| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0137/э |
| Дугаар | 2022/ШЦТ/87 |
| Огноо | 2022-05-23 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 23.2.1., |
| Улсын яллагч | А.Турдыбек |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч С.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс А ургийн овогт Сгийн Л, Ц ургийн овогт Бгийн Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135000710101 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А ургийн овогт С-гийн Л, 1960 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын хоёрдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:.........
Монгол Улсын иргэн, Ц ургийн овогт Бгийн Б, 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Газар тариалангийн инженер технологич мэргэжилтэй, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан ажилтай, ам бүл гурав, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын хоёрдугаар баг Хөшөөтийн 1-04 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ...............
Холбогдсон хэргийн талаар:
- 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ш.Лгийн нэр дээр бүртгэлтэй “Түшиг хангай” ХХК-д “Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх” төсөлд 20 сая төгрөгийн зээлийг шууд олгож өөртөө давуу байдал бий болгосон, мөн захирамжаар сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн Х.Аийн ирүүлсэн “Зоогийн газар нийтийн караоке” нэртэй төсөлд 15 сая төгрөгийн зээлийг шууд олгож бусдад давуу байдал бий болгосон гэх гурван удаагийн үйлдлээр улсын төсөвт нийт 41’000’000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Лгийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-т заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар Т.Дид “Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах” төсөлд 6 сая төгрөгийн зээлийг шууд олгож, бусдад давуу байдал бий болгоход,
- Мөн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай захирамжаар Ш.Лгийн нэр дээр бүртгэлтэй “Түшиг хангай” ХХК-д “Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх” төсөлд 20 сая төгрөгийн зээлийг олгоход болон тус захирамжаар сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн Х.Аийн ирүүлсэн “Зоогийн газар, нийтийн караоке” нэртэй төсөлд 15 сая төгрөгийн зээлийг шууд олгоход 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, улсын төсөвт нийт 41’000’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2135000710101 дугаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Боос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
- Гэрч Л.Дариймаагаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),
- Гэрч Т.Доос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),
- Гэрч Х.Аээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 220 дугаар хуудас),
- Гэрч Ш.Лгаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 222-223 дугаар хуудас),
- Т.Дийн Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн материалын хуулбаруудыг (1 дэх хавтаст хэргийн 52-82 дугаар хуудас),
- Түшиг хангай ХХК-ийн Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн материалын хуулбаруудыг (1 дэх хавтаст хэргийн 238-аас 2 дахь хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),
- Х.Аийн Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн материалын хуулбаруудыг (2 дахь хавтаст хэргийн 212-аас 3 дахь хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч: - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Боос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
- Гэрч Т.Доос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),
- 2019 оны 8 дугаар сарын 05-ны А/90 дугаартай Баруунтуруун сумын Засаг даргын захирамжийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 53 дугаар хуудас),
- 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн төлбөрийн хүсэлтийг (1 дэх хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),
- Гэрч Ш.Лгаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 222-223 дугаар хуудас),
- 2020 оны 11 дүгээр сарын 04-ний А/107 дугаартай Баруунтуруун сумын Засаг даргын захирамжийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 239 дүгээр хуудас),
- 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 241 дүгээр хуудас),
- 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 8 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээний хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 245-249 дүгээр хуудас),
- 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн төлбөрийн хүсэлтийн хуулбарыг (2 дахь хавтаст хэргийн 241 дүгээр хуудас),
- 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээний хуулбарыг (2 дахь хавтаст хэргийн 247-оос 3 дахь хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
- Гэрч Х.Аээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас),
- 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналыг (1 дэх хавтаст хэргийн 130-132 дугаар хуудас),
- 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 167-169 дүгээр хуудас),
- 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг (2 дахь хавтаст хэргийн 147-149 дүгээр хуудас),
- 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг (3 дахь хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас),
- Гэрч Н.Ганчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 108 дугаар хуудас),
- Гэрч Б.Одгэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (3 дахь хавтаст хэргийн 110 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Шүүгдэгч С.Л “Сумын Засаг даргаар дөрвөн жил ажиллах хугацаандаа анх гурван зуун сая төгрөгийн өгсөн зээл, хугацаа хэтэрсэн зээлтэй санг хүлээж авсан. Б.Б мэргэжилтэн ажиллаж байсан. Энэ өр, зээлийг барагдуулах ажлыг бид нар маш сайн зохион байгуулж, дөчөөс тавин сая төгрөгийн зээлийг шүүхээр шийдвэрлүүлж, бусад зээлдэгч нартай хуулийн дагуу харьцаж төлүүлсэн. Засаг даргын ажлыг хүлээлгэн өгөхдөө зуун сая төгрөгийн зээлийн эх үүсвэртэй болгосон. Бид хоёрт холбогдоод байгаа гурван зээлийн асуудал бол үе үеийн Засаг даргыг дамжсан хүсэлтүүд байсан. Газар тариалангийн зээл нэг ч удаа олгоогүй байсан. Хорин сая төгрөгийн зээл бол өмнөх Засаг даргаар дамжаад, бид нараар дамжаад хоёр гурван удаагийн зөвлөлийн хурлаар ороод хойшлогдсон төслүүд байсан. Бид нар бас хойшлогдоод байгаа төслүүдийг дараагийн ээлжид шийдэж өгнө гэсэн байдлаар явж байсан. Тийм учраас тухайн хүмүүс энэ хүсэлтийг шийдэж өг гэдэг асуудал тавьсан. Тухайн үед энэ гурван төслөөс өөр төсөл байгаагүй учраас олгочихсон зээл юм. Бид зээл олгохдоо хоёроос гурван шалгуур тавьж байсан. Нэгдүгээрт энэ зээлийг төлөх төлбөрийн чадвартай эсэх, хоёрдугаарт төсөл цаашдаа сум, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах эсэх гэсэн хоёр шалгуурыг гол үзүүлэлт болгож байсан. Зээл олгох явцад гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэвэл зээлийн журамд заасан хамаарал бүхий гэдэг асуудал дээр болгоомжгүй хандсан учраас буруугаа хүлээж байгаа. Мөрдөн байцаалтын явцад би “журам зөрчсөн буруутай үйлдэл хийсэн байна, та бүхэнд олгосон зээлийг буцааж төл” гэхэд төлбөрийн чадвар сайтай аж ахуй нэгж, иргэд байсан учраас мөрдөн байцаалтын явцад зээлийг бүрэн төлж, улсыг хохиролгүй болгосон. Албан тушаалтны хувьд болгоомжгүй хандаж энэ асуудалд орооцолдсондоо харамсаж байгаа. Төр захиргааны ажилд хорин хоёр ажилласан. Сангийн аж ахуйн орлогч даргаас сумын Засаг дарга хүртэлх хугацаанд төрийн ажлыг тасралтгүй хашиж, мөн аж ахуй нэгжийн удирдлага, компанийн захирал гээд сайхан ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаандаа янз бүрийн танил тал харсан гэх, хээл хахууль өгч авсан гэх асуудалд орооцолдож байгаагүй, шударгаар төрийн ажлыг хийж явсан. Энэ алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож үнэн байдлыг хэлж, хувийн ашиг сонирхолгүй, зээлдэгч нартай тохиролцсон үг өгүүлбэр байхгүй, тийм зүйл ч хийдэггүй, шударга зангаараа яваад ийм байдалд хүрсэн. Энэ алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа. Өмнөх шүүх хуралдаанд энэ байдлаа хэлээд, нас ахисан, зүрхний том хагалгаанд орсон бие муутай байдлыг харгалзаж үзээч гэдэг зүйлээ хэлж өөрийгөө хамгаалж оролцож байгаа” гэх мэдүүлэг өгчээ.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
2019 оны 8 дугаар сарын 05-ны А/90 дугаартай Баруунтуруун сумын Засаг даргын буюу шүүгдэгч С.Лгийн “...2018 оны сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн санхүүжүүлэх төсөл зээлийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар баталсугай” гэх захирамжийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 53 дугаар хуудас), уг захирамжийн “Зээлдэгчийн нэр: Т.Д, Зээлийн зориулалт, төслийн нэр: Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах, Батлагдсан зээлийн хэмжээ /сая төгрөг/: 6.0” гэх нэгдүгээр хавсралтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 55 дугаар хуудас), 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай “Мөнгөн дүн: Зургаан сая төгрөг, ...Үндэслэх бичиг баримтын нэр: Засаг даргын захирамж, СХСангийн зээлийн гэрээ. ...Дарга: С.Л, Нягтлан бодогч: Д.Б” гэх төлбөрийн хүсэлтийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн “Энэхүү Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ-г 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлын шийдвэр, Иргэний хуулийн 281-286, 453 дугаар зүйлд заасныг үндэслэн Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С овогтой Л ...нөгөө талаас Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн ...Т овогтой Д нар ...зургаан сая төгрөгийн зээлийг дор дурдсан нөхцөлөөр олгохоор харилцан тохиролцож, дараах нөхцөлөөр байгуулав” гэх Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 59-63 дугаар хуудас), Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах төслийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 66-77 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Л нь Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс Т.Дид зургаан сая төгрөгийн зээл олгосон байна.
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний А/107 дугаартай Баруунтуруун сумын Засаг даргын буюу шүүгдэгч С.Лгийн “...Зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн санхүүжүүлэх зээлийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар баталсугай” гэх захирамжийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 239 дүгээр хуудас), уг захирамжийн “1. Зээлдэгчийн нэр: Х.А, Зээлийн зориулалт, төслийн нэр: Зоогийн газар, нийтийн караоке, Батлагдсан зээлийн хэмжээ: 15’000’000, 2. Зээлдэгчийн нэр: Түшиг хангай ХХК, ...Батлагдсан зээлийн хэмжээ: 20’000’000,” гэх нэгдүгээр хавсралтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 24 дүгээр хуудас), 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай “Мөнгөн дүн: Хорин сая төгрөг, ...Үндэслэх бичиг баримтын нэр: Засаг даргын захирамж, Зээлийн гэрээ. ...Дарга: С.Л, Нягтлан бодогч: Д.Б” гэх төлбөрийн хүсэлтийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 241 дүгээр хуудас), 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Мөнгөн дүн: Арван таван сая төгрөг, ...Үндэслэх бичиг баримтын нэр: Засаг даргын захирамж, Зээлийн гэрээ. ...Дарга: С.Л, Нягтлан бодогч: Д.Б” гэх төлбөрийн хүсэлтийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 217 дугаар хуудас), 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Энэхүү Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ-г 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлын шийдвэр, Иргэний хуулийн 281-286, 453 дугаар зүйлд заасныг үндэслэн Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С овогтой Л ...нөгөө талаас Баруунтуруун сумын иргэн ...Хорхой овогтой А нар ...арван таван сая төгрөгийн зээлийг дор дурдсан нөхцөлөөр олгохоор харилцан тохиролцож, дараах нөхцөлөөр байгуулав” гэх Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 219-225 дугаар хуудас), 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Энэхүү Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ-г 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлын шийдвэр, Иргэний хуулийн 281-286, 453 дугаар зүйлд заасныг үндэслэн Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С овогтой Л ...нөгөө талаас ...Түшиг хангай ХХК нар ...хорин сая төгрөгийн зээлийг дор дурдсан нөхцөлөөр олгохоор харилцан тохиролцож, дараах нөхцөлөөр байгуулав” гэх Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 245-249 дүгээр хуудас), Атар-4 гэх төслийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 4-25 дугаар хуудас), Зоогийн газар, нийтийн караокены зориулалттай ажлын байрны төслийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 227-235 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Л нь Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс Түшиг хангай ХХК-нд хорин сая төгрөгийн зээл, гэрч Х.Ад арван таван сая төгрөгийн зээл тус тус олгосон байна.
