ийн талаарх ойлголтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд Х.Э нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна.
Хувийн байдлын талаар: Хасамын Эрмүүн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь цагдаагийн "Урьд өмнө ял шийтгэгдсэн эсэхийг лавлах" хуудас, ...оюутан, өмнө нь ямар нэгэн хэрэг зөрчилд орж байгаагүй зан ааш нь тогтуун дөлгөөн хүнд тусархаг зан төлөвтэй болон бусад хувийн байдлууд нь гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын хэмжээг найман жил түүнээс доош хугацаагаар тогтоосон эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоож болно. Мөн тус зүйл хэсгийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчилжээ.
Гэтэл өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэхдээ өөрийн үйлчлүүлэгч X.Эрмүүнийг 18 нас 10 хоногтой эсэх талаар маргаагүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд "...21 нас хүрээгүй этгээдэд энэ бүлэгт заасан хүмүүжлийн арга хэмжээг хэрэглэж болох хууль зүйн боломжийн талаар байр сууриа илэрхийлсэн болно. Х.Эий гэмт хэрэгт оролцсон оролцоо бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн боломжтой гэж үзэж байна. Дээрх зүйл хэсэгт "21 нас хүрээгүй этгээд'' гэсэн ойлголтыг хуульчлан заасан нь санамсаргүй зүйл биш гэж үзэж байгаа бөгөөд 18 наснаас хэдэн нас, сар, хоног өнгөрч байгаа хугацаа буюу 21 нас хүртэлх насны байдал, үйлдлийн шинж чанарыг ойлгох чадвар чадамж, оюун санаа ухамсрын байдал нь 21 нас хүрээгүй этгээдэд тухайн хүний хөгжлийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдгийг харгалзан хүмүүжлийн чанартай арга хэмжээг хэрэглэж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болохоор заасныг ойлгоно. Шүүхээс Х.Эд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэхдээ зөвхөн 18 насанд хүрсэн байдлыг үндэслэл болгосноос 21 насанд хүрээгүй этгээдэд хэрэглээгүй үндэслэлээ заагаагүй байна.
Иймд миний үйлчлүүлэгч Х.Эий хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. Хэрэв 21 нас хүрээгүй этгээдэд энэ хэм хэмжээг хэрэглэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна.” заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч П.Долгорсүрэн нь хохирогч Б.Золбоод 66.600 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр түүний Хаан банкны 5017323165 тоот дансанд, хохирогч Д.Дуламсүрэнд 56.600 төгрөгийг түүний нөхөр Д.Булганбаатарын 5019682544 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, хохирогч Ч.Баянтуулд 86.600 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр түүний 5006430215 тоот дансанд, хохирогч Д.Алтанчимэгт 299.400 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр түүний 5072101431 тоот дансанд, хохирогч Д.Одонжаргалд 725.000 төгрөгийг түүний Төрийн банкны 103700138377 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус тус шилжүүлсэн.
О.Тий хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч И.Уянга нь хохирогч Б.Золбоод 66.600 төгрөгийг түүний 5017323165 тоот дансанд 2019 оны 3 дугаар сарын 12- ны өдөр, хохирогч Д.Алтанчимэгт 329.400 төгрөгийг түүний 5072101431 тоот дансанд мөн өдөр тус тус шилжүүлж бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй засарч хүмүүжихээ илэрхийлж байгаа.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Х.Эий өмгөөлөгч Б.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Эий гаргасан давж заалдах гомдыг дэмжиж байгаа. Шийтгэх тогтоолын 49 дүгээр хуудсанд анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ шүүгдэгч Х.Э нь О.Т дуудахаар нь очсон. Тухайн гэмт хэргийг үйлдэж байгаа талаар мэдээгүй гэж мэдүүлэх боловч хулгайн гэмт хэргийг үйлдэж байсныг мэдэж байсан талаар өсвөр насны шүүгдэгч Э.М, Г.Г, О.Т нар мэдүүлсэн ба тэдний мэдүүлгээр шүүгдэгч Х.Эий мэдүүлэг үгүйсгэгдэнэ. Иймд гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзсэн. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаж үзэхэд Х.Эий мэдүүлгийг үгүйсгэж байгаа Э.М, Г.Г нарын мэдүүлгийг хуулж тавьсан байсан. Хавтас хэргийн 144-145, 155 дугаар хуудсанд авагдсан мэдүүлгүүд, мөн шийтгэх тогтоолын 14-15 дугаар хуудсанд авагдсан мэдүүлгүүд адилхан. Ийм байдлаар хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Эийг гэм буруутай гэж дүгнэхийн тулд шүүгдэгч нараас нэгэн адил мэдүүлэг авч, гарын үсэг зуруулсан байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх ажиллагаа зөрчигдсөн. Мөн мэдүүлгийг авахдаа тэмдэглэлийг үгчилэн бичнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн. Иймд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг ашиглаж хууль бусаар цуглуулсан нотлох баримтыг үндэслэж шүүхийн шийдвэр гарсан тул шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг үндэслэлээр Х.Эий хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэв.
Прокурор Х.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Х.Эий бусадтай бүлэглэн машин механизм ашиглаж үйлдсэн гэдэг нь өсвөр насны шүүгдэгч Э.М, Г.Г, О.Т нарын мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч нарын мэдүүлгийг хуулбарласан гэх зүйлийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр мэдүүлэх боломжтой байсан. Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 27-459-6 тоотод оршин суух иргэн Д.Алтанчимэгийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “Соня НЮ-750” загварын видео камер, эмэгтэй хүний 2 ширхэг пүүз, интернет цацагч, МП-3 тоглуулагч, чихэвч, Бүгд Найрамдах Солонгос Улсын мөнгөн дэвсгэрт болох 10.000 вон зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
өсвөр насны шүүгдэгч О.Г, Г.Г, О.Т, Э.М, Б.Тэлмэн нар бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-165-6 тоотод оршин суух иргэн М.Амаржаргалын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 32 инчийн “Фунай” маркийн зурагт, эрэгтэй хүний куртик хоёр ширхэг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлстэй бор өнгийн хэтэвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 270.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож чадаагүй байна.
Улмаар анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийг зөвтгөлгүй хэргийг шийдвэрлэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, зарим хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг буруу тооцож гаргасан байна. Үүнд:
1. Хохирогч Д.Алтанчимэг байшингийн вакум цонхоор нэвтэрч, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан хэргийн талаар:
өсвөр насны шүүгдэгч О.Тий “...манай хажуу талын айл руу Тэлмэн хашааг нь давж ороод байшингийнх нь цонхыг түлхэж ороод гарч ирэхдээ чихэвч, автобусны карт авч гарж ирчихээд “юмгүй айл байна” гэж хэлж байсан. ...Бат-Оргил, Тэлмэн тэр хоёр нөгөө айл руу хамт хулгай хийхээр нөгөө вакум цонхоороо орсон ба тэр хоёр удалгүй цагаан, яагаан өнгийн пүүз, цагаан өнгийн кет, саарал өнгийн камер аваад гарч ирсэн...” /3хх 66-67/,
өсвөр насны шүүгдэгч Б.Бын “...Тэлмэн өглөө нэг удаа хийгээд орчихсон ахиад орох уу гэхээр нь би тэгье гээд Тэлмэн бид хоёр тэр айлын хашааг даваад ...Тэлмэн цонхыг нь түлхээд онгойлсон байсан. Бид хоёр тэр айлаас ...саарал өнгийн жижиг зургийн аппарат, чихэвч, ...цагаан, яагаан өнгийн nike брэндийн пүүз, хар цагаан өнгийн кетэн пүүз, автобусны карт аваад гарсан...” /3хх 71-72/,
Б.Тэлмэнгийн “...цонхыг нь цохиод байшин руу нь ороод ...саарал өнгийн камер, ...2 ширхэг чихэвч, МР тоглуулагч, ...солонгос хүний зурагтай зоосон мөнгө зэргийг аваад байшингаас гарсан. ...Бат-Оргил бид хоёр тэр айл руу миний орсон цонхоор дахин ороод яагаан, цагаан өнгийн пүүз 1 ширхэг, хар цагаан өнгийн кетэн пүүз 1 ширхэгийг аваад гарсан...” /3хх 76-78/,
2. Хохирогч М.Амаржаргал байшингийн вакум цонхоор нэвтэрч, эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан хэргийн талаар:
Тэлмэнгийн “...Тэлмүүн бид хоёр манай гэрээс гараад манай гэрийн хойд талд байх ...байшинтай айл руу грашны хажууд байх цонхыг цохиж ороод дотроос нь хар өнгийн түрийвч 2 ширхэг бомбер куртик авсан. ...Мөнххундага, Ганмандах, Ганбаатар, Тэлмүүн бид 5 манайхаас гараад түрүүний Тэлмүүн бид хоёрын түрийвч хулгайлсан айл руу дахин очоод ...32 инчийн Фунай брендийн зурагтыг ...гарсан...” /2хх 84-88/,
өсвөр насны шүүгдэгч О.Тий “...тухайн айл руу хулгай хийхээр орохдоо эхлээд Тэлмэн орж түрийвч, 2 ширхэг куртик аваад орой нь Ганбаатар Тэлмэн хоёр орж 32 инчийн зурагт авахад хашааны гадаа Ганмандах, Мөнххундага хоёртой хүн хараад зогсож байсан. ...2 удаа орж хулгай хийсэн...” /2хх 66-70/
өсвөр насны шүүгдэгч Э.Мөнххундагын “...Тэлмүүн “одоо хулгай хийнэ” гээд ...Тэлмэнгийн гэрээс Ганаа, Тэлмэн, Ганбаатар, Тэлмүүн бид нар гараад гудамжруу алхаад ороход ...хоёр давхар байшин байсан ба тэгтэл Ганаа, Тэлмүүн бид гурвыг гадаа хүн харж байгаарай гэхээр нь Ганаа, Тэлмүүн бид гурав хашааны гадна хүн хараад үлдэхэд Тэлмэн, Ганбаатар хоёр байшин руу орсон...” /2хх 58-62/,
өсвөр насны шүүгдэгч Г.Гын “...Тэмка “одоо хулгай хийнэ” гээд ...Тэлмэнгийн гэрээс Тэлмэн, Мөнххундага, Тэлмүүн бид дөрөв үлдээд тэдний гэрийн хойд талд байрлах ...хашааны гадаа ирсэн. Тэгтэл Мөнххундага бид хоёрын гадаа нь хүн харж байгаагаа гэхээр нь Мөнххундага бид хоёр хүн хараад үлдэхэд Тэлмэн, Тэлмүүн байшин руу орсон. ...удалгүй 2 ширхэг бомбер куртик өмссөн, бор өнгийн түрийвчтэй гарч ирсэн. ...дараа нь дахиж ороход Ганбаатар нэмэгдэж ирсэн байсан...” /2хх 50-54/
өсвөр насны шүүгдэгч О.Гын “...Тэлмэнгийн араас орсон тэр үед гадаа нь Мөнххундага, Ганмандах, Тэлмүүн гурав үлдээд хүн хараад зогсож байсан. ...32 инчийн Funai брэндийн зурагт хулгайлсан...” /2хх 76-80/ зэрэг мэдүүлгүүд авагджээ.
Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч М.Амаржаргалын байнга амьдрах байшинд өсвөр насны шүүгдэгч Тэлмэн, Тэлмүүн хоёр нэвтэрч “...эрэгтэй хүний куртик 2 ширхэг, бор иргэний болон жолооны үнэмлэх зэрэг эд зүйлстэй бор өнгийн хэтэвч...”, тэд мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр өсвөр насны шүүгдэгч О.Г, Г.Г, Э.М нартай нэвтэрч “...32 инчийн Funai брэндийн зурагт...”,
хохирогч Д.Алтанчимэгийн байнга амьдрах байшинд шүүгдэгч Б.Тэлмэн нэвтэрч “...Соня HD-750 загварын камер, МП-3 тоглуулагч, чихэвч, Солонгос Улсын мөнгөн дэвсгэрт болох 10.000 вон...”, тэрээр мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Тэлмүүн нартай нэвтэрч “...эмэгтэй хүний 2 ширхэг пүүз, интернет цацагч...” зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйл баримт нотлогдсон байхад анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ.
Дээрх хэргийн үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй бөгөөд ингэснээр өсвөр насны шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, тэдний эрх зүйн байдал дордохгүй тул хэргийн үйл баримт, хохирлын хэмжээнд зохих өөрчлөлт оруулсан болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
1. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-165 тоотод оршин суух иргэн Б.Золбоогийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, хоёр ширхэг дунд гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн, Г.Г, Э.М, шүүгдэгч Х.Э нар нь бүлэглэн 66-80 УНА улсын дугаартай “Тоёота Раум” загварын тээврийн хэрэгсэл ашиглан Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-165 тоотод оршин суух иргэн Б.Золбоогийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, 50 инчийн “Скайборд” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Золбоогийн “...цонхоор хулгай ороод 50 инчийн смарт “Skyworth” зурагт, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга алга болсон болохоор нь цагдаад дуудлага өгсөн...” /1хх 51, 53-54/,
гэрч С.Хэрлэнгийн “...2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 3 хүүхэд орж ирээд 50 инчийн зурагт ломбарданд тавина гэсэн. Тэгээд барьцаанд тавих эд зүйлсийг хүлээн авч үзээд үйлчлүүлэгч нарын бичиг баримтыг шалгаад барьцаанд авсан. 300.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай тавьсан. ...Манай ломбард нь үйлчлүүлсэн хүмүүсээ бүртгэн авдаг нэгдсэн сантай. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй...” /1хх 196/,
иргэний нэхэмжлэгч М.Болд-Эрдэнийн “...2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Шархүүгийн Хасам гэх хүн зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулан 1 жилийн хугацаатай 3.000.000 төгрөгийн зээлийг 5 хувийн хүүтэй зээлж, 66-80 УНА дугаартай тээврийн хэрэгслийг манай компанийн нэр дээр шилжүүлэн Ш.Хасамыг унаж явах зориулалттайгаар олгосон. ...Нийт 5.187.750 төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжилж байна...” /1хх 224-225/,
өсвөр насны шүүгдэгч Б.Бын “...Тэлмэн бид хоёр тухайн айлын хашааг давж ороод байшингийн урд талд байх вакум цонхыг гараараа түлхэж ороод тухайн айлын зурагтын хажууд байх хөх өнгийн шүүгээнээс дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга зэргийг авсан. ...орой 20 цаг өнгөрч байх үед Тэлмэнгийн гэрт очиход Тэлмэн, Тэлмүүн, Мөнххундага, Ганмандах нар байсан. Тэр хэд 32 инчийн зурагт хулгай хийсэн талаараа надад ярьсан. Тэгтэл бид нар хоорондоо ярьж байгаад өдөр мөнгөн аяга авсан айлд байсан 50 инчийн зурагтыг очоод авчихъя гээд бид гараад тэр айл руу явсан. ...зурагтыг хулгайлаад гарсан. Тэр үед хашааны гадаа машин дотор Мөнххундага, Тэлмүүн, Эрмүүн ах гурав хүлээж байсан. Бид гурав зурагтаа шууд аваад гарч ирээд Эрмүүнээ ахын машинд зурагтаа хийгээд, тэндээсээ шууд “Лорд” нэртэй ломбард орсон...” /1хх 131-133/,
өсвөр насны шүүгдэгч О.Тий “...тухайн айл руу бид гурав ороод Тэлмэн цонхыг нь түлхээд бид гурав, гурвуулаа орсон. Тухайн айлын том өрөөний зурагтын хажуу талаар дунд гарын мөнгөн аяга байсан, мөнгөн аяганы хажуу талд нь ажпын газрын хамт олноос нь дурсгав гэсэн бичигтэй байсан. Тэгээд шүүгээн дээр нь жижиг мөнгөн аяга байхаар нь аваад гараад явсан. ... Тэгээд орой нь Тэлмэнгийн гэрт Тэлмэн, Мөнххундага, Ганмандах, Бат-Оргил бид тав байж байгаад өдөр нь Тэлмэн, Бат-Оргил бид гурвын орж мөнгөн аяга хулгайлсан айлын хажууд байх 2 давхар хөх ягаан байшинтай айл руу орох болсон. Тэлмэн, Мөнххундага, Ганмандах, Бат-Оргил, Эрмүүнээ ах бид нар хамт явсан. Тэр үед би Эрмүүнээ гэх танил ахыгаа хулгайн зурагт нь байна ломбарданд хүргэж өгөөд, тавиад өгөөчээ гээд хэлтэл Эрмүүнээ ах цаг орчмын дараа цагаан өнгийн “тоёота раум”гэсэн машинтай ирсэн. Тэгээд тэр байшин дээр очоод Тэлмэн, Ганмандах, Бат-Оргил гурав байшин руу орсон. Тэр үед Эрмүүнээ ахын машинтай Мөнххундага бид гурав гадаа гудамжинд хүн хараад үлдсэн. Удалгүй тэр гурав 50 инчийн хар өнгийн зурагт авч гарч ирэхээр нь бид нар Эрмүүнээ ахын машинд хийгээд 3, 4 дүгээр хороололд байх “Лорд” нэртэй ломбард руу очоод Тэлмэн, Эрмүүнээ бид гурав ломбард руу зурагтаа авч орсон...” /1хх 119-121/,
шүүгдэгч Х.Эий “...Тэлмүүн, Мөнххундага хоёр надтай хамт автомашинд үлдсэн. Тэгсэн удалгүй тэр гурав 50 инчийн Скайборд брэндийн зурагт авч гарч ирээд миний бичиг баримтаар зурагтыг ломбарданд 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд миний автомашинд 20.000 төгрөгөөр бензин хийж өгсөн. 10.000 төгрөгөөр идэх зүйл аваад тэндээсээ би тэд нарыг Тэлмэнгийн гэр лүү явж байхад тэр хэд “агаа бид нар хулгай хийгээд байгаа, дараа хулгай хийгээд юм ломбарданд барьцаанд тавихаар бол дуудна шүү” гэж хэлсэн. Тэр үед би дуугараагүй шууд Тэлмэнгийн гэрийн гадаа буулгаад харьсан...” /1хх 181-183/,
өсвөр насны шүүгдэгч Э.Мөнххундагын “...Тэгээд уг хашаанд байсан 2 давхар байшин руу Ганмандах, Бат-Оргил, Тэлмэн гурав орсон. Тэр үед Эрмүүн ахын цагаан өнгийн раум маркийн автомашин дотор тэр айлын хашааны чиг гудамжинд Тэлмүүн, Эрмүүн ах бид гурав хүлээгээд сууж байтал тэр гурав нэг их удаагүй 55 инчийн хар өнгийн хөлтэй зурагт авч гарч ирсэн. Тэр үед би “баригдах юм биш үү” гэж хэлтэл Тэлмүүн “зүгээрээ бид нар чирэхгүй” гэж хэлсэн. Тэгээд бид нар зурагтыг автомашиндаа хийгээд урьд нь очсон Лорд нэртэй 3, 4 дүгээр хороололд байх ломбард руу очсон. Тэнд очоод Эрмүүнээ, Тэлмүүн, Тэлмэн нар зурагтаа аваад ломбард руу орсон...” /1хх 143-145/,
өсвөр насны шүүгдэгч Г.Гын “...Тэлмэнгийн гэрт Мөнххундага, Бат-Оргил, Тэлмүүн, Ганбаатар, Эрмүүнээ гэх ах нар байхад Тэлмүүн “нөгөө 55 инчийн зурагтыг хулгайлъя” гэсэн. Тэр үед Ганбаатар гэртээ харилаа гээд яваад өгсөн. Тэгээд бид нар Тэлмэнгийн гэрээс нэг гудамжны цаана байх бид нар өмнө нь 32 инчийн зурагт хулгайлж авсан айлын хажуу талд байх 2 давхар байшин руу очсон. Тэнд очоод Бат-Оргил, Тэлмэн бид гурав ороод Эрмүүн гэх ахын цагаан өнгийн “раум” маркийн автомашинд Тэмүүлэн, Мөнххундага тэр гурав үлдсэн. Тэгээд Бат-Оргил, Тэлмэн бид гурав тэр айлын хашааны банзыг хажуу тийшээ болгоод шургаж ороод хашаан дотор байх байшингийн урд талын вакум цонх онгорхой байсан. Тэгээд бид гурав тэр цонхоор ороод тэр айлын том өрөөнд байх 50 инчийн “Sky word” нэртэй зурагтыг дамжилж аваад цонхоороо буцаад гарсан. Тэгээд хашааны гадаа хүлээж байсан нөгөө хэд дээрээ очоод автомашинд зурагтыг хийгээд аваад явсан...” /1хх 155-157/ гэх мэдүүлгүүд,
барьцаат зээлийн гэрээ /1хх 189/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 197-198/, “Зоос гоёл”-ын алт, мөнгө, үнэт эдлэл худалдсан тухай баримт /1хх 58/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 45, 48/, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 200-205/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх 103, 219-220/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /1хх 16-21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 04/031 дугаартай дүгнэлт /1хх 26-32/ зэрэг нотлох баримтуудаар;
2. Өсвөр насны шүүгдэгч Тэлмэн, Тэлмүүн нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-165-6 тоотод оршин суух иргэн М.Амаржаргалын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “...эрэгтэй хүний куртик 2 ширхэг, бор иргэний болон жолооны үнэмлэх зэрэг эд зүйлстэй бор өнгийн хэтэвч...”,
тэд мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр өсвөр насны шүүгдэгч О.Г, Г.Г, Э.М нартай бүлэглэн “...32 инчийн Funai брэндийн зурагт...” бусдад нийт 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч М.Амаржаргалын “...2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 13-1656 тоотод байрлах гэртээ хоноогүй. 12-ны өдөр иртэл байшингийн цонхоор хулгай ороод 32 инчийн Фунай маркийн хар өнгийн зурагт, нөхрийн куртик алга болсон болохоор дуудлага өгсөн. ...би хулгайд алдсан эд зүйлсээс 32 инчийн Funai маркийн зурагт, нөхрийн хар өнгийн бомбер куртик бас хөр өнгийн дан нимгэн куртик зэргийг хүлээн авсан. Би хохирлоо барагдуулж авсан. Өөрийн хэрэглэж байсан бор өнгийн түрийвч болон иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг нэхэмжлэхгүй. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” /2хх 12, 14, 16/,
гэрч М.Батбаярын “...Би 2018 оны 8 дугаар сарын 11-ний өглөө гэрээсээ гараад 2018 оны 8 дугаар сарын 12-ны 14 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд амбаарын цонх онгорхой, байшинд ороход зурагт байхгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Манайхаас хар өнгийн 32 инчийн “Фунай” зурагт алдагдсан. Зурагтыг хоёр жилийн өмнө 200.000 төгрөгөөр авч байсан...” /2хх 8/,
өсвөр насны шүүгдэгч О.Тий “...Тухайн айл руу хулгай хийхээр орохдоо эхлээд Тэлмэн бид хоёр орж түрийвч, 2 ширхэг куртик аваад орой нь Ганбаатар, Тэлмэн хоёр орж 32 инчийн зурагт авахад хашааны гадаа Ганмандах, Мөнххундага хоёртой хүн хараад зогсож байсан. Бид нар хулгайлсан эд зүйлсээ зурагтыг өөрсдөө өргөөд явсан. 2 ширхэг бомбер куртикийг бас аваад явсан. Зурагтыг ломбард авахгүй болохоор манай гэрт аваачиж тавьсан. 2 ширхэг бомбер куртик надад байгаа. Одоо 32 инчийн зурагтыг эзэнд нь хүлээлгэж өгсөн...” /2хх 66-67/,
өсвөр насны шүүгдэгч Э.Мөнххундагын “...Ганаа, Тэлмүүн бид гурвыг гадаа нь хүн харж байгаарай гэхээр нь Ганаа, Тэлмүүн бид гурав хашааны гадаа хүн хараад үлдэхэд Тэлмэн, Ганбаатар хоёр байшин руу орсон. Тэр хоёр нээх удалгүй хар өнгийн хавтгай дэлгэцтэй, хөлтэй зурагт аваад гарч ирсэн. Бид тав зурагтаа аваад явж байгаад замын хажууд байх жалганд зурагтаа нууж үлдээгээд явсан. Тэгээд Тэлмэнгийн гэрт бид нар очиж байж байгаад Эрмүүнээ гэх ахыг ирсний дараа Эрмүүнээ ахтай уулзаж байгаад машинтай нь хамт очиж зурагтыг аваад явсан. 3 дугаар хороололд байх “Лорд” нэртэй ломбарданд зурагтаа тавих гэсэн боловч авахгүй болохоор нь буцаад Тэлмэнгийн гэрт аваачиж тавьсан...” /2хх 60-62/,
өсвөр насны шүүгдэгч О.Гын “...Тэлмэнтэй уулзахад манай гэрт очиж тоглоё гээд би тэдний гэрт нь иртэл Тэлмүүн, Бат- Оргил нар байсан. Тэдний гэрт байх үед Тэлмүүн гадагшаа гарч явсан. Удалгүй ирэхдээ Мөнххундага, Ганмандах хоёрыг дагуулаад ирсэн. Тэгтэл Бат-Оргил гэртээ харих гээд явсан. Тэгээд бид хэд Тэлмэнгийн гэрээс хулгай хийхээр гараад Тэлмэнгийн гэрээс 2 гудамжны хойшоо ногоон өнгийн хаалгатай, модон хашаатай, үзмэн ягаан өнгийн хоёр давхар байшин байсан ба уг байшин руу Тэлмэн эхэлж ороод байшингийн цонхыг нь түлхэж ороход, би Тэлмэнгийн араас нь орсон. Тэр үед гадаа нь Мөнххундага, Ганмандах, Тэлмүүн гурав үлдээд хүн хараад зогсож байсан. Тэгээд Тэлмэн байшингийн том өрөөнд байсан 32 инчийн Фунай брэндийн зурагтыг Тэлмүүн том алчууранд боогоод аваад гарсан. Тэндээсээ Тэлмэнгийн гэр лүү зурагтыг үлдээгээд явсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэн...” /2хх 76-77/,
өсвөр насны шүүгдэгч Г.Гын “...Тэмка одоо хулгай хийнэ гээд Ганаа бид хоёрт хэлсэн. ...Тэлмэнгийн гэрт Тэлмэн, Тэлмүүн, Мөнххундага, бид дөрөв үлдээд, тэдний гэрээс хойд талд хашааны гадаа ирсэн. Тэр хашаанд ямар ч байсан хоёр давхар байшин байсан. Тэгтэл Мөнххундага бид хоёрыг гадаа нь хүн харж байгаарай гэхээр нь Мөнххундага бид хоёр хашааны гадаа хүн хараад үлдэхэд, Тэлмэн, Тэлмүүн хоёр байшин руу орсон. Тэгээд тэр хоёр нээх удалгүй хоёр ширхэг бомбэр куртик өмссөн, нэг бор өнгийн түрийвчтэй гарч ирсэн. ... Түүнээс хойш 20-30 минутын дараа нөгөө айл руугаа буцаж очоод Мөнххундага, Ганбаатар бид гурав хүн хараад хашааны гадаа зогсож байхад ахиад Тэлмэн, Тэлмүүн хоёр ороод хар өнгийн хавтгай дэлгэцтэй, хөлтэй зурагт авч гарч ирсэн. Тэндээсээ бид дөрөв зурагтаа аваад Тэлмэнгийн гэрт тухайн зурагтыг аваачиж тавьсан...” /2хх 52-53/ гэх мэдүүлгүүд,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /2хх 19-20, 29/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 237-241/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 35, 39/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний 04/089 дугаартай дүгнэлт /2хх 244-248/ зэрэг нотлох баримтуудаар;
3. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 26-460 тоотод оршин суух иргэн Л.Дуламсүрэнгийн байнга амьдрах монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч, “Самсунг эс-6” маркийн гар утас, шинэ цагийн хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 290.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Л.Дуламсүрэнгийн “...2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ...манай гэрээс ...хөөрөг, самсунг эс-6 маркийн гар утас алдагдсан. ...Хөөрөг нь сүүлийн үеийн хуванцар толгойтой хөөрөг. Самсунг Эс-6 гар утсыг 2018 онд 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” /2хх 123, 128-129/,
гэрч Д.Булганбаатарын “...2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хаалганы цоож эвдэрсэн, гэрт хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манайхаас хар хөх өнгийн “Самсунг галакси эс-6” маркийн гар утас, малгай, эхнэрийн хүргэн ах Л.Хишигбуянгийн эмнэлэт хэвтэхдээ манайд үлдээсэн манан хөөрөг алдагдсан байсан. Хөөргийг манай ах 15 жилийн өмнө худалдаж авсан гэсэн...” /2хх 115/,
гэрч Б.Бямбасүрэнгийн “...2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 26-460 тоотод байх эмээ Дуламсүрэнгийн гэрээс найз залуу Булганбаатарын хамт гарч, эмээ Дуламсүрэнг эмнэлэгт эргэчихээд 19 цагийн үед гэртээ буцаж ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдэлсэн, эд зүйл алдагдсан байсан. Манай гэрээс бор өнгийн хөөрөг, “Самсунг Эс-6” гар утас зэрэг алдагдсан. Эвдэрхий хэрэглэдэггүй “Скай вега-500” маркийн гар утас байсан. Шинэ цагийн хув толгойтой бор өнгийн 1 ширхэг хөөрөг алдагдсан...” /2хх 120/,
өсвөр насны шүүгдэгч Б.Бын “...2018 оны 8 дугаар сарын эхээр ...Тэлмэн, Тэлмүүн бид гурав хамт явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүрэн өнгийн төмөр хаалгатай, модон хашаатай айл эзэнгүй байхаар нь Тэлмэн бид хоёр хашааг давж орсон, тэр үед Тэлмүүн хүн хараад хашааны гадаа үлдсэн. Хашаан дотор ороход нэг ширхэг монгол гэртэй айл байсан. Тэр айлын гэрийн хаалганы цоожийг Тэлмэн уг айлын хашаанд байх төмрөөр хөшөөд хаалганы цоожийг эвдлээд Тэлмэн бид хоёр дотогшоо тухайн айл руу ороод “Самсунг Эс-6, Sку \/еgа 800” маркийн хоёр ширхэг гар утас, авдарнаас жижиг хүрэн өнгийн хөөрөг, зурагтны хажуу талаас нэг ширхэг хүрэн өнгийн жижиг хөөрөг авсан. Гэр дотор байх орон дээр байх цүнхнээс роwеr банк аваад явсан...” /2хх 144-145/,
өсвөр насны шүүгдэгч О.Тий “...Тэлмэн, Бат-Оргил бид гурав хамт явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүрэн өнгийн төмөр хаалгатай, модон хашаатай айлыг ззэнгүй байхаар нь Бат-Оргил, Тэлмэн хоёр хашааг давж орсон. Тэр үед би хашааны гадаа хүн хараад зогсож байсан. Удалгүй тэр хоёр тухайн айлаас хулгай хийсэн гарч ирсэн, хулгай хийсэн зүйлсийг үзэхэд “Самсунг Эс-6, Sку \/еgа 800” маркийн хоёр ширхэг гар утас, жижиг хээтэй хөөрөг, бор өнгийн дунд зэргийн хөөрөг нийт 2 ширхэг хөөрөг, цагаан цэнхэр өнгийн роwеr банк байсан...” /2хх 151-152/ гэх мдүүлгүүд,
“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /2хх 131-132/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 95-99/ зэрэг нотлох баримтуудаар;
4. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-55 тоотод оршин суух иргэн Ч.Баянтуулын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, биет 100.000 төгрөг, хоёр ширхэг гар утас, повер банк, гар утасны чихэвч, компьютерийн гар, маус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ч.Баянтуулын “...2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 13-55 тоотод байрлах манай байшингийн цонхыг хагалаад хулгайч ороод мөнгө алга болсон байсан. Манай гэрийн хамаг эд зүйлсийг онгойлгож үзсэн байсан. ...Манай охин Одонтуяа нь хүүхэд Үүлэнсондорт хүмүүс өгсөн мөнгөн болон халамжаас хүүхэд болгонд өгдөг 20,000 төгрөг зэргийг тухайн мөнгөний гахайнд хийдэг байсан юм. Тэгэхээр хамгийн багадаа 100,000 гаруй төгрөг байсан. Самсунг маркийн гар утсыг хугалаад ширээн дээр үлдээсэн байсан, тухайн утас нь зүгээр ажилладаг байсан. Pоwer банк алга болсон, 40.000 төгрөгөөр үнэлж байна. Манай охины гар утасны ихэвч алга болсон, компьютерын кэйборд, маус зэрэг алга болсон. ... компьютерийн гар, маусыг хүлээн авсан, бусад зүйлсийг хүлээн аваагүй...” /2хх 198-199, 200-201/,
гэрч Д.Хүрэлбаатарын “...Би 2018 оны 7 дугаар сарын 19-ний өглөө 08 цагт ажилдаа яваад орой 20 цагийн үед гэртээ ирэхэд гэр доторх эд зүйлс эмх замбараагүй байдалтай байхаар нь гайхаад жижиг өрөөндөө орсон чинь цонх хагалаад хулгайч орсон байсныг мэдсэн. Манай гэрт байсан мөнгө цуглуулдаг гахайн дотор байсан 100.000 орчим төгрөг байсныг авсан байна...” /2хх 185/,
өсвөр насны шүүгдэгч Б.Бын “...2018 оны 7 дугаарын сарын сүүлээр Тэлмэнгийн гэрт нь Тэлмүүн бид гурав байж байгаад Тэлмэнгийн урд хашаанд байх айлаас хулгай хийх гээд Тэлмэн бид хоёр айлын хашааг давж ороод байшингийн хойд талын цонхыг хагалж орсон. Тэлмэн бид хоёр байшин руу ороод баруун талд нь байх цонхыг нь хагалаад би араас нь хашаа давж орсон. Бид хоёр тэр айл руу ороход ...мөнгөний гахай байхаар нь хагалахад 27.000 гаруй төгрөг байхаар нь авсан. Тухайн компьютерийн мауз, Кейборд, эс-4 гар утас авсан...” /2хх 224-225/,
өсвөр насны шүүгдэгч О.Тий “...2018 оны 7 дугаар сарын сүүлээр Тэлмэнгийн урд хашаанд байх айл эзэнгүй байна гээд Тэлмэн, Бат-Оргил хоёр айлын хашааг давж ороод, байшингийн хойд талын цонхыг хагалаад орсон. Би тэр үед Тэлмэнгийн гэрт үлдсэн. Тэгээд би Тэлмэнгийн гэрт байж байхад гаднаас Тэлмэн, Бат-Оргил хоёр хулгай хийсэн зүйлээ аваад орж ирсэн. Тэр хоёр “Самсунг Эс-4” гар утас, компьютерийн мауз, кейборд, бэлнээр 30.000 гаруй мянган төгрөг авч ирсэн...”/2хх 231-232/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, схем зураг /2хх 165-169/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /2хх 211-212/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 217-232/ зэрэг нотлох баримтуудаар;
5. Өсвөр насны шүүгдэгч Б.Тэлмэн нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 27-459-6 тоотод оршин суух иргэн Д.Алтанчимэгийн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “...Соня HD-750 загварын камер, МП-3 тоглуулагч, чихэвч, Бүгд Найрамдах Солонгос Улсын мөнгөн дэвсгэрт болох 10.000 вон...”,
тэрээр мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Тэмлүүн нартай бүлэглэн “...эмэгтэй хүний 2 ширхэг пүүз, интернет цацагч...” зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Алтанчимэгийн “...Би 2018 оны 8 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг 20 минутын үед гэрээсээ гараад 17 цаг 20 минутын үед гэртээ иртэл гал тогооны өрөөний цонхны салхивч онгойсон байсан, тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс “Соня НО-750” загварын видео камер, “Nike” брэндийн Hyperftuse-2012 загварын эмэгтэй хүний ягаан, цагаан өнгийн пүүз, БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан саарал өнгийн пүүз, худгийн ус авдаг карт 1 ширхэг, автобусны карт 1 ширхэг, ...Солонгос Улсын мөнгөн дэвсгэрт зэрэг эд зүйлс алдагдсан. ... Улаан цагаан өнгийн nike гэсэн бичигтэй пүүз, хар цагаан өнгийн кэтэн пүүзийг хүлээлгэн өгсөн, би аваагүй...” /3хх 29-30, 32-33, 34-35/,
өсвөр насны шүүгдэгч Б.Бын “...2018 оны 8 дугаар сарын дундуур Тэлмүүний гэрт очиход Тэлмэн, Тэлмүүн нар байсан. Тэлмүүний гэрийн хажуу талд байх ...хоёр байшинтай айл руу Тэлмэн “өглөө нэг удаа хулгай хийгээд орчихсон, дахиад орох уу” гэхээр нь би “тэгье” гээд Тэлмэн бид хоёр тэр айлын хашааг даваад байшин руу нь орох гээд цонхон дээр очиход Тэлмэн цонхыг түлхээд онгойлгосон. Тэр үед Тэлмүүн хашаандаа үлдсэн. Бид тэр айл руу цонхоор нь ороод тухайн айлын ...саарал өнгийн жижиг зургийн аппарат, чихэвч ...цагаан, ягаан өнгийн “nike” брэндийн пүүз, хар цагаан өнгийн кетэн пүүз, мөн автобусны карт аваад гарсан...” /3хх 71-72/,
өсвөр насны шүүгдэгч О.Тий “...2018 оны 8 дугаар сарын дундуур ...манай хажуу талын айл руу Тэлмэн хашааг нь давж ороод байшингийнх нь урд талын вакум цонхыг нь түлхэж орсон, гарч ирэхдээ чихэвч, автобусны карт авч гарч ирчихээд “юмгүй айл байна” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй манай гэрт Бат-Оргил ирсэн. Тэгсэн Бат-Оргил, Тэлмэн тэр хоёр нөгөө айл руу хамт хулгай хийхээр вакум цонхоороо орсон, тэр хоёр удалгүй цагаан, ягаан өнгийн пүүз, цагаан өнгийн кет, саарал өнгийн камер аваад гарч ирсэн. Тэр хоёр хулгай хийсэн эд зүйлээ аваад манай гэрт ирсэн. Тухайн авчирсан 2 пүүзээ надад таарна гээд надад өгсөн. Тэгэхээр нь тэр хоёр пүүзийг гэртээ үлдээгээд гадагшаа гараад явсан. Тухайн айл руу би хулгай хийхээр ороогүй. Бат-Оргил, Тэлмэн хоёр тэр айлын вакум цонхыг түлхэж орж хулгай хийсэн. Тэлмэн, Бат-Оргил хоёр 2 ширхэг пүүз, камер, автобусны карт, чихэвч хулгайлсан байсан. Бид хоёр хулгай хийгээд Тэлмэнгийн гэр лүү ороод Тэмүүлэнд хулгай хийсэн эд зүйлээс бэлэн мөнгийг хувааж авсан...” /3хх 66-67/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 245-249/,эд зүйл хураан авсан тэмдэглэл /3хх 22/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /3хх 51-52/ зэрэг нотлох баримтуудаар;
6. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 13-09 тоотод оршин суух иргэн Б.Пүрэв-Очирын байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч, “Делл ай-3” маркийн нөүтбүүк, чихэвч болон иргэний үнэмлэх, бор өнгийн хэтэвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 595.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Пүрэв-Очирын “...2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гэртээ 16 цагийн үед ирчихээд гэрээсээ гараад орой 22 цагийн үед гэртээ иртэл байшингийн цонхоор хулгай ороод “Делл” брэндийн нөүтбүүк хулгайд алдсан, ...хүлээн авсан нэхэмжлэхгүй...” /3хх 111-112, 113-114/,
гэрч Б.Чимэдлхамын “...“Dell” брэндийн товчлуур нь унасан хар өнгийн нөүтбүүк, 2010 онд ...2.100.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...монгол үйлдвэрийн голдоо коноптой түрийвч алга болсон. 25.000 төгрөгөөр үнэлнэ. Хар өнгийн том чихэвч алга болсон. ..Манай гэрт хулгай орох үедээ оффисын шүүгээний арын хэсгийг хугалсан байсан...” /3хх 105-106/,
өсвөр насны шүүгдэгч Б.Бын “...2018 оны 8 дугаар сарын дундуур Тэлмэнгийн гэрийн хойшоо байх цэнхэр өнгийн жижиг хаалгатай, хашааны улаан өнгийн том хаалгатай, бетонон хашаатай хоёр давхар улаан өнгийн байшинтай айлын хашааг Тэлмэн, Тэлмүүн хоёр давж ороод надад хаалга онгойлгож өгсөн. ...цонхыг нь Тэлмэн гараараа түлхэж онгойлгоод бид гурав хамт орсон. Тэгээд тухайн айлын ...нөүтбүүк, чихэвч аваад явсан. ...хулгай хийсэн эд зүйлсээ гаргаж үзэхэд хар өнгийн түрүүвч, оймс, меморы ордог чихэвч байсан. ...нөүтбүүк, хард диск нарыг хүнд нь буцаан өгсөн...” /3хх 144-145/,
өсвөр насны шүүгдэгч О.Тий “...Тэлмэнгийн гэрт Бат-Оргил бид гурав байж байгаад Тэлмэнгийн гэрийн хойшоо байх ...хоёр давхар улаан өнгийн байшинтай айлын хашааг Тэлмэн бид хоёр давж ороод, дараа нь Бат-Оргил орж ирсэн. Тэгээд бид гурав ...онгойлгоод орсон. Тухайн айлын ...нөүтбүүк, ...чихэвч аваад явсан. ...хулгай хийсэн эд зүйлсээ гаргаж үзэхэд хар өнгийн түрийвч, оймс, меморы товчлуургүй хар өнгийн нөүтбүүк, хард диск, чихэвч байсан. ...Тэлмэн, Бат-Оргил бид гурав хамт хулгай хийсэн...” /3хх 129-130/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем /3хх 85-89/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /3хх 116-117/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх 128-129/ зэрэг нотлох баримтуудаар;
7. Өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 3-19-6 тоотод оршин суух иргэн А.Эрдэнийн байнга амьдрах байшингийн вакум цонхыг эвдэн нэвтэрч, дундад ази үүлдрийн 2 тооны гөлөг, бугуйн цаг, 2 ширхэг USB залгуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 524.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч А.Эрдэнийн “...2018 оны 8 дугаар сарын 09-ний өглөө 8 цагийн үед эхнэр бид хоёр ажилдаа гарсан, 19 цагийн үед гэртээ ирээд эхнэрийгээ хүлээх зуураа байшингаа тойрч үзтэл манай байшингийн хойд тал руу харсан цонх хагарчихсан, дотор нь хүн орсон бололтой байсан. Тэгээд би байшиндаа оролгүй цонхоороо хартал таамбарт тэжээж байсан дундад ази үйлдрийн эр, эм хоёр гөлөг алга болсон байсан тул цагдаад дуудлага өгсөн. ...мөн USB залгуур алга болсон...” /3хх 183-184, 187-189/,
өсвөр насны шүүгдэгч Б.Бын “...2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Их наран гэх газарт Тэлмэн, Тэлмүүн бид гурав явж байтал хашааныхаа үүдэн дээр зарна гэсэн ...модон хашаатай айл байсан. ...бид нар хашааных нь ард талаар давж ороод байшингийнх нь хойд талд байсан цонхыг Тэлмэн чулуугаар хагалаад дотогшоо орсон. Тэлмүүн бид хоёр байшингийн гадаа зогсож байхад Тэлмэн байшин дотроос орсон цонхоороо бид хоёр луу хоёр ширхэг дундад ази үүлдрийн цагаан өнгийн гөлөг шидсэн. ...2 ширхэг дундад азийн гөлөг, хоёр гар утасны USВ залгуур авсан...” /3хх 214-215/,
өсвөр насны шүүгдэгч О.Тий “...2018 оны 8 дугаар сарын дундуур ...Тэлмэн, Бат-Оргил бид гурав явж байтал ...хашаан дотроо улаан өнгийн тоосгон байшинтай айл эзэнгүй байсан. Тэлмэн хашаа давж ороод хоёр давхар цонхны наад талын цонхыг нь чулуугаар хагалж ороод, ...Бат-Оргил бид хоёрт хоёр ширхэг дундад ази үүлдрийн цагаан өнгийн гөлөг шидсэн. ...2 ширхэг дундад ази үүлдрийн гөлөг, утасны USB залгуур авсан...” /3хх 205-206/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, схем зураг /3хх 160-163/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх 174, 175/, нохой хураан авч, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /3хх 170, 173/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /3хх 193-194/ зэрэг нотлох баримтуудаар;
өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Тэлмэн нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 4-69-а тоотод оршин суух иргэн Д.Одонжаргалын байнга амьдрах байшинд нэвтэрч, “Асус” загварын нөүтбүүк 1 ширхэг, “Асер” загварын нөүтбүүк 1 ширхэг, айпад 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.Одонжаргалын “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай гэрт хулгай орсон байсан. Тэгээд 16 цаг 10 минутын орчимд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би харааны бэрхшээлтэй болохоор мэдээгүй. Манай охин компьютерээ үзтэл байгаагүй. Тэгээд мэдээд шууд цагдаагийн байгууллагад хандсан. 2 ширхэг нөүтбүүк, 1 ширхэг IPad алдагдсан...” /4хх 20-21/,
гэрч Б.Мөнхзулын “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд 14-15 настай 2 хүүхэд нэг үүргэвч үүрчихсэн “компьютер форматлах уу” гэж асуусан. Би “форматлана” гэж хэлсэн. Тэгээд тэр 2 хүүхэд цагаан өнгийн Азиз маркийн нөүтбүүк форматлуулаад явсан. Форматлуулсан нөүтбүүк нь систем нь гэмтсэн байсан учир би шууд гарнаас нь форматлаад өгсөн...” /4хх 14-15/,
өсвөр насны шүүгдэгч Б.Бын “...2018 оны 8 дугаар сарын 16-нд ...Тэлмэн бид Сонгинохайрхан дүүргийн Хангай захын хойд талаар эзэнгүй айл хайж байтал нэг айл тааралдсан. ...Тэлмэн хашааг нь давж ороод саарал өнгөтэй цемэнтээр өнгөлсөн байшингийн вакум цонхыг нь түлхэж орсон. Би гадаа хүн хараад зосгож байсан. Тэлмэн удалгүй гарч ирэхдээ 2 ширхэг нөүтбүүк, ай-пад, 5.000 төгрөг аваад гарч ирсэн...” /4хх 38-39/ гэх мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, схем зураг /3хх 232-238/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /4хх 22-24/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 30/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, Э.М, Г.Г, шүүгдэгч Х.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан,
өсвөр насны шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Х.Эий “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...”, өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, өсвөр насны шүүгдэгч О.Тгийн “...Тэр үед Эрмүүнээ ахын машинтай Мөххундага бид гурав гадаа гудамжинд хүн хараад үлдсэн. ...Шөнө нь дахин хулгай хийхдээ Ганмандах, Мөнххундага, Тэлмэн, Бат-Оргил, Эрмүүнээ ах нарын хамт байсан. ...Хоорондоо ярилцаж байгаад хийсэн...” /1хх 120-121/,
өсвөр насны шүүгдэгч Б.Бын “...тэр үед хашааны гадаа машин дотор Мөнххундага, Тэлмүүн, Эрмүүн ах гурав хүлээж байсан ба бид гурав зурагтаа шууд аваад гэрч ирээд Эрмүүнээ ахын машинд зурагтаа хийгээд ...ломбард руу орсон. ...Шөнө нь дахин хулгай хийхдээ Тэлмүүн, Тэлмэн, Ганмандах, Мөнххундага, Эрмүүн нарын хамт байсан. ...Хоорондоо ярилцаж байгаад хийсэн...”, өсвөр насны шүүгдэгч Г.Гийн “...Эрүүмээ гэх ах бид нар байхад Тэлмүүн нөгөө 55 инчийн зурагтыг зурагтыг хулгайлъя гэсэн. ...Эрмүүн гэх ахын цагаан өнгийн раум маркийн машинд О.Т, Э.М тэр гурав үлдсэн. ...тухайн айл руу хулгай хийхэд Бат-Оргил, Тэлмүүн, Тэлмэн, Э.М, Х.Э гэх ах бид нар байсан...” Б.Тэлмэнгийн “...Эрмүүнээ ахын машинд Тэлмүүн, Мөнххундага гурав үлдсэн. ...Хулгай хийж байгааг мэдэж байсан. ...Хоорондоо ярилцаж байгаад хулгай хийсэн...”, өсвөр насны шүүгдэгч Э.Мөнххундагын “...Тэр үед Эрмүүн ахын цагаан өнгийн раум маркийн машин дотор тэр айлын чиг гудамжид Тэлмүүн, Эрмүүн бид гурав хүлээгээд сууж байтал, ...Мэдэж байсан. Тухайн айлаас хулгай хийхэд хамт яваад, автомашинтайгаа хүлээж байгаад ломбард руу цуг явсан. ...Анх тэд нартай уулзахад хоорондоо хулгай хийх талаар яриад байсан...” гэсэн мэдүүлгүүдээр шүүдэгч Х.Эий “...Миний бие хулгайн гэмт хэргийг үйлдэж дууссаны дараа очсон. Гэмт хэрэг үйлдэж байгаа талаар огт мэдээгүй...” гэх зэрэг нотлох баримтуудаар түүний гаргасан давж заалдах гомдол няцаагдаж байна.
Түүнчлэн шүүгдэгч Х.Эий үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэж байгаа болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн агуулгаас үзэхэд зөвхөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд энэ зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заажээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь хэргийн үйл баримт болон зүйлчлэл, учруулсан хор уршгийн талаар маргаагүй байхыг ойлгоно.
Шүүгдэгч Х.Э нь давж заалдах шатны шүүхэд гомдолдоо үйлдсэн гэмт хэргийнхээ талаар маргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гомдолд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй юм.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго, үндэслэл, журмыг тодорхойлон хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан байна.
Шүүгдэгч Х.Э нь хэрэгт холбогдох үедээ 18 настай байсан тул дээрх хуулийн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Харин “хорин нэгэн насанд хүрээгүй хүн” гэдэг хуулийн зохицуулалт нь насанд хүрсэн боловч сэтгэл зүй болон боловсролын байдал зэргээс шалтгаалан энгийн ухамсарын түвшин доогуур хүнд хамаарах хууль зүйн ойлголт болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэж заажээ.
Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш юм.
Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэхээр хуульчилжээ.
Шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах гэдэг нь Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзвэл тодорхой хугацаа зааж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон агуулгатай болзол тавьж, ялыг биечлэн эдлүүлэх явдлыг өөрийн шийдвэрээр түдгэлзүүлж байгаа хууль зүйн ойлголт юм.
Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, тэдний оролцоо, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж тэдний эдлэх ялыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Дээр дурдсанаар хэргийн үйл баримтыг зөвтгөсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.Т, О.Г, Э.М, Г.Г, иргэний хариуцагч Ц.Гантулга нарын өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.