Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: *******

 Улсын яллагч: *******

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  30 настай, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй,  ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: (*************)

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэр Хас банкны урд иргэн ******* нь бусадтай маргалдаж байхдаа унагаасан Z Folder3 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд Цэргийн баярын барилдаан болоод уг барилдаанд оролцоод шөнийн 22 цагийн үед барилдаанд хамт оролцсон *******ын хамт ирсэн. ******* нь аймгаас найзынхаа машиныг унаж ирсэн бөгөөд би уг авто машиныг нь жолоодож явсан юм. Аймгийн төв орж ирээд байж байтал *******ын найз нь “Уран хайрхан” бааранд байна хүрээд ир гэж хэлсэн тул бид хоёр “Уран хайрхан” бааранд ороод 00 цаг өнгөрч байхад гарсан. Миний хувьд архи пиво уугаагүй машин барьсан бөгөөд баарнаас гараад машинд *******, түүний найз гэх *******, мөн танихгүй 2 хүн байсан. “Хас банк”-тай байрны ар талын замаар явж байхдаа *******, ******* хоёр хоорондоо маргалдаад ******* нь намайг ямар ч шалтгаангүй алгадаад авсан. Би шууд Хас банкны зогсоол дээр зогссон чинь *******, ******* хоёр машинаас буугаад маргалдаад, барилцаж аваад байсан бөгөөд *******ийнх нь гар утас газар уначихсан байхаар нь би авсан. Тэгж байтал цагдаа нар ирээд тэр хоёрыг Цагдаагийн газар руу авч явсан бөгөөд би хамт цагдаагийн газарт оччихоод хүргэн ахындаа очиж амарсан. Маргааш өглөө нь *******эд нь гар утсыг нь өгдөг юм билүү гэж бодож байгаад түүнийг намайг алгадаж байсныг бодоод өгөөгүй юм. Гар утсыг өөрөө барьж байгаад найз ад бариулж байсан. Цагдаагийн байгууллагаас манай дүү рүү залгаад уг утасны талаар асуусан гэхээр нь би ад “Наад гар утсаа цагдаад аваачиж өгөөрэй” гэж хэлсэн. Дараа нь гар утсыг цагдаад аваачиж өгсөн гэж байсан. Уг гар утсанд манай дүү , манай найз нар сим картаа хийж ашиглаж байсан. Тухайн хүмүүс уг гар утсыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би уг гар утсыг хүний утас би ашиглаж байгаа гэж хэлсэн, нь миний төрсөн дүү байгаа юм. Би уг гар утсыг ашиглаж байгаад гэртээ үлдээсэн байхад манай төрсөн дүү уг гар утсанд сим картаа хийгээд тоглосон юм билээ. Улаанбаатар хотод байсан манай дүү сэргээлгэж авсан, ийн хувьд уг гар утсыг ашиглаагүй. Гар утсыг би авахад утас цэнэгтэй байсан бөгөөд дуудлага ирээд байхаар нь би аваагүй юм. Уг гар утасны маркийг би мэдэхгүй, ямар ч байсан хоёр дэлгэгдээд өргөн болчихдог. Хар өнгийн гэртэй гар утас байсан, ******* нь тухайн үед машинд миний хажуу талд буюу жолоочийн эсрэг талын суудалд сууж байгаад тай маргалдаад машины салон руу цохихоор нь би түүнд та яагаад байгаа юм гэсэн чинь намайг алгадсан. Гэхдээ гэмтэл учрахаар алгадаагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 /                 

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяраа тэмдэглээд “Уранхайрхан” бааранд ороод 22 цагийн үед гараад “Хас банк”-ны хажууд явж байхад ******* гэх манай найз надад агсам тавиад маргалдаад байж байхад цагдаагийн машин хүрээд ирсэн. Тэгээд бид хоёрыг шууд цагдаагийн газар руу авч явна гэж хэлсэн. Би цагдаагийн машинд суух гэтэл миний утас байхгүй байхаар нь найз Дүгэрцоожоор залгуулахад миний утас дуугарч байсан бөгөөд цагдаагаас “миний утас дуугараад байна утсаа олоодохъё” гэтэл намайг шууд машинд суулгаад цагдаагийн газар авчирч ирсэн. Миний утас хоёр тийшээ дэллэгддэг Z FoldЗ маркийн гар утас. Утасны өнгө нь хар өнгөтэй байсан. Би мэдэж байна миний авсан гэх гар утасны хайрцаг дээр имей код байсан. Миний алдсан гэх гар утсыг манай эхнэр 2022 оны 03 сарын 12 буюу миний төрсөн өдрөөр надад 4,500,000 төгрөгөөр худалдаж авч өгсөн утас байгаа, би гар утсаа 4,500,000 төгрөгөөр үнэлнэ. Гар утсаа буцааж бүрэн бүтнээр нь хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг/ хх-ийн 44-45, 48 /,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 176 дугаар шинжээчийн ... Z Fold 3 маркийн зах зээлийн үнэ 4,500,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 70/         

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 27 /, хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх-ийн 99/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-02/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах материал /хх-ийн 23-29/, “Юнител” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05-01/3326 дугаар албан бичиг /хх-ийн 30/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 31-33/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 84/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 82/, депозит  дансны хуулганууд /хх-ийн 87-88/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 101/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэр Хас банкны урд иргэн ******* нь бусадтай маргалдаж байхдаа унагаасан Z Folder3 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******гийн             ... *******ийнх нь гар утас газар уначихсан байхаар нь би авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 /           

Хохирогч *******ийн ... Миний утас хоёр тийшээ дэллэгддэг Z FoldЗ маркийн гар утас. Утасны өнгө нь хар өнгөтэй байсан. Би мэдэж байна миний авсан гэх гар утасны хайрцаг дээр имей код байсан, гар утсаа 4,500,000 төгрөгөөр үнэлнэ. Гар утсаа буцааж бүрэн бүтнээр нь хүлж авсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг/ хх-ийн 44-45, 48 /,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 176 дугаар шинжээчийн ... Z Fold 3 маркийн зах зээлийн үнэ 4,500,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 70/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн нутаг дэвсгэр Хас банкны урд иргэн ******* нь бусадтай маргалдаж байхдаа унагаасан Z Folder3 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3,420,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч *******гийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэргийн хохирогч ******* Z Fold 3 маркийн гар утасны зах зээлийн үнэ 4,500,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн  Z Folder3 маркийн гар утсыг биет байдлаар буцаан өгч, хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч *******д хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

шүүгдэгч *******гийн эзэмшлийн ... самсунг S8 маркийн гар утас...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******д буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 300  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчин болгосугай.

5. Шүүгдэгч *******гийн эзэмшлийн ... самсунг S8 маркийн гар утас ...-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Ч.БАЙГАЛМАА