2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Баруунтуруун сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 22 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт (1 дэх хавтаст хэргийн 83 дугаар хуудас)-аар Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг С.Л, Б.Б, С.Б, Ж.Ө, Г.П, М.Б, Б.Г нарын бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна.
Гэрч С.Бгийн “...2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Баруунтуруун сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 22 дугаартай тогтоолын хавсралт буюу Сумын орон тооны бус зөвлөл байгуулсан тогтоолын хавсралтад яагаад миний нэр байгааг мэдэхгүй байна. Би 2016 оноос хойш уг зөвлөлд огт ажиллаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),
Гэрч Б.Гын “...Т.Дийн бичсэн “Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах” нэртэй төсөлд зургаан сая төгрөгийн төслийг Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцсэн эсэхийг би мэдэхгүй. Яагаад гэвэл тухайн хуралд намайг оролцуулаагүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),
Гэрч М.Бгийн “...Т.Дийн бичсэн “Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах” нэртэй төсөлд зургаан сая төгрөгийн төслийг Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцсэн эсэхийг би мэдэхгүй. Тухайн үед би ээлжийн амралттай Улаанбаатар хотод явж байсан бөгөөд намайг хуралд оролц гэж дуудсан хүн байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
Гэрч Г.Пгийн “...Т.Дийн бичсэн “Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах” нэртэй төсөлд зургаан сая төгрөгийн төслийг Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцэхэд би оролцоогүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35 дугаар хуудас) зэргээр Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл Т.Дийн бичсэн “Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах” гэх нэртэй төслийг хэлэлцэж зургаан сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тус зөвлөлийн гишүүн С.Б, Г.П, М.Б, Б.Г нар буюу дийлэнх олонх нь Т.Дид зээл олгох асуудлыг хэлэлцээгүй болох нь тэдгээрийн гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
2019 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн 1/15 дугаартай Баруунтуруун сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол (2 дахь хавтаст хэргийн 31 дүгээр хуудас)-оор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг С.Л, Б.Б, Х.А, Ж.Ө, Ц.Ц, Л.А, Э.Н нарын бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна.
Гэрч Л.Аын “...Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд суугаагүй. Тухайн үед Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл хуралдах гэж байгаа талаар надад хэлж, мэдэгдсэн хүн байхгүй. ...Миний хувьд уг төслийн сонгон шалгаруулалтад оролцсон, төслийг дэмжсэн зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас, 2 дахь хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудас),
Гэрч Ц.Цгийн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд суугаагүй. Тухайн үед Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл хуралдах гэж байгаа талаар надад хэлж, мэдэгдсэн хүн байхгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 216 дугаар хуудас, 2 дахь хавтаст хэргийн 192 дугаар хуудас),
Гэрч Э.Нгийн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд суугаагүй. Тухайн үед Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл хуралдах гэж байгаа талаар надад хэлж, мэдэгдсэн хүн байхгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 218 дугаар хуудас, 2 дахь хавтаст хэргийн 194 дүгээр хуудас),
Гэрч Х.Аийн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд суугаагүй. ...Мөн хурал болсон бол хэн хэн уг хуралд оролцсон, хэний ямар төслийг шалгаруулсан болохыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 220 дугаар хуудас, 2 дахь хавтаст хэргийн 196-197 дугаар хуудас) зэргээр Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл Түшиг хангай ХХК-ийн “Атар-4” гэх нэртэй төслийг хэлэлцэж хорин сая төгрөгийн зээл, Х.Аийн “Зоогийн газар, нийтийн караокены зориулалттай ажлын байр” гэх төслийг хэлэлцэж арван таван сая төгрөгийн зээл тус тус олгохоор шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн огноотой “Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэл” гэх (1 дэх хавтаст хэргийн 242-243 дугаар хуудас) баримтыг хэрэгт бэхжүүлжээ. Уг баримтад Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл С.Л, Б.Б, Ж.Ө, Э.Н, Л.А, Х.А нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж, хурлаас С.Л нь татгалзан гарсан талаар дурдсан. Мөн уг баримтын “шийдвэрлэсэн нь” гэх хэсэгт “1. Түшиг хангай ХХК-д 20.0 сая төгрөг 2. Х.Ад 15.0 сая төгрөгийг тус тусын төслийн санхүүжүүлэх үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор шийдвэрлэсэн. Хурлын тэмдэглэл хөтөлсөн Б.Б” гэжээ. Уг баримтыг үйлдсэн болохоо шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн “...Би хурлын тэмдэглэлийг харлаа. Уг хурлын тэмдэглэлийг миний бие бичиж байсан. Тэмдэглэл дээрх миний нэрийн өмнө зурагдсан гарын үсэг минийх мөн” гэх мэдүүлгээр (2 дахь хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас) хүлээн зөвшөөрсөн байна.
Дээр дурдсан гэрч Э.Н, Л.А, Х.А нарын мэдүүлгээр тэдгээр нь уг хуралд оролцоогүй болох нь нотлогдсон тул 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн огноотой “Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэл” гэх баримтыг шүүгдэгч Б.Бг хуурамчаар үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус хуульд заасан нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахдаа Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан” гэх ухагдахууныг дор дурдсан хуулиудад заасан тодорхойлолтоор ойлгоно.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-т заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “төрийн улсын төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна” гэж, мөн хэсгийн 11.1.9-т “бүх шатны Засаг дарга” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч С.Л гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байсан тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Прокуророос шүүгдэгчийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал олгосон” гэх шинжээр зүйлчлэн ирүүлжээ.
“Албан үүрэг” гэж тухайн албан тушаалтанд хууль болон захиргааны актаар тогтоосон нийтлэг, зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, эрх хэмжээг ойлгоно. Харин “бүрэн эрх” гэж хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тусгайлан тухайн албан тушаалтанд олгосон албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэлнэ. “Албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хашиж байгаа албан үүрэг болон бүрэн эрхтэй нь шууд хамааралгүй боловч тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хэлдэг.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3, 4.4-т зааснаар сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах буюу зээл олгох эрх бүхий орон тооны бус зөвлөл байхаар, мөн тухайн зөвлөлийн гишүүдийн ердийн олонхын саналаар зээл олгох эсэхийг шийдвэрлэхээр заажээ. Орон тооны бус зөвлөл зээл олгохоор шийдвэрлэсэн бол саналаа ажлын гурван өдөрт багтаан сумын Засаг даргад хүргүүлэх ба уг журмын 3.5.2, 4.5-д зааснаар Засаг дарга нь зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор татгалзсан, эсхүл баталгаажуулсан шийдвэр гаргахаар журамласан байна.
Өөрөөр хэлбэл Засаг дарга бие даан буюу зөвлөлийн санал /шийдвэр/-гүйгээр зээл олгох эрхгүй бөгөөд уг зөвлөлийн саналыг батламжилсан шинжтэй шийдвэр гаргахаар журамлажээ. Гэтэл шүүгдэгч С.Л нь орон тооны бус зөвлөл хуралдаж зээл олгох талаар санал гаргаагүй байхад Т.Д, Түшиг хангай ХХК, Х.А нарт зээл олгосон нь тус журмын 4.5-т “энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргана” гэж заасныг зөрчсөн байна.
Энэхүү захиргааны хэм хэмжээний актаар сумын Засаг даргад олгосон зээл олгох шийдвэр гаргах чиг үүрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан тухайн албан тушаалтны “албан үүрэг” гэх ойлголтод хамаарна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тодорхойлжээ. Тодруулбал шүүгдэгч С.Л нь захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг зөрчиж, орон тооны бус зөвлөлийн саналгүйгээр бусдад зээл олгосон үйлдэл нь албан үүргээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийсэн буюу албан үүргээ урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “давуу байдал” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...энэ хуулийн 4.1-т заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал” гэж тодорхойлсноор ойлгоно. Шүүгдэгч С.Л Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр, зөвлөлийн саналгүйгээр Т.Дид 6’000’000 төгрөгийн зээл, Х.Ад 15’000’000 төгрөгийн зээл тус тус олгосон байх тул тэдгээрт давуу байдал бий болгосон гэж үзнэ.
Гэрч Л.Аын “Увс аймгийн Баруунтуруун суманд үйл ажиллагаа явуулдаг Түшиг хангай ХХК нь Ш.Л гэдэг хүний компани юм. Ш.Л нь манай сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Лгийн эхнэр юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас)-ээр, шүүгдэгч С.Лгийн яллагдагчаар өгсөн “...Түшиг хангай ХХК-ийн захирал Ш.Л нь миний эхнэр юм.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас)-ээр, гэрч Ш.Лгийн “Би Түшиг хангай ХХК-ийн захирал ажилтай. Би энэ ажлыг 2016 оны 01 дүгээр сараас хойш хийж байна. ...Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Л нь миний нөхөр юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 222-223 дугаар хуудас)-ээр шүүгдэгч С.Л, гэрч Ш.Л нар эхнэр нөхөр болох нь нотлогдож байна. Тодруулбал Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т зааснаар шүүгдэгч С.Л, Түшиг хангай ХХК-ийн захирал Ш.Л нарыг хамаарал бүхий этгээд гэж үзнэ.
Шүүгдэгч С.Л нь мөн Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн саналгүйгээр Түшиг хангай ХХК-д буюу хамаарал бүхий этгээдэд 20’000’000 төгрөгийн зээл олгосон байх тул өөртөө давуу байдал бий болгосон гэж үзнэ.
Нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч С.Лгийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тус хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч Б.Бг “шүүгдэгч С.Лг Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар Т.Дид 6 сая төгрөгийн зээлийг, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай захирамжаар Түшиг хангай ХХК-д 20 сая төгрөгийн, Х.Ад 15 сая төгрөгийн зээлийг тус тус шууд олгоход 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж улсын төсөвт нийт 41’000’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Б нь Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтний хувьд болон тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн даргын хувьд иргэдээс тус зөвлөлд гаргасан төслийг хүлээн авч албан үүргээ биелүүлснийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хууль бус шийдвэр гаргах, бусдад тушаал, заавар өгсөн гэх мэт үйлдлээр, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйгээр өөртөө болон бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсноор төгсдөг.
Шүүгдэгч С.Лгийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Тухайн үед сум хөгжүүлэх сан хариуцсан Б.Б “хууль дүрмийн дагуу хурал хийнэ” гэж хэлэхээр нь би “сумын ой болох гэж байна” гэж хэлээд материалын бүрдүүлээд өг гэж хэлсэн. Түүний дагуу тухайн өдөр захирамж гаргаж Т.Дид зээлийг олгож байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 156-157 дугаар хуудас), шүүгдэгч Б.Бгийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Засаг дарга С.Л намайг нэг өдөр дуудаад “энэ хүн өдөр болгон ирээд хэцүү байна, сум хөгжүүлэх сангаас зээл авмаар байна гэж байна. Энэ хүнд зургаан сая төгрөгөөс хэтрэхгүй зээл олгож болох юм байна. Би хийсэн зүйлийн харлаа хаягдал хуванцар саваар сандал хийсэн байна” гэж хэлээд надад үзүүлж байсан. ...С.Л дарга хэлэхдээ “удахгүй сумын ой болох гэж байна, хэрэгтэй юм шиг байна” гэж хэлсэн. Тухайн үед “6.0 сая төгрөг олгохоор захирамж төлөвлөөд ир” гэж хэлэхээр нь би захирамж төлөвлөөд өгч байсан. Би Засаг даргад захирамж гаргаж өгөхийн өмнө “төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлаар шийдэж өгөхгүй юм уу?” гэж хэлэхэд “зөвлөлийн гишүүд бүгд амарсан чи бид хоёроос өөр хүн алга энэ хүнд зээл олгохгүй бол өдөр болгон ирээд хэцүү байна” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас)-ээр шүүгдэгч Б.Бг шүүгдэгч С.Лд урьдчилан амлаж Т.Дид зээл олгосон үйлдэлд нь дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь бусдад давуу байдал бий болгохоор шүүгдэгч С.Лд зөвлөсөн, ятгасан, дэмжлэг үзүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
Мөн шүүгдэгч Б.Бгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь шүүгдэгч С.Лгийн Түшиг хангай ХХК, Х.А нарт зээл олгосон үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч С.Л нь албан үүргээ зөрчиж Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн саналгүйгээр 2020 оны 11 дүгээр сарын 04-ний А/107 захирамж үйлдэж, улмаар зээлдэгч нартай гэрээ байгуулан Түшиг хангай ХХК-д 20 сая төгрөгийг, Х.Ад 15 сая төгрөгийг тус тус олгосон. Уг захирамжийг гаргахад болон зээл олгоход хурлын тэмдэглэлийг зайлшгүй ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тодруулбал 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай “Мөнгөн дүн: Зургаан сая төгрөг, ...Үндэслэх бичиг баримтын нэр: Засаг даргын захирамж, СХСангийн зээлийн гэрээ. ...Дарга: С.Л, Нягтлан бодогч: Д.Б” гэх төлбөрийн хүсэлтийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаартай “Мөнгөн дүн: Хорин сая төгрөг, ...Үндэслэх бичиг баримтын нэр: Засаг даргын захирамж, Зээлийн гэрээ. ...Дарга: С.Л, Нягтлан бодогч: Д.Б” гэх төлбөрийн хүсэлтийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 241 дүгээр хуудас), 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Мөнгөн дүн: Арван таван сая төгрөг, ...Үндэслэх бичиг баримтын нэр: Засаг даргын захирамж, Зээлийн гэрээ. ...Дарга: С.Л, Нягтлан бодогч: Д.Б” гэх төлбөрийн хүсэлтийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 217 дугаар хуудас) зэргээр уг зээлийг төрийн сангаас олгохдоо Засаг даргын захирамж, зээлийн гэрээг үндэслэж олгодог болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэлгүйгээр 6 сая төгрөгийг Т.Дид, 20 сая төгрөгийг Түшиг хангай ХХК-д, 15 сая төгрөгийг Х.Ад олгосон болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Бгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамтран оролцсон буюу дэмжлэг үзүүлсэн нь тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Харин Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичиг гэж үзнэ. Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэлийг нөхөж үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ талаар талууд маргаагүй байна.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үйлдсэн талаараа яллагдагчаар “...Тухайн тэмдэглэлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээр бичиж байсан” гэж (2 дахь хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт “...Уг тэмдэглэл хурал болох явцад гараагүй. Аудитын газраас шалгалт ирэхдээ Сум хөгжүүлэх сангийн материалуудыг шалгадаг учраас Засаг даргын захирамж гарсны дараа би тэмдэглэлийг хөтөлж хийсэн” гэж (2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл; 4 дэх хавтаст хэргийн 19 дүгээр хуудас) тус тус мэдүүлсэн. Тухайн тэмдэглэлийг хэзээ үйлдсэнийг бусад баримтаар тогтоох боломжгүй тул шүүгдэгчийн дээрх мэдүүлгүүд болон тэмдэглэлийн огноотой харьцуулан дүгнэхэд уг тэмдэглэлийг 2020 оны 11 дүгээр сард үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг нь уг баримт бичгийг үйлдсэн тэрхүү цаг хугацаанд дуусдаг тул уг гэмт хэргийг 2020 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Бг прокуророос 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн үйлдэлд нь холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагчаар татаж (2 дахь хавтаст хэргийн 147-149 дүгээр хуудас), 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас) авчээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нэг жил байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасан тул шүүгдэгч Б.Бгийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Бгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэх шинжийг хангажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан тул Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Цагаагчууд ургийн овогт Бгийн Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.Лгийн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг зөрчиж Т.Д, Түшиг хангай ХХК, Х.А нарт олгосон зээл нөхөн төлөгдсөн болох нь Төрийн банкны “Мөнгөн шилжүүлэг” гэх баримтуудаар (3 дахь хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас) тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч “...шүүгдэгч С.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 11’500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11’500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ...шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч “...Б.Бд торгох ялын доод хэмжээг оногдуулж өгөөч” гэх саналыг, шүүгдэгч С.Л “...оногдуулах ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. ...Би жилийн 11 сая төгрөгийн орлоготой хүн” гэх саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч С.Лгийн хувийн байдлын талаар гэрч Н.Ж “...С.Л ах залуу үе болон хамт ажиллаж байсан хүмүүстэй халамжтай хүн юм. С.Л ах архи, тамхи хэрэглэж үзээгүй зөв хүмүүжилтэй хүн ба сумын уяачдын холбоо, бөхийн холбоог удирдаж байсан. ...С.Л нь гэр бүл, найз нөхөд, хамт олон дундаа нэр хүндтэй” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 112 дугаар хуудас), шүүгдэгч С.Лгийн яллагдагчаар өгсөн “...Намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 162 дугаар хуудас) зэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Л өндөр насны тэтгэвэрт байдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлын талаар гэрч Н.Г-ийн “...Б.Б нь найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, хүнд тусархаг, шулуун шударга, хэлье гэсэн үгээ шууд хэлдэг зантай хүн юм.” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 108 дугаар хуудас), шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт эцсийн үг болгож “...буруу ажилласан гэдэг нь тогтоогдож байгаа учраас нэг талаасаа хүлээн зөвшөөрч байгаа. ...гэмшиж байгаагаа хэлье” гэх тайлбар гаргасан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 177 дугаар хуудас) зэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Албан тушаалын болон нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг тогтоох, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууламжийн үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг. Энэхүү нөхцөл байдлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанарт хамааруулан ойлгох ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүгдэгч С.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 11’500 (арван нэгэн мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11’500’000 (арван нэгэн сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүгдэгч Б.Бд 1’500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’500’000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б нь уг гэмт хэргийг Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн буюу төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа үйлдсэн байна. Төрийн албан хаагч нь шударга ёс, хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллах ёстой атлаа хууль бус үйлдлийг нуун дарагдуулах зорилгоор уг гэмт хэргийг үйлджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно” гэж заасан тул шүүгдэгч Б.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарын эд хөрөнгийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лд оногдуулсан 11’500’000 (арван нэгэн сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1’500’000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглээгүй тул шүүгдэгч С.Лгийн Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн 13-03 тоотод байршилтай, Г-1501000126 улсын бүртгэлийн дугаартай 1610 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг, шүүгдэгч Б.Бгийн Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багийн 1-5 тоотод байршилтай, Ү-1501000188 улсын бүртгэлийн дугаартай 50 м.кв хэмжээтэй хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Ц ургийн овогт Б-гийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч А ургийн овогт С-гийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ц ургийн овогт Б-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасаж, 11’500 (арван нэгэн мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11’500’000 (арван нэгэн сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасаж, 1’500 (нэг мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’500’000 (нэг сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч нар нь энэхүү хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-д оногдуулсан 11’500’000 (арван нэгэн сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1’500’000 (нэг сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрвөн) сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван таван) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч С.Л-гийн Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн 13-03 тоотод байршилтай, Г-1501000126 улсын бүртгэлийн дугаартай 1610 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг, шүүгдэгч Б.Б-гийн Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багийн 1-5 тоотод байршилтай, Ү-1501000188 улсын бүртгэлийн дугаартай 50 м.кв хэмжээтэй хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА.2