Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил /томилолтоор/,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Атанхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2239000000112 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...ний өдөр аймгийн суманд төрсөн,... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ... аймгийн ... сумын .... баг “О” гэх газарт оршин суух, /РД: / улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б-н овогт Э-н Б .

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн сумын Б багт оршин суух хохирогч М.-той “Би Сэрүүн булгийн Б-н Б  байна танд бяруу заръя” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж *******-н ******* дугаартай Хаан банкны дансаар 500.000 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр дахин *******ын ******* дугаартай дансаар 450.000 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “би ******* байна танд бяруу заръя" гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж *******-ын эзэмшлийн ******* дугаартай дансаар 450.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 1.400.000 төгрөг залилсан,

2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн сумын иргэн хохирогч Д.Д-тай “******* байна бяруу заръя” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн сумын иргэн хохирогч тай “Б  байна бяруу заръя” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар гийн эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 400.000 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Т.Ц-н эзэмшлийн дугаарын Хаан банкны дансаар 400.000 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр -н эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан нийт 1.200.000 төгрөгийг хохирол учруулсан,

2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн сумын Агац 2 дугаар багт оршин суух хохирогч Б.Ц тай “Би Б  байна шүдлэн үхэр заръя гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Э.А- ын дугаартай Хаан банкны дансаар 750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр аймгийн *** сумын иргэн хохирогч Г.А тай “Би Б-н хүү Б  байна бяруу заръя” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар Н.О-н дугаартай Хаан банкны дансаар 1.350.000 төгрөгийг, 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ны эзэмшлийн дугаарын Хаан банкны дансаар 450.000 төгрөгийг, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Би байна бяруу заръя” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ийн эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 450.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан нийт 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн сумын иргэн хохирогч Д.Э тай “Би Б  байна, бяруу заръя” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар -ийн эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Би Б-н Б  байна, бяруу заръя” гэж хохирогч г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 450.000 төгрөгийг, 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 450.000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “Б  байна бяруу заръя, манай малчин бяруу зарна” гэж 2 тооны бярууны мөнгийг О.ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 450.000 төгрөг, *******өнх-Одын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 450.000 төгрөгийг, 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр “би байна бяруу заръя” гэж ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 450.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 2.250.000 төгрөгийг залилсан,

“Би гийн Б  байна, бяруу заръя” гэж хохирогч Б г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2022 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр адамхатанг эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 400.000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “би байна, бяруу заръя” гэж А.гийн эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 400.000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 15, 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “гэзэг Тулгын хүү Дашка байна, бяруу заръя” гэж гийн эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 800.000 төгрөг, шилжүүлэн авч нийт 1.600.000 төгрөгийг залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ******* ыг Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Би буруу зүйл хийсэн гэдгээ зөвшөөрч байна. Гэм буруутай үйлдэлд маргахгүй. Хохирогч нарын хохирлыг бүгдийг төлж барагдуулсан байгаа. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэж мэдүүлж,

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Иймээс Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт гаргаж тус тус оролцсон.

аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв. Тодруулбал,

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд “бяруу зарна” гэж нэр бүхий 8 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдад 10.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаар тогтоогдсон шүүгдэгч ******* ын дээрх үйлдлийг  хохирогч нарт хохирол учруулсан цаг хугацааны дараалал, нотлогдож буй байдлаар тодруулахад:

1. Шүүгдэгч ******* ны “Би гийн Б  байна, бяруу заръя” гэж хохирогч Б г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2022 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр адамхатангийн эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 400.000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “би байна, бяруу заръя” гэж А.гийн эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 400.000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 15, 2022 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “гэзэг Тулгын хүү Дашка байна, бяруу заръя” гэж гийн эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 800.000 төгрөг, шилжүүлэн авч нийт 1.600.000 төгрөгийг залилсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2 хх-ийн 124, 125 тал/,

 

Хохирогч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “гийн Болд байна” гэж 99644312 гэх утаснаас залгаж бяруу зарна гэж хэлэхээр нь Б ыг таньдаг учраас итгээд Бадамхатан гэх хүний данс руу 400.000 төгрөг бяруу гэх утгаар шилжүүлсэн. Тэгээд 01 дүгээр сарын 13-ны өдөр 85358698 гэх дугаараас залгаад Онон багт байдаг байна, надад мөнгөний хэрэг болоод байна бяруу 400.000 авах уу гэхээр нь гэх данс руу 400.000 төгрөг тэр өдрөө хийсэн. Мөн 01 сарын 15-ны өдөр гэх дугаараас залгаад би Онон багт байдаг гэзэг Тулгын хүү Дашка байна, танд бяруу зарсан юм байна, би танд нэг бяруу зармаар байна, бид хоёр бяруугаа цуг ачаад очъё гэж хэлэхэд нь за тэгвэл хамт аваад ирээрээ гээд гэх данс руу, мөн маргааш нь буюу 01 сарын 16-ны өдөр 400.000 төгрөг нийт 800.000 төгрөгийг гэх данс руу Мягмарсүрэн эгчийн данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 130-133 тал/,

Гэрч А.О-йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б  гэх хүнд бяруу зарна гэж мөнгө аваагүй миний нэрийг барьж Б  мөнгө залилж авсан байж магадгүй. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө намайг хотод байхад Б  над руу залгаад би хүнээс мөнгө авах гэсэн юмаа дансныхаа дугаарыг өгөөч би хүнээр мөнгө хийлгээд буцаагаад өөр данс руу шилжүүлээд өгөөч гээд гуйгаад байхаар нь дансныхаа дугаарыг өгтөл бяруу гэсэн утгатай 400.000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би юун мөнгө юм бэ гэж асуутал би Идрээ ахын малыг харах гэж байгаа юмаа тэгээд урьдчилгаагаа авч байна чи // гэх хүний данс руу шилжүүлчих чи өөрөө 50.000 төгрөгийг нь ав баярлалаа гэхээр нь би 20.000 төгрөгийг нь буцаагаад хийсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 140-141 тал/,

Гэрч О.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын дундуур сумын төвд явж байтал гэх хүнтэй таарахад надаас бяруугаа авмаар байна гэж нэхээд байсан. Тухайн үед би танд бяруу зарна гэж мөнгө аваагүй гэхэд ах залгасан дугаар руу буцаж залгатал нэг эмэгтэй хүн утсыг нь аваад Б  гэдэг хүн миний дугаараас залгаад хүнээс мөнгө авна гэж ярьж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 144-145 тал/,

