Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/136

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* овогт *******ийн *******, Регистрийн дугаар: (*************),

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр гийн толгойн тус газарт нь гараараа цохин, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2022 оны 05 дугаар сарын 18-ны шөнийн 23 цаг 15 минутын орчимд Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт эхнэр болох гийн толгой болон нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, духны зулгаралт, дээд уруул, бугалганы цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Би эхнэрээ зодсон буруу үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна... Би тэр үед нэлээн согтуу байсан болохоор ямар үйлдэл гаргаснаа сайн санахгүй байгаа юм. Сүүлд хамт байсан аас эхнэрээ зодсон байна гэж мэдсэн.

 Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өглөө сумын 1 дүгээр баг гэх газраас гэрээсээ сумын төв орж банкны зээл авах санаатай эхнэр гийн хамт сумын төвийнхөө гэрт байж байхад миний гар утас руу залгаад чи хоёр пиво аваад хүрээд ирээч гэхээр нь би дэлгүүрээс 2 пиво аваад сумын төвийн доод руу очсон чинь , , , / жинхэнэ нэр нь/ нар нэг пиво уугаад дуусаж байсан. Тэгээд би авчирсан 2 пиво өгчихөөд сумын төв рүү явсан гэртээ ирээд эхнэр тайгаа банкнаас зээл авах ажлаа хөөцөлдөөд бараг бэлэн болгоод гэртээ ирээд байж байхад н., , , нар манайд ирсэн бид хоёр дэлгүүр гараад 5 ширхэг 2.5 литрийн пиво авчирсан. Тэгээд бид нар бүгд тэр авчирсан пивийг хувааж уусан нэг пивийг нь ын эхнэр , манай эхнэр хоёр тусдаа хувааж уусан. Тэр өдөр манай сум дээр дуучин түүний охин нарын тоглолт ирсэн байсан, бид нар пиво ууж байхад нөгөө хүмүүсээс ихэнх нь яваад манай эхнэр бид 3 үлдсэн байсан.   бид хоёр хоёулаа нэг бүтэн нэг тал пиво үлдсэн байсан тэрийг хувааж уусан тэгээд сүүл рүүгээ би тасарсан байсан. Нэг мэдсэн сумын цагдаагийн хэсэг дээр ирсэн байсан .... Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай найз таараад ганц нэг пиво уух уу гэж асуухаар нь дэлгүүрээс 2 шил архи аваад би нэг сагс пиво авсан тэгээд сумын арын жалганд очиж уусан ууж байхдаа хэдэн найзуудаа дуудсан тэгээд 4-үүлээ болсон байсан. Би тэр өдөр ямар нэг ухаангүй болтлоо уусан байсан нэг сэрсэн чинь Баянхонгор аймгийн эрүүлжүүлэх байранд ирсэн байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111, 2-р хх-ийн 46-48 /

Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр ******* нь хөдөө гарья би нэг унаа олоод ирье гэж хэлээд гараад орой 18 цагийн орчимд ******* гэртээ ирэхдээ нэлээд согтуу бараг хөл дээрээ тогтож чадахгүй байсан ор засаадах би унтмаар байна гэж хэлсэн. Би орыг засчихаад одоо амар гэж хэлэхэд хувцас тайлаадах гэхээр нь дээлийг нь тайлж өгсөн. Орж ирэхдээ архи хамт уусан хүмүүсийгээ ална гээд байсан. Орилж байснаа удалгүй над руу дайраад би чамайг ална янхан гичий минь гээд эхлээд гараараа толгой түрүүгүй нүдээд чамайг ална гээд гал тогооны сав уудлаад байсан, бодвол хутга хайгаад байх шиг байсан. Би *******ыг орж ирэхээс нь өмнө хутга, заазуураа нуучихсан байсан. Би гараад зугтаачих гэхээр яг үүдэндээ зогсчихоод гарах боломжгүй, утсаар ярих гэсэн чинь миний утсыг булаагаад авчихсан, галын хайчаар үүдээ түгжчихээд намайг зөндөө нүдсэн. Би тухайн үед маш их айсан, манай гэрийн гадаа хүн ирчихээд хаалгаа онгойлго гэхэд онгойлгохгүй байсан. Надтай зууралдаад байж байхад манай охин хаалгыг онгойлгосон чинь гэдэг залуу ороод ирсэн.  ******* та яагаад эхнэрээ зодоод байгаа юм боль гэж хэлсэн чинь хойшоо орон дээрээ суусан. нэлээд сууж байгаад гараад явсан. Ахиад хаалгаа галын хайчаар түгжчихээд дахиад зодсон, нэлээд хэсэг хугацааны дараа дахиад хаалга нүдээд, нааш цааш нь түлхээд байсан чинь манай хаалга хайч нь унаад эгч ороод ирсэн. Манай нөхөрт хандажчи яагаад эхнэрээ зодоод байгаа гэж хэлэх үед миний толгой хагарсан цус нь гоожсон байсан. Би тэр үед толгой хагарсан байсныг нь мэдээгүй, нэг мэдсэн толгойноос цус гарч байсан. ******* намайг гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан.

Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өглөөний 07 цагийн орчим сумын 1 дүгээр баг “” гэх газар байдаг хөдөө гэрээсээ сумын төв дээр банкны зээл авах санаатай ирсэн юм. Сумынхаа гэрт байж байхад манай нөхрийн гар утас руу нэг найз нь залгаад ойрхон пиво ууж байна чи хүрээд ир гэж хэлсэн. ******* сумын дэлгүүрээс 2 том пиво аваад сумаас доош хогийн жалгын доод руу хөдөө явсан, тэнд нь , бас танихгүй ах, гэдэг залуучууд 2 пиво уугаад сууж байсан. Би уугаагүй гэртээ ирсэн, нөгөө залуучууд нь манай гэрийн гараад ирээд манай нөхөр *******, той пиво хувааж уусан, би нөхрийгөө одоо битгий оройноос хойш зөндөө л уулаа гэж хэлсэн чинь  пиздаа минь гээд нүүр лүү бакалан гуталтай хөлөөрөө өшиглөсөн, миний толгой манараад газар суухад хэл амаар доромжлоод байсан. Би арай хийж гараад зугтаагаад гудамжны ард руу гүйгээд айл руу орох гэж байсан чинь ******* араас гүйж ирээд миний үснээс зулгааж чирсэн, би хашаа тэврээд явахгүй гэхэд амь авраарай гээд орилсон. Тэр үед намайг толгой руу юугаар цохисныг хараагүй нүдээд байсан, би ухаан алдсан. Нэг сэргэсэн чинь нөгөө хамт пиво ууж байсан нь бариад зогсож байсан, би тэр хооронд нь амжиж н.Эрдэнэмөнх гэдэг айлд ороход хоёр хүүхэд байсан. Намайг гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан. Би тухайн үед нэлээд айж сандарсан, тэр үед юугаар зодож байсныг нь мэдээгүй нэг мэдсэн толгой хагарсан, цус гараад байсан. Хоёр нүд бараг юм харахгүй болтлоо хавдсан, зүүн чих хавдсан, зүүн талын хавирганы хэсэгт өвчин орсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-30,  2-р хх-ийн 8-10 /

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

би хөдөө явахаасаа өмнө ******* ахынд орж малгай авах санаатай орсон чинь ******* ах эхнэр тайгаа хэрүүл маргаан хийгээд байсан та болиоч гэж хэлчихээд жаахан сууж байгаад гараад явсан. ******* нэлээд согтуу байсан...  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-11 /,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

16 цагийн үед *******ынд орсон чинь эхнэр нь манай нөхөр архи уугаад алга болсон гээд сууж байсан. Тэгээд нэлээн орой 20 цагийн үед зодоод байна гээд утсаар ярихаар нь би *******ынд очсон чинь гэр дотроосоо түгжээтэй байсан. Би хаалгыг нь татаад байсан чинь түгжээ нь тайлагдаад ороход галынхаа хайчаар түгжсэн байсан. Гэрт нь ороход хулдаасан шалан дээр гоожсон цусыг арчаад сууж байсан. *******ын эхнэр гийн толгой нь хагарсан байдалтай ариун цэврийн цаасаар толгой дээрээ дарчихсан байсан. гийн толгойн оройн зүүн тал руу толгой хагарсан байсан. Бас зүүн чамархай хэсэгтээ бага зэргийн хавдартай байсан...  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-40/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр намайг жижүүрт байх хугацаанд 22 цагийн орчим гэх эмэгтэй тархи толгойгоо хаглуулсан гэх шалтгаанаар ирж үзүүлсэн,  биеийн ерөнхий байдал дунд зэрэг, айсан байдалтай, зүрх нь дэлссэн байсан. Дагзны арын хэсэг нь хавдсан, толгойны зүүн дээд хэсэг 2 см хагарсан шархтай байсан, шархыг цэвэрлэж өвчин намдаах тариа хийж, толгой хагарсан хэсэгт нь 1 оёдол тавьсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 /,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

намайг жижүүрт байх хугацаанд орой 22 цагийн орчим гэх эмэгтэй тархи толгойгоо хаглуулсан гэх шалтгаанаар ирж үзүүлсэн. Тэр үед эмч үзээд 1 оёдол тавьсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 /,       

Гэрч Ч.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

******* эхнэртэйгээ маргалдаад, тэр хоёр гараад явсан. Хэсэг хугацааны дараа гаднаас ээ гараад ир гээд орилоод гэрийн хана нь түжигнээд явчихсан. Миний багын нэрийг гэж дууддаг. Би гараад ирсэн чинь ******* эхнэрээ зодсон байдалтай байсан. нь нөхөр *******ыг аваатах гэж хэлсэн. Би *******ыг араас нь бариад авсан, сайн барьж байгаарай гээд өөрөө хашаанаас гараад гүйсэн. Би *******ыг хэсэг барьж байгаад гэр рүү нь түлхэж орхиод явсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-22 /,

Шинжээч эмч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

гийн зүүн чамархайн хуйханд 0.8, 1 сам хэмжээтэй нийт 2 ширхэг шарх үүссэн мэс заслын оёдол тавиулсан шинэ гэмтэл байсан. Цаг хугацааны хувьд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 394 дугаар шинжээчийн

гийн биед тархи, доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, духны зулгаралт, дээд уруул булгалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.../ 2-р хх-ийн 26-27/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 394 дугаар шинжээчийн ... гийн биед зүүн чамархайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно ....гэх дүгнэлт /1-р хх-ийн 16-17/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан бүртгэл /1-р хх-ийн 01/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-ийн 103-104, 2-р хх-ийн 02-03/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай /1-р хх-ийн 126/, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 132-134/, Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 54/зөрчлийн хэргийн материал /1-р хх-ийн 81-89/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 66/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 67/, эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 68/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн  /, депозит дансны хуулганууд /1-р хх-ийн 61-64/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 58, 2-р хх-ийн 33/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 70/, осол гэмтлийн тохиолдлын бүртгэлт /1-р хх-ийн 73-75/,  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 390 дугаар шийтгэврийн хуулбар /1-р хх-ийн 78-80/, 2019 оны малын А дансны хулганууд /2-р хх-ийн 34-37/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багт байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр гийн толгойн тус газарт нь гараараа цохин, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 05 дугаар сарын 18-ны шөнийн 23 цаг 15 минутын орчимд Баянхонгор аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт эхнэр болох гийн толгой болон нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, духны зулгаралт, дээд уруул, бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг тус тус  үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын .... Би эхнэрээ зодсон буруу үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна....... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111, 2-р хх-ийн 46-48 /,

Хохирогч гийн ... галын хайчаар үүдээ түгжчихээд намайг зөндөө нүдсэн ... миний толгой хагарсан цус нь гойжсон байсан. Би тэр үед толгой хагарсан байсныг нь мэдээгүй, нэг мэдсэн толгойноос цус гарч байсан. ******* намайг гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан ... ******* араас гүйж ирээд миний үснээс зулгааж чирсэн, би хашаа тэврээд “явахгүй” гээд “амь авраарай” гээд орилсон. Тэр үед намайг толгой руу юугаар цохисныг хараагүй нүдээд байсан, би ухаан алдсан, намайг гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байсан, толгой хагарсан, цус гараад байсан. Хоёр нүд бараг юм харахгүй болтлоо хавдсан, зүүн чих хавдсан, зүүн талын хавирганы хэсэгт өвчин орсон байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-30,  2-р хх-ийн 8-10 /

Гэрч ... ******* ах эхнэр тайгаа хэрүүл маргаан хийгээд байсан, ... ******* нэлээд согтуу байсан...  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10-11 /,

Гэрч ийн ... хаалгыг галынхаа хайчаар түгжсэн байсан, гэрт нь ороход хулдаасан шалан дээр гоожсон цусыг арчаад сууж байсан, толгойн оройн зүүн тал руу толгой хагарсан, бас зүүн чамархай хэсэгтээ бага зэргийн хавдартай байсан...  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-40 /,

Гэрч ын ... гэх эмэгтэй тархи толгойгоо хаглуулсан гэх шалтгаанаар ирж үзүүлсэн,... Дагзны арын хэсэг нь хавдсан, толгойны зүүн дээд хэсэг 2 см хагарсан шархтай байсан, шархыг цэвэрлэж өвчин намдаах тариа хийж, толгой хагарсан хэсэгт нь 1 оёдол тавьсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 /,

Гэрч ийн.. гэх эмэгтэй тархи толгойгоо хаглуулсан гэх шалтгаанаар ирж үзүүлсэн,   эмч үзээд 1 оёдол тавьсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 /,

Гэрч Ч.ын ...Би гараад ирсэн чинь ******* эхнэрээ зодсон байдалтай байсан. ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-22 /,

Шинжээч эмч ийн ... гийн зүүн чамархайн хуйханд 0.8, 1 сам хэмжээтэй нийт 2 ширхэг шарх үүссэн мэс заслын оёдол тавиулсан шинэ гэмтэл байсан. Цаг хугацааны хувьд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 394 дугаар шинжээчийн ... гийн биед тархи, доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, духны зулгаралт, дээд уруул булгалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо,.. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../ 2-р хх-ийн 26-27/,

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 394 дугаар шинжээчийн ... гийн биед зүүн чамархайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно ....гэх дүгнэлт /1-р хх-ийн 16-17/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч гийн гийн биед тархи, доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, духны зулгаралт, дээд уруул булгалганы цус хуралт, гийн биед зүүн чамархайн хуйхны шарх ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 26-27, 1-р хх-ийн 16-17/

Мөн гийн биед зүүн чамархайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно ....гэх дүгнэлт /1-р хх-ийн 16-17/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.

Шүүгдэгч *******, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.

Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 620 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах удаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах тухай саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг зэргийг харгалзан шүүгдэгч *******т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч *******т оногдуулсан согтууруулах ундааны хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5, 3.6,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг  / 620 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч *******т согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т нь шүүхээс оногдуулсан / 620 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т заасныг баримтлан шүүгдэгч ******* нь хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

7. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч *******т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА