Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2019/0776/З |
Дугаар | 128/ШШ2020/0800 |
Огноо | 2020-12-18 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2020/0800
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: С Н овгийн Б Б Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар Нэхэмжлэлийн шаардлага: “С дүүргийн 9 дүгээр хороо, ...хаягт байрлах 244мкв хувийн сууц болон гараашийг Ж.Дгийн нэр дээр бүртгэсэн ...дугаартай эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаартай гэрчилгээ, уг эд хөрөнгийг П.Бын нэр дээр бүртгэсэн ...дугаартай эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай, Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “2020 онд хийж гүйцэтгэсэн С дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360 тоотод хийсэн талбайн хэмжилтийн дүгнэлтэд хувийн сууц болон гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 266,63 мкв хэмжээгээр иргэн П.Бын нэр дээр бүртгэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Э.Ж, Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Э.Н, гуравдагч этгээд П.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л, өмгөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Э.Бэс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Я.Баас С дүүргийн 9-р хороо, ...тоот хаягт байрлах 542.38 м.кв газар болон 187.5 м.кв талбай бүхий гараашийг худалдан авч, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болно. Уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотойгоор Ж.Дгаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 194 дүгээр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан миний бие маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохоо тогтоолгохоор иргэн Я.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэрээр “...Б.Бийн өмчлөх эрхийг сэргээж, С дүүргийн 9 дүгээр хороо, ...тоот хаягт байрлалтай 455,56 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 86,92 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн. Улмаар миний бие Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “С дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаар захирамжийн Ж.Дд газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Б.Бд оногдох 455,56 м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхийг С дүүргийн Газрын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Ингээд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар тогтоолоор “...С дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаар захирамжийн иргэн Ж.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,...” шийдвэрлэсэн. Үүний дараагаар Ж.Д нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...Б.О, Я.Б нарын хооронд байгуулагдсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Ж.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж, үүнийг Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/11132016/16682 дугаар захирамжаар баталсан. Ингээд дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн С дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ...дугаар захирамжаар уг газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон бөгөөд миний бие нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу уг газар, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшиж байгаа болно. Улмаар өөрийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7/6294 дүгээр албан бичгээр “...таны гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтыг хянаад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасан үндэслэлээр өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна. Улсын бүртгэлтэй холбоотой маргааныг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй болно” гэх хариуг өгсөн. Энэ талаар тодруулахад иргэн Ж.Д нь С дүүрэг, 9-р хороо, ...тоот хаягт байрлах 244 м.кв хувийн сууц болон гараашийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг П.Б гэх этгээдтэй байгуулж шилжүүлсэн байна. Дээрхээс дүгнэвэл, улсын бүртгэлийн байгууллага нь миний эзэмшлийн газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцуулан С дүүрэг, 9-р хороо, ...тоот хаягт байрлах 244 м.кв хувийн сууц болон гараашийг П.Б гэх этгээдийн нэр дээр бүртгэсэн байх бөгөөд бүртгэл үнэн байх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд С дүүрэг, 9-р хороо, ...тоот хаягт байрлах 244 м.кв хувийн сууц болон гараашийг бүртгэсэн П.Бын нэр дээрх улсын бүртгэлийн ...дугаар бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаар гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. ... Яаж 244.4 м.кв талбай болж байгаа талаар би ойлгохгүй байна. Энэ газрыг худалдаж авчихаад дахиж худалдаж авах уу? гэдэг асуудал байна. Ийм зүйл гэж байхгүй. Удаа дараагийн шүүхийн шийдвэрүүд байна. Шүүхийн шийдвэрт үндэслэж үнэн зөв бурууг шийдвэрлэж байгаа. Би улсын бүртгэл мэдээлэл дээр үндэслэж тухайн газрыг худалдаж авсан. 12 жил би эзэмшиж ашиглаж чадахгүй байна” гэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд С дүүрэг, 9-р хороо, ...хаяг байрлах 244 м.кв хувийн сууц болон гараашийг Ж.Дгийн нэр дээр бүртгэсэн Улсын бүртгэлийн ...дугаар бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч Б.Б нь Я.Баас 2008 он 04 дүгээр сарын 11-ний “Газар худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу түүний өмчлөлийн 542.38 м.кв хэмжээ бүхий /Г-2203001453/ газрыг мөн 2008 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн “Гарааш худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 187.5 м.кв хэмжээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох /Ү-.../ гараашийг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Анх Я.Б нь өөрийн өмчлөлд байсан 542,38 м.кв хэмжээ бүхий газар дээрээ 187,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох гараашийн зориулалттай барилгыг хөрөнгөөр шинээр барьж 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан. Гэтэл Ж.Д нь мөн 360 тоот газар дээр байрлах дээрх гараашийн барилгаас тусдаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй 86.92 м.кв талбай бүхий сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А банктай байгуулсан “Орон сууц худалдах худалдаа авах гэрээ”-ний дагуу өмчлөлдөө шилжүүлсэн авсан байдаг. Улмаар Ж.Д нь 360 тоот хаягт байрлах газар, түүн дээрх 86.92 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотойгоор хувийн сууц нь газраас үл салгаж болох эрх тул үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газар нь Ж.Дгийн өмчлөлд шилжих ёстой гэж маргасан ба Нийслэлийн дэх Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 194 дүгээр шийдвэр, УДШ-ийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар тогтоолоор 86.92 м.кв амины сууц Ж.Дгийн нэр дээр бүртгэлтэй байхад уг үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй газрыг бүхэлд нь өөр нэр дээр бүртгэсэн нь буруу байна гэсэн үндэслэлээр уг 360 тоот хаягт байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгосон. Шүүх дээрх байдлаар тухайн үед Б.Бийн нэр дээр бүртгэлтэй байсан 542,38 м.кв хэмжээ бүхий газар, 187.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл гэрчилгээг хүчингүй болгосон хэдий ч 542.38 м.кв талбай бүхий газрыг бүхэлд нь Ж.Д өмчлөх эрхтэй гэж тогтоогоогүй болно. Дээрх шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор Б.Б нь газрын өмчлөх эрхээ сэргээлгэж дээрх маргаан бүхий 360 тоот хаягт байрлах газрын хууль ёсны өмчлөгч болохоо тогтоолгохоор шүүхэд хандсаны дагуу Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэрээр тус хаягт байрлах 455 м.кв газрыг өмчлөх, эзэмших эрхтэй этгээд болох нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр одоо ч хэвээр байгаа болно. Хожим дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон хуульд заасан үндэслэл, журмын дагуу С дүүргийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ...дугаар захирамжаар Б.Б нь уг газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, хууль ёсны эзэмшигч болж, эрхээ баталгаажуулсан. Гэтэл Ж.Д нь 2010 оны шүүхийн шийдвэрүүдэд үндэслэн С дүүргийн Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 273 дугаар захирамж гаргуулж, 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улсын бүртгэлд мэдүүлэг гарган маргаан бүхий 360 тоот хаягт Б.Бийн газар өмчлөх эрхтэй давхцуулан 543 м.кв хэмжээ бүхий газрын /Г-2203007337/ эзэмшигчээр бүртгүүлсэн байсан. Дээрх үйлдлийг эс зөвшөөрч Б.Бийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэлийн дэх Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 0247 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 252 дугаар магадлал, УДШ-ийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаар тогтоолоор Ж.Дд газар эзэмшүүлсэн дээрх захирамжийн түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. Мөн Ж.Д нь 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн өмчлөлийн 86,92 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн /.../ хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн 244 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болгон 360 хаягт байрлах орон сууц болон гараашийг хамтад нь өөрийн өмчлөлд бүртгүүлжээ. Дээрх байдлаар үл хөдлөх хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн 244 м.кв болгосон үндэслэлээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан мэдүүлэг болон хүсэлтдээ Ж.Д миний бие Эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай, С дүүргийн 9 дүгээр хороо, ...хувийн сууц гараашийн гэрчилгээнд 86,92 м.кв талбайтай гэж бүртгүүлэх үедээ бодит хэмжээг тусгаагүй бүртгүүлсэн байх бөгөөд анх хувийн сууцыг нэг давхар байсныг өргөтгөж хоёр давхар болгон барьсан гэх байдлаар тодорхойлжээ. Улсын бүртгэлийн ...дугаар 86,92 м.кв үл хөдлөх эд хөрөнгө нь анх 2001 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Б.Гы өмчлөлд бүртгэгдэж гэрчилгээ гарсан ба тухайн үед Б.Г нь өөрийн нийт хөрөнгөд хийлгэсэн үнэлгээнд тулгуурлан Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Тус хөрөнгийн үнэлгээний тайлангийн “Үнэлэгдэх барилга байгууламжийн тодорхойлолт” хэсгийн 1-т “Сууцны зориулалттай байшин” нь угсармал, суурьтай, төмөр бетон хавтгайлж ханатай 86,94 м.кв талбай бүхий шинж чАтай гэж, 2-т “Гараашийн барилга” нь цутгамал бетон суурьтай, модон ханатай, модон хучилттай, хар цаасан хавтгай дээвэртэй, засварчдын өрөөний хэсгийг 2 давхар болгож, дээр нь зуны халаалтгүй өрөө гаргасан, ердийн пийшингээр халаадаг, 114 м.кв талбайтай гэж тодорхойлсон. Үүнээс үзэхэд Б.Гы хөрөнгөнөөс зөвхөн сууцны зориулалттай байшин нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн ба хожим Ж.Д нь уг ...дугаар үл хөдлөх эд хөрөнгийг А банкнаас худалдан авч, улмаар П.Бод шилжүүлэн өгсөн байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзвэл, Ж.Дгийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бодит хэмжээг бүртгэлд буруу тусгасан зүйл байхгүй, анх Б.Г нь 86,92 м.кв талбайн хэмжээ бүхий хөрөнгөө бүртгүүлсэн байна. Мөн Я.Б нь 360 тоот хаягт байрлах газрыг бүхэлд нь өмчилж байх үедээ Б.Гы улсын бүртгэлд бүртгүүлээгүй үлдээсэн 114 м.кв талбай бүхий гараашийг нураан оронд нь 187,5 м.кв талбай бүхий нэг давхар, бетон цутгамал суурьтай, бетон шалтай, 24-ийн зузаан хөнгөн бетон блокон ханатай, ханын гадаргуу 2 талаасаа бетон шаардлагатай, төмөр перм шувуун нуруутай, дээврийг банз мод болон дулаалгын материалаар хучиж зориулалтын улаан өнгийн төмөр дээвэр хийсэн, 2 хавтастай төмөр том хаалгатай, 2 ширхэг вакум, 2 ширхэг модон цонхтой, нам даралтын зуухаар галлаж халаадаг гараашийг шинээр барьсан болох нь тодорхой харагдаж байна. Гэтэл Ж.Д нь дээр дурдсанчлан Улсын бүртгэлд өгсөн өргөдөлдөө Я.Бын шинээр барьсан гараашийн барилгыг 86,92 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө дээрээ нэмж план зураг гарган нийт хөрөнгийн хэмжээгээ 244 м.кв болгон нэмэгдүүлсэн нь огт үндэслэлгүй байна. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4215 дугаар дүгнэлтээр Ж.Дгийн уг бүртгэл нь хууль бус болохыг тогтоосон болно. Улсын байцаагч дүгнэлтдээ Ж.Дгийн дээрх үйлдлийг “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй ...”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй" гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэж дүгнэж, эд хөрөнгийн эрхийн ...дугаартай бүртгэлийг түдгэлзүүлсэн болно. Мөн Нийслэлийн С дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 өдрийн 2787 дугаар тогтоолд С дүүргийн 9-р хороо, ...хаягт байрлалтай 455.46 м.кв газар дээрх 187.5 м.кв талбайтай, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Д нь 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн газар мэдүүлэг гаргаж улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрх олж авсан нь залилах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн байдаг. Хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж бүртгүүлсэн болохыг Улсын бүртгэл болон Прокурорын газраас тогтоосон бөгөөд 244 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай бүртгэлийг түдгэлзүүлсэн байх тул энэхүү улсын бүртгэлийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд С дүүрэг, 9-р хороо, ...хаягт байрлах хувийн гараашийн 244 м.кв талбайн хэмжээгээр Ж.Дгийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийн ...дугаар бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаар гэрчилгээ мөн П.Бын нэр дээр бүртгэсэн Улсын бүртгэлийн ...дугаар бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаар гэрчилгээ зэргийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, дүгнэлтдээ: “266.63 м.кв талбайг П.Бод даалгах гэдэг нэхэмжлэл гаргаж байгаа. Үүнийг хууль ёсны дагуу олж авсан эрхээ бүртгүүлэх асуудал гэж тайлбарлаж байна. 2001 оноос авахуулаад тухайн эд хөрөнгө нь 86,92 м.кв талбай байдаг. А банкны барьцаанд шилжих хүртэл мөн адил 86,92 м.кв талбайтай. Ж.Дгийн нэр дээр шилжих хүртэл мөн л 86,92 м.кв талбай байдаг. Ж.Дгийн нэр дээр шилжихэд 244 м.кв талбай болдог. Хууль ёсны дагуу авсан талбай хэд бэ? гэхээр 86,92 м.кв талбай байдаг. 244 м.кв болж байгаа нь яаж хууль ёсны дагуу болж байгаа талаар мэдэхгүй байна. Энэ талаар нэг ч баримт байхгүй. 266,63 м.кв талбайг хуулийн дагуу олж авсан баримт мөн адил хэрэгт байхгүй. Улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотой асуудал ярьж байна. Улсын байцаагчийн дүгнэлт захиргааны актын шинжийг агуулсан уу? гэдэг асуудал яригдах байгаа. Яагаад гэвэл улсын бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж байгаа юм. Цаашаагаа хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэж байгаа болохоос биш өөр шийдвэр гаргасан зүйл байхгүй. Гэтэл улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн шийдвэр байхгүй. Түдгэлзсэн байгаа зүйл дээр бүртгэл хийх боломж байхгүй. Тэгэхээр даалгах шаардлага гаргах үндэслэл байхгүй. Танайх 266,63 м.кв талбайгаар бүртгүүлэх тухай хүсэлт хариуцагчид гаргасан байх ёстой. Гэтэл тийм хүсэлт гаргасан зүйл байхгүй. Эс үйлдэхүй байхгүй тохиолдолд захиргааны байгууллага танайхыг хууль ёсны дагуу шилжүүлнэ авсан уу? гэдгийг чиг үүргийн дагуу улсын бүртгэлийн байгууллага шалгана. Тэр чиг үүргийг хэрэгжүүлээгүй байгаа нөхцөлд шүүх захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх боломж хуулиар олгогдоогүй. Б.Б гэдэг хүн Я.Баас газрыг аваад хууль ёсны дагуу эзэмшээд авсан. Гуравдагч этгээд Ж.Д болон П.Б нарт шилжсэн асуудал нь А банкинд анхны эзэмшигч н.О нь 86.92 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан байна. Ингээд зээл тавиад зээлийн мөнгийг барьцааны хөрөнгөөр гаргуулаад Ж.Дд 86,92 м.кв талбайгаар 2007 онд шилжүүлсэн. 2007-2013 оны хугацаанд үл хөдлөх хөрөнгөд огт юм хийгдээгүй байсан. Энэ талаар газар зохион байгуулалтын зураг нь дээр харагдаж байгаа. Үүнтэй холбоотой мэдүүлэг гаргаагүй мөртлөө 244.4 м.кв болж эзэмшээд ингээд гэрчилгээ аваад П.Б гэдэг хүнд шилжүүлсэн байна. П.Б, Ж.Дд хууль ёсны дагуу шилжсэн гэж үзэх боломжгүй байна. Барьцааны гэрээгээр 86,92 м.кв талбайгаар шилжүүлэхээр харилцан тохиролцсон байгаа асуудлыг анхаарч үзнэ үү гэж хүсч байна ... нэгэнт шүүхийн шийдвэрээр нотлогдсон баримтыг дахин нотлох шаардлага байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1074 дүгээр шийдвэрээр Б.Бийн хувьд газрын хууль ёсны өмчлөгч мөн гэдэг нь тогтоогдож байна. 542 м.кв талбайгаас харахад уг 86,92 м.кв талбай гарч ирж байгаа. Харин 86,92 м.кв талбай яаж яваад 244 м.кв талбай болсон бэ? гэдэг асуудал дээр шүүх дүгнэлт хийх ёстой байх. П.Бын хувьд би мэдэхгүй Ж.Д гэдэг хүнээс авсан гэж байгаа. Харин Ж.Д нь гуравдагч этгээдээр орохгүй намайг байцуулахгүйгээр хуралдааныг хийж өгнө үү гэсэн байгаа. Ж.Д гэдэг хүн өөрөө газрыг 86,92 м.кв гэж мэдэж байгаа хүн юм. Тэгсэн мөртлөө ямар үндэслэлээр 244 м.кв болгож нэмэгдүүлж байгаа талаарх асуудлаа П.Б гэдэг хүнд огт тайлбарлаагүй. П.Б гэдэг хүн юм худалдаж авч байгаа бол газар дээр очоод үзээд авах ёстой. Очоод үзэхэд 86,92 м.кв байна уу? эсвэл 244.4 м.кв газар байна уу? гэдгийг хараад мэдэх боломжтой. П.Б Ж.Дгаас шилжүүлж авахдаа нөхцөл байдлыг сайн мэдэж байсан. Анх 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг. Одоо бол Б.Бэс 100,000,000 төгрөг нэхээд сууж байгаа. 100,000,000 төгрөг өгчих юм бол хоёулаа эвлэрье гэж байгаа. Гол хүсэл зориг бол энэ юм. Үүний цаана шүүхийн маш олон маргаан үүсгэж байна. Шүүх шийдвэрээ гаргахдаа сайн анхаарч үзнэ үү. Үнэхээр 244 м.кв газар эзэмшихгүй байгаа. Харин 86,92 м.кв газар л байж байгаа. Тийм учраас бид нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байна. Нотлох баримтад үндэслээд шүүх шийдвэрээ гаргаасай гэж хүсч байна” гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Бий нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. 1 Эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай С дүүргийн 9 дүгээр хороо, ...86.92 м.кв талбайтай хувийн сууц, гараашийг анх 2001 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Г өмчлөлдөө бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулсан байдаг. 2001 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Б.Г РД:/ЦБ64010611/ нь эхнэр Б.Оээ /.../ хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн байна. 2004 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн иргэн Б.Оийн нэр дээр гаргасан хүсэлт, С дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 521 а дугаар шүүхийн шийдвэрээр Б.Г, Б.О нарын гэрлэлтийг цуцалж, ...дугаарт бүртгэлтэй С дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны амины 360 тоот хувийн сууц, гараашийг Б.От үлдээж шийдвэрлэсэн байдаг. Б.О нь хувийн сууц, гараашаа 2004 онд “А” банкны зээлийн барьцаанд тавьсан хэдий ч зээлээ төлөөгүйн улмаас С дүүргийн шүүхийн 2006 оны 501 тоот шийдвэрээр өмчлөх эрх 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдөр төлбөр авагчийн өмчлөлд шилжсэн. “А” банк нь 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ж.Д руу худалдсан байна. Иргэн Ж.Д нь уг үл хөдлөх эд хөрөнгийн бодит хэмжээ улсын бүртгэлд буруу тусгагдсан, нотлох баримтуудыг үндэслэн залруулж гаргуулах хүсэлт гаргасны дагуу тус үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 244 м.кв талбайтайгаар бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ шинээр олгосон байна. Улмаар Ж.Д нь 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгөө одоогийн өмчлөгч иргэн П.Б /.../ руу худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан байдаг. Мөн иргэн Ж.Д /.../ нь С дүүргийн газрын албанаас 2011 оны 8 сарын 19-ний өдөр олгосон 0351124 дугаартай эзэмшлийн зориулалттай газар эзэмших эрхээ 2011 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр мэдүүлгээр хүсэлт гарган эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгүүлсэн нь өнөөдрийн байдлаар хүчинтэй хэвээр байна. 2. Иргэн Б.О /.../, О.О /..., Г.О .../ нар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 0042618 дугаартай, С дүүргийн 9 дүгээр хороо, ...542.38 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлүүлэх эрхийн шийдвэр, кадастрын зураг болон бусад нотлох баримтыг хавсарган 2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр газар өмчлөх эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасны дагуу улсын бүртгэлийн хэлтэс нь эрхийн улсын бүртгэлийн Г2203001453 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.О /.../, О.О /..., Г.О /.../ гэн Я.Б /.../-д 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн байна. Я.Б /.../ нь 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Б /.../ рүү худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан байдаг. Улмаар Захиргааны хэргийн 2010 оны 194 тоот шийдвэр, Монгол Улсын днээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны 2010 оны 235 тогтоол болон Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт зэргийг үндэслэн С дүүргийн 9 дүгээр хороо, ...542.38 м.кв газрыг Улсын ерөнхий бүртгэгчийн 2011 оны 435 дугаартай тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна. 3. Иргэн Г.Б /.../ нь 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр иргэн Б.О /.../, О.О/..., Г.О/.../ нараас 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр худалдаж авсан газар дээрээ барьсан 187.5 м.кв гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлэхээр газрын гэрчилгээ болон бусад нотлох баримтаа бүрдүүлэн хүсэлт гаргасны дагуу бүртгэлийн эрхийн улсын ...дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Г.Б нь уг үл хөдлөх эд хөрөнгөө Б.Б/.../-д 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу худалдсан байна. Захиргааны хэргийн 2010 оны 194 тоот шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны 2010 оны 235 тогтоол болон Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт зэргийг үндэслэн С дүүргийн 9 дүгээр хороо, ...187,5 м.кв гараашийг Улсын ерөнхий бүртгэгчийн 2011 оны 435 дугаар тушаалаар хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна. ... Иргэн Б.Б нь 2019 оны 1 сард тус бүртгэлийн хэлтэст С дүүргийн 9 хороо, ...үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлэхээр эзэмшлийн зориулалттай газар болон бусад нотлох баримтаа бүрдүүлэн мэдүүлгээр хандаж хүсэлт гаргасны дагуу улсын бүртгэлийн хэлтэс нь хянаж үзээд тус газар, үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн П.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай хувийн сууц, гарааштай, иргэн Ж.Дгийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай эзэмшлийн зориулалттай газартай хаяг болон үл хөдлөх эд хөрөнгө нь давхцаж байсан. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг П.Бтой утсаар холбогдож нөхцөл байдлыг хэлж тайлбар хийхийг хүсэхэд өмгөөлөгчөө явуулахаар болсон. Улмаар өмгөөлөгчийн туслах нь бүртгэлийн хэлтэст ирж 19/09 тоот албан бичиг өгсөн байдаг. Иргэн Б.Б, Ж.Д болон П.Б нар нь уг газар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор өмнө нь Захиргааны хэргийн шүүх болон бусад шүүхийн шүүх хуралдаанд удаа дараалан хэргийн зохигч талуудаар оролцож байсан нь өөрсдийнх нь гаргаж өгсөн тайлбар болон ...дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, газрын хувийн хэргийн материалд авагдсан шүүхийн шийдвэрүүдээс харагддаг. Улсын бүртгэгч Н.А миний бие нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэж заасны дагуу иргэн Б.Бийн мэдүүлэг хүсэлтийг бүртгэх боломжгүй гэж буцаасан болно” гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Бүртгэлтэй байгаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах үндэслэлгүй гэж үзэж байна. ...86,92 м.кв үл хөдлөх хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөх бүртгэлийн тухайд манайх гурван шатны шүүхийн шийдвэрээр хэргийн оролцогчоор оролцоогүй учир мэдээгүй. Иймд бид хэмжээ өөрчлөгдөх бүртгэлийг хийсэн байгаа” гэв.
Гуравдагч этгээд П.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Би Б.Бийг шантаажилсан зүйл байхгүй. Би Б.Бийг хоёулаа 100,000,000 төгрөг өгөөд салах уу? гэтэл үгүй гэсэн. Би вакуум цонхны үйлдвэр ажиллуулдаг байсан. Б.Б хаалга таглаад улмаар манаачийн гэр бариад хашааг нураагаад аваад явсан. Мөн 2 удаа шатаасан. Хүн амьдрах ямар ч нөхцөл байхгүй. Би маш их хүлээцтэй байгаа. Энэ асуудлаас болоод ах дүү хүмүүс хоорондоо муудалцаж байна” гэв. Гуравдагч этгээд П.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа болон гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “... Маргаан бүхий бүртгэлтэй эд хөрөнгө болох С дүүргийн 9 дүгээр хороо, ...хаягт байрлах хувийн сууц болон гараашийн зориулалттай одоогийн 244 м.кв тухайн үеийн 86,92 м.кв үл хөдлөх эд хөрөнгүүд дараах байдлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Анх Б.Г нь 2001 оны 5 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан өргөдөл гаргаж дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авахаар хандаж байсан байна. Тэрээр өргөдөлдөө миний эзэмшилд байгаа С дүүргийн 9 дүгээр хорооны Алтайн 12 дугаар гудамжны 360 тоотын амины орон сууц, гараашийн барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ олгож өгнө үү гэж бичсэн байдаг. Өөрөө анх бүртгүүлэхдээ амины сууц гэж огт бичээгүй. Амины сууц, гарааш гэж бичсэн байдаг. Өргөдөл нь 1 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар хуудсанд авагдсан байгаа. Б.Г нь мөн хөрөнгийн үнэлгээний тайланг тусгасан байдаг. Хөрөнгийн үнэлгээний тайланд 86.92 м.кв амины орон сууц мөн 114 м.кв гарааш тусгагдсан байдаг. Энэ талаар хавтаст хэргийн 158 дугаар хуудсанд авагдсан байгаа. Бүртгэл дээр үнийн дүн нийлээд 14,000,000 төгрөг болсон. н.О 2004 онд А банктай зээлийн гэрээ байгуулж хувийн сууц гарааш хоёроо хамтад нь барьцаанд тавьсан. Ингээд зээлийн гэрээгээ гүйцэтгэгч чадаагүй учраас А банкнаас 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ж.Д нь хувийн сууц болон гараашийг хамтад шилжүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэрүүд дээрх үйл баримт нь хууль тогтоомжид бүрэн нийцсэн болохыг нотлох тухайд Ж.Дгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан Б.Гы мэдүүлэг, хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгийн зураг, газрын гар зураг, газрын гэрчилгээ, барьцааны гэрээ, Б.Оийн мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд Б.О С дүүргийн 9 дүгээр хороо, ...хашаанд байрлах орон сууц гараашийн барилгыг газрын хамт Б.Гаас шилжүүлэн авч улмаар А банкинд барьцаанд тавьж зээл авсан байна. Барьцааны гэрээнд газар гэж бичигдээгүй хэдий ч Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж зааснаар орон сууц болон гарааш нь газрын хамт барьцаанд тавигдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэн Ж.Дгийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн УДШ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар тогтоолын хянавал хэсэгт дээрх нөхцөл байдлуудаас үзвэл тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Дгийн нэр дээр бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн хүчинтэй байхад газрыг нь өөр этгээдийн нэр дээр салгаж бүртгэсэн, гараашийг эрхийн улсын бүртгэлийн өөр дугаараар давхар бүртгэсэн зэрэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар хууль бус бүртгэл байсныг анхан шатны шүүхээр эцэслэн тогтоосон зөв гэж үзсэн. Я.Б гэдэг хүн шинээр 2008 онд гэрчилгээ гаргуулж аваад нэхэмжлэгч Б.Б шилжүүлсэн үйл баримт нь тухайн үеийн хууль тогтоомжийг зөрчөөд дутуу бүртгэл хийгдсэн гэж үзсэн. Архивын материалтай танилцахад Я.Б нь гараашийн загварыг өөрчлөөд шинэ гэрчилгээ гаргасан эрүүгийн гэмт хэрэг үүсч байсан. Б.Бийн нэхэмжлэлтэй, С дүүргийн Засаг дарга болон С дүүргийн газрын албанд тус тус холбогдох захиргааны хэрэг нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0247 дугаар шийдвэрийн үндэслэл хэсэгт захиргааны хэргийн шүүх 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийн иргэн Я.Баас иргэн Б.Бд гараашийг шилжүүлсэн бүртгэлийг үндэслээд ...дугаарт бүртгэсэн бүртгэл мөн тоот гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэж уг шийдвэр нь УДШ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн. Б.Бийн нэхэмжлэлтэй хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр дээр үл хөдлөх хөрөнгүүд нь Ж.Дгийн нэр дээр гэж тогтоогоод өгсөн байдаг. Мөн Б.Бийн нэхэмжлэлтэй хэргийн давж заалдах шатны шүүхийн 252 дугаар магадлалын хянавал хэсэгт Ж.Дгийн 86,92 м.кв талбайтай гарааш болон хувийн сууц нь өмчлөх эрхийг давхардуулан бүртгэсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн маргааныг шийдвэрлэж түүний өмчлөх эрхийг сэргээсэн. Бийн нэхэмжлэлтэй, С дүүргийн Засаг дарга болон С дүүргийн газрын албанд тус тус холбогдох хэргийн УДШ-ийн 156 дугаар тогтоолын хянавал хэсэгт болохоор хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Ж.Д нь маргаан бүхий газар дээр хувийн сууц, гараашийн зориулалттай 86,92 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж дүгнэсэн. Улмаар 5 шүүхийн шийдвэрийг авч үзэхэд эзэмшигч нь Ж.Д юм гэж маргаангүй нотлогдож байна. Мөн хууль тогтоомжид нийцэж байна. Хууль зөрчсөн Я.Б, Б.Б нарын үйлдлийг 2010 онд УДШ-ээр тогтоосон. Анх бүртгэл 86,92 м.кв бүртгэгдсэн мөртлөө гараашийн хэмжээ огт бичигдээгүй байдаг. Энэ асуудлыг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... Бие даасан шаардлага бол Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт Барилгын материалын зураг төслийн “У” ХХК-ийн 2020 онд хийж гүйцэтгэсэн С дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360 тоотод хийсэн талбайн хэмжилтийн дүгнэлтэд үндэслэн хувийн сууц болон гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 266,63 м.кв хэмжээгээр иргэн П.Бын нэр дээр бүртгэл хийлгэхийг даалгах шаардлагатай. Үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан байдаг бөгөөд энэхүү тохиолдолд иргэн П.Б нь Иргэний хуульд заасан хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлж авсан ба шилжүүлж авах үед тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн асуудал дээр ямар нэгэн шүүхийн болон бусад маргаан байгаа тул уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцэх, энэ тухай ойлголт төрөх ямар ч нөхцөл байдал байгаагүй юм. Ийм учраас хуульд заасны дагуу Иргэний хуулийн тохиролцоо хийнэ. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага хангагдсанаар иргэн П.Бын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт хөдлөх үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх өв залгамжлуулах эрхтэй гэх эрх сэргэж, цаашид өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг урьдын адил өмчлөх, тухайн барилгад үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулах эрх нь сэргэх юм. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд улсын бүртгэлд эрхийн улсын бүртгэл рүү буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно гэж заасны дагуу хийгдсэн бүртгэл юм. Тийм учраас П.Б нь хуулийн дагуу гэрээ байгуулаад авч байхад Б.Б нь үл хөдлөх эд хөрөнгө дээр давхардуулан барилга барих хууль бус үйл ажиллагаа эхэлснээс үүдээд энэ маргаан үүссэн” гэв.
Гуравдагч этгээд П.Бын өмгөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс худлаа зүйл ярьж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэн зөв тайлбар өгөх ёстой. Шүүхийн шийдвэрээр үл хөдлөх хөрөнгө болон гарааш нь Ж.Дгийн нэр дээр бүртгэгдсэн байхад Я.Б гэдэг хүн хууль бус бүртгэл хийгээд өөрийнхөө нэр дээр гэрчилгээ гаргуулаад авсан байна гэсэн. Энэ талаар Улсын дээд шүүх шийдсэн. Гэтэл нэхэмжлэгч бид гараашийн өмчлөгч энэ хүн авсан гэдэг зүйл ярьж байгаа. Нэхэмжлэгчийн тайлбар нь болохоор дандаа тоонд анхаараад байдаг. Танайх 86,92 м.кв талбайг эзэмшинэ гэж хэлж байгаа. Манайд үүнээс илүү талбай өгөхгүй гэж байгаа. Гэтэл бодит байдал дээр шүүхийн шийдвэрээр үл хөдлөх хөрөнгө болон гараашийн хамтад нь гэсэн. Хамгийн анх 2001 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ...дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Г гэдэг хүнд олгож байгаа. Олгосон гэрчилгээнд үл хөдлөх хөрөнгө болон гараашийн хамт 86,92 м.кв харин тухайн үнэ нь 14,000,000 төгрөг байна гэдэг зүйлийг бичсэн байгаа. Хөрөнгийн үнэлгээг харахад 86,92 м.кв үл хөдлөх хөрөнгө мөн 114 м.кв гараашийн хамт 14,000,000 төгрөг болж байгаа гэсэн зүйл юм. Б.Г гэдэг хүний бүрдүүлж өгсөн материалаас харагдаж байгаа. ...дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй явж байгаа. Анхны бүртгэлийн нэр л солигдоод явж байгаа. Харин хэмжээний хувьд зөрүүтэй тоо гарч байгаа. Гэхдээ хэмжээний хувьд зөрүүтэй хэдий ч П.Б гэдэг хүн тухайн хашаанд байгаа үл хөдлөх хөрөнгө болоод гараашийг өмчлөх эрхтэй гэдэг нөхцөл байдлыг үгүйсгэх боломж байхгүй. Бодит хэмжээ хэд вэ? гэдэг дээр асуудал гарахаар байгаа. Я.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө би гараашийг барьсан гэж хэлж байгаа. Гэхдээ гэрчийн мэдүүлэг хавтаст хэргийн нотлох баримттай таарсан буюу зөрүүгүй тохиолдолд нотлох баримтаар үнэлэх ёстой. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтаас харахад гэрч нь худлаа ярьж байгаа нөхцөл байдал харагдаж байгаа. Энэ тухай цаг хугацааны хувьд харагдаж байгаа. Шүүхийн шийдвэрээр П.Бын өмчлөл гэж тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбарыг харгалзан үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Ж.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвдорж шүүхэд бичгээр хариу тайлбартаа: “Тус шүүхэд иргэн Б.Бийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж байна. Уг маргаанд иргэн Ж.Д миний бие маргаанд гуравдагч этгээдээр татагдсан байна. . Ж.Д миний зүгээс иргэн Б.Бийн “С дүүргийн 9 дүгээр хороо, ...хаягт байрлах 244 м.кв талбайтай хувийн сууц болон гараашийг П.Бын нэр дээр бүртгэсэн бүртгэлийн ...дугаар бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”, “С дүүргийн 9 дүгээр хороо, ...хаягт байрлах 244 м.кв талбайтай хувийн сууц болон гараашийг Ж.Дгийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийн ...дугаар бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өөрийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Маргаан бүхий бүртгэлтэй эд хөрөнгө болох С дүүргийн 9 дүгээр хороо, ...хаягт байрлах хувийн сууц болон гараашийн зориулалттай одоогийн 244 м.кв, тухайн үеийн 86.92 м.кв үл хөдлөх эд хөрөнгүүд дараах байдлаар Улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Анх Монгол Улсын Иргэн Б.Г нь 2001 оны 05-р сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан өргөдөл гаргаж дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авахаар хандаж байсан байна. Тэрээр өргөдөлдөө “Миний эзэмшилд байгаа С дүүргийн 9-р хорооны ...тоотод буй амины сууц, гараашийн барилгыг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ олгож өгнө үү” гэсний дагуу тус өдөр иргэн Б.Гд уг хөдлөх хөрөнгүүдийн ...дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч байжээ. Улмаар 2001 оны 07-р сарын 16-ны өдөр эхнэр Б.Оийг хамтран тус эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн байдаг ба 2004 оны 08-р сарын 04-ний өдрийн иргэн Б.Оийн гаргасан мэдүүлэг, хүсэлт, холбогдох баримтуудыг үндэслэн ...дугаар бүртгэлтэй хувийн сууц, гараашийг Б.О дангаар өмчлөгч болсон. Б.О нь орон, сууц гараашийг 2004 онд А” банкны зээлийн барьцаанд тавьсан хэдий ч зээлээ төлөөгүйн улмаас А банкинд үл хөдлөх эд хөрөнгүүд шилжсэн байдаг. “А” банкнаас 2007 оны 10-р сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ж.Дд шилжүүлсэн байна. Иргэн Ж.Д миний бие 2013 оны 01-р сарын 10-ны өдөр хувийн сууц болон гараашийн хэмжээг анх 2001 онд 86.92 м.кв-аар буюу зөвхөн хувийн сууцны хэмжээгээр бүртгэгдсэн байдлыг өнөөгийн бодит хэмжээ болох 244 м кв болгон өөрчлүүлэх хүсэлт гаргаж улмаар миний хүсэлтийн дагуу хувийн сууц болон гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд өнөөдрийн хэмжээгээр бүртгэгдсэн байна. Үүний дараагаар миний бие 2016 оны 04-р сарын 05-ны өдөр дээрх хөдлөх эд хөрөнгүүдийг иргэн П.Бод Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу худалдсан болно. Түүнчлэн энэхүү урт хугацааны маргааны явцад хэд хэдэн шүүхийн шийдвэрүүд гарсан бөгөөд тэдгээр шүүхийн шийдвэрүүдэд гараашийн барилга иргэн Б.Бийн өмчлөл болох тухай ямар ч үг, өгүүлбэр дурдагдаагүй харин ч тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч нь тухайн үед Ж.Д миний бие байсан болох маш тодорхой харагддаг. Тухайлбал: Миний нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04-р сарын 23-ны өдрийн дугаар 194 шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан, Б.Гэрэлтсайхны мэдүүлэг, хүсэлт, хөдлөх эд хөрөнгийн зураг, газрын гар зураг, газрын гэрчилгээ, барьцааны гэрээ Б.Оийн мэдүүлэг зэрэг баримтуудаас үзэхэд Б.О С дүүргийн 9 дүгээр хороо, ...хашаанд байрлах орон сууц гараашийн барилгыг газрын хамт Б.Гаас шилжүүлэн авч улмаар А банкинд барьцаанд тавьж зээл авсан байна. Барьцааны гэрээнд газар гэж бичигдээгүй хэдий ч Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “газар эс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд” гэж зааснаар орон сууц болон гарааш нь газрын хамт барьцаанд тавигдсан гэж үзэх үндэслэлтэй” хэмээн шийдвэрлэсэн. Мөн миний нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 09-р сарын 27-ны өдрийн дугаар 235 тогтоолын хянавал хэсэгт “...Дээрхи тогтоогдсоно нөхцөл байдлуудаас үзвэл тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Ж.Дгийн нэр дээр бүртгэсэн эрхийн улсын бүртгэл хүчинтэй байхад газрыг нь өөр этгээдийн нэр дээр салгаж бүртгэсэн, гараашийг эрхийн улсын бүртгэлийн өөр дугаараар давхар бүртгэсэн зэрэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг зөрчиж хийсэн хууль бус бүртгэл болсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэх шийдвэр, Үүнээс үзвэл маргаан хамаарал бүхий шүүхийн шийдвэр тус бүрт нь маргааны зүйл болох гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч нь 2007 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн иргэн Ж.Д миний бие болсон байх бөгөөд энэхүү бүртгэл ямар нэг байдлаар хууль бус, эсхүл тус бүртгэл нь зөвхөн хувийн сууцийг дангаар бүртгэсэн бүртгэл байсан эсэх тал дээр ямар нэг байдлаар маргаагүй байх бөгөөд харин ч захиргааны хэргийн шүүхүүд нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох СБД-н 9-р хороо, ...хаягт байрлах гараашийн зориулалттай барилгыг Ж.Дгийн нэр дээр бүртгэсэн эрхийн улсын бүртгэл хүчинтэй байхад газрыг нь өөр этгээдийн (Иргэн Я.Б, улмаар Б.Б) нэр дээр салгаж бүртгэсэн, гараашийг эрхийн улсын бүртгэлийн өөр дугаараар давхар бүртгэсэн зэрэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг зөрчиж хийсэн бүртгэл болохыг тогтоож энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Үүнээс үзвэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох гараашийн зориулалттай барилгын хууль ёсны өмчлөгч би болох нь хангалттай тодорхой нотлогдсон байх бөгөөд нэхэмжлэгчийн дурдаад буй иргэн Я.Б өөрийн хөрөнгөөр шинээр барьж гэрчилгээ гаргуулан, улмаар иргэн Б.Бд шилжүүлсэн үйл баримт нь хууль зөрчиж хийсэн бүртгэл болохыг шүүх тогтоож холбогдох шүүхийн шийдвэрүүд өнөөг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд хэрэгт авсан Улсын бүртгэлийн лавлагаанууд болон холбогдох шүүхийн шийдвэрүүдээс үзвэл дээр бүртгэл нь анхнаасаа хуульд заасны дагуу үнэн зөв хийгдсэн бөгөөд ямар нэг маргаангүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн хууль ёсны эрхэд халдсан шинжтэй байх тул хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.Б нь анх Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулж “С дүүргийн 9 дүгээр хороо, ...хаягт байрлах 244мкв хувийн сууц болон гараашийг П.Бын нэр дээр бүртгэсэн ...дугаартай эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “дээрх эд хөрөнгийг Ж.Дгийн нэр дээр бүртгэсэн ...дугаартай эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”[1] гэж нэмэгдүүлсэн. Гуравдагч этгээд П.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулж “2020 онд хийж гүйцэтгэсэн С дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360 тоотод хийсэн талбайн хэмжилтийн дүгнэлтэд хувийн сууц болон гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 266,63 мкв хэмжээгээр иргэн П.Бын нэр дээр бүртгэхийг даалгах” тухай бие даасан шаардлага гаргасан[2].
Шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд: Маргааны үйл баримтын тухайд: 1/ С дүүргийн 9 дүгээр хороо, ...хаягт байрлах 86,92мкв талбайтай, 14 445 860 төгрөгийн үнэ бүхий орон сууц, гарааш нь эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт - 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдөр анх удаа иргэн Б.Гы өмчлөлд бүртгэгдсэн байх ба мөн оны 07 дугаар сарын 16-ны өдөр хамтран өмчлөгчөөр Б.Оийг нэмж бүртгэсэн[3], - 2004 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дээрх орон сууц, гараашийг Б.Оийн өмчлөлд хувийн сууц, гараашийн зориулалттай, 86,92мкв талбайтайгаар шилжсэнийг бүртгэсэн[4], - 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “А банк” ХХК-ийн өмчлөлд хувийн сууц, гараашийн зориулалттай, 86,92мкв талбайтайгаар шилжсэнийг бүртгэсэн[5], - 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Ж.Дгийн өмчлөлд хувийн сууц, гараашийн зориулалттай, 86,92мкв талбайтайгаар шилжсэнийг[6], - 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Дгийн өмчлөлд 244мкв талбайтайгаар[7], - 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр П.Бын өмчлөлд 244мкв талбайтайгаар[8] шилжсэнийг тус тус бүртгэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 4215 дугаар дүгнэлтээр С дүүргийн 9-р хороо, ...хаягт байрлах, 244 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай бүртгэлийг түдгэлзүүлсэн байна[9].
2/ С дүүргийн 9 дүгээр хороо, ...хаягт гэр бүлийн хэрэгцээний 542,38мкв газар нь эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт - 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дээрх газрыг нийслэлийн Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн газар өмчлүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Б.О, О.О, Г.О нарын өмчлөлд анх удаа[10], - 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр газар бэлэглэлийн гэрээгээр Б.Оээс Я.Бын өмчлөлд шилжиж[11], - 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээгээр Я. Б.Бийн өмчлөлд шилжиж[12] тус тус бүртгэгдсэн байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэрээр “нэхэмжлэгч Б.Бийн өмчлөх эрхийг сэргээж, С дүүргийн 9 дүгээр хороо, ...тоот хаягт байрлалтай 455,46мкв газрыг өмчлөгчөөр тогтоож”[13] шийдвэрлэжээ. 3/ С дүүргийн 9 дүгээр хороо, ...хаягт байрлах гарааш нь эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт - 2008 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гараашийн зориулалттай эд хөрөнгийг анх Я.Бын өмчлөлд 187,5мкв талбайтайгаар[14], - 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр маргаж буй гарааш нь нэхэмжлэгч Б.Бийн өмчлөлд 187,5мкв талбайтайгаар шилжсэнийг[15] тус тус бүртгэсэн байжээ. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 194 дүгээр шийдвэрээр “... гараашийн зориулалттай ...дугаарт бүртгэсэн бүртгэл, 00060312 гэрчилгээ, дээрх хаяганд байрлах 542,38мкв газрын улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэсэн бүртгэл, 000030408 газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн байх ба Улсын Дээд Шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар тогтоолоор дээрх 194 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Улмаар 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 435 дугаар тушаалаар “Болдын Бийн өмчлөлийн гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-..., гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эрхийн улсын бүртгэлийн ...дугааруудыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлүүдийг хааж шийдвэрлэсэн байна[16]. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/639 дүгээр захирамжийн 4 дүгээр хавсралтын 184 дэх заалтаар “Бат-Очирын От 542,38мкв газрыг өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгожээ[17].
Нэхэмжлэгч Б.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас С дүүргийн 9-р хороо, ...хаягт байрлах, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт Ж.Дгийн өмчлөлд 244 м.кв талбайтайтайгаар 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн бүртгэл, уг эд хөрөнгийг П.Бод шилжсэнийг бүртгэсэн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэлүүд, уг бүртгэлүүдийг үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн ... болон ... дугаартай гэрчилгээнүүд олгосныг эс зөвшөөрч нэхэмжлэлийн үндэслэлээ, - Ж.Д нь С дүүргийн 9 дүгээр хороо, ...тоот хаягт байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдээс зөвхөн 86,92мкв талбайтай хувийн сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон шүүхийн шийдвэрүүд гарсан, - маргаж буй гараашийн хувьд 86,92мкв талбайтай хувийн сууцнаас тусдаа барилга бөгөөд өмнөх өмчлөгч Я.Б барьж ашиглалтад оруулан эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, - гараашийн барилгын талбай анх баригдсанаасаа хойш өөрчлөлт ороогүй байхад хариуцагч захиргааны байгууллага нь гараашийн барилгын талбайн хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн Ж.Дгийн хүсэлтийг хүлээн авч бүртгэлд өөрчлөлт оруулсан нь хууль бус гэж тайлбарлан маргасан.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль/2003 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-т “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”, 19.1.З-т “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харъяалал өөрчлөгдөх” тохиолдолд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар заажээ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т зааснаар эрхийн улсын бүртгэгч нь “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль/2003 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.4.1-т зааснаар эрхийн улсын бүртгэгч нь “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах” эрх, үүрэгтэй байхаар хуульчилсан байна. Хуулийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл, эрхийн улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн эд хөрөнгийн талбайн хэмжээнд өөрчлөлт орсныг 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, уг эд хөрөнгийг П.Бод шилжсэнийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэж, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль тогтоомжид нийцсэн, эрхийн улсын бүртгэгчид хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан шийдвэр байна. Учир нь: Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй бүртгэлүүд хийгдсэн 2013 болон 2016 онуудад хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд эрхийн улсын бүртгэл нь өмчлөгчөөс гаргасан мэдүүлэгт үндэслэхээр заасан байх ба хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн, 14.2-т хуульд зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглохоор хуульчилсан байх тул хуульд заасан шаардлагыг хангаж гаргасан гуравдагч этгээд Ж.Д болон П.Б нарын мэдүүлгүүдийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан гэж үзэхээр байна. Тодруулбал, Ж.Д нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эд хөрөнгийн талбайн хэмжээ өөрчлөгдсөнийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахдаа "А” банктай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, хувийн сууц, гараашийн зориулалттай барилгыг худалдан борлуулах тухай “А” банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, тус банкны өмнөх бүртгэлийг цуцлахыг зөвшөөрсөн 01/4408 тоот албан бичиг, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг хавсарган өгсөн байх ба уг мэдүүлгийг гаргах үед маргаж буй гараашийн барилгыг өмчлөх эрхэд өмнө нь хийгдсэн бүртгэл хүчингүй болсон байсан байх тул мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, маргаж буй гараашийн барилгыг иргэн Б.Бийн өмчлөлд 187,5 мкв талбайтайгаар 2008 онд бүртгэсэн эрхийн улсын ...дугаартай бүртгэлийг шүүхийн шийдвэр болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 435 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул маргаж буй гараашийн барилгын өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзах үндэслэлгүй юм. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан, - Ж.Д нь маргаан бүхий бүртгүүлэх тухай хүсэлтдээ эд хөрөнгийн эрхийг анх бүртгүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн талбайн бодит хэмжээг тусгалгүй бүртгүүлсэн тул бодит хэмжээгээр бүртгүүлэх гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасан, - Улсын Дээд Шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар тогтоолоор ... тухайн газар дээр бүртгэсэн эрхийн улсын бүртгэл хүчинтэй байхад газрыг нь өөр этгээдийн нэр дээр салгаж бүртгэсэн, гараашийг эрхийн улсын бүртгэлийн өөр дугаараар давхар бүртгэсэн гэх үндэслэлээр энэхүү “... гараашийн зориулалттай ...дугаарт бүртгэсэн бүртгэл, 00060312 гэрчилгээ, дээрх хаяганд байрлах 542,38мкв газрын улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэсэн бүртгэл, 000030408 газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэсэн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн, - маргаж буй гараашийн барилгын анхны өмчлөгч Б.Гаас 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-д маргаж буй гараашийн барилга нь 114мкв талбайтайгаар амины сууцны барилгаас тусдаа тусгагдсан байх боловч мэдүүлэгтээ барилгын талбайг 86,92 гэж тэмдэглэсэн[18], Б.Гд 2001 онд, Б.Г Б.О нарт мөн 2001 онд, Б.От 2004 онд, “А” банкинд 2007 онд , Ж.Дд мөн 2007 онд олгогдсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдэд эд хөрөнгийн зориулалтыг “хувийн сууц, гарааш” гэж тэмдэглэсэн, - Эрхийн улсын бүртгэлийн ..., ... дугаартай бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан фото зургууд[19] болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2005-2020 оны хугацааны агаар сансрын зургаар[20] маргаж буй гараашийн барилгын хэмжээ анх баригдсанаасаа өөрчлөгдөөгүй, - гэрч Я.Баас шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “... өмнө нь дээвэр нь хийгдээд баригдсан байсан. Суурийг нь н.О тавьсан байсан. Түүнээс би 2006 онд бариагүй, өмнө нь баригдсан зүйл дээр нэмж хөрөнгө оруулж барьсан”[21] гэж мэдүүлсэн зэрэг баримтуудаас үзвэл, маргаж буй гараашийн барилга нь эрхийн улсын бүртгэлд 2001 онд анх бүртгэгдэхдээ талбайн хэмжээ зөрүүтэй бүртгэгдсэн гэж үзэхээр байх ба гуравдагч этгээд Ж.Дгаас үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдсэн барилгын бодит хэмжээгээр бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авч бүртгэлд өөрчлөлт оруулсан захиргааны байгууллагын шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас “Ж.Д нь С дүүргийн 9 дүгээр хороо, ...тоот хаягт байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдээс зөвхөн 86,92мкв талбайтай хувийн сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон шүүхийн шийдвэрүүд гарсан” гэж маргах боловч Б.Бийг тухайн гараашийн барилгын өмчлөгчөөр тогтоосон аливаа шийдвэр, бусад нотлох баримтыг шүүхэд ирүүлсэнгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийнхээ үндэслэл болгож буй Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1074 дүгээр шийдвэр нь нэхэмжлэгч Б.Бийн С дүүргийн 9 дүгээр хороо, ...тоот хаягт байрлалтай 455,46мкв газрыг өмчлөгч болохыг тогтоосоноос бус тухайн газар дээр байрлах гараашийн зориулалттай барилга/талбайн хэмжээ хэд байхаас үл хамааран/-ын өмчлөгч болохыг тогтоогоогүй байна. Иймд нэхэмжлэгч талын дээрх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь гараашийн барилгыг Я.Баас худалдаж авсан, уг барилгыг Я.Б барьж ашиглалтад оруулан эрхийн улсын бүртгэлд анх бүртгүүлсэн гэж маргах боловч Я.Б нь уг барилгад хөрөнгө оруулах замаар гүйцээж барьсан гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн ба Я.Б нь уг эд хөрөнгийг барьж байгуулсан эсэх, тухайн барилгын хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг захиргааны хэргийн шүүхээс дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгч нь тухайн барилгын хууль ёсны өмчлөгч болохоо тогтоолгосны үндсэн дээр дахин маргах эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүй юм. Гуравдагч этгээд П.Б нь эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгтээ Ж.Дтай байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон Ж.Дд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсаргасан байх боловч маргаж буй гараашийн барилгыг өмчлөх эрх П.Бод шилжсэнийг бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, уг бүртгэлийн үндэслэл болсон Ж.Дг гараашийн барилгын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: Гуравдагч этгээд П.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2020 онд хийж гүйцэтгэсэн С дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360 тоотод хийсэн талбайн хэмжилтийн дүгнэлтэд хувийн сууц болон гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 266,63 мкв хэмжээгээр иргэн П.Бын нэр дээр бүртгэхийг даалгах” тухай бие даасан шаардлага гаргасан боловч “даалгах” шаардлагын үндэслэл болох захиргааны байгууллагын эс үйлдэхүй, эс хууль бус шийдвэрийг тодорхойлж маргасангүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”, 20.1.14-т “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэж тус тус заажээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 4215 дугаар дүгнэлтээр С дүүргийн 9-р хороо, ...хаягт байрлах, 244 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ...дугаартай бүртгэлийг түдгэлзүүлсэн байна. Мөн П.Боос 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр, түүний өмгөөлөгчөөс 2019 оны 02 дугаар 18-ны өдөр С дүүрэг дэх Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт хандаж “өмчлөлийн маргаан үүссэн” тухай мэдэгдсэн, тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “Б.Бийн мэдүүлгийг буцаасан” тухай 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 244 дугаартай албан бичиг бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан байна[22]. Гэтэл П.Б нь Б.Бийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлээр тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 7015 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн, П.Б нь энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа атлаа “эд хөрөнгийн эрхийн бүртгэлд өөрчлөл оруулахыг даалгах” шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Улсын бүртгэлийн ерөнхий хууль/2009он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.10, 20.1.14, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль/2003 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.4.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.З-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бэс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ““С дүүргийн 9 дүгээр хороо, ...хаягт байрлах 244мкв хувийн сууц болон гараашийг Ж.Дгийн нэр дээр бүртгэсэн ...дугаартай эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаартай гэрчилгээ, уг эд хөрөнгийг П.Бын нэр дээр бүртгэсэн ...дугаартай эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн ... дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл, гуравдагч этгээд П.Боос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “2020 онд хийж гүйцэтгэсэн С дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамжны 360 тоотод хийсэн талбайн хэмжилтийн дүгнэлтэд хувийн сууц болон гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 266,63 мкв хэмжээгээр иргэн П.Бын нэр дээр бүртгэхийг даалгах” тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, нийт 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
|