Гэрч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэх хүнийг танина. Манай нутгийн ах хүү юмаа. Би Б  гэх хүнд бяруу зарна гэж мөнгө аваагүй миний нэрийг барьж өөр хүн мөнгө залилж авсан байж магадгүй. 2022 оны 02 сарын эхээр манай аав руу ах ярьж Б  надад бяруу зарсан юм та хэлээд өгөөрэй гэж аавд хэлсэн байсан тэгэхэд нь би зараагүй учир дараа нь сумын төвд ахтай уулзахад чи надад бяруу зарсан тэрийгээ өгөөрэй гэж хэлэхэд нь би зараагүй байсан учир мэдэхгүй би зараагүй гэж хэлсэн ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 148-149 тал/,

Гэрч *******-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хаан банкны гэх данс нь миний ашигладаг данс юм. Тухайн данс нь манай найз охин болох гэх хүний нэр дээр байдаг данс, би өөрөө энэ картыг ашигладаг. ...нэг өглөө унтаж байхад Б  картаа өгөөч бас дансны дугаар чинь хэд билээ, нууц код чинь хэд билээ гээд байхаар нь дансны дугаар, картныхаа нууц кодыг хэлээд картаа өгөөд явуултал маргааш шөнө нь тэр хоёр шал согтуу орж ирсэн. Одоо бодоод байхад яг тэр үе нь 2022 оны 01 сарын 15, 16-нд байсан юм байна. Согтуу орж ирсний маргааш өглөө нь би өөрийнхөө картыг авсан. ...Б  хаанаас мөнгө олох бэ гэж байгаад өөрийн таньдаг эгчээсээ нэг бярууны мөнгө авъя гэж хэлээд утсаар яриад хүнээс 250.000 төгрөг авахаар болоод мөн манай найз охины нэр дээрх данс болох руу хийлгэхээр болсон...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 152-153 тал/,

-н хаан банкны депозит дансны 2022.01.15 өдөр 400.000 төгрөг, 2022.01.16 өдөр 400.000 төгрөг орсон талаарх дансны хуулга /2 хх-ийн 158 тал/,

А.О-н хаан банкны депозит дансны 2022.01.13 өдөр 400.000 төгрөг орсон талаарх дансны хуулга /2 хх-ийн 160 тал/,

-ы хаан банкны депозит дансны 2022.01.09 өдөр 400.000 төгрөг орсон талаарх дансны хуулга /2 хх-ийн 162 тал/,

Гэрч -ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... гэх данс миний ашигладаг данс юм. ...Б  гэх хүн манайд ирээд Учрал эгчтэй уулзах гэж байсан. Тэр үед Учрал эгч ажилдаа явчихсан байсан. Манайд байж байхдаа ах нь чиний данс руу чинь ааваас мөнгө аваадахая чи дансныхаа дугаарыг хэлчих гэж байсан. Тэгээд өөрийнхөө утсаар болон миний утсаар хүмүүс рүү манай гэрээс гарч яриад тэгээд удалгүй миний данс руу 400.000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг Б  ах тэр өдрөө нэлээн хэдэн данс руу шилжүүлсэн. ...би тухайн үед над руу залгаад данс өгөөд мобайл банкаар шилжүүлээд үлдсэн 200 гаруй мянган төгрөгийг би гэрийн хажууд 6 үйлчилгээний дотор байх АТМ-ээс бэлэн мөнгө болгож гаргаж өгсөн. ...миний данс руу 380.000 төгрөг орж ирсэн тухайн үед Б  ах дахиж манайд ирээд хөдөө гэр рүүгээ явлаа, зардлын мөнгө болон дээл, хувцас авна гэж хэлээд манай аав шилжүүлнэ гэж хэлээд миний дансаар авсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 206-209 тал/,

Хохирогч Б гийн “...4 бярууны мөнгөө авсан учир одоо хохиролгүй гомдол байхгүй...” гэх, “1.200.000 төгрөг авсан тул гомдол санал байхгүй...” гэх баталгаа /2 хх-ийн 226, 227 тал/,

Шүүгдэгч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Улаанбаатар хотод ахындаа амьдарч байгаад хийх ажил олдохгүй байхаар нь сумын зар дээр бяруу авна гээд зар байхаар нь би гэх ахтай яриад Б  байна. Надад мөнгөний хэрэг гараад байна. Танд 4 бяруу заръя гэж хэлтэл тэг тэг гэсэн. Би хотод байхдаа нэг хүний дансаар л авсан. Одоо хэн гэдгийг нь сайн санахгүй байна. Ер нь дандаа танихгүй хүний дансаар авдаг. ...Би буруугаа ойлгоод бүх хохирлоо төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 171-173 тал/ зэргээр,

2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн сумын иргэн хохирогч Д.Э тай “Би Б  байна, бяруу заръя” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар илгүүнзаяагийн эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, аймаг дахь сумын цагдаагийн хэсэгт өргөдөл /2 хх-ийн 6, 7 тал/,

Хохирогч Д.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр миний фэйсбүүк хаяг руу “*******илэгээ” гэх фэйсбүүк хаягаас надад хандан чат, зурвас бичсэн. Би хариуд нь охин бяруу 400.000, эр бяруу 350.000 төгрөгөөр авах бодолтой байгаа гэж хэлсэн. Тэгтэл дараа нь 1 сарын 17-ны өдөр дахин холбогдож, би нэг охин бяруу зармаар байна гээд миний утасны дугаарыг аваад над руу залгаж Б  байна та намайг таньж байна уу, Бооёо Оюунгэрэлийн хүү байна, та намайг таньж байна уу би бяруу заръя гэхээр нь би зөвшөөрөөд өгсөн данс руу нь 250.000 төгрөг шилжүүлсэн. Зөрүү мөнгөө бяруугаа авсан хойно өгнө гэж хэлсэн. ...Би ээж, аавтай нь ярьж асуухад манайд болон Б д тийм бяруу, мал байхгүй гэсэн. ...Хаан банкны дугаартай Баярсайханы гэх данс руу 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 250.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 12-13 тал/,

Гэрч *******-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хаан банкны гэх данс нь миний ашигладаг данс юмаа. Тухайн данс нь манай найз охин болох гэх хүний нэр дээр байдаг, би өөрөө картыг нь ашигладаг юм. Би 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод өөрийн гэртээ гийн Б  гэх ахтай байхад Б  ахын дүү Б  гэх хүн утсаар залгаад Б  ах бид хоёрыг Улаанбаатар хотын Дарь эхийн буудал дээр хүрээд ир гэж хэлсэн. Ингээд Б  ах бид хоёр Б ын хэлсэн газарт нь очоод Б тай танилцаж хамт архи ууж байгаад манай гэрт очиж бид гурав нэлээн хэд хоносон. Нэг өглөө унтаж байхад Б  картаа өгч байгаач гээд миний картыг аваад явсан. Яг хэдэн сарын хэдэн гэдгийг нь санахгүй байна. Тэгээд маргааш шөнө нь тэр хоёр согтуу орж ирсэн. Согтуу орж ирсний маргааш өглөө нь би өөрийнхөө картыг авсан. Ингээд бид гурав манай гэрт нэлээн хэд хоног байж байгаад 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр бид гурав мөнгө төгрөггүй болсон чинь Б  хаанаас мөнгө олох вэ? гэж байгаад өөрийн таньдаг эгчээсээ нэг бярууны мөнгө авъя гэж хэлээд утсаар яриад хүнээс 250.000 төгрөг авахаар болоод Хаан банкны данс Б д байхгүй учир хаан банкны данстай карт байна уу гэсэн. Тэгэхлээр нь би тухайн үед өөрийн найз охин Баярсайханы гийн хаан банкны ...картыг ашигладаг байсан болохоор Б д өгсөн. Удаагүй Б ын ярьсан хүн данс руу чинь мөнгө хийчихлээ гэж хэлсэн. Ингээд би Баянзүрх дүүргийн урт цагаан дээр байдаг Хаан банкны АТМ-с 250.000 төгрөгийг аваад Б д өгсөн. Харин Б  мөнгөө аваад шууд надаас салаад явсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 20-21 тал/,

Хохирогч Д.Э гийн “...Б ын ээж нь миний хохирлыг барагдуулсан тул гомдолгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна...” гэх баталгаа /2 хх-ийн 229 тал/,

Шүүгдэгч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр сумын иргэн Д.Э  руу фэйсбүүк хаягаараа чат бичээд би Эрдэнээгийн хүү байна танд нэг бяруу зарах гэсэн юм гэсэн чинь би чамд 250.000 төгрөг явуулъя үлдсэнийг нь бяруугаа аваад өгье гэхээр нь зөвшөөрсөн. 250.000 төгрөгийг бэлнээр 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр буцаан өгсөн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 28-30 тал/ зэргээр,

3. Шүүгдэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн сумын Агац 2 дугаар багт оршин суух хохирогч Б.Ц тай “Би Б  байна шүдлэн үхэр заръя гэж Э.А- ын дугаартай Хаан банкны дансаар 750.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Ц ын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хх-ийн 162, 163 тал/,

Хохирогч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр би сумын төвд байж байтал 95399819, 88575066 гэх хоёр дугаараас залгаж “ахаа би Б  байна би бензиний мөнгөгүй боллоо аймагт явж байна түлшний мөнгөгүй болчихлоо, би найзтайгаа хамт адуу ачиж явна” гэж надад хэлсэн. Би танд шүдлэн үхэр заръя та над руу шилжүүлчих гэж хэлсэн. Би шүдлэн үхрээ хоёр хоногийн дараа танайд аваад очьё гэж хэлсэн. Би хоолойг нь сонсоход манай нутгийн хүү болох Б  мөн байсан. Тэгэхээр нь би дансаа явуул гэтэл би бичиг баримтаа гээчихсэн юм өөр хүний дансаар авъя гэж хэлсэн. Тэгээд надад Хаан банкны 5071264919 дугаарын дансыг өгсөн. Тухайн данс нь гэх хүний данс байсан. Би тэр үедээ 750.000 төгрөгийг өөрийн тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 168-169 тал/,

Гэрч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би асуудлын талаар суманд ирээд мэдсэн. Тухайн үед буюу 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод Б тай уулзаад хамт найз ын гэрт очсон. Тэнд байхад Б  ын утсаар гарч хүнтэй яриад байсан. Тэгээд орж ирэхдээ “хүнээс өвсний мөнгө болох 750.000 төгрөг авсан тэрийгээ авах гэсэн юм” гэж хэлээд ын дансаар 750.000 төгрөгийг бэлнээр нь гаргуулж авсан...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 172-173 тал/,

Гэрч Э.А- ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ажлаасаа тараад гэр рүүгээ харьж байхад дансанд Б  гэсэн утгатайгаар 750.000 төгрөг ороод ирсэн. ...Б  нутгийн дүү Билгээ гэх залуутай ирчихсэн байсан. Тэгтэл дансанд чинь мөнгө орсон уу, тэр мөнгийг авмаар байна хамт яваа дүүгийн мөнгө байгаа юм дүү утас ч байхгүй, карт ч байхгүй гэсэн юм ярихаар нь АТМ-ээс мөнгийг нь бэлнээр авч өгсөн. Тэгээд тэр хоёр явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 179-180 тал/,

Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б.Ц  гэх хүнд бяруу зарна гэж мөнгө аваагүй. Миний нэрийг барьж Б  мөнгө залилаж авсан байж магадгүй. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 194-195 тал/,

Хохирогч Б.Ц ын “...миний бие ******* аас шүдлэн бяруу авсан тул гомдолгүй...” гэх баталгаа /2 хх-ийн 230 тал/,

Шүүгдэгч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод Чулуу Овооны хажууд явж байгаад нутгийн ах Б  ах тааралдсан. ...Би гэх найзынхаа гар утсыг нь гуйгаад гадаа гараад гэх ах руу яриад “би Б  байна, аймагт явж байна. Мөнгөний хэрэг гараад байна, нэг шүдлэн үхэр заръя, та мөнгийг нь шилжүүлчих үү” гээд хэлсэн. Тэгсэн чинь “тэгье чи надад дансаа явуулчих” гэж хэлсэн. Би карт байхгүй байсан учраас Б  ахын найз т нь таны дансанд 750.000 төгрөг хийлгэе та надад аваад өг гэсэн чинь за гээд тэгээд дансыг нь явуулаад АТМ орж аар авхуулаад тэгээд би шууд бид хоёр яваад өгсөн. ...2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өөрийн дансаар нь шилжүүлэн өгч хохирлыг нь барагдуулсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 192-194 тал/ зэргээр,

4. Шүүгдэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн сумын Б багт оршин суух хохирогч Ч той “Би Сэрүүн булгийн ын Б  байна танд бяруу заръя” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж *******эндбаярын ******* дугаартай Хаан банкны дансаар 500.000 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр дахин *******ын ******* дугаартай дансаар 450.000 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “би ******* байна танд бяруу заръя” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж *******риунбатын эзэмшлийн ******* дугаартай дансаар 450.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ийн аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хх-ийн 1, 2 тал/,

Хохирогч М.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр дугаараас залгаад “Би Сэрүүн булгийн ын Б  байна танд бяруу заръя” гэсэн. Би Б г таньдаг тэгээд малтай, тохитой залуу байдаг учраас хэлснийх нь дагуу мөнгийг нь түрүүлж хийгээд хэд хоногийн дараа бяруугаа авахаар болсон. Тэгээд надад хэлсэн ******* данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь би аймагт явж байна дахиад мөнгөний хэрэг гарлаа 1 бярууны мөнгө өгөөч гэхээр нь хэлсэн ******* данс руу 480.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл 1 сарын 23-ны өдөр ******* байна 1 бярууны мөнгө авъя гэхээр нь хүмүүсээс асууж үзтэл малтай, тохитой залуу гэхээр нь итгээд ******* данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Б тай уулзаад ах нь бяруугаа авъя гэтэл гайхаад би танд бяруу зараагүй гээд *******тэй холбогдсон чинь мөн бяруу зараагүй гээд залилуулснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 7-8 тал/,

Гэрч -н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Чимэд-Очир гэх хүнд бяруу зарна гэж мөнгө аваагүй. Миний нэрийг барьж өөр хүн мөнгө залилж авсан байж магадгүй. Цагаан сарын дараахан Чимэд-Очир ахтай таарахад надаас “маргааш танайх мал гаргадаг уу, ах нь хоёр бяруугаа маргааш ирээд авъя” гэхэд нь би “юун бяруу билээ би танд зараагүй шүү дээ” гэхэд чи надтай Норовлин суманд эрлийз адуу аваад явж байна гээд утсаар яриад банкны дансаар шилжүүлж авсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхэд нь би цагдаад юм уу, банкин дээрээсээ очиж асуугаач гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 11-12 тал/,

Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр манайд ганц нэг удаа үйлчлүүлж байсан залуу дахин хоол идэхээр орж ирсэн. Хоол идэж байхдаа хөдөөнөөс аав мөнгө явуулж байгаа цагаан сарын боов, архи авах ёстой надад карт байхгүй таны дансанд мөнгө хийлгээд авъя гэж гуйхаар нь зөвшөөрөөд дансаа өгсөн. Тэгээд дансанд орж ирэхээр нь АТМ ороод мөнгө авч өгөөд явуулсан. 500.000 төгрөг орж ирсэн байсан. ...Өөрөө аймгийн сумынх гэж ярьж байсан. Намхан нуруутай, бор царайтай 20 гаруй насны залуу байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 15 тал/,

Гэрч О.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр цагаан сарын юм бэлдэхээр хороолол бөмбөгөр рүү явахад манай дүүгийн ажлын газрын хүний ...танихгүй залуу дайгдаж явсан. Замдаа хүнтэй утсаар ярьж байснаа дансаа өгөөч надаа карт алга байна, мөнгө шилжүүлээд авъя гэж гуйхаар нь зөвшөөрөөд дансаа өгсөн. Удалгүй 450.000 төгрөг орсон бөгөөд хамт Бөмбөгөр ороод мөнгө авч өгөх гэтэл Хааны картаа олохгүй байсан тул өөрийн Худалдаа Хөгжпийн банкны дансанд байсан мөнгөө бэлнээр нь аваад өгөөд явуулсан. ...Намхан биетэй бор цараатай 20 гаран насны залуу байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17 тал/,

М.Ч-н хаан банкны депозит дансны “...2022.01.21 өдөр 500.000 төгрөг “byruu avlaa” гэх утгатайгаар, 2021.01.22 өдөр 450.000 төгрөг “byruu avlaa” гэх утгатайгаар, 2021.01.23 өдөр 450.000 төгрөг “byruu avlaa” гэх утгатайгаар...” шилжүүлсэн дансны хуулга /1 хх-ийн 23-24 тал/,

Гэрч *******-н хаан банкны депозит дансны 2022.01.21 өдөр 500.000 төгрөг “byruu avlaa” гэх утгатайгаар орж ирсэн мөнгийг мөн өдөр шилжүүлсэн талаарх дансны хуулга /1 хх-ийн 26-32 тал/,

Гэрч О.У-н хаан банкны депозит дансны 2022.01.22 өдөр 450.000 төгрөг “byruu avlaa” гэх утгатайгаар орж ирсэн мөнгийг мөн өдөр шилжүүлсэн талаарх дансны хуулга /1 хх-ийн 34 тал/,

Гэрч А.А-н хаан банкны депозит дансны 2022.01.23 өдөр 450.000 төгрөг “byruu avlaa” гэх утгатайгаар орж ирсэн мөнгийг мөн өдөр шилжүүлсэн талаарх дансны хуулга /1 хх-ийн 37 тал/,

Гэрч Д.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн суусан хүн “Ариунбат ах мөн үү, намайг таньж байна уу, би танай доод курст сурч байсан Б  байна” гэсэн бөгөөд би хараад зүс таньсан. ...Б  миний утсаар нэг хүн рүү яриад миний дансны дугаарыг өгсөн бөгөөд удалгүй миний дансанд 450.000 төгрөг орсон. Одоо би Б ыг ямар утасны дугаартай холбоо барьсныг мэдэхгүй. Тэгээд бид хоёр явж байгаад барилгын материалын Зуун айл орчимд зогсоод АТМ-ээс бэлэн мөнгийг нь гаргуулж авсан. Мөнгө авсан газраа надад таксиныхаа мөнгийг өгөөд тэгээд бид хоёр салсан...” мэдүүлэг /2 хх-ийн 214 тал/,

Шүүгдэгч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Улаанбаатар хотод байхдаа ажилгүй байсан болохоор мөнгө хэрэг болоод аймгийн сумын зар дээр бяруу худалдаж авна гээд зар байхаар нь Чимэд-Очир гэх хүн рүү өөрийнхөө дугаарын утаснаас залгаад ын ын Б  байна гээд танд нэг бяруу заръя гээд 500.000 төгрөгийг Ганданд цайны газар ажиллуулдаг ахын дансаар гуйж байгаад авхуулсан. Маргааш нь дахиж залгаад 450.000 төгрөг авсан. 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр дахиж залгаад 450.000 төгрөг авсан. Ингээд нийтдээ 1.400.000 төгрөг Чимэд-Очир гэх хүнээс авсан. ...Би 1.400.000 төгрөгийн оронд нэг унагатай гүү, дансаар 500.000 төгрөг өгч төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 50-52 тал/ зэргээр,

5. Шүүгдэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр аймгийн сумын иргэн хохирогч тай “Б  байна бяруу заръя” гэж гийн эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 400.000 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Т.Цэнд-Аюушийн эзэмшлийн дугаарын Хаан банкны дансаар 400.000 төгрөгийг, 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр лтанцэцэгийн эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан нийт 1.200.000 төгрөгийг хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гарагсан өргөдөл /1 хх-ийн 92, 93 тал/,

Хохирогч Ц.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дугаарын утаснаас залгаад “ сумын жижиг Б  байна аймагт явж байна, мөнгөний хэрэг гараад байна, бяруу зарна очоод бярууг чинь өгье” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд дансыг нь аваад гэсэн данс руу өөрийн 5009884121 дугаарын данснаас 400.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Маргааш нь буюу 1 сарын 25-ны өдөр дахин залгаад машины засварт өгчхөөд байна дахиад бяруу зарна мөнгийг нь авч байя гэж хэлээд дугаарын дансаар 400.000 төгрөгийг авсан. Дахин 1 дүгээр сарын 26-ны өдөр залгаад би машинаа засуулаад одоо гарах гэж байна бензин тосны хэрэг байна бяруугаа 3 болгоё гээд дугаарын дансаар 400.000 төгрөг авсан. Тэгээд цагаан сарын дараа жижиг Б  над руу утсаар залгаад “та надаас бяруу авна” гээд яриад явж байна гэсэн. Би бяруу зараагүй шүү гэхээр нь хүн амьтнаас сураглахад Б гийн нэрийг барьж бяруу залилсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 98-99 тал/,

Гэрч Т.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайхаар үйлчлүүлсэн танихгүй залуу тооцоогоо хийх гээд мөнгөгүй картаар чинь авъя гэж гуйсан шиг санаж байна. Манайх үйлчилгээний газар учраас хүмүүс мөнгө шилжүүлээд бэлнээр авах тохиолдол зөндөө байдаг...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 105 тал/,

Гэрч -йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр нэг залуу үсээ засуулаад мөнгөө өгөхдөө би хөдөөнөөс орж ирлээ картанд чинь мөнгө хийе бэлнээр гаргаад өг гэж гуйхаар нь үс зассан мөнгөө авахын тулд зөвшөөрсөн. Тэгээд дансаар 400.000 төгрөг орсон. 10.000 төгрөг аваад үлдсэн 390.000 төгрөгийг АТМ-ээс аваад бэлнээр өгөөд явуулсан. ...жижиг нуруутай, бор царайтай, хөдөөний байрын 22 орчим настай залуу байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 107 тал/,

Гэрч Г.Д-йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр миний карт нөхөрт байсан. Нөхөр таксинд явдаг ямар мөнгө орсон гэдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 109 тал/,

Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие хувиараа таксинд явдаг. 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Модны хоёрын тэр хавиас нэг хүү такси барьсан. Тэгээд баруун дөрвөн зам явна гээд замдаа утсаар ярьж байснаа гэнэт Сансар явах боллоо гээд Сансар явсан. Тэгээд ахаа миний карт болохгүй байгаа юм таны дансанд мөнгө хийгээд та бэлнээр аваад өг гэж гуйхаар нь зөвшөөрөөд дансаа өгөөд 400.000 төгрөг орж ирэхээр нь АТМ-аас бэлэн мөнгө авч өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 111 тал/,

Гэрч -н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ц.А гэх хүнд бяруу зарна гэж мөнгө аваагүй. ...2022 оны 2 дугаар сарын эхээр манай дүү Мөнх-Одтой уулзахад Ариунбаатар ах таниас 2 бяруу авна гээд явж байна лээ гэхэд би хүнд ерөөсөө мал зараагүй шүү дээ гэж хэлсэн. Би ер нь энэ жил мал зараагүй байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 114-115 тал/,

Гэрч Г.Дн хаан банкы депозит дансаар 2022.01.24 өдөр 400.000 төгрөг орсон талаарх дансны хуулга /хх-ийн 119 тал/,

Гэрч Т.Ц-н хаан банкы депозит дансаар 2022.01.25 өдөр 400.000 төгрөг орсон талаарх дансны хуулга /хх-ийн 126 тал/,

Гэрч -н хаан банкы депозит дансаар 2022.01.26 өдөр 400.000 төгрөг орсон талаарх дансны хуулга /хх-ийн 137 тал/,

Хохирогч Ц.А-ын “...3 бярууны мөнгө өгсөн, одоо хохиролгүй болсон...” гэх баталгаа /2 хх-ийн 232 тал/,

Шүүгдэгч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр өөрийнхөө дугаараас яриад ын Б  байна гэж хэлээд бяруу зарна та мөнгийг шилжүүлчих гэж хэлсэн. Найз Ариунбатын дансаар 400.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 1 дүгээр сарын 25-ны өдөр дахиж залгаад аймгийн төвд явж байна мөнгө авах гэсэн юм дутаад байна гээд дахиад 400.000 төгрөг найз Ариунбатын дансаар авсан. 1 дүгээр сарын 26-ны өдөр дахиж яриад дүү нь сум руу гарах гэсэн бензиний мөнгө хэрэгтэй байна гээд 400.000 төгрөг авсан. Ингээд нийт 1.200.000 төгрөгийг Ариунбаатар гэх ахаас авсан. ...Би Ариунбаатарт 1.200.000 төгрөгийг оронд 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1 бүдүүн адуу өгч хохирлыг нь барагдуулсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Буруугаа ойлгоод бүх хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 152-154 тал/ зэргээр,

6. Шүүгдэгч ******* нь 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн сумын иргэн хохирогч Д.Д тай “******* байна бяруу заръя” гэж түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

аймгийн цагдаагийн газарт гаргасан хохирогч О.Дугарын өргөдөл /1 хх-ийн 60 тал/,

Хохирогч О.Д-н Хаан банкны депозит дансны “...2022.01.30-ны өдрийн 400.000 төгрөг шилжүүлсэн талаарх...” дансны хуулга /1 хх-ийн 61 тал/,

Хохирогч О.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр намайг сумын төвд байхад дугаар утаснаас миний 98008966 дугаарын утас руу залгаад ******* /манай хүргэн/ байна бяруу авч байгаа юу гэж асуухаар нь “би авч байгаа” гэж хэлсэн. Тэгээд цагаан сарын юм захих гээд байгаа юм хүний данс руу мөнгө хийгээдхээч би чамд бяруу заръя” гэж хэлэхээр нь өөрийнх нь өгсөн Баасанжаргал гэсэн хүний данс руу өөрийнхөө дугаарын данснаас 400.000 төгрөг шилжүүлсэн. 2 дугаар сарын 15-ны өдөр *******тэй уулзаад бяруугаа авъя гэж хэлтэл би чамд хэзээ бяруу өгнө гэсэн юм, согтуу бэлэг өгсөн юм уу гээд гайхаад байсан. ...над руу утсаар ярьсан дугаар нь тэр залилан хийгээд байгаа хүний дугаар мөн байсан учраас би цагдаад хандаж байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 66-67 тал/,

Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр манай танил Б  гэх залуу фэйсбүүк чатаар холбогдож байгаад утсаар яриад “бэрээсээ мөнгө зээлж байгаа юм манай ахын данс руу явуулаад өгөөч, миний данс болохгүй байгаа” гэх утгатай юм яриад яг юу гэж хэлснийг нь одоо санахгүй байна, тэгээд гуйхаар нь би зөвшөөрөөд дансны дугаараа өгөөд дансанд 400.000 төгрөг ороод ирэхээр нь тоот данс руу нь шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 72 тал/,

Гэрч А.Б-н хаан банкны депозит дансны 400.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1 хх-ийн 74-76 тал/,

Хохирогч О.Д-н “...О.Дугар миний бие Б д гомдолгүй гэдгээ хүргүүлж байна...” гэх баталгаа /2 хх-ийн 228 тал/,

Шүүгдэгч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад мөнгөний хэрэг гараад сумын зар дээр бяруу авна гэсэн зар явж байхаар нь би өөрийнхөө дугаарын утсаар Дугар гэх хүн рүү яриад ******* байна, танд нэг бяруу заръя та надад мөнгийг нь шилжүүлчих цагаан сарын дараа бяруугаа аваарай гэж худлаа хэлээд Улаанбаатар хотын 5 шарын орчимд явж байхдаа нэг танихгүй хүн гуйгаад данс руу мөнгө хийлгэе та надад гаргаад өг гээд гуйгаад гаргуулаад авсан. ...Би Дугар гэх хүнд 400.000 төгрөгт 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэг охин бяруу өгч хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 83-85 тал/ зэргээр,

 

7. Шүүгдэгч ******* нь Би ын Б  байна, бяруу заръя” гэж хохирогч г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 450.000 төгрөгийг, 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 450.000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “Б  байна бяруу заръя, манай малчин бяруу зарна” гэж 2 тооны бярууны мөнгийг О.ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 450.000 төгрөг, *******өнх-Одын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 450.000 төгрөгийг, 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр “би байна бяруу заръя” гэж ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 450.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 2.250.000 төгрөгийг залилсан болох нь: 

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2 хх-ийн 37, 38 тал/,

Хохирогч гийн хаан банкны депозит дансны 2022.01.31 өдөр 450.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга, Төрийн банкны 2022.02.02 өдөр 450.000 төгрөг, 2022.02.04 өдөр 450.000 төгрөг, 2022.02.04 өдөр 450.000 төгрөг, 2022.02.06 өдөр 450.000 төгрөг шилжүүлсэн талаарх /2 хх-ийн 39-40, 41 тал/,

Хохирогч Д.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Би 2022 оны 1 дүгээр сарын 25-ны үед “ зар” гэх фэйсбүүк групп дээр бяруу, шүдлэн авна 98711198 дугаарын утас руу залгаарай гэж зар тавьсан. ...Өөрийгөө ын Б  байна, дүү нь сэрүүн булагт байгаа надад мөнгөний хэрэг болоод бяруу зарах гэж байна та 450.000 төгрөг над руу шилжүүлчих гэхэд нь би маргааш нь буюу 1 сарын 31-ний өдөр над руу мессежээр данс болох данс руу интернет банк ашиглан 450.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн үед маш олон удаа залгасан байсан. Би аваад ярьтал Б  байна, дүү нь дахиад нэг бяруу зармаар байна гэхэд би авъя, дахиад гэсэн данс руу бярууны мөнгө болох 450.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн үед 94120009 гэх дугаараас залгаад Б  байна таньж байна уу гээд би дахиад бяруу зармаар байна, мөн манай малчин гэх залуу бас бяруу зарна гээд байна, та 2 бяруу авах уу гэхэд нь би авна гээд гэх данс руу 450.000 төгрөг, гэх данс руу мөн 450.000 төгрөг тус тус тухайн өдөр шилжүүлсэн. Түүнээс 2 хоногийн дараа буюу 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн үед 99987241 гэсэн дугаараас залгаад би Адъяагийн байна Галттайд байх малаасаа бяруу зарах гэсэн юм та авах уу гэхэд нь би авъя гэж хэлээд гэх данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа буюу бяруу зарсан хүмүүс нь утсаар ярихгүй байсан тул бяруунуудаа авах гэж , 99987241 гэх утас руу дахин дахин залгахад утсаа авахгүй байсан...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 47-48 тал/,

Гэрч -н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 17-нд Лувсанвандан ахтай сумын төвд таарахад Лувсанвандан ах надаас 4 бяруугаа маргааш очиж авна шүү гэхэд нь би ерөөсөө танд мал зарна гэж мөнгө аваагүй би ер нь энэ жил мал зараагүй байгаа гэсэн чинь муу луйварчин минь чамайг шүүхэд өгнө гээд яваад өгсөн. Би энэ жил ер нь мал зараагүй байгаа...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 55-56 тал/,

 

Гэрч *******-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нутгийн найз шуурга /Б / гэх залуу хүрч ирсэн. Тэгээд бид нар байж байтал Б  надаас миний дансыг асуугаад хүнээс мөнгө зээлэх гэсэн юм чи дансаа хэлээч би чиний данс руу хийлгээд бэлэн мөнгө болгоод авчихья гэхэд нь би итгээд дансныхаа дугаарыг хэлээд удаагүй байтал миний дансанд 450.000 төгрөг ороод ирчихсэн. Тэгэхээр нь бид гурав гарч АТМ орох гэтэл ойролцоох АТМ ажиллахгүй байсан болохоор дэлгүүр орж дэлгүүрийн хүний данс руу хийж бэлнээр нь аваад Шуурга яваад өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 59-60 тал/,

Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... дугаартай данс нь миний Хаан банкны данс мөн. Би 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хэмнэл нэртэй караокед дуулж байгаад гараад 00 орох үед нэг залуу ирж би таны данс руу мөнгө хийлгээдэхье миний интернет банк болохгүй байна, та одоо ирэхээр нь өөр данс руу шилжүүлээд өгөөч гэхэд нь би тэг тэг гээд цаашаагаа хүнтэй утсаар яриад миний дансыг өгөөд байсан. Тэгээд удалгүй миний дансанд 450.000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би өөрийнх нь хэлсэн данс руу шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 63-64 тал/,

Гэрч Б.Х-н хаан банкны депозит дансны 2022.02.06 өдөр, 450.000 төгрөг, /2 хх-ийн 70-74 тал/,

Гэрч Н.О-ын хаан банкны депозит дансны 2022.01.31 өдөр, 450.000 төгрөг, /2 хх-ийн 78 тал/,

Г.Э-н хаан банкны депозит дансны 2022.02.02 өдөр, 450.000 төгрөг, /2 хх-ийн 78 тал/,

О.Ш-н хаан банкны депозит дансны 2022.02.04 өдөр, 450.000 төгрөг, /2 хх-ийн 96 тал/,

Гэрч *******-н хаан банкны депозит дансны 2022.02.04 өдөр, 450.000 төгрөг, /2 хх-ийн 104 тал/,

Шүүгдэгч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сард ажлаасаа гараад онц хийх ажил олдохгүй мөнгөний хэрэг гарахаар нь сумын зар дээр бяруу зарна гэсэн байхаар нь Лувсанвандан гэх хүн рүү өөрийнхөө утсаар яриад танд бяруу заръя гээд 1 сарын 31-ний өдөр хоёр бярууны мөнгө 900.000 төгрөгийг хүний дансанд хийлгээд авсан. 2 сарын 02 оны өдөр 450.000 төгрөгийг, 2 сарын 04-ний өдөр 900.000 төгрөгийг, нийтдээ 2.250.000 төгрөгийг бяруу өгнө гэж хэлээд авсан. 2.250.000 төгрөгийг бэлнээр 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрт нь өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 115-117 тал/ зэргээр,

8. Шүүгдэгч ******* нь 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр аймгийн сумын иргэн хохирогч Г.А тай “Би ын хүү Б  байна бяруу заръя” гэж ын дугаартай Хаан банкны дансаар 1.350.000 төгрөгийг, 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ны эзэмшлийн дугаарын Хаан банкны дансаар 450.000 төгрөгийг, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Би байна бяруу заръя” гэж, ийн эзэмшлийн дугаартай Хаан банкны дансаар 450.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан нийт 2.250.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Г.А гийн аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хх-ийн 201, 202 тал/

Хохирогч Г.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 99307356 дугаарын утаснаас залгаад “ сумын ын хүү Б  байна та авч байгаа юм уу гэхээр нь их бол авъя гэж хэлтэл 3 бяруу зарахаар болсон. Тэгээд би утсаа салгаад хүнээс ын Б  гэдэг хүнийг таних уу, малтай юу гэж асуухад малтай айл гэж хэлсэн. Тэгэхээр нь над руу мессеж явуулсан дугаартай Оюунболд гэсэн хүний данс руу 3 бярууны мөнгө 1.350.000 төгрөгийг шилжүүлсэн, маргааш нь буюу 2 сарын 12-ны өдөр ахин залгаад би аймагт явж байна сэлбэг авах гээд байна та дахин 1 бяруу авчих гэхээр нь над руу явуулсан 5954291317 дугаарын Ганчулуун гэсэн данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. 2 сарын 14-ний өдөр 89006883 дугаарын утаснаас залгаад “би Б гийн дүү байна та бяруу авч байгаа юм уу” гэхээр нь би шалгаагаад асуутал салгаад 85972530 дугаараас залгаад “би Б  байнаа, сая манай дүү ярьсан хотоос юм авах гээд мөнгө нь дутаад байгаа юм байна, та нэг бярууны мөнгө шилжүүлчих” гэж хэлээд дугаарын дансаар шилжүүлж авсан. ...манай найз очоод уулзтал Б  нь бяруу зараагүй, миний нэрийг барьж залилан хийсэн байна гэж хэлсэн. ...Тэгээд хүмүүс Б ыг залилан хийгээд байна гэж ярьж байсан учраас Б д залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 207-208 тал/,

Гэрч ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...манай аймгийн харьяат хамт ТМСТ-д сурч байсан Шуурга гэж дууддаг сумын залаа утсаар яриад мэнд мэдээд “хотод явж байна, надад дансаа өгөөч дүү нь мөнгө шилжүүлж авах хэрэгтэй байна, та хаана байна очоод авъя гээд утсаар ярихаар нь ах нь завгүй байна” гэж хэлтэл за за мөнгө орохоор нь хэлээрэй гэсэн. Тэгтэл мөнгө нь ороод ирэхээр нь хэлтэл данс өгөөд уг дансаар мөнгөө авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 213 тал/,

Гэрч М.Б-йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... сумын бүтэн нэрийг нь мэдэхгүй Шуурга гэж дууддаг дүү таарсан. Тэгтэл би хотод ажил хийж байгаа картаа хаячихлаа таны дансанд мөнгө хийлгэе та бэлнээр аваад өгөөч хүнээс бярууны мөнгө авах ёстой гээд гуйхаар нь зөвшөөрөөд дансаа өгсөн. ...АТМ-ээс мөнгийг нь бэлнээр аваад өгөөд явуулсан. ...манай ынх болохоор нь танина. Харин бүтэн нэрийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 215 тал/,

Гэрч Н.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 1 сард манай караокед Б  гэх залуу зөөгчөөр ажилд орсон. Тэр залуу манай аав үхэр зарж байгаа над руу мөнгө хийнэ надад Хаан банкны карт байдаггүй тань руу хийлгэе гэж гуйгаад хэд хэдэн удаа миний дансаар авсан. Тэгээд мөнгөө надаас заримдаа бэлнээр заримдаа хүний данс руу увуулж, цувуулаад авдаг байсан. Тэр мөнгө нь миний дансанд орсон байгаа юм. Одоо хэзээ, хэзээ юунд хэлээд авсан гэдгийг нь нарийн ялгаж хэлж мэдэхгүй байна. Сая асуусан 1.350.000 төгрөгөөс гадна 400.000 төгрөгөөр нэг удаа, 450.000 төгрөгөөр нэг удаа мөнгө шилжүүлж авсан. Сүүлдээ би уурлаад дансаараа мөнгийг нь авахаа больсон...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 217 тал/,

Гэрч А.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Амарбаясгалан гэх хүнд бяруу зарна гэж мөнгө аваагүй, миний нэрийг барьж Б  мөнгө залилж авсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 220-221 тал/,

Гэрч -ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Чи Амарбаясгаланд 5 бяруу зарсан юм биш үү тэрийгээ хэзээ өгөх юм бэ гэж асууж байсан. Би бяруу зардаггүй шүү дээ гэхэд дараа нь Амарбаясгалан гэх хүн над руу залгаад чи надад 5 бяруу зарсан биз дээ гэхэд би тийм бяруу зараагүй та залилуулсан юм шиг байна. Цагдаагаар шалгуулаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 224-225 тал/,

Гэрч ны хаан банкны депозит дансны “2022.2.12-ны өдөр 450.000 төгрөг орж ирсэн талаарх”  хуулга /1 хх-ийн 227 тал/,

Гэрч ийн хаан банкны депозит дансны “2022.2.14-ний өдөр 450.000 төгрөг орж ирсэн талаарх”  хуулга /1 хх-ийн 231 тал/,

Гэрч ын хаан банкны депозит дансны “2022.1.30-ний өдөр 400.000 төгрөг, 2022.01.31 өдөр 450.000 төгрөг, 2022.02.11 өдөр 1.350.000 төгрөг, 2022.02.11 өдөр 550.000 төгрөг орж ирсэн талаарх” хуулга /1 хх-ийн 236-237 тал/,

Хохирогч Г.А гийн “...******* аас 2.250.000 төгрөг авсан тул гомдолгүй...” гэх баталгаа /2 хх-ийн 231 тал/,

Шүүгдэгч ******* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод байхдаа аймгийн сумын зар дээр Амарбаясгалан гэх хүн бяруу авна гээд зар тавьсан байхаар нь би өөрийнхөө 85972530 дугаарын утсаар яриад би ын Б  байна танд 3 бяруу заръя тэгж байгаад ирээд аваарай гэж хэлээд 1.350.000 төгрөгийг тухайн үед таксинд явж таараад таксины жолооч ахыг гуйж байгаад дансанд нь хийлгээд авсан. Маргааш нь дахин Амарбаясгалан ах руу яриад ...450.000 төгрөгийг дахиад авсан. 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Амарбаясгалан ах руу яриад Б гийн дүү байна та бяруу авч байгаа юм уу 1 бяруу зарах гэсэн юм. ...1 бярууны мөнгө 450.000 төгрөгийг цайны газарт хоол идэж байхдаа эзнийх нь дансанд хийлгээд авсан. Би 2.250.000 төгрөгийн оронд нэг тугалтай үнээ, хоёр бяруу өгөөд төлж барагдуулсан. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Буруугаа ойлгоод бүх хохирлыг нь барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 247-249 тал/ зэргээр тус тус хэргийн үйл баримтууд нотлогдон тогтоогдсон байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 хавтас хэргийн 19-20, 69-70, 102-103, 176-177, 210-211, 2 хавтас хэргийн 16-17, 51-52, 136-137 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч ******* ын дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж болох хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг шинжийг хангаж байх ба тэрээр үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй ханджээ.

Тодруулбал, хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хохирогч нарыг хуурч, итгэл үнэмшил төрүүлэн хохирогч Ч , Д.Д , , Б.Ц , Г.А , Д.Э , , Б  нар руу холбогдон, бяруу зарна мөнгөний хэрэг гараад байна гэж, нэг нутгийн таньдаг хүмүүсийнх нь нэрийг барьж тэдгээрээс нэг ижил аргаар мөнгийг нь өөртөө шилжүүлэн авч Залилах гэмт хэргийг үйлдсэн байна.

 Шүүгдэгч ******* ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан...” шинжийг бүрэн хангасан байна.

Мөн шүүгдэгч ******* ын хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч нарын болон гэрчүүд нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудтай нийцсэн, агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй байх тул яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үнэлсэн.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч ******* ыг “Залилах гэмт хэргийг буюу хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 180 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 181 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /2 хх-ийн 183 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2 хх-ийн 182 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2 хх-ийн 184 тал/, гэрч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү уул нь хүний үгнээс гардаггүй, найз нөхдийн дунд нэр хүндтэй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй тохитой томоотой хүүхэд байдаг. ...Одоо яагаад ийм муухай хэрэгт орооцолдсон гэдгийг бол үнэхээр хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 190-191 тал/, гэрч Т.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, шударга хүү байсан. Яагаад ийм замаар ороод хүнд худал хэлээд ийм хэрэгт орооцолдоод байгааг бол сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 194-195 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Шүүгдэгч ******* д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан” хөнгөрүүлэх байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн хувийн зан байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хуулинд заасан хөнгөрүүлэх нөхцөл болох гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилгасан байдал, улсын яллагчийн нийтэд тустай ял оногдуулах санал зэргийг тус тус харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* д 620 /зургаан зуу хорь/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч , Д.Д , , Б.Ц , Г.А , Д.Э , , Б  нарын 8 хохирогчид нийт 10.100.000 төгрөгийн хохирол учирсан. 

Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд шүүгдэгч ******* нь хохирогч Ч т 1.400.000 төгрөг, хохирогч Д.Д т 400.000 төгрөг, хохирогч Ц.А-т 1.200.000 төгрөг, хохирогч Б.Ц д 750.000 төгрөг, хохирогч Г.А д 2.250.000 төгрөг, хохирогч Д.Э д 250.000 төгрөг, хохирогч Д.Л-д 2.250.000 төгрөг, хохирогч Б д 1.600.000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан болох нь 2 дугаар хавтас хэргийн 226-232 дахь талд авагдсан баримтууд, хохирогч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх тайлбараар тогтоогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* аас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ******* ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.     

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овогт Э-н Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 620 /зургаан зуу хорь/-н нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Ч, Д.Д, Ц.А, Б.Ц, Г.А, Д., Д.Л, нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА