Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2018/00792

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 03 өдөр

      Дугаар 183/ШШ2018/00792

Улаанбаатар хот

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Хариуцагч:  холбогдох зээлийн гэрээний үүрэгт 63.292.348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Дашням, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б, Г.А нар нь 14.000 ам.долларыг 33.040.000 төгрөгийн ханшаар тооцож, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 сарын хугацаатай, хүүгүй хэлцэл амаар хийж зээлсэн, уг хэлцлийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулсан. Мөн зээлдэгч гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй бол зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, төлөхөөр заасан. Гэтэл хариуцагч нар нь зээлээ төлөхгүй 6 сар гаруй хугацаа өнгөрч байгаагаас гадна уг асуудлыг эвлэрүүлэн зуулчлалын журмаар шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан боловч Эвлэрүүлэн зуучлагчийн дуудсан болон тохиролцсон цагтаа хүрэлцэн ирж асуудлыг шийдвэрлүүлэхээс зайлсхийж, эвлэрэн хэлэлцэж төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсээгүй болно. Иймд үндсэн зээл 14.000 ам, доллар буюу гэрээнд заасан 33.040.000 төгрөг, гэрээнд заасны дагуу тооцсон алданги 10.710 ам.доллар болж байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 7.000 ам.доллар буюу гэрээнд заасан үнийн дүнгийн 50 хувь 15.520.000 төгрөг, хохирол 13.732.348 төгрөг нийт 63.292.348 төгрөгииг З.Б, Г.А нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Дашням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т нь З.Б, Г.А нартай аман хэлцэл хийж, зээлийн гэрээ байгуулахаас өмнө 14 000 ам.долларыг буюу 33.040.000 төгрөгийг өгсөн боловч хариуцагч нар зээлийн гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчсөн тул зээлийн гэрээг байгуулсан. Тухайн зээлийн гэрээнд заасан үүргээ хэрхэн биелүүлэх талаар талууд цаг хугацаа тогтоож мессежээр харилцаж байсан. Хариуцагч нар зээлийн гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь хэрэгцээ шаардлагын дагуу банкнаас зээл авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дүгээр зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь хохирлыг хариуцна. Харин үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэдгээр хохирлыг нэхэмжилсэн. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ болон хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг үндэслэж, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 16 520 000 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэгчээс үндсэн зээл, алданги, хохирол нийт 63 292 348.5 төгрөгийг хуульд заасан журмын дагуу хариуцагч З.Б, Г.А нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Таас 14.000 ам.доллар зээлж авсан ба тухайн үед төлөвлөсөн ажил хойшилж, зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийг байдлаар зээлийн алданги 7.000 ам.доллар буюу 16.520.000 төгрөг, хохирол 13.732.348 төгрөг нийт 63.292.348 төгрөгийг нэхэмжилсэн ба дээрх нэхэмжилсэн үнийн дүнгийн алданги болон хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үндсэн зээлийн төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны дотор бүрэн барагдуулна гэв.

 

       Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад    

                                                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч З.Б, Г.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 63.292.348 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.      

      

Хариуцагч, түүний төлөөлөгч З.Б нь үндсэн төлбөр 14.000 /арван дөрвөн мянга/ ам.доллар буюу 33.040.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй, үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз тогтоохыг гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч анз шаардах эрхгүй тул алданги болон хохиролд нэхэмжилсэн 13.732.348 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Г.Таас хариуцагч З.Б 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр  14.000 /арван дөрвөн мянга/ ам.долларыг бэлнээр хүлээн авч амаар хэлцэл хийсэн, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 14.000 /арван дөрвөн мянга/ ам.доллар буюу 33.040.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 10 сарын хугацаатай, хүүгүй, барьцаагүй зээлийн гэрээг байгуулж, зохигч гэрээний 2.7-д зээлдэгч зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон ба талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

 

Зээлийн  гэрээний үүргийн дагуу хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлж, төлбөр төлөөгүй, 14.000 ам.доллар буюу 33.040.000 төгрөг болон зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэн бол хоног тутам алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн байна.

                  

  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасан тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хариуцагчаас шаардах эрхтэй.

             

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргагч Г.Т нь З.Б /Г.Алтанаа/ нарт холбогдуулан зээлийн маргаантай өргөдөл гаргасан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтад Г.Т, З.Б нар оролцож, З.Б өмгөөлөгчтэй ярилцаж асуудлыг шийднэ гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хуульд заасан хугацаа дууссан тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. Харин үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Т, хариуцагч З.Б нар зээлийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан, Г.Т болон П.Баасандулам нар ХААН банктай 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буюу зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө цалингийн зээлийн зориулалттай барьцаат зээлийн байгуулсан, гэрээний бүгд төлбөр 13.732.348 төгрөгийг хариуцагч нараас хохиролд нэхэмжилсэн нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Б, Г.А нараас 14.000 /арван дөрвөн мянга/ ам.доллар буюу 33.040.000  төгрөг, алданги 7000 ам.доллар буюу 16. 520.000 төгрөг, нийт 49.560.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тад олгон нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг  хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.732.348 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

 

            Тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2018/02434 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 63.292.348 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулах, шилжүүлэх, бэлэглэх үйлдэл гүйцэтгэхгүй байхыг З.Б, Г.А нарт даалгаж шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Хавтаст хэргийн 7-19-д авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч З.Б, Г.А нараас 14.000 /арван дөрвөн мянга/ ам.доллар буюу 33.040.000 төгрөг, алданги 7000 ам.доллар буюу 16.520.000 төгрөг, нийт 49.560.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.732.348 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474.412 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 405.750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тад олгосугай.

 

3.Тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2018/02434 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 63.292.348 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж, үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулах, шилжүүлэх, бэлэглэх үйлдэл гүйцэтгэхгүй байхыг З.Б, Г.А нарт даалгаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 

                                        ДАРГАЛАГЧ                             Л.НАРАНГЭРЭЛ