Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Г.Нанжидмаа, М.Гантулга, Н.Пүрэвдаш

Шүүгдэгч М.Гантулгын өмгөөлөгч Д.Энхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нанжидмаа, М.Гантулга, Н.Пүрэвдаш нарт холбогдох эрүүгийн 201614000365 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1982 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Авто мастер” ХХК-ний Мэнд-Амар-гэр хорооллын эцэс чиглэлийн такси үйлчилгээнд гэрээт жолооч ажилтай, ам бүл 4, ээж 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн 27а-01 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Тайж овогт Галбадрахын Нанжидмаа /РД: ИА82021507/

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Жаргалант сум Дулаан-Уул багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Таргуд овогт Мөнхбаатарын Гантулга /РД: ФВ91060216/

Биеийн байцаалт

: Монгол улсын иргэн 1994 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч авто засварчин мэргэжилтэй, “Авто мастер” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, ээж дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянталын 04-45 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Мянгад овогт Нямхишигийн Пүрэвдаш /РД: РМ94051917/

Шүүгдэгч Г.Нанжидмаа, М.Гантулга, Н.Пүрэвдаш нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн нутаг дэсвгэрт бэлчиж байсан Ж.Эрдэнэтөгсийн 20 гаруй тооны үхрийг тууж Уртын гол багийн Баянталын 02-13 тоот хашааны гаднаас 20 гаран тооны үхрийг тууж Уртын гол багийн 2. Баянталын 02-13 тоот хашааны гаднаас соёолон насны эр үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.Нанжидмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хохирогч Эрдэнэтөгсийн дүүтэй нь амьдарч байгаад салсан юм. Би уг нь хамт амьдарч байх үед тавьсан малнаасаа авья гэдэг байсан боловч өгдөггүй байсан. Салсан нөхөр маань надаас зөндөө их зүйл авч байсан. Тэгээд тэр бодолдоо автаад Эрдэнэтөгсийнд тавьсан малнаас авья гэж бодоод 1 тооны үхэр хулгайлсан нь үнэн. Би хулгай хийх санааг анх гаргасан. Энэ санаагаа Гантулгад хэлсэн. Хохирол төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. -Шүүгдэгч М.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ үхрийг нь Төгсжаргалын үхэр гэж бодсон. Надад хамжилцаад өгөөч гэж Нанжидмаа хэлэхээр нь зөвшөөрсөн. Тэгтэл энэ үхэр нь Эрдэнэтөгсийн үхэр байсан. Бид уг үхрийг өндөр үнэ хүрвэл мөнгийг нь тэнцүү хувааж авья гэж ярилцсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

-Шүүгдэгч Н.Пүрэвдашын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бид 3 ярилцаж байгаад Эрдэнэтөгсийн 1 үхрийг хулгайлсан нь үнэн. Хохирлыг бид гурав хувааж төлсөн. Миний хувьд 120.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

-Хохирогч Ж.Эрдэнэтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн үед манай үхэр бэлчээрээс ирсэн юм. Тэгэхэд манай үхэрнээс 5 настай эр соёолон үхэр маань байхгүй байсан. Тэгээд олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад тэмдэглүүлэх гэж гэр хорооллын цагдаагийн хэсэг дээр очиж одоо харвал таних цагдаагийн ажилтантай уулзахад өөдөөс таныг Эрдэнэтөгс гэдэг үү гэж асуусан. Тэр цагдаа нар манай үхрийг хулгайлан авч явахад нь саатуулсан юм байна лээ гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 ху/

-Гэрч Ч.Цэдэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...10, 11 цагийн үед жинхэнэ нэрийг нь мэддэггүй байсан, сүүлд нэрийг нь Гантулга гэж мэддэг болсон залуу миний гар утас руу ярьж хөдөөнөөс орж ирлээ үхэр зарах гэсэн юм та хаана байна гэсэн. ...Тэгээд би тухайн өдрийнхөө орой 00 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд манай хашааны гадаа Гантулга өөрөөсөө гадна нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүнтэй гурвуулаа байж байсан. ...Тэд нар үхрээ хашаанаас авч гарч явж байгаад цагдаа нарт баригдсан юм байна лээ гэсэн мэдүүлэг /хх 31 ху/

-Гэрч Л.Содбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр гэр хорооллын Их залуу, Уртын гол багийн нутаг дэвсгэрт хэсгийн цагдаа ахлагч Н.Батсүхийн хамтаар эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгээд явж байхад Уртын гол багт гудамжинд нэг үхэр хөтөлсөн 2 залуу, 1 эмэгтэй зэрэг хүмүүс явж байхад нь шалгасан. ...Тайлбар авахад нөгөө үхрийг Их залуу багт бэлчиж явахад нь олон үхрийн хамтаар тууж мал, махны ченж гэх айлын гадаа аваачиж хашаанд нь уясан гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 33 ху/

-Гэрч Д.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Гадаа хог шатаагаад байж байхад манай хашааны үүдэнд нэлээд олон тооны үхэр туусан хоёр залуу ирсэн юм. Гараад харахад нэг алаг үхрийг салгаж манай хашаа руу тууж оруулаад түүнийгээ барьж манай хашааны урд хэсгээс уясан гэсэн мэдүүлэг /хх 34 ху/ 3. -Хохирлын үнэлгээ /хх 26 ху/

-Мал хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12-13 ху/

-Хохирогчийн хохирол төлбөрөө хүлээн авсан баримт /хх 117-118 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46, 52, 60 ху/

-Г.Нанжидмаа, М.Гантулга, Н.Пүрэвдаш нарыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, ял сонсгон яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 97-110 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгч Г.Нанжидмаа, М.Гантулга, Н.Пүрэвдаш нар нь бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн нутаг дэсвгэрт бэлчиж байсан Ж.Эрдэнэтөгсийн 20 гаруй тооны үхрээс соёолон насны эр үхрийг нь хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ж.Эрдэнэтөгс /хх 21 ху/, гэрч Ч.Цэдэв /хх 31 ху/, Л.Содбилэг /хх 33 ху/, Д.Алтанцэцэг /хх 34 ху/ нарын мэдүүлгүүд болон хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирол төлбөр барагдуулсан баримт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Нанжидмаа, М.Гантулга, Н.Пүрэвдаш нарын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Эрдэнэтөгсөд 1.200.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөрөө барагдуулсан, гомдолгүй гэж мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй болно.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйгдрьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Галбадрахын Нанжидмаа, Таргуд овогт Мөнхбаатарын Гантулга, Мянгад овогт Нямхишигийн Пүрэвдаш нарыг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Г.Нанжидмаа, М.Гантулга, Н.Пүрэвдаш нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Гантулга, Н.Пүрэвдаш нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Г.Нанжидмаад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Гантулгын цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Нанжидмаа, М.Гантулга, Н.Пүрэвдаш нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нанжидмаа, М.Гантулга, Н.Пүрэвдаш нